Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, September 19, 2013

Setgel gj....

Hun buriin hamgiin ih husdeg zuil bol Ergen toiron namaig oilgoosoi yag odoo dotor mine yu bolj bgag maani sonsood setgel sanaag mine huvaaltsaasai l gj husdeg bha Zaaval Oilguulah albagui ch Bayar huur zovlon jargal bolj bui zuilsee dotroo hadgalaad bj chadahgui hen negentei huvaaltsahiig hamgiin iheer husdeg yum bolov u daa Setgel gj....

Maash iheer gomdoj uzlee Ingene gj zuudleechgui yavj Er n hund tuslah burt surug hariult avah yum ENe bas miii buruugiinh yum bolov uu

Yahaa medehgui bnaa Ineed ch hureh shig uur ch hureh shig...
Nadad itgej chadahgui bol yah gj uldeesen yum bol Minii l tenegiinh 
Handaa egch minii computer gazan pilatka 2.g hadgalaad uguuch geheer n za geed barag jil shahuu hadgalj ugsniih bish heregt ordog bn 
Mgld ochchood com yavuul geheer n ugj yavuulah gsn avj yavah hun oldku shuudan j avahgui bsan Suuld n
Avj yavah hun n achaaih uchraas avj yavj chadahgui n uur hund ugj yavuulaarai geheer n hun oldqn bn uuru l avj yavahaas getel minii achaa bas ihdeed avj chadaagui tegsen mgld avchirsangui yagaad hunees zugataad bgan computer yatsiin hunii com yqtsii gj zaginuulah??
teed bi bodsonoos n uur hun yum bh ineed hureed bhiin

Teed boloogui say comoo irj avsan bish comiinh n gar n ajillahgui bgan bh Teed namaig hereglesen u gehiin bi etseg ehiin buyand hunii yumand zuvshuurulgui hurj uzsen udaa bsangui uul n neg laptop shig uhaantai yumtain bhgui bsan ch hunii yumand hurehguideg Teed ter hairtsaga dotor bga com n yaarhuu ch ungu durstei yum buu med nadad itgeed uldeesen yum chin geed l surhii hadgalj bsiig mine yana Getel tanii zadalsan guig ni bi medehgui shd genee


Uur hureed gui getel uur hund ugj unagasaan u gehiin araichde ingehiig n medsen bol hereggui hadgalj ugdug baij bas hadgalahaar avsiin bol shalgaj avdag baij Minii l tenegiinh ingene gj yaj sanahvde burhan mine


Uuriin erhgui gomdsondoo nulims.....Araichde 

Tuesday, September 17, 2013

Neg l ih mongoloosoo ichsen zovson shuumjilsen humuus Uursduu gar biye oroltsood hiisen zuil hovor

"Neg l ih mongoloosoo ichsen zovson shuumjilsen humuus ~Uursduu gar biye oroltsood hiisen zuil n hovor''

Manai zarim zaluuchuud ayugui mundag eruusuu l medq zuil gj bhq ~ bugd zaavarlagch ih medegch SHUUMJLEGCH nar ~
~ Alivaa zuild hushuug bol nemne. Nemeh nemehdee 200 % 300% nemne
Harin huruu nemehdee her ve gj uu? hushuu nemj bgam chin huruu nemeed yahiin bugdiig n meddeg chaddag gadaad dotoodod mundag ih deed surguuli tugssun undur bolovsroltoi humuus tiim jijig ajil hiij dooshoo orku shd
~ 100 nii 30% n l hudulmurluj 70%aa avj yavah YOSTOI yum chin 70% n bol zaavar zaavarchilgaa SHUUMJEE l sain uguud l zugeer bj bhad uls oron ayugui saihan hugjinu te

~ Unuuh 30% n huurhii uls orondoo neme bolchih geed bolku butku bga zuilsees n bolj buteehed n uursdiin huvi nemree oruulchih geed chadah yadahaaraa uurchilchih geed chadahaasaa chadahguigee hurtel yavaad bdag...Medeej aldaj onoj bj l hul deeree bosno

ULS ORNII HUGJIL HUVI HUNII HUGJLUUS EHELDEG~ Zaluuchuud bidnii belenchleh setgelgee dendeed bh shig...

~Yag l Aav eejeeree huvtsas avahuulj tuuniigee haash yaash umsuj zugaatsaj tsengej yavaad bohirtuulchaad ugaachisangui gj eejdee uurlan haalgaa savaad garj bga huuhed shig~
Hussen huvtsasaa aavahiin tuld ,tuuniihee tuluu hudulmurluj olson munguuruu avsan hun hamaagui haish yash gamgui edeldeggui shig

Neg l ih mongoloosoo ichsen zovson shuumjilsen humuus Uursduu gar biye oroltsood hiisen zuil hovor hamag buruugaa busadruu nyalzaagaad l
Ter ichij bga zuilee zasj zalruulahd minii oroltsoo yu bga bol bi yu hiivel jaahan ch gsn uurchlugduh bol yah yostoi ve gj yadaj bodoj uzsen u? DUSLIIG HURAAVAL DALAI GDG Hun bur hudulmurluhgui bj bgad genet l Anu Japan shig bolcihgui gedge ergeed jaahan sanamaar yum shigee

AGUU ZUILS ENGIINEES EHELDEG ~ TIIM L IH HOGGUI TSEVER HOTOD AMIDARMAAR BGA BOL HOTOO SAIN DURAARAA TSEVERLEJ BGA ZALUUSTAI NEGDEED TSEVERLEJ CHADAHGUI BGAN BOL YADAJ ODOONOOS EHLEED HOG HAYAHGUI BAIYA.
Hun bur hog hayahgui bval yamar bh ve
Yadaj uuniigee eh orniihoo hugjild oruulj bga ch gsn nemer mine yum shuu geel bodchii l doo....


Saturday, September 14, 2013

Моцартын амьдрал

4 настай хөгжмийн зохиолч
Моцартын аавынх долоон хүүхэдтэй байснаас тав нь эндэж охин хүү хоёр үлджээ. Тэд хоёулаа хөгжмийн гайхамшигтай авъяастай. Хүүхдүүдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх нь эцэг Леопольд Моцартынх нь амьдарлын гол зорилго байв. Эрдэм номыг эрхэмлэдэг сайн хийлч тэрээр хотынхоо найрал хөгжимд ажилладаг. Вольфганг эдний бага нь. Тэрээр гуван настайгаасаа л хөгжимтэй найзалжээ. Гэртээ клавесины товчлуур дарж өнжинө. Тэгж байхдаа зөв зүй тогтол бүхий авиа олчих юм бол учиргүй баярлан инээх. Мөн эгчийнхээ хөгжим давтаж байгааг харах дуртай, бас дуурайна. Хүү нь ингэж хөгжимд туйлын ихээр татагдаж байсныг анзаарсан эцэг нь тав хүрмэгц нь хөгжмийн хичээл зааж эхэлжээ. Жижиг хэмжээний зохиолуудыг ердөө хагас цагын дотор цээжилчихнэ. Эргэн тойрондоо болж буй зүйлүүдийг хөгжимөөр зүрсэлж эхэлснийг аав нь бичиж тэмдэглэдэг байж л дээ. Дөрөвтэйдөө нөг удаа аавыгаа эзгүй хойгуур зохиосон “бүтээлээ” өөрөө тэмдэглэхээр шийджээ. Гэрт нь байсан нотнуудаас нэгийг баллаж арилгаад клавесинд зориулсан өөрийнхөө концертыг бичих санаа төрж хирэндээ хичээжээ. Хуудсыг бэхээр будаж гаргахын аргагүй болгочихсон байсан тул эцэг нь “Нот ямар их хэрэгтэй эд билээ. Хөгжимчид энийг тоглож сурах гэж ямар их хугацаа, хүч хөдөлмөр зардаг билээ, чи яаж байгаа чинь энэ вэ” гэж зэмлэжээ. Тэгэхэд нь хүү хээв нэг “Ямар ч концертыг сурах гэж уддаг шүү дээ” гэж байх юм гэнэ. Гайхалтай нь түүний замбараагүй тэр бичвэрээс зохиолын утга санаа, эмх цэгц, мэдрэмж тун анзаарагдам байсныг эцэг нь олж харжээ.
Бондгор хацартай, гэрэлтсэн харц бүхий том нүдтэй энэ жаал их сэрэглэн хүүхэд байжээ. Юм бүрийг сонирхоно. Тоо нүдэлж эхэлмэгцээ ширээ сандал бүр шалаар хүртэл баахан тоо биччихнэ. Зургаатайдаа клавесын хөгжмийг төрөлхийн юм шиг эзэмшсэн байв. Бас бараг бие даагаад хийл тоглоод сурчихсан. Мөн органик ч сайн тоглож байлаа. Энэ мөчөөс эхлэн эцэг нь хүүгийнхээ ирээдүйг хэрхэн залах талаар нухацтай бодож эхлэв. Юуны өмнө хөгжмийн ер бусын авъяастай болохыг нь олон түмэнд мэдэгдэх, гайхуулахаас бүхнийг эхлэх нь зүйтэй гэж тэр үзжээ.
Эднийх суурьшиж байсан Зальцбург хот бол Авсрийн жижигхэн хотуудын нэг. Уул ус жигдэрсэн, уран гоё эртний барилга бүхий модон цэцэрлэгтэй. Тус улсын хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг байлаа. Хэдийн их сургууль хүртэл их сургууль байгуулагдсан хэдий ч оюуны бүтээлийг төдийлөн өндөрт тавьдаггүй энэ хотоос арай өөр газар Вольфгангийн гоц авъяасыг дэлгэн харуулах хэрэгтэй байлаа. Эгч нь чадамгай хөгжимчин байсан болохоор аав, охин, хүү гурав хамтарч маш сайн тоглолтын хөтөлбөр бэлтгэсэн байв

Вена дахь сэнсаац
1762 оны намар Леополд Моцарт гэр бүлээ аваад Венийг зорижээ. Хөгжмийг хэзээд тэргүүн зэрэг тавьдаг энэ хотынхон. Хүүхдүүдийнх нь авъяас чадварыг үнэлнэ гэж тэрээр тооцоолсон байв. Үнэхээр ч тэд очингуутаа сэнсаац (шуугиан) дэгдээх нь тэр. Гайхамшигтай бяцхан жаалын тухай яриа түргэн зуур дээдсийн хүрээлэнд хүрч тэд хааны ордонд уригдав. Ордныхон хоёр долоо хоногийн турш хүүхдүүдийг тоглуулж зугаацжээ. Эгч, дүү хоёр янз бүрийн тоглолт үзүүлж байлаа. Нэг нэгээрээ, дөрвөн гараар, өгсөн сэдвийн дагуу импровисаци хийх, бусдын бүтээлийг нотноос шууд харж унших, Вольфганг нүдээ боож байгаад тоглох гэгчлэн.
Ингэхдээ тэр ямар ч алдаагүй, яг л Вертуоз хөгжимчидийн дайнд тоглож байжээ. Багачууд хүмүүсийг цочирдуулж орхижээ. Хүн бүр тэдний тухай хэлэх сайн үг олж ядаж байж. Вольфганг магтаал, бэлэг сэлтэд умбаж эхэлсэн бөгөөд эндээс түүний европын олон оронд тоглосон аялал эхэлжээ. Эцэг нь хүүгийнхээ ирээдүйн сайн сайханы төлөө эртнээс ажиллахын тулд нэгэнт үүссэн сенсаацыг ашиглах хэрэгтэй гэж бодсноос ийн яаравчилж хөдлөв.

Гайхамшиг
Герман, Франц, Англи, Голланд, Швецарь улсуудад гурван жилийн турш хийсэн аялал үнэн хэрэгтээ жаал хүүгийн хувьд насанд нь ахадсан маш хүнд хөдөлмөр байжээ.
7 настайдаа Парисийг донсолгов
Моцартын гэр бүл Зальцбургээс 1763 оны 6 сард гарч дайрч өнгөрсөн том, жижиг хотод тоглолт хийж явсаар Парист 11 сард ирсэн байна. Харсан хүн бүр хүүхдүүдийг өхөөрдөнө. Гаднах төрх нь өөрийн эрхгүй нүд булаам. Тэд Австийн хатан хааны бэлэглэсэн алтан чимэгтэй дээдсийнхний загварын хулцас даашинз өмсч, будаж гоёсон хиймэл үс тавьсан байх нь яг л тоглоом шиг. Тэдний тоглолт бүр үзэгчидээр дүүрэн. 1764 оны Парис бүхэлдээ Моцартаар амьсгалж байв. Шинэ жилийн баяраар тэд эзэн хааны хамгийн хүндтэй зочидын нэг байлаа.
Хүүхдүүдийнхээ амжилтад урамшсан эцэг нь Лондонг чиглэв. Тэд тэнд жил хэртэй амьдарчээ. Эндэхийн үзэгчид бяцхал гайхалуудын тоглолтоос уйдахгүй болохоор тэр. Жилийн хугацаанд Вольфганг илүү их зүйл суралцав. Аав нь Итали дуурь байнга үзүүлнэ. Лондонгийн театрын алдарт дуучидын нэг Манцуоли жаахан Моцарттай хамтарч хичээллэж байж. Мөн хөгжмийн зохиолч Иоганн Кристьян Бах (И.С.Бахын хүү) жаал хүүтэй уулзсан нь түүний оюун санааны хөгжилд маш чухал нөлөө үзүүлжээ. Тэрээр Вольфгангтай олон цагаар цуг байж, хамтарч тоглодог байв. Энэ гучин настай залуугийн амьдралыг үзэх өөдрөг үзэл Моцартын хүүхэд ахуй насны уран бүтээлийн өнгө төрх болж байжээ. Лондонд очсон тэр үеэс жаалхүү хөгжим тоглохоосоо илүү зохиохыг илүү таашаах болж тоглолтоос тоглолт хүртэлх хугацаанд тэр огт зүгээр байдаггүй. Зохиол бичиж суух болов. Парист байхдаа дөрвөн сонаттай болсон байсан бол энд ирснээс хойш олныг нэмжээ. Тэр зөвхөн клавесин, хийлд биш, бусад олон төрлийг оролцуулсан хэлбэрээр зохиож эхэлжээ. Тэр бүү хэл огт санаандгүй анхны симфонио гаргачихаж. Ааваасаа оркестрт яаж бичдэг тухай яриан дундаа асууж байсны дараахан эцэг нь өвдчихөж. Бие нь муу байхад элдэв юм асуугаад яах вэ гэж бодсон хүү бүх юмыг өөрөө хийсээр байгаад хүү бүхэл бүтэн симфони биччихэв. Анхны том хэмжээний энэ бүтээлийг нь тун удалгүй олны хүртээл болгожээ. Ийнхүү тэр Лондонд ирэхдээ тэр вертуоз тоглооч л байсан бол харин буцахдаа хөгжмийн зохиолч болчихсон байв. Тэр аяллын дүнд Европчуудаас “XVIII зууны гайхамшиг” гэсэн өргөмжлөл хүртжээ.

Анхны том даалгавар
Тэд дараа нь Голландад 9 сар болоод Зальцбургэд гэртээ ирэв. Гурван жил болоод ирэхдээ тэд бүгд төрөлх нутаг өөрийн гэрээс илүү элгэмсэг дулаан орчин байдаггүй болохыг мэдэрчээ. Хөршүүд нь жаалхүүг ихэд сонирхож угтав. Гэтэл дэлхийд нэрээ мандуулсан Моцарт байдгаараа байж сууж ядсан хэвээрээ. Үеийнхэнтэйгээ хөөцөлдөж өнөөх л гудамжны тоглоомуудаараа тонглож гарч. Гэртээ болохоор нохойтойгоо ноцолдоно. Гэхдээ энэ хөөрцөглөсөн байдал удалгүй намжив. Хөгжимд бүх анхаарлаа төвлөрүүлснээс болоод хүүгийн ерөнхий эрдэмийн боловсрол хоцрогдож байгааг мэдэж байсан эцэг нь түүнд өөрөө хичээл заах болов. Тоо бодлого, эх хэл, түүх, газар зүй гэхчлэн орно.
Гайхамшигт жаалыг Зальцбургийн найрал хөгжмийн дарга сонирхох болов. Тэрээр 10 настай Моцартад баярын ораторийн (найрал хөгжим, найрал дуу, гоцлол оролцсон том хэмжээний бүтээл концертийн бүтээл) нэгдүгээр хэсгийг бичих даалгавар өгчээ. Үлдсэн хэсгийг нь өөр хөгжмийн зохиолчид бичих учиртай. өнөөх дарга Моцартад аав нь туслах вий гэхээс болгоомжилж өөрийнхөө гэрт долоо хоног байлгав. Жаалхүү туршилтийг нэр хүндтэйгээр даван гарчээ. Зальцбургийн мастеруудтай хамтарч бүтээсэн энэ зохиол нь тоглогдсоноор жаахан Моцарт нутгийнханыхаа шүтээн болов. Энэ бол хөгжмийн зохиолч Моцартад албан ёсоор өгсөн анхны том даалгавар байв.

Хөгжимчид атаархаж эхлэв
Вольфганг үзэгчидийг хуйлруулсан хамгийн нэр хүндтэй хөгжимчин болсон тэр үеээс эцгийнх нь санаа зовж эхлэв. Учир нь зарим хөгжимчид түүнд талархах биш атаархаж гадуурхах аясаар хандах болж. Леополд 1767 оны намар хүү, охин хоёроо хуримын ёслолд тоглуулахаар дахин Венад очив. Гэвч тус хотод халдварт өвчин дэлгэрснээс болоод концерт нь болсонгүй. Хүүхдүүд ч бас өвдөж, Вольфганг бүр 9 өдрийн турш хараагүй байжээ. Энэ мэт шалтгаанаас болоод Моцартынхан тоглолтоор маруухан байсан ч маш том олзтой. Венийн ордны театрын захирал Итали хошин дуурь(хөгжмийн театр гэж ойлгож болно. Хөгжим, дуу, бүжиг оролцсон жүжиг хэлбэрийн урлагийн төрөл. Н.Жарцанноров хураангуй тайлбар тольдоо: хөгжмийн жүжиглэнд зориулсан нийлмэл цогц урлагийн төрөл. XVI-XVII зуунд Италид анх бий болсон. Дуурь, хошин дуурь, инээдмийн наргиант гэх мэт төрөл байхаас гадна агуулгаар уянгын, драмлаг, баатарлаг, туульсын гэх мэт бий. Бас хүүхдийн, цөөхүүл гэж ялгана. Дуурьд удиртгал, бүлэг, үзэгдэл, завсарлага, эхлэл, төгсгөл, бодрол, хоёрол, гурвал, цөөхүүл,найрал дуу зэрэг дуулаачын ихэнх төрөл багтана гэжээ. ) бичихийг даалгажээ. Эзэн хаанд зориулах уг дуурийг бэлэн болмогц тайзнаа тавих учиртай байлаа. Энэ санал эцэг Моцартын хувьд мөрөөдөл нь байлаа. Жөтөөрхсөн хөгжимчдийн хорсолд ямар нэг давуу байдлаар хариу өгөх шаардлагатай байсан үед нэр хүндтэй ийм ажил олдсон нь хүүгийн авъяас чадалыг товойлгох сайхан боломж.
Арван хоёр настай хөгжмийн зохиолч захиалгийг тун амжилттай гүйцэтгэж “Хуурамч эзэгтэй” хэмээх дууриа хүлээлгэж өгсөн ч түүнийг театрын захирга тайзнаа тавьсангүй. Учир нь энэ бүтээл Венийн мэргэжлийн хөгжмийн зохиолчидын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Дуурийн их мастер Глюкийн айлдаж байсан “хүүхэд хичнээн авъяастай байсан ч дуурь бүтээх түвшинд сэтгэлгээ нь бүх талаар дутмаг байна” гэсэн зарчимыг үндэслэж Вольфгангийн дуурийг тоглуулахгүй байхыг шаарджээ. Дуурийн нэр хүндтэй дуучид нь хүртэл анх эгдүүцэн хүлээж авч байснаа явцын дунд шинэ санаа, шийдэл олонтой өвөрмөц бүтээл болсныг нь сайшааж хамтарч ажиллан бэлэн болгочихоод байж. Тэгсээр байтал өөрсдийнх нь дархлагдсан нэр төр, байр суурь ганхахаас болгоомжилсон хэсэг хөгжмийн зохиолчидын явуулгаар бяцхан маэсртогийн(хөгжимчин, удирдаач хүнийг дууддаг хүндэтгэлийн нэр) анхны дуурь “мэндэлсэнгүй”. Учир явдалын талаар эзэн хаанд өргөмжилсөн ч дэмжлэг авч чадалгүй өнгөрчээ. Гэсэн ч энэ шуугиан урлагийн ертөнцийнхөний дунд салхи мэт хурдан тарснаар жаахан хөгжмийн зохиолч өөрсдийгөө мэргэжлийн хэмээн өргөмжилж цээжээ дэлдэгчидийн толгой дээр цахиур хагалсантай адил юм болов.
Дуурь тавигдаагүй нь эцэг хүү хоёрын хувьд маш том цохилт болов. Зүтгэл, сэтгэл талаар болсны зэрэгцээ хувиасаа гаргасан хөрөнгөө ч нөхөж олж чадсангүй. Байдал ийн хүндрээд байтал бас нэгэн санал ирэв. Венийн нэр хүнд бүхий нэгэн эмч гэр бүлийнхээ театрт зохиулж богино хэмжээний дуурь бичиж өгөхийг хүсчээ. Бүх талаар бэлтгэгдчихсэн байсан Вольфганг тэр дор нь л хийгээд өгч. Энэ дуурийн нэр “Бастьен, Бастьенна хоёр”. Дурлалт хос маргаж муудалцан эргээд ихэд сэтгэл хөдлөм байдлаар эвлэрч байгаа тухай өгүүлдэг энэ дуурь немц үндэсний анхний дуурийн бүтээл болжээ.
“Бастьен, Бастьенна хоёр”-оос хойш Венад өнгөрүүлсэн хэдэн сарын турш тэрээр өөрийгөө симфонийн төрөлд сорив. Гурван симфони бичсэн нь бага байхдаа Лондонд хийсэн бүтээлүүдээс нь хавьгүй сайн болсон байлаа. Буцахынхаа өмнө тэрээр өнчин хүүхэд асрах газрын нээлтэд эзэн хааныг угтах хүндэтгэлийн хөгжим бичсэн нь тэр хавьдаа шуугиан тарив. Венийн сонинынхон Вольфгангийг сод авъяастан болохыг зарлан тунхаглаж байв.
Вольфганг Зальцбургтээ ирэв. Дуурь нь бүтэлгүйтснийг мэдэж байсан найрал хөгжмийн дарга тэдэнд сэтгэлийн дэм болгож “Хуурамч эзэгтэй”-г өөрсдийнхөө хүчээр эндээ тавьбал ямар вэ гэсний дагуу тоглуулж л дээ. Чадвар дутмаг уран бүтээлчидийн хүрээнд тавьсан дуурь зохиогчидын санаанд хүрээгүй ч даргын сэтгэлдэл тун өндөр. Тэрээр хэд хоногийн дараа Вольфгангийг найрал хөгжмийн концертмейстерийн (тэргүүн хөгжимчин. Найрал хөгжмийн нэгдүгээр хийлч, заримдаа удирдаачыг оролно. Мөн дуучин, хөгжимчин, бүжигчинтэй хамтран хөгжимдөгч төгөлдөр хуурч) албанд томилжээ. Тэр үеэс залуу зохиолч хөгжмийн бүтээлүүдийг дээр дээрээс нь “үйлдвэрлэж” гарав. Үлээвэр хөгжимд, найрал дуунд гээд хэдэн араваар нь бичиж. Зальцбургийн шинэ жилийн наадамд зориулсан менуэтийн (товшлох бүжиг) тоо л гэхэд 49 болжээ. Энэ үед бичсэн 3 концерт сюит (чуулбар зохиол) нь Австрийн өмнөд хэсэгт тэр дороо л алдаршжээ.

Итали дахь амжилт
Вольфганг битүүхэндээ холыг зорьж байлаа. Жижигхэн хотын багахан найрал хөгжимд алба хаших нь түүний хувьд хангалтгүй байв. Тэрээр оюун тархиндаа багтаж ядаж байгаа хөгжмийг бүгдийг нь гаргаж дэлгэх, тэр хэрээр нэр хүндтэй сайн ажил хийж, байр сууриа бэхжүүлэн, амьдралаа баталгаатай болгохыг зорьж байлаа. Ялангуяа эцгийнх нь хамгийн ихээр санаа зовж байсан зүйл энэ.
Моцарт аавтайгаа 1769 оны 12 сард алсын аянд гарав. Замд гараад долоо хоногийн дараа тэр анхны тоглолтоо зарлахад үзэгчид зөрж гарах зайгүй шавсан байлаа. Найрал дуучиддаа дөхөж очих аргагүйд хүрэхэд нь хэд хэдэн хүдэр эрс тусалж зам гаргаж өгч байж. Дараахан нь Веронд ч мөн адаил үзэгчид тойрон бүчиж байв. Тэд дараа оны 3 сард Италийн хөгжмийн соёлын том төв Болонь хотод ирэв. Тус хотын хөгжмийн академийн гишүүдийн дунд алдарт падре Мартини (Франц хувраг. Европод нэрд гарсан хөгжмийн зохиолч, сүмийн болон дан хөгжмийн аль алинаар нь бичдэг .) байсан бөгөөд жаалхүү түүний зүрх сэтгэлийг бүрэн эзэмдэж орхив. Мөн Флоренц, Ром, Неапольд тоглосон нь түүнийг улам бүр алдаршуулав. Залуу хөгжмийн зохиолч тус орны соёл урлагийн амьдралтай танилцаж явлаа. Түүхийн дурсгалт газарууд, музей, уран зурагийн галларей үзэв. Олон ч дуучидыг сонсч, тэдний манерыг анзаарна. Дуурийн театрт байнга очино. Энэ бүхнээс түүнд Меланий тухай дуурь бичих санаа төрсөн ч гэдэг.
Моцарт гоц гойд ойл тогтоолтой хүн байв. Ромын сикстиний алдарт сүмийн найрал дуучид хөгжмийн зохиолч Грегорио Аллегрийн олон хоолойн дууг маш гоё дуулдагаараа алдартай, үүгээрээ ч их лолон хүн татдаг газар байж. Есөн хоолойгоор өргөж төгсдөг хоёр хоорт зориулж бичсэн энэ бүтээлийг жилдээ хоёр удаа л сонсох боломжтой бөгөөд нотны гар бичмэлийг хэнд ч үзүүлдэггүй байж. Гэтэл Вольфганг түүнийг ганц уда сонсоод л партетурыг (найрал хөгжмийн зэмсэг тус бүрт хувиарилж бичсэн эх зохиол) цээжээр бичиж орхиж. Эх бичвэрээс нь ялгахын аргүй хийсэн чадварыг нь биширсэн хамба ламтан залуу хөгжмийн зохиолчыг хамгийн хүндтэй одонгоороо шагнажээ. Энэ хүндэтгэлийг Австрийн хөгжмийн зохиолчдоос зөвхөн Кристофер Глюк л хүртээд байж.
Нэр алдар нь европын орнуудаар цуурайтаж эхэлсэн 14 настай Моцартыг Болонийн хөгжмийн академи гишүүнээрээ сонгожээ. Мөн оны 12 сард “Митридат, Понтийский эзэн хаан” дуурь нь Меланд тавигджээ. Эхний гурван тоглолтийг Вольфганг өөрөө клавесины араас удирдаж тоглуулсан нь ер бусын байв. Ари (дуурийн гол дүрийн бодол дуу) бүрийн төгсгөлд “бяцхан маестро мандтугай” гэж хашгиралдах сонстоно. Энэ амжилтыг италийн хөгжмийн зохиолчид мөн л хоёр жилийн өмнөх Австрийнхантай адал үгүйсгэж хүлээж авав. Хүүхэд, тэр дундаа гадаадын хүн итали дуурийн дэг жаягыг эвдэх нь гэж шуугилдаж гарав. Тэгсэн ч энэ үеэр Веронийн фелармонийн академи Моцартыг мөн гишүүнээ болголоо.
Ийн унтах завгүй ажилласны дараа Моцарт эцэгтэйгээ түр хугацаанд амрахаар шийджээ. Тэд урилгатай газар бүрээ гүйцээж тоглолт хийж байв. Ингэж явахдаа өндөр шагналтай хэд хэдэн дуурийн захиалга авсан байлаа. Үүнтэй зэрэгцээд Австрийн хатан хаан хуриманд зориулсан театрчилсан серенада (хандал дуу) захиалсан байлаа. Бүх ажилаа дарааллан амжилттай хийж дуусгав. Хатан хаан шагналын зэрэгцээ өөрийнхөө дүр бүхий алтан цаг бэлэглэж гүн хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлжээ. Моцарт тэр үедээ алдар хүндийн оргилд нь гараад байлаа. Хатан хаан хэдийгээр ингэж залуу хүүгийн авъяасыг хүлээн зөвшөөрч байсан ч хүүдээ илгээсэн захидалдаа :
“Та залуу хүүг дэргэдээ авч ажиллуулъя гэжээ. Таньд юуны учир хөгжмийн зохиолч хэрэг болсныг мэдэхгүй байна. Хэрвээ таньд зөвхөн тааламжтай байх төдийд юм бол би татгалзахгүй байна. Гэхдээ энэ мэт ашиггүй, дээр нь хаа сайгүй гуйлгачин мэт хэрэн хэсч явдаг иймэрхүү хүмүүс таны албат байх нь албан тушаалын нэр хүндийг унагана. Тэгээд ч эднийх олуулаа юм. “ гэсэн байжээ. Эрхтэн дархтнуудын урлагийн хүмүүсийг үзэх үзэл ийм байсан бөгөөд Моцартын Итали дахь амжилтаар түүний од мэт гялалзах үе өндөрлөхийг эцэг хүү хоёрын хэн нь ч төсөөлж байсангүй. 

Парист найдсан нь эндүүрэл байлаа
Италийг “байлдан дагуулсныхаа” дараа тэрээр Зальцбургтээ ирж ажилдаа оров. Өөд болсон найрал хөгжмийн даргын оронд ирсэн шинэ хүн Моцартын чадлыг үл тоомсорлосон нэгэн байв. Дэлхийд данстай хөгжмийн зохиолч бөглүү газар яхир эзний гарын үзүүрт зарцлагдах мэт энэ тэрхнийг хийсээр 18 нас хүрэв. Гэхдээ зохиолоо туурвисаар хувийн урын сан баяжсаар байв. Тэрээр сайн ажил ахуй орлого мөрөөдөж байлаа. Өөрөөс нь өөр хэн ч авъяасыг нь тэтгэж хувь заяаных нь төлөө санаа тавихгүйг ойлгосон тэрээр сайн ажил олж хийхээр 21 хүрэх жилээ дахин холыг зорив. Энэ удаа ээж нь түүнд хань болж явав. Моцарт Итали, Вена биш, харин Мюнхен эсвэл хөгжмийн соёлын том төв Мангеймд сууриших санаатай байв.
Тэрээр Мангеймд ажиллаж олон ч уран бүтээлчтэй танилцсаны дотор Вебер гэж хүний дуучин охин Алоизад сэтгэл татагдаж нэгэн сайхан дуурийнхаа дүрийг түүнд өгсөн нь тэр бүсгүйн хувьд бурхны хишиг байв. Учир нь Моцартын ариг дуулж нэрд гарч эхэлсэн тэр эмэгтэйг тун удалгүй ордны дуучнаар урьжээ. Харин зохиолч Моцарт урьдын л адил анхаарлын гадна үлдэв. Гэсэн ч Алоизатай аялан тоглолтоор явхаар болж энэ тухай аавдаа хэлтэл зөвшөөрсөнгүй. Ажил амьдрал нь санасанд нь хүрэхгүй байсан болохоор Моцарт Мангеймыг орхиж Парист ирлээ.
Тэгтэл 10 гаруй жилийн өмнө эндэхийн урлаг соёлын ертөнцөнд сенсаац болж байсан бяцхан Моцартын тухай бүгд мартжээ. Санаж байсан ч тэр гайхалтай жаалыг эргэн санагалзах нь ховор. Тоглолт зарлахад цөөн хэдэн хүн ирнэ. Дээдсийн хүрээнийхний дунд хэн нэг хөгжимчин биш, харин дуурийн Глюкийн толгойлсон франц урсгал, нөгөө талаас Пиччинигийн итали урсгал хоёрын тэмцэл хэний ялалтаар өндөрлөх талаар мэтгэлцэж цаг нөхцөөх нь сонин байсан үе. Моцарт ажилтай болсон ч үгүй, авч гарсан мөнгө нь ч барагдаад байтал ээжийнх нь өвчин ужгирч хүндэрсээр нас барав. Энэ гунигт мэдээг арай ядан аавдаа дуулгалаа.
Моцарт уй гашуугаа гуньж гутрах биш бүтээн туурвиж тайлахаар шийдсэн ч дотоод сэтгэлдээ маш хүнд үеийг туулж байлаа. Хөрөнгө чадал хомсдсоны дээр хүүгийнхээ санааг гүйцэхээ байсан хөгшин эцэг нь юм л бол бухимдах болж. Эгч нь аавынхаа талд байдаг болсноор Моцарт гэр бүлийн хүрээнд ч ганцаардах болжээ. Тэрээр сэтгэл шулуудан Зальцбургийн ажилыг үүрд орхив.

Гэрлэлт
Моцарт Венад сууршихаар ирлээ. Их хотын амьдрал, ажилсаг ояунлаг хүмүүсийн нөлөөгөөр хөгжмийн зохиолчын оюун санаа өсөн тэлж, эрч хүчээр сэлбэгджээ. Моцарт Веберийн гэр бүлынхэнтэй дахин учрах хувьтай байж. Хөлсслөх байр хайж явтал Веберийн эхнэр таарч хуучин танилын хувьд олзуурхан нэг өрөөндөө суулгаж л дээ. Алоизияг сэтгэлдээ тээж явсан хэдий ч нэрд гарсан хэдийн дуучин хэдийн чинээлэг нэгэнтэй гэр бүл болсон байж. Хугацаа өнгөрөх тусан Алоизагийн дүү ялдамхан ааштай Констанца Моцартад таалагдах болов. Хэдийгээр хоёр талынхны дэмжлэгийг аваагүй ч тэд удалгүй гэр бүл болов. Залуухан гэрийнх нь ааль ааш эелдэг. Ээжээс нь хойш үгүйлэгдэж байсан хайр энхрийллийг тэр эхнэрээсээ амсч эхлэв. Үнэндээ олон эгчтэй Констанца гэр ахуйн ажилд тийм ч сайн байсангүй. Гэсэн ч нөхрийнхөө ажлыг ойлгож дэмждэг, өөрөө ч бас их хөгжимлөг энэ эмэгтэй нөхрийнхөө санаанд ихэд нийцэж байлаа. Гэрлэлт Моцартын амьдрал өглөөний наран мэт гэрэл гэгээ татуулаад ирэв. Удалгүй туурвиж эхэлсэн шинэ дуурийнхаа гол дүрийн санааг үндсэнд нь эхнэрээсээ “хулгайлсан” ажээ.
Венад тэр эрх чөлөө гэж юу байдагыг мэдэрч эхэлсэн нь уран бүтээллүүдэд нь тусгалаа олсон байдаг. Хүүхэд ахуйн хөнгөн тансаг өнгө аяс нь эрэлхэг, шийдэмгий болж ирж.
Моцарт зохиосоор, туурвисаар. “Фегарогийн хурим”, “Дон жуан”, “Шидэт лимбэ” зэрэг дуурь нь түүний уран бүтээлүүдийн оргил хайрхнууд. Тэрээр 35 наслахдаа хүн төрөхтөнд 17 дуурь, 49 симфони, 36 найрал хөгжмийн сюит, 26 утсан хөгжмийн дөрвөл, 8 тавал, хийл, төгөлдөр хуурт зориулсан 40 сонат болон вариац, хийл, төгөлдөр хуур, үлээвэр хөгжим, хоор болон бусад дууны хэлбэрээр 55 бүтээл үлдээжээ.
Моцарт хоёр хүүхэдтэй байсан бөгөөд түүнийг нас барахад том нь долоотой, бага нь дөрвөн сартай байжээ.
Моцартын уран бүтээлийн ач холбогдлыг хоёр гурван өгүүлбэрт багтаан дүгнэх аргагүй. Түүний дуурь, симфони болон бусад бүтээлүүд нь XVIII зууны сонгодог сэтгэлгээний оргил нь байсан. Бетховений симфонизм хосгүй үзэгдэл байсны нэг адил Моцартын дууриуд тухайн үеийн нийгмийн олон талт зөрчлийн хүндрэлтэй байдлыг тусган харуулснаараа дан ганц урлагийн хөгжлийг дэвшилд хүргээд зогсоогүй нийгмийн агуулгаар баялаг үзэгдэл болж товойжээ.
Хөгжмийн орчинд Моцартын бүтээлүүд өөрийнх нь дөнгөж дараах үеийн немцийн романтикуудын талархлыг төлийлөн хүлээгээгүй байна. Харин хожуухан XIX зууны аугаа их реалистууд түүний урлагийг бүрнээ нээн ач холбогдлийг нь илүү тодруулжээ.

40-р симфони
Суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын алдарт олон бүтээлийн дотроос үе үеийнхний шүтээн болсон 40-р симфонийнх нь үнэ цэнэ орчин үед улам нэмэгдэж буй. Аугаа уран бүтээлчийн сонгодог сэтгэлгээний оргил босон бүтээлүүдийнх нь нэг болох энэ зохиол төрөл зүйлийн хувьд симфони гэлээ ч тийм нүсэр биш. Хөнгөхөн, тансаг, өгүүлэмж тун уран яруу. Энэхүү симфоний чанар байр суурийг улам товойлгож өгсөн үйл явдал болсон юм.
Японы нэгэн хөгжим судлаач эрдэмтэн тун сонирхолтой туршилт хийж үр дүнг нь мэдээллэсэн байна. Тэрээр үе үеийн, төрөл бүрийн хөгжмийг усанд “сонсгожээ”. Өөрөөр хэлбэл усан дотор хөгжим тавихад дуу авианых нь хэлбэлзэлийн нөлөөгөөр усны бүтэц молекулын түвшиндээ хэрхэн өөрчилөгдөхийг ажиглаж улмаар зургийг нь буулгаж авч л дээ. Тэгтэл ямар ямар зураг гарсан гэж санана. Сонгодог хөгжим сонссон уснуудын (нэг төрлийн, адил хэмжээтэй устай сав тус бүрт хөгжим тавьсан) бүтэц 3, 4, 5, 6 талст гээд тус бүртээ зөв хэлбэрийн дүрс бүхий байсан байна. Тэгэхэд нь хамгийн төгс хэлбэр болох зургаан талст хэлбэртэй бүтцийг үүсгэсэн хөгжмийн нэг нь Моцартын 40-р симфони байжээ. Эрүүл хүний бие организмын эс ийм зургаан талст хэлбэртэй байдгыг саная. Судалгаагаар бусад төрлийн поп, рок, жазз, үндэсний гэх зэрэг хөгжим “сонссон” усны бүтэц янз бүрийн хэлбэр үүсгэсэн байж. Тэр бүгдээс металл рок “сонссон” усны бүтэц хамгийн ойлгомжгүй, нэрлэж үл болох замбараагүй хэв дүрс бүхий болсон байж. Ердөө л гадаргуу дээр шингэн асгачихсан мэт тийм гэхийн аргагүй хэлбэр. Эрдэмтэн энэ судалгаагаараа хөгжим хүний оюун тархинд яаж нөлөөлдгийг харуулахыг зорьсон бөгөөд үүндээ хүрч чаджээ. Зохиомж, зохицол, аялгуу хэмнэл, өгүүлэмж төгс хөгжим усанд яаж нөлөөлж буйн адил хүнд ч тийм нөлөө үзүүлдэг гэдгийг нотолсон. Ингэснээрээ стрессгүй эрүүл саруул амьдаръя гэвэл сайн хөгжим сонсч байх тухай асуудал дэвшүүлсэн.
Сайн хөгжим хүнд “дотоод хүн” –ээ сонсч, өөрийгөө мэдрэх боломж олгодог. Анхаарлын төвлөрөлийг сайжруулж, цэгцтэй сэтгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Чухам ийм болхоор орчин цагын нэг талаараа галзуу юм шиг амьдралын хатуу бэрхийг сөрөхөд сонгодог хөгжим тустай байх нь ээ. 

урк марш
Моцартын 12-р сонатын төгсгөлийн хэсгийн рондо (хэмжээ богино, хөнгөн, тансаг бодуулах гэхээсээ илүү хөгжөөн баясгах зорилго бүхий төрөл зүйл) –г “Турк марш” гэдэг. Монгол хүүхдүүд хэл оров уу, үгүй юу “маамуу нааш ир” дуугаа дуулаад эхэлдэг луугаа дэлхийн өнцөг булан бүрт хүүхдүүд сонгодог хөгжимөөс энэхүү рондо-г юунд түрүүн аялдаг болов уу.
Моцартын бага нас гоё сайхан дурсамжаар дүүрэн байсан. Зургаан настайдаа төрөлх Зальцбург хотоосоо Венад ирж уран чадварлаг тоглолтоороо ордны эрхэмсэг дээдсүүдийн дунд шуугиан тарьж эхэлсэн. Австрийн хатан хаанаас бэлгэнд авсан алтан чимэгтэй дээдсийнхний загварын хувцсаа өмсч, хиймэл үс тавьсан хүүхэлдэй шиг бяцхан хүн клавесын хөгжим жиргүүлж гайхуулан явсаар газар бүртээ магтаал ерөөлд умбаж байсан. Алоиза гэх дуучин бүсгүйд дурлан дуу бичиж өгч тэр бүтээлээр нь Алоиза нэрд гарч байсан гээд бага идэр насных нь гэгээн дурсамжууд зохиол бүтээлд нь туссан нь элбэг.
Мөн ганган хээнцэр авхай нарын зугаар цэнгээнд зориулан үүнийг бичсэн байж болно. Ордныхонд утга нарийн, асуудал хөндсөн хөгжим ер хэрэггүй байсан шүү дээ. Чухам ийм өнгө аяс “Турк марш” –д нь тод. 


В.А Моцартын 255 насны ой

“Моцарт бол хүн төрөлхтөнд тансаг сэтгэл, урин хаврын баясал бэлэглэгч мөнхийн рашаан, хөгжмийн залуу нас юм” хэмээн Д.Шостакович хэлсэн байдаг. Мөн түүний талаар Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский “Миний гүн итгэлээр бол Моцарт нь гоо сайхан хөгжмийн урлагт туйлын дээд оргилдоо хүрсэн цэг юм. Түүний хөгжмийг сонсоход бид бүхэн эрхэм тэмүүлэл гэдэг тэр биелшгүй мөрөөдөлдөө ойртож байгаадаа сэтгэл догдлон баяр хөөрт умбаж, сэтгэлийнхээ гүнд уйлж баясна. Бид хэн нэг хүнийг хайрлахаараа бүхнийг нь хайрладаг шиг би Моцартыг хайрлан хүндэтгэдэг. Түүний “Донжуан”-ыг сонсч, хөгжим гэж ямар гайхамшиг болохыг би мэдэрч, ойлгосон” хэмээн дэвтэртээ бичжээ. Харин А.Г.Рубештейн “Хөгжим, түүний шилдэг төлөөгчид” номондоо “Хөгжим дэх мөнхийн нарны туяаг Моцарт гэж биширтүгэй” хэмээн өгүүлсэн байдаг.  

Дэлхийн суутнууд В.А.Моцартын талаар ийнхүү тэмдэглэн үлдээжээ. В.А.Моцарт бол дэлхийн суут хөгжмийн зохиолчдын нэг. Түүний хөгжим яг л голын урсгал шиг намуухан, зөөлөн давалгаатай. Тэр бас гайхалтай хөгжимчин хүн байсан. Түүнийг дэлхийн ард түмэн хайрлаж, хүндэлж, биширдэг. Тиймээс ч түүний мэндэлсэн 255 жилийн ойн баярыг дэлхийн алдартай театрууд тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Монголчууд ч гэсэн түүний 255 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид суут хөгжмийн зохиолчийн төрсөн өдрийг хоёр ч удаа тэмдэглэсэн. В.А.Моцарт нь 1756 оны нэгдүгээр сарын 27-нд Австрийн үзэсгэлэнт Зальбург хотноо хөгжимчин Леополд Моцартын гэрт төрсөн юм. Вольганг Амадей Моцарт багын л хөгжмийн суу билэгтэй, авьяаслаг хүү байжээ. Тэрбээр гурван настайдаа хөгжим сурч, дөрвөн настайдаа анхны бүтээлээ бичиж, зургаан настайдаа гэр бүлийнхээ хамт дэлхийн байлдан дагуулан аялан тоглолтын замд гарч байв. Энэ цаг үеэс дэлхий дахинаа В.А.Моцартын нэр алдар цуурайтаж эхлэв. 12-хон настай хүүд дуурь бичих санал ирж, 14 нас хүрмэгц дуурийн орон Италид аялж, 22 настайдаа Моцарт хэдийнэ гурван зуу гаруй бүтээл туурвисан туршлагатай хөгжмийн зохиолч болсон байв. 1731 онд Моцарт Венад очиж, амьдарлынхаа эцэс хүртэл суусан бөгөөд сүүлийн арван жил түүний уран бүтээлийн цэцэглэл, мандал мөн хамгийн алдарт бүтээлүүд нь гарсан үе байсан гэдэг. Моцарт Вена дахь немцийн театрын захиалгаар “Хүүхэн хулгайлсан нь” хошин дууриа бичиж, 1788 оны зун өөрийн хамгийн алдартай, сүүлийн гурван симфонио бичжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Моцарт алдарт “Донжуан”, “Увидаст лимбэ” дууриа бичсэн гэдэг. 36-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзэж, өвчиндөө шаналан гэртээ насан эцэслэсэн Моцарт нийт 626 зохиол бичсэнээс 17 дуурь, нэг оратори, гурван магтуу, 18 месс, симфони дуулаачийн 70 орчим зохиол, 49 симфони, найрал чуулга хөгжмийн 40 орчим зохиол, зургаан тавал, 27 дөрвөл, 60 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, төгөлдөр хуур найрал хөгжмийн 21 концерт, хийлийн таван концерт, төгөлдөр хуурын 20 сонат хийлийн 35 сонат зэргийг туурвижээ. 


Хэдий уран бүтээлийн оргил насан дээрээ хорвоогийн мөнх бусыг үзсэн ч түүний нэр алдар, суут бүтээлүүд одоо ч дуурсагдсаар... Түүний 255 жилийн ойн баярыг УДБЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн нэгдүгээр сард түүний алдарт “Увидаст лимбэ” дууриар тэмдэглэж байсан. Гэхдээ симфони найрал хөгжмийг Германы нэрт удирдаач Феликс Райменн удирдаж, ХБГНУ-ын Дортмундын камерны оркестртой дөрвөн жилийн гэрээ байгуулснаар В.А.Моцартын шилдэг бүтээлүүдийг сонсох боломж бидэнд олдсон. В.А.Моцартын нэрэмжит Дортмундын камерны оркестрийг үндэслэсэн, удирдаач Феликс Райменныг урлагийнхан Моцартын хойд дүр хэмээн хочилдог. Тэрбээр насаараа В.А.Моцартын уран бүтээлийг судалж, шүтэн биширсэн Германы нэрт удирдаач, хөгжимчин. Тэрбээр энэ удаад Монголд Дортмундын камерны оркестрын дөрвөн хөгжимчны хамт ирсэн бөгөөд өнгөрсөн баасан гаригт УБДЭТ-т болсон В.А.Моцартын төрсөн өдрийн гала тоглолтод оролцсон. Энэ үдэш УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид, ХБНГУ-ын хөгжимчид хамтран суут хөгжмийн зохиолчын алдартай бүтээлүүдийг тайзнаа эгшиглүүлсэн. Үзэгчид түүний хөгжмийг сонсох бус бас амталж, өмсч, мэдэрсэн. В.А.Моцартын төрсөн өдрийн хүндэтгэлийн баярт зориулан “Кашмер хаус”-ынхан “Моцарт” нэртэй хөгжимчдөд зориулсан ноолууран хувцасны коллекцийг танилцуулж, мөн “Моцарт” нэртэй амтат шоколадаар үзэгчдийг дайлсан. УДБЭТ-ын захирал, хатагтай Б.Сэргэлэн энэ үдэш “Моцартина” хэмээх ноолууран даашинзаар гоёсон бол “Моцарт” коллекцийг Дортмундын камерны оркестрын хөгжимчдөд бэлэглэсэн юм. Энэ үеэр Германы удирдаач Феликс Райменн хэлэхдээ “Монголчууд Моцартад хайртайг мэдрэх сайхан байна. Монголд ийм сайхан театр байдагт баярлалаа” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байв. Тийм ээ, баярлалаа театрынхандаа. Үргэлж дэлхийн суутнуудтай танилцуулж, сэтгэлийн их баяр баясгаланг үзэгчдэд мэдрүүлж, бэлэглэж байдаг уран бүтээлчид та бүхэнд баярлалаа. 
http://art.news.mn/content/85021.shtml

Friday, September 13, 2013

Неоклассицизм

импрессионизм гэсэн үг бөгөөд 19-р зууны сүүлчээр бий болсон хөгжмийн урсгал чиглэлийн нэр. Илэрхийлэл – Экспрессионизм гэсэн үг бөгөөд 20-р зууны эхэн үед үүссэн хөгжмийн урсгал чиглэл Неоклассицизмын үүсэл•XX зууны шинэ хөгжим нь өмнөх үеийнурлагаас улбаатай. Энэ үеийн хөгжмийнзохиолчид бүтээлдээ сонгодог болон ардынхөгжмийн уламжлалыг өөр цаг үед шинэ мэдлэг,шинэ оюун ухаан, шинэ арга барилаар дахинсэргээж, шинэ түвшинд гаргаж өөрөөр гэрэлтэхарга замуудыг нээн илрүүлж байлаа. Энэ ньнеоклассицизм буюу “нео” гэсэн шинэтодотголтойгоор гарч ирсэн.• Неоклассицизм урсгалын гол төлөөлөгч ньОросын алдарт хөгжмийн зохиолч СергейСергеевич Прокофьев юм. Классицизм- Неоклассицизм•С.С. Прокофьев нь Сонгодог хэмээх I симфонио 1917онд бичсэн бөгөөд энэ бүтээлдээ Венийн сонгодогуудыгтэр дундаа И. Гайдныг бишрэн хүндэтгэдэг санаагааилэрхийлэн XYIII зууны үеийн сонгодог хөгжмийн аргабарилаар бичжээ. Хөгжмийн классицизмын үеийн уурамьсгалыг оруулах зорилгоор III ангиа Гавот гэжнэрлэсэн. Энэ нь ардын болон сонгодог уламжлалдтулгуурлан орчин үеийн хөгжмийн хэллэг, дуурьсалсэтгэлгээгээр баяжуулсан юм.•Классицизм урсгал нь 18-р зууны хөгжмийн урсгалчиглэл бөгөөд гол төлөөлөгчид нь И.Гайдн, В.А. Моцарт,Л.В. Бетховен нар байжээ. И.Гайдн, В.А. Моцарт, Л.В.Бетховен нарыг Венийн сонгодогууд гэж нэрлэсэн. Александр Невский магтуу•С. Эйзенштейн 18-р зууны загалмайтны аян дайн бодиттүүхэн явдлаас сэдэвлэн “Александр Невский” кинобүтээсэн. Энэ үед С.С. Прокофьев нийтийн дуунууд зохиож“Александр Невский” киноны хөгжим бичжээ. Энэ киноныхөгжим дээр ажиллаж байхдаа тэр урьд өмнө байгаагүйшинэлэг арга, дуу бичлэгийн шинэ технологийг найралхөгжимд хэрэглэсэн. Энэ нь найрал хөгжим дэхбишгүүрийн намуухан зөөлөн дууг микрофондойртуулснаар гуулин үлээвэр хөгжмүүдээс ч чангадуугаргаж чаджээ.•Магтуу гэдэг нь алдаршуулсан магтан дуулах гэсэнутгатай, дуулаачийн олон ангит цуврал зохиолын төрөл юм. Классицизм-Неоклассицизм ижил төсэй-ялгаатай тал Ижил ЯлгааЯлгаа Симфонийн 1. XYIII зуун1. XX зуун хэлбэр 2. Сонгодог ба2. Орчин үеийн ардынхэллэг, дуурьсал бүтэц, хөг хөгжмийнсэтгэлгээ. эгшиглэгээ уламжлал хэллэг, дуурьсал адил. сэтгэлгээ.

Классицизм

Классицизмын үүсэл• Классицизм гэдэг нь сонгодог гэсэн утгатай үг бөгөөд XYIII зууны дунд үеэс жинхэнэ утгаараа хөгжиж ирсэн.• Энэ үеийн хөгжмийн зохиолчид сүм хийд, язгууртны ордны явцуу хүрээнээс халж, театрын сонсогчдод зориулж, зохиол бүтээлээ туурвин амьдралын үнэн, сайн сайхан гоо үзэсгэлэнг магтан дуулж байв.• Австрийн нийслэл Вена хот нь Өрнө дахины хөгжмийн соѐлын гол төв болж байлаа.Классицизм сонгодог дэгийн хөгжмийн гол онцлог.• Классицизм – сонгодог дэгийн гол онцлог нь дуулаачаас илүү дан хөгжмийн төрөлд түлхүү хандсанаар сонгодог сонат симфонийн шинэ төрлүүд бий болсон.• Симфони гэдэг нь – эртний грек хэлний нийцэл дуурьсал гэсэн утгатай, дан хөгжмийн зохиолын хамгийн том хэлбэр.• Австрийн суут хөгжмийн зохиолч И.Гайдн симфони хөгжмийн үндсэн 4 зарчмыг тодорхойлжээ. 1 анги – хурдан, зохиолын гол өгүүлэмжийг тусгасан. 2- анги – удаан, сонсогчдыг бодол эргэцүүлэлд хандуулсан. 3- анги – хөнгөн, бүжгийн хөгжмөөр сонсогчдын алжаалыг тайлж, түр амраасан. 4- анги – хурдан, зохиолын тайлалгэж симфони хөгжмийг 4 ангитай байх үндсэн зарчмуудыг тогтоожээ. Хойч үеийнхэндээ... Намайг Л, В. Бетховен гэдэг. Хүн төрөлхтөнд өөрийнхөөзүрх сэтгэлийг хөгжмөөр дамжуулан илэрхийлэх гайхамшигтайхувь заяаг бурхан надад хайрлажээ. Хэдийгээр сонсох чих, харах хараагүй болсон ч минийонгод намайг хэлж таашгүй өндөрлөг өөд татан чангааж байгаагби мэдэрч байна. Хэрвээ би энэ аймшигт өвчнөөс салбалдэлхий ертөнцийг тэвэрч түүнд мянга дахин их бүтээл хийжбэлэглэмээр байна. Миний болон надтай мөр зэрэгцэн уран бүтээлээтуурвиж байгаа ахмад уран бүтээлч И, Гайдн, В. А. Моцартнар өөрсдийн уран бүтээлээрээ дэлхийн чихийг дэлдийлгэн хүнтөрөлхтнийг гайхуулж байна. Суут зохиолч И. Гайдны үндэслэсэн симфони хөгжмийнзарчмыг, алдарт В.А. Моцарт үргэлжлүүлэн хөгжүүлж, биулам төгс төгөлдөр болгохын төлөө хичээнгүйлэн ажилласаарл байна. Бидний бүтээл хэдэн зуун жил өнгөрсөн ч хүн төрөлхтөндуярал, ухаарлыг бэлэглэж мөнхийн дуулал болно гэдэгт чинсэтгэлийн угаас итгэн найдаж байна. Та бүхнийг хүндэтгэн ѐслосон: Людвиг Ван Бетховен 1822 оны 02.26 Классицизмын 3 ноѐн оргил, венийн сонгодогууд.И. Гайдн В.А. Моцарт Л.В. БетховенСимфони хөгжмийн Симфонийн зарчмуудыг Симфонийн зарчмуудыгзарчмыг үндэслэгч. үргэлжлүүлэн хөгжүүлсэн. улам боловсронгуй болгосон. 1801 онд Унгарт хайрт бүсгүй Жульеттад зориулан хайр сэтгэлээ илчлэн “Сарны сонат” гайхамшигт бүтээлээ зохиосон боловч, бүсгүй өвчинд нэрвэгдсэн Бетховеныг орхин эдлэн газрын баян залуу гүн Р. Галленбергтэй суужээ. Бетховены “Сарны сонат” алдарт бүтээл туурвисан сүүдрэвч өнөөг хүртэл яг хэвээрээ хадгалагдаж иржээ.

Bi bi gsn negen jijig ertsuntsud amidrah bish Bid gsn tom ertsunts bgag ergeed sanaya~

Amidral deer hund hetsuu zuil zunduu Shantrah yadrah uye ih ch bidnii zovlon shanlal unendee hundlunguus harahad yu ch bish bj boloh....Tuhain zuild yamar untsguus yaj harj bgagaas shaltgaalah bh Unuudur delhii deer 800 say hun ulsgulund nervegdej jild 15say hun uhej uvchin zovlondoo shanalj amidraliin tuluu horom much buhend temuulj temtsej bn Getel bi chi bidnii zovlon geed bga zuil derged n yu boloh???Nas zaluu tsus shingen eruul saruul biye oyun uhaan ger bul nz nuhud bhad uur iluu yu heregtei gj....Adgiin naad zah n Hun, Baigali orchin Tuuh niigemteigee taniltsahaas ehleed Surj medeh Hiij buteeh zuil zunduu bn Facebook.r taraagdsan bsan gutalgui hun gutaltai bolohiimsan gej muruuduj bhad Hajuugaar n hulgui hun unguruhud uuriin hulteidee bayarladag zurgiig sanii~ Bi bi gsn negen jijig ertsuntsud amidrah bish Bid gsn tom ertsunts bgag ergeed sanaya~ Eh orond nadad yu hiij uguh ve bish bi eh orniihoo tuluu yu hiij chadah ve gj uuruusuu asuu gsn J.Kennedy ugiig bodood uzeerei Hunii nutgaas surj medej oilgoj uhaarj bui zuilsee Eh orondoo heregjuuleh mgliinhoo niigemd uurchlult hiih zuil bidend ih bga Shantarj bolohgui shu nzaa Chi bi bid mgliin ireedui Gunij gutrah tsag bh yosgui... Uudrug baiya nzaa Handaa.s n^^

Thursday, September 12, 2013

Хэт нэг өнцөгрүүгээ хазайгаад хайрцагандаа баригдаад байгаан биш биз? Аль болох олон талаас нь харахыг хичээх ч....

Миний амьдрал мэддэг гэж юу байхав дээ...

Миний бодлоор гэр бүл болох гэдэг асар хаиуцлагатай нарийн зүйл санагддагаа.Одоогийн зарим залуус энийг яг таг нарийн ухамсарлаагүйгээс болоод салалт сарнилт хүүхэд өнчрөх асуудал гараад байгаа юм шиг ээ БИ хэзээ нэгэн цагт хань ижилтэй болж айлын гэргий болно Тэр үед би юу мэдсэн байх шаардлагатай вэ Би юу чаддаг байх ёстой вэ Залуу хосууд Гэр бүлүүд юун дээр алдаж байна вэ Яагаад алдах болов Урт удаан сайхан жаргалтай амьдарч ач гучаа үзсэн хүмүүсийн амьдрал юун дээр тогтож байна вэ гэж өөрийн эрхгүй бодогддог Тэгээд энэ талаар хайн эрэлхйлж олж мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцахын тулд фейсбүүк болон блог дээрээ аль болох энэ талаар мэдээ мэдээлэл оруулахыг хичээдэг Зарим хүмүүс энэ одоо өөрөө нээх гэр бүлтэй биш хүний амьдрал яаж мэддэг юм болж бүтэхгүй болоод л салдаг юм байгаа биз дээ Чамайг алдахгүй сайхан амвдрахыг харнаа гнтр гэж хүртэл загинах юм Аргагүй дээ миний дотроо юу бодож нийтэлж байгааг минь мэдэхгүй болохоор тэр биз. Би уг нь өөрийгөө амьдралдаа алдахгүй энэ тэрээ гэж яриагүй л юм сан хэн ч алдахыг хүсдэггүй Алдаа гаргая гээд алдаа гаргадаггүй нь ойлгомжтой Хамгийн гол нь Шинэ залуу гэр бүл болох гэж буй залуус маань Юуны тулд гэр бүл болж байгаа билээ гэдгийг сайн ухамсарлаж ойлгоосой. Аль болох алдаа бага гаргаж гэр бүл салалт хүүхэд өнчрөлт бага байгаасай эр эмгүй хариуцлагаа ухамсарлаасай гэж боддогын үүднээс янз бүрийн гэр бүлтэй холбоотой зүйлс нийтэлдэг юм. Түүнээс биш гэр бүлтэй хүмүүсг амьдрал заах гээд байгаан биш шүү дээ Шулуун дардан замаар явдаг амьдрал гэж ч юу байхав Миний амьдрал мэддэг ч гэж юу байхав дээ...

Mgld hunsni ayulgui bdal tun hetsuu sanaa zovooson asuudal

Mgld hunsni ayulgui bdal tun hetsuu sanaa zovooson asuudal Yun goy saihan hungun shingen eruul zuv hoollolt jims nogoo..... Harin ch jims nogoo n esregeeree hor bolohoor... hyatad bolson bologui himiin bordootoi nogoo jims.... hyatadiinh bish n une gj tengert hadtsan.... uursduu hangalttai uildverledeg gadnaas avdaggui bol ch ...yamaar ch yum... Mah borts guril tsagaan idee mine l amind oroh bhdaa Mgld Sudalga shinjilgeni bagaj materialig n sain beldej bolovson huchin beltgevel uvs urgamal jims jimsgeneer hiih zuil ih biidee ug n End hunsii tehnologi ed naraar surj bga huuhduudtei uulzahaar tugsuud americ yavahad hamgiin bolomjtoi mgld bagaj tonog tuhuurumj labortor n bdaggui solongosiin engiin neg surguulid bdag tonog tuhuurumj manai ulsiin hemjeend bdaggui geh yum yagaad bdaggui yum boloo....Tonog tuhuurumj n unetei bdii bolov u Esvel sudlah shaardlagagui gj uzdiin bolov uu Solongosd bhdaa ali boloh hungun jims nogoo ahiuhan idej baiya gedeg ch mgld ochihoor unendee jims jimsgene hyatad nogoonoos n aih yum

Wednesday, September 11, 2013

Өнөөдөр монгол улсын Хувь заяа, Тусгаар тогтнол,Үндэсний аюулгүй байдал залуу хосын эмзэг эрхтний амсар дээр байна

Гэр бүлд бэлтгэхэд хүүхэд наснаас нь ХАЙР ХҮНДЛЭЛ ИТГЭЛ УУЧЛАЛ гэдгийг мэдрүүлж бж хожмын өдөр аз60галтай гэр бүл болох1үндсийг тавьж өгдөг Гэр бүл болно гэдэг нь Нийгмийн өмнө ,төрөл садангийнхаа өмнө,хань ижлийнхээ өмнө, өөрийнхөө өмнө хариуцлага хүлээхийг хэлдэг Ц.Түвшинтөгс Бид Монголын хөгжлийн үнэ цэнийг гэр бүлийн үнэ цэнэ гэж ойлгох ёстой. Гэр бүл доторх хайр энэрэл хүүхдэд нөлөөлнө. Монголчууд гэр бүлийн үнэ цэнийг дээдлэх ёстой. Өнөөдөр эхнэрээ хайрлаж, чадахгүй, эхнэртээ гар хүрдэг тийм хүн яаж төр барьж, яаж төвхнүүлэх юм бэ? Өнөөдөр залуустай таараад үерхдэг охин, үерхдэг залууг нь асуухаар “сольчихсон” гэдэг. Тэгээд 38-аас дээш насны хүмүүстэй уулзаад “гэр бүл нь сайн уу” гэхээр “салчихсан” гэдэг. Юм асууж болохооргүй болчихсон байна. Тэгэхээр залуустаа хандаж сольчихсон, салчихсан гэдэг тийм бахархаад байх зүйл биш шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр монгол улсын Хувь заяа, Тусгаар тогтнол,Үндэсний аюулгүй байдал залуу хосын эмзэг эрхтний амсар дээр байна МУГЖ Д.Сосорбарам

Миний халуун ам бүл

Түүнийг авьяаслаг зураач гэдгийг бүгд зөвшөөрдөг боловч зураач би өөрийгөө хожим дурсуулах тийм хосгүй бүтээлээ туурвиагүй гэсэн бодол эргэлдсээр байдаг байжээ. Тэгээд хамгийн сайхан зүйлийг зурахаар шийдсэн боловч чухам юу хамгийн сайхан гоц болохыг мэдэж чадсангүй. Ингээд энэ тухай бодох болон алхаж яваад нэгэн настантай дайралдаад хорвоогийн хамгийн сайхан зүйл юу болохыг хэлж өгөөч гэж гуйв. Настан, чиний хайж байгаа тэр сайхан аль ч сүм хийдээс олдоно гэжээ. Зураач цаашаа явж байтал хуримын ордноос хос залуус гарч ирээд үзэсгэлэнт бүсгүй залуугийнхаа гараас хөтлөн гартаа барьсан сайхан цэцгийг байн байн үнэрлэж байхад нь: – Таны бодлоор хорвоогийн хамгийн сайхан зүйл юу вэ? гэж зураач асуухад бүсгүй: - Дурлал. Дурлал ядууг баян, өвчтэйг эрүүл, өчүүхнийг агуу болгодог гэж хариулав. Зураач дээрх 2 хариултыг эргэцүүлж цааш алхаж явтал нэг цэрэгтэй дайралдаж мөнөөх асуултаа асуужээ. Цэрэг эр бодож тулгамдалгүй: - Энх тайван, амар амгалан, хамгийн муухай нь дайн. Хаана энх тайван байна тэндээс хамгийн сайхныг харж болно гэжээ. Зураачийн олж авсан хариултууд бүр бодолд орууллаа. Итгэл үнэмшил, хайр сэтгэл, энх тайван. Энэ бүхнийг яаж зурж илэрхийлэх вэ? гэж бодсоор гэртээ ирлээ. Хаалга онгойн гэртээ орох тэр агшинд хорвоогийн хамгийн сайхныг мэдэрлээ. - Ааваа! гэсээр гүйж ирээд тэвэрсэн хүүгийнхээ харцнаас Итгэлийг, сайн явж ирэв үү? гэж угтах ханийхаа харцнаас Дурлалыг, гэртээ ороод цэргийн хэлсэн Амар амгаланг мэдрэв. Зураач шууд урландаа ороод түүний хамгийн алдартай бүтээл болох /Миний халуун ам бүл/ гэдэг бүтээлээ туурвижээ.

Tuesday, September 10, 2013

Hairaa tugeeye Bidnees yu j unahgui

Huurhiiduu ene hun yagaad iim bolsiin boldoo uruvdmuur yum Enerel hair uruvduh setgelii orond uur buhimdal ataa horsol stress.r duuren bdag boltoi ~Huchirhiilegchees huchirhiilegch turdug gedegchlen iim l orchind usj humuujsen boltoi ur huuhed bdag bolvuu uuriin huuhed bailaa geed ''EH HUN'' gehed hetsuuhen yum... bolj butehgui hereg tuvugt orootsoldood bdag huuhed humuus bagadaa ger buliin haluun dulaan uur amisgal , hair halamj dutsanaas bolson bdag gj unshij baisan yum bn...Biye biynee etseg eh ur huuhdee ah egchee and nuhduu zuruud ungursun tanihgui negniig j gsn hairlatsgaaya Bolj ugursun buh muu muuhai zuiliig uuchiltsgaaya martatsgaaya.. Hairaa tugeeye Bidnees yu j unahgui

Sunday, September 8, 2013

Тураах шөлний дэглэм

АНУ-ын Миннесота мужийн Мэйогийн эмнэлгийг учир мэдэх хүмүүс дэлхийн анагаах ухааны урлан хэмээн үздэг билээ. Энэ эмнэлгийн санал болгодог тураах аргуудас хамгийн шилдэг нь өөх шатаагч "сонгины шөл" юм. Энэ дэглэмийг мэс засалд орохын өмнөх бэлтгэлд хэрэглэх нь бий. Учир нь бие организмын бодисын солилцооны явцад үүссэн хорыг цэвэрлэх, илүүдэл жинг арилгаж энерги, амин дэмээр тэжээх зориулалттай аж.

Энэ шөлний дэглэмийг танилцуулъя. Нэг талаас харвал дураараа, дуртай цагтаа идэж болдог ч дэглэм л юм хойно хатуу биелүүлэхийг шаардана гэдгийг анхаараарай. Шөлийг долоо хоногийн турш өдөр бүр идэх ёстой, идэх тусмаа их өөх шатаж арилна. Орцыг хатуу дагана, дур мэдэн аль нэг найрлагыг нэмж хасаж болохгүй. Дэглэмийн үед ямар ч согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, талх, өөх тос зэргийг хатуугаас хатуу хориглоно. Цэвэр усыг ихээр ууна.
Хэрэв энэ дүрмийг баримтлах юм бол долоо хоногт 5-8 кг хаях боломжтой. Тэмдэглэн хэлэхэд, дэглэмийн үр дүнд бие хөнгөрч залуужихаас гадна сэтгэл зүрх баяр баясгалангаар бялхаж, энерги буцалдаг онцлогтой! Хэрэв доорх шөл танд таалагдвал та дэглэм гэхгүйгээр дуртай үедээ хийж идэн жингээ тохируулж байхад болохгүй зүйл үгүй.
Орц: 
1 ширхэг дунд зэргийн хэмжээтэй байцаа
6 ширхэг бөөрөнхий сонгино
3 ширхэг улаан лооль
2 ширхэг ногоон чинжүү
Нэг багц ногоон майльз (сельдерей, celery)
Давс, перец
Хийх арга:
-Бүх ногоогоо жижиг нарийн хэрчиж саванд хийгээд ус хийнэ. Давс перецээр амтлаад ширүүн гал дээр 10 минут буцалгана. Галаа дөнгөж буцлах хэмжээнд багасгаад болтол чанана.
Нэг дэх өдөр: 
Өдрийн турш дээрх шөлөө, дуртай жимстэйгээ хавсаргаж иднэ.(гадилаас бусад). Шөлөө хүссэн хэмжээгээрээ, хүссэн цагтаа иднэ. Их идэх тусам сайн. Чихэргүй цай, кофе ууж болно, гэвч голчлон ус уу.
Хоёр дахь өдөр:
Дээрх шөлийг ногоотой хавсаргаж иднэ. Эрдэнэ шиш, ногоон вандуй, шошийн төрлийн ногооноос бусдыг сонгоорой. Энэ өдөр жимс идэхгүй. Зөвхөн цадталаа хүнсний ногоо, шөл хоёроо л иднэ. Чанасан, түүхий, даршилсан - ямар ч хэлбэрээр идэж болно. Өдрийн хоолондоо шарах шүүгээнд болгосон 1 ширхэг төмсийг цөцгийн тосоор амтлан идээрэй. Мөн энэ өдөр 8 аяга ус уу.
Гурав дахь өдөр:
Энэ өдөр шөл, жимс, ногоо гурваа хавсарч иднэ. Хүссэнээрээ идэж болно. Төмс идэхгүй. Мөн усаа ч мартаж болохгүй.
Дөрөв дэх өдөр:
Өдрийн турш шөл, жимс, тослоггүй сүү, 3 ширхэг гадилаар хооллоно. Цадталаа, таашаалтайгаар иднэ. Их хэмжээний ус ууна.
Тав дахь өдөр: 
Шөлөө иднэ, дээр нь өөхгүй үхрийн мах шинэхэн улаах лоольтой хольж иднэ. Хүссэн хэмжээгээрээ тамшаалан иднэ. Энэ өдөр хагас кг мах ч идэж болно. Усаа ууна.
Зургаа дахь өдөр:
Шөл, үхрийн мах, ногоо (ялангуяа ногоон навчит ногоо) иднэ. Цадталаа таашаалтайхан иднэ. Мэдээж ахиухан ус!
Долоо дахь өдөр:
Шөл, ногоо, бор будаа, чихэргүй жимсний ундаа. Дураараа иднэ. Ус ихээр ууна. Энэ өдрийн төгсгөлд - хэрэв та бүх дүрмийг барьсан бол - та бүсэлхийгээрээ эрс нарийссан байх агаад бие чинь хөнгөн, энергээр дүүрэн, сэтгэл хангалуун баяр баясгалантай байх болно. Маргааш өглөө жингээ үзээд толинд харан инээмсэглэж, өөртөө баяр хүргэн шагнаарай. Одоо харин хичээл зүтгэлийн үр дүнд олж авсан сайхан галбираа хадгалж явах үүрэг л танд ноогдлоо.

Saturday, September 7, 2013

Ууцаа биш урмаа хугалуулсан

Бүх хүмүүсд туслаад бүх болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг болгочмоор бүтээчмээр юм шиг санагддаг байсан үе саяхан мэт..
Хүмүүстэй нээлттэй чөлөөөтэй харьцаж үзэл бодлоо хуваалцаад гүйж явсан мөч саяхан мэт....
Олон нийтийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудад, хэн нэгэн нь нэг зүйл сэдээд хийх гээд зүтгэх гэж байхад нь сэтгэлээрээ ч болтугай дэмждэггүй оролцдоггүй хүмүүсийг их л сонин аминчхан үзэлтэй хүмүүс юмдаа гэж боддог байсан маань саяхан....
Гэтэл одоо өөрөө тэр сонин аминчхан  үзэлтэй хүн нь болчиж
Тэгээд өөрийгөө өмөөрч бодож байгаа нь БааБар гуайн хэлдгээр озоны цоорхой ярихаасаа өмнө оймснсны цоорхойгоо оёочих гэдэг санаанд ороод...Ёстой л олон нийтийн үйл ажиллагаа янз бүрийн зүйлсд оролцож зохион байгуулж хүмүүсд янз бүрээр хэлүүлж явахаар оймсны цоорхойгоо нөхөөд өөрийгөө л хөгжүүлье гэж боддог болсон байх юм.
 Үнэндээ хэд хэдэн юм зохион байгуулах гэж хүмүүсд чадах чинээгээрээ туслах гэж гүйгээд ууцаа биш урмаа хугалуулсан
Урьд нь юу ч бодолгүй бүх зүйлээ тоочдог байж  хүсэл мөрөөдөл зорилго зорилт гээд л...Ижил хүсэл мөрөөдөл зорилго зорилтууд байвал ярилцаад хамтдаа түүний төлөө явья гэж
Одоо энэ бүгдийг тоочих шаардлагагүй л гэж ойлгоод байна
Мэдэхгүй ээ Үнэндээ одоо төөрөгдөлд орчоод байна Гадагшаа байсан хүн их л дотогшоо болчих юм
Утгагүй
Уйтгартай....
~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~