Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Sunday, April 10, 2011

Хавар ирлээ шүү хүүхнүүд ээ


Дулааны улирал ирж байгаа ийм үед өөрийн зуршлаа өөрчилж мөсөн хатнаас хавар бүсгүй болж хувирах шаардлагатай болж байна.

Өвөл цонхны цаана хүйтэн бас тэгээд харанхуй байхад эрт сэрэх тун дургүй байдаг. Харин одоо өөрчлөгдөж эхэллээ. Нар эрт мандаж, шувуу жиргэн хүмүүсийн эртлэн босоод алхаж байгаа чимээ сонсогдож байна. Ийм чимээг сонссон бүсгүй та эртлэн босч дасгалаа хийхийг мартаж болохгүй. Гэдсээ татах, булчин чангаруулах дасгал хийхийг мартаж болохгүй. Ийм дасгал хийснээр зун гэхэд гоолиг болж задгай хувцас өмсөх боломжтой болно.

Өглөөний 08.00 цагт витаминээр өөрийгөө цэнэглэх шаардлагатай. Таны ширээн дээр төрөл бүрийн ногоо жимс байнга байвал сайн юм. Хавар витамины дутагдал их амархан илэрдэг. Тиймээс л шинэхэн ногоо болон жимс хэрэглэх шаардлагатай. Болж өгвөл өглөө бүр шинээр гаргаж авсан жимсний шүүс, харин өдрийн турш ногоон цай уух хэрэгтэй. Цайнд витамин С нимбэгнээс ч илүү их байдаг гэдгийг мартаж болохгүй шүү.



09.00 гэхэд ажилдаа очоорой. Өвлийн хэт их ачаалалтай ажлаас болж та нэлээд ядарсан байгаа. Тиймээс л түргэхэн шиг амралтаа авч хөдөө хээр гарах юмсан гэж бодогдож байгаа биз. Тэгвэл ийм бодлоо толгойноосоо авч хая. Зун болтол зай ч байна, лай ч байна. Гэтэл хавар гэдэг бол байгаль сэргэж эхэлж байгаа хамгийн сайхан улирал шүү дээ. Тиймээс сэтгэлээ өөдрөг байлгах тал дээр анхаарах хэрэгтэй.



13.00 гэхэд сайхан юмыг хэрэгтэй зүйлтэй хослуул. Амралтынхаа цагаар бага зэрэг зугаалаарай. Мэдээж хэрэг бид хоолноос татгалз гэж хэлж байгаа юм биш. Харин түүнийхээ дараа наранд ээлгүүлсэн шиг хотын гудамжаар алхахад илүүдэхгүй.



19.00 гэхэд өөртөө романтик сэтгэгдэл төрүүлэх гэж оролдоорой. Театрт очиж жүжиг үз. Өвөл бол гэрээс ч гарахаас дургүй хүрдэг биз дээ. Харин хаврын энэ сайхан өдрүүдэд дөрвөн хананд өөрийгөө битгий байлга. Жүжигчний авъяас билэг таны сэтгэлийг сэргээх нь дамжиггүй биз.



23.00 дисконд орж, яагаад бүжгийн хатан хаан болж болохгүй гэж? Өвөл шөнө дунд болов уу үгүй юу нойр хүрээд ор руугаа яардаг биз дээ?



Харин хавар болоход сайхан бүсгүйчүүд долоо хоногийн ядаж нэгд нь дискоддог гэхэд нэг их хислдэхгүй. Та ч тэдэнтэй нэгдэх хэрэгтэй. “Би бүжиглэж чаддаггүй”, “надад цаг алга байна” гэж өөрийгөө битгий арагш тат. Хүсвэл юу ч хийж болно. Бүжигт хөдөлгөөн гэхээс илүүтэй сэтгэл санааны байдал юм шүү дээ.

Т.Бүрэн

http://news.gogo.mn/advice/?at=true&oa=23772

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~