Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Sunday, April 10, 2011

Эр эмгүй энгэр хормойгоо хумь

Ялангуяа нийт эмэгтэйчүүдэд хандаж наад үгээ хэлэхээ бүр мөсөн зогсоо! Замбал эр, эм хүмүүсээс болж гэмгүй мань мэт нь муу нэр зүүж залхлаа шд ээ... Гэх этчилэн энэ үнхээр үнэн гоё бичсэн нийтлэл байна. Уншаад үзээрэй. Энэ нийтлэл бичсэн охин үнэхээр мундаг охин. Амжилт хүсье Агиймаа. Энэ охины блог руу орохыг хүсвэл Доор линк нь байгаа шүү манайхаан

За нэг иймэрхүү сэдэвтэй асуудлыг хөндөхгүй бол арай дэндээд байх шиг.

Дуугүй суугаад,тэвчээд байх тусам өөрөө тэсэртлээ бухимдлаа.

Монголын мэдээний сайтуудыг унших арга үнэхээр алга аа.

Ялангуяа эмэгтэй хүнтэй холбоотой мэдээ мэдээллийн доор өнөөх л улиг

болсон “Монголын охид хүүхнүүд бүгд задгай замбараагүй явдалтай

болсон, архичин тамхичин болсон,биеэ үнэлдэг болсон, гадаад эрчүүдтэй

суудаг болсон, эхнэр олж авахад хэцүүдсэн”

хэмээн монгол эрчүүд маань хамаг зовлонгоо “тоочжээ”. Бас “эм хүн

урт үстэй ч ухаан богинотой”хэмээн тодорхойлохын хамт “эмс охид

садарлавал үндэстэн мөхнө” гэдэг айхтар сүрдүүлгийг зовлон тоочсон

хүн болгон хавсаргажээ.

Мэдээж асуудалтай явдалтай хүмүүс нь байгаа нь тодорхой.

Гэхдээ ингэж дүгнэхээсээ урьтаж бодох хоёр гурван асуудал байнаа.

Нэгдүгээрт : Хэсэг бүлэг цөөнхөөс болж бүх охидыг нийтэд нь

явдалтай гэж хэлж байгаа нь яах аргагүй гүтгэлэг доромжлол юм.

Тэгж хэлсэн хүнийг нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр шүүхэд өгөх

бүрэн эрх эмэгтэйчүүдэд бий гэж бодож байна.

Гүтгэсэн хүн нэг тамтай бол гүтгүүлсэн хүн гучин тамтай гэж үг байдаг даа.

За хоёрдугаар бодох асуудал бол садарлаад л байгаа охид байдаг юм байна.

Гэхдээ “замбал” охидтой хэн

заваарч байна вэ? Биеэ үнэлэгчдийг хэн худалдан авч үйлчлүүлдэг вэ?

Ариухан сайхан охин олдохоо байлаа, Монголын охидууд бүгд

яашканууд болчлоо” гэж орилоод байгаа тэр л хүмүүс юм биш үү? Тэр

“завхайраад” байгаа үйлдлийг чинь эсрэг хүйсний хоёр хүн хийдэггүй гэж үү?

Хэрвээ ганцаараа хийдэг байсан бол тэр чинь зүгээр л гар хангалга шүү дээ,

сүртэй эд биш. Харин халаглан харамсаад, байдгаараа бахираад байдаг хүмүүс

л яс юман дээр охидыгоо чирч явж шоучин болгоод, архи шахаж

гайрийчин болгоод,тасарсан хойно нь цуварч банзал болгоод, дараа нь

мөнгө өгч яашка болгодгийн биш үү?

Би мэдээж бүх эрэгтэй хүнийг тийм гэж туйлширсангүй. Эмэгтэй хүнийг

хүндэлдэг, хайрладаг олон сайхан залуусыг би мэднэ. Тийм эрчүүд

эмэгтэй хүн рүү буруугаа чихээд л, доромжлоод байдаггүй юм. Арай ухаантай,

хүн чанартай залуус явдалтай охидуудтай нэг их орооцолдоод

байдаггүй, орооцолдсон ч өөрөө адилхан хувиар оролцсон гэдгээ

ухамсарладаг болохоор охид бүгд “янхан” гэсэн тэнэг үгийг

амнаасаа унагадаггүй байх.

Ер нь тэгээд бүгд л эмэгтэй хүний үс урт, ухаан богино гэдгийг

мэддэг юм бол үснээс нь ч болтугай атгаад залаад явах нь эр хүний үүрэг

юм биш үү? Богино ухааныг нь ашиглаж боломж олдвол бас л өөртэйгөө

адилхан хэн нэгний ирээдүйн эхнэр, хүүхдийнх нь ээжийг дуртай нь

аргагүй “цохичихдог” байж, дараа нь надад цэвэр ариун явдалтай

эхнэр олдохгүй байна гээд халаглаад суух шудрага хэрэг үү? Эр нь ч бай,

эм нь ч бай банзалдаад байгаагаас болоод ДОХ, тэмбүү чирж ирээд

өвдөлцөөд байгаа биз дээ?

Ер нь тэгээд эмэгтэй хүн чинь эр хүнийг л дагаж түшиж явдаг юм.

Эмэгтэйчүүд ямар байгааг хараад гутарч байгаа

бол тэр чинь та нарын л буруу. Чин үнэн үг шүү! Гэр бүлээс гадуурх

асуудлыг байх ёстой зүйл гэж ойлгодог болчихож.

Эрэлт үгүй бол нийлүүлэлт зогсоно Хэн ч авахгүй бол охид

харилцан биеэ үнэлэлцээд эхлэв л гэж. Өөрсдийгөө тийм их ухаантай

гэж бодоод байгаа юм бол давуу талаа ашиглаж богино ухаантай

хүмүүийг ашиглахаа больчих.

Тэр их ухаанаа арай өөр хийж бүтээх, өсөж хөгжих үйлстээ зарцуул.

Тэгвэл бас харийг зорих хүүхнүүд чинь багасна.

За эцсийн удаа эмс самуурвал үндэстэн мөхнө гэж орилохоосоо өмнө

нэг бас нэг тогтоод бодоод үзчих.

Охид ариухан байгаадэрс садарлах юм бол үндэстэн хөгжчих юм уу?

Тэгээд ариухан охидтой улс гүрний эрчүүд хэнтэйгээ унтаж хэвтэх юм бэ?

Бие биенээ “бөгсдөөд” бүр баларсан хэрэг болох юм биш үү?

Хөгжих манатай. Тэгэхээр эр эм гэлтгүй аль аль нь л энгэр цээж,

хормой хотоо хумиж ороогоод, хамаагүй хавьтуулдаггүй бол тэр

үндэстэн гэдэг чинь ёстой нэг өвлөгдөн уламжлагдах бус уу?

Мэдээж энэ бол биелэгдэх боломж маш багатай хувилбар. Хэрвээ

тийм болж чадахгүй л юм бол адилхан банзал, завхай, явдалтай

байж зөвхөн бүсгүйчүүдийг битгий хараан доромжил!

Ялангуяа нийт эмэгтэйчүүдэд хандаж наад үгээ хэлэхээ бүр

мөсөн зогсоо!

Замбал эр, эм хүмүүсээс болж гэмгүй мань мэт нь муу нэр

зүүж залхлаа шд ээ...


О.Агиймаа

эх сурвалж
http://gunjiin-nulims.blogspot.com/2011/04/blog-post_09.html

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~