Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Saturday, December 29, 2012

Шинэ жилийн анхдугаар үдэшлэг

Бид солонгос улсад тэр дундаа жеонжү хот Чонбук их сургуульд цуг ирээгүй ч цуварж ирээд аль хэдийн 5н жилийг ардаа үджээ. Нийт 300 гаруй оюутан Чонбукаар овоглож байна. Нэг ёсондоо бидний овог бол Чонбук Бид өөр хаана ч очсон Чонбукыг төгссөн Чонбукынхан л гэж дуудагдана. Шинээр оюутнууд нэг их ирэхээ болисон.Зарим нь эхнээсээ сургуулиа төгсөн буцаж мэдсэн сурснаа ашиглан бусаддаа түгээн эх орныхоо хөгжил цэцэглэлд гар бие оролцон өөрсдийн хувь нэмрээ оруулсаар явна. Удахгүй бүгд төгсөөд буцна. 
Хүний амьдрал богинохон Бидэнд оюутан байх хугацаа, тэр тусмаа гадаадад оюутан байх хугацаа тийм ч их биш ээ . Оюутан насны хамгийн сайхан хүсэн хүлээсэн дурсамжит үе бол Шинэ жилийн үдэшлэг байдаг билээ. Гэтэл бид өнгөрсөн хугацаанд оюутны шинэ жил ганц ч удаа хийж байгаагүй ээ
Яагаад хийж байгаагүйн бэ? Оролцох хүн байхгүй байсан юм уу? Зохион байгуулах хүмүүс байхгүй байсан юм уу? Эсвэл СЭТГЭЛ дутав уу? эсвэл ЭВ НЭГДЭЛ дутав уу?
Яагаад заавал бие биендээ урам өгж хамтраад сайхан оролцъя хийе бүтээе гээд дэмжээд тэр зүйлийнхээ төлөө хамтдаа зүтгэж болдоггүйн бэ? Өнөөдөр нэг зүйл дээр эвлэрч Чадахгүй бол бид монголд очоод яаж монголын хөгжилд хувь нэмрээ оруулан нэгдэж чадах юм бэ? Та монголын ирээдүй биз дээ Таниас монголын ирээдүй хамаарч байгаа ш дээ. Та мундаг байж болно. Тэглээ гээд ямар ч хамт олонгүй ганцаараа амжилтанд хүрэх юм уу?
Бараг монголд очоод биесээ танихаа байх нь байна ш дээ
Энэ удаа шинэ жил болохгүй бол дараа дараагийн удаа хэн зохиож хэн оролцох юм бэ?
Бид бүгдээрээ л амьдралтай, ажилтай , хичээл даалгавартай. Сэтгэл гаргавал нэг өдрийг, бишээ 5хан цагийг өөрийгөө болон хамт олноо хүндэтгэхэд зарцуулахад болохгүй гэж үү? Шинэ жил сар бүр, өдөр бүр болдоггүй биз дээ Жилд ганц удаа тэгээд Чонбукынхныхаа хувьд анхны шинэ жилээ зохион байгуулж байхад 80 хүн цугларж чадахгүй байна гэж үү? Эсвэл тийм бусдаас хамааралтай болчихсон юм уу? Хэн хэн оролцож байгаа юм бэ? Тэрийг орвол би орно Энийг орвол би орохгүй гэх юм. Өөрсдийгөө хэтэрхий хүлээд бариад байгаа юм шиг санагдах юм.
ТАНЬД зориулаад, ТА бүхэндээ зориулаад нэг үдшийг хамтдаа өнгөрүүлье гээд зохион байгуулж байгаа хүмүүсээ хүндэтгэж болохгүй юу Бид завтайдаа, ашиг сонжоо хайсан даа ингэж яваагүй ээ. Хамтдаа нэгэн сэтгэлээр нэгдэн шинэ жилээ баяр хөөртэйгээр тэмдэглэж өнгрүүлье л гэсэн юм шүү дээ








Sunday, December 16, 2012

Дуугай байх нь тэнэгийн шинж биш Н.Багабанди

Сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв гэдэг шиг дуугарах газарт дуугарч, дуугай суух газар амаа хамхиж сурах нь хүн бүрийн эзэмдвэл зохих эрдэм юм. Дуугай байх нь тэнэгийн шинж биш. Дуугарах хэрэггүй юман дээр дуугай байж өнгөрөөх нь харин ч мэргэн ухааны илрэл. “Дуугай байх нь заримдаа хамгийн ариун шударга, хурц гоё үгнээс илүү их учир утгатай, илүү эрхэм дээд байдаг бөгөөд олон тохиолдолд илүү их ухаантайг гэрчилнэ”. Мэдэх юман дээрээ ултай бөгөөд ухаантай, товч бөгөөд тодорхой дуугарч байвал чи олны хүндэтгэл зүй ёсоор хүлээнэ. Мэдэхгүй юман дээр үглээ шаазгай шагшрах мэт ам уралдан дуугараад байвал хүн амьтны шившиг, хүүхэд нохойн доог болно. “Дуугай байх нь ухаантай болохыг дандаа нотолдоггүй ч тэнэг биш гэдгийг баталдаг”. Саргүй шөнө одод илүү гэрэлтэнэ. Ухаантай хүн орчин тойрноо гэрэлтүүлэн гийгүүлнэ. Олны итгэл найдварыг хүлээсэн ухаантан дуугүй байхдаа ч эргэн тойрноо ухаанаараа гийгүүлж, намба төрх, харах харцаараа удирдан зална. Тэдний хэлсэн үгийг ямар ч хууль журам, тушаал заавраас илүүтэй үг дуугүй ёсчилон дагах нь урамтай. Тэд хоосон бөгөөд хэрэггүй үг амнаасаа унагахгүй, хэлж ярих нь ухаалаг бөгөөд оновчтой, хэрэгтэй бөгөөд хүртээмжтэй. “Төлөв даруухан ончтой ярилцах чадвар уран үгнээс илүү үнэтэй”.

Бодол санаанд ёроол үгүй, хэлэх үгэнд хязгаар үгүй. Сав ертөнц хязгааргүй, санаа бодол үзүүргүй гэж ч ярьдаг. Бодол санаанд орсон бүхнээ хэмжээ хязгааргүй, амаа чилтэл яриад байх аваас сонсч буй хүмүүсээ залхааж, дургүйг хүргэхээс өөр хүрэх үр дүнгүй. “Ам бол оюун ухааны үүд. Түүнийг нээлттэй орхивол ухаан гадагшаа асгарчихна. Төсөөлөл бол оюун ухааны хөл. Түүнийг хазаарлаж байхгүй бол ухааныг чинь зөв замаас гаргачихна” хэмээн дорны нэгэн сэтгэгч хэлжээ. Ухаанаа гадагш нь асгаж юүлчихгүйн тулд үүд хаалгыг нь хаах үедээ хааж, нээх үед нь нээж хамжаарга цэгцтэй байлгах хэрэгтэй. Их идвэл бал хүртэл гашуун мэт санагдана, ам халж эцэс төгсгөлөө мэдэхгүй их ярьвал бал мэт амттай үгс ч сохор зоосны үнэгүй болох тохиолдол бий. Амаа мэдэж ярих нь амин чухал бол цагийг нь олж дуугарах нь онцгой чухал. Юу юуны туханд хүрэлгүй, хэлтэй амтай нь ганцхан би гэх шиг юм юмны түрүүнд дуугарах онцгүй. Түргэн амтай хүмүүс түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг үгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Цагийг нь олж хэлээгүй үгс алт шиг үнэтэй байсан ч үр дүн хаданд хашгирсан цуурай мэт хоосон. Цагийг нь олж дуугарах нь онцгой чухал бол хэнд хэлэв гэдэг бүр их чухал. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг хүлээн авахгүй хүнд хэчнээн үнэтэй сургамж хэлээд нэмэргүй. Авах хүнд энгийн үг ч эрдэнэ, орхих хүнд ухаантны үг ч улиг. Дутуу хагас мэддэг зүйлийнхээ талаар түрүүлж дуугарах бүр ч шаардлагагүй. Хагас дутуу мэдсэнээс огт мэдэхгүй нь ч дээр гэдэг. Мэдэхгүй зүйлийнхээ тухай мэдэмхийрч айдангалавал олны ичгүүр шившиг, түмний элэг доог болно. Мэдэхгүй зүйлийнхээ талаар ам нээхгүй байх нь сул доройгоо баталсан хэрэг биш, харин ч ухаалгаа нотолсон үйлдэл. Хүн бүх зүйлийг мэдэх албагүй, тийм бололцоо ч байхгүй. “Бага мэдэгчид их бурцгаадаг бол их мэдэгчид бага ярьцгаадаг”. Буруу зөрүү зүйл ярьчихаад түүнийгээ зөвтгөх гэж муйхарлан зүтгэж, нүүрээ ширлэх нь тэнэг үйлдэл. Буруугаа хүлээн зөвшөөрөхгүй муйхарлан зүтгэгчийг илжигтэй зүйрлэдэг. Хүмүүсийн дунд илжиг мэт бүү бай, илжиг чамаас илүү үнэлэгдэж мэднэ. Чиний ам алдсан үгний алдааны төлөө хэн нэгэн буруутай биш, чи өөрөө л буруутай. Бусдын бурууг шүүмжлэхдээ бузгай сайн мөртлөө өөрийнхөө бурууг өндгөө дарсан шувуу мэт өмгөөлөх нь тун өөдгүй зуршил. Бусдын бурууг илчилж чаддаг ч, өөрийн бурууг уучилж чаддаггүй хүн журамт хүмүүн билээ. “Дуугүй байх нь хэлгүйн шинж бус. Ярих хэлэх хоёр тэс ондоо зүйл. Хүн эцэс төгсгөлгүй ярих атлаа ганц ч зүйл хэлэхгүй байх тохиолдол бий. Тэгэхэд өөр нэг нь дуугүй л суугаад байна, гэхдээ чухам ийн юу ч ярихгүй байснаараа маш их зүйлийг хэлж чаддаг” гэж их сэтгэгч хэлсэн байна. 

Хүний хэзээ ч хаяж болдоггүй мөнхийн дагуул хоёр зүйл бий. Бодол санаа ба хүсэл эрмэлзэл. Ухаалаг бодол санаа, өөдрөг хүсэл эрмэлзэлээ бусадтай хуваалцан чин сэтгэлээсээ ярилцах урамтай сайхан. Сайхан бодол санаа, өөдрөг хүсэл эрмэлзэлээ ажил хэрэг болгочихоод, үр дүнг нь үзэж суух нь бахархам үйлс, хүний амьдын жаргал. Гэхдээ бодол санаа, хүсэл эрмэлзэл бүхэн гэгээн гэрэлтэй, сайн сайхан байдаггүй, хорлонтой бас тэнэг бодол ч тархи толгойд үе үе орж ирнэ. “Хүн бүхэнд л тэнэг бодол төрдөг. Ухаантай хүмүүс түүнээ гаргаж хэлдэггүй”. Хэрэгжүүлэхийг зорьдоггүй.

Хүнд хэлэх юм, хэлэхгүй юм гэж байна. Улс амьтнаас нуун далдалж, ухаан бодолдоо хав дарж хадгалах зүйлс бий. Зуун хүнтэй зөвлөлд, нууцаа ганцхан хүнд дэлгэ. Ганц ч хүнд хэлэхгүй нууцлах зүйл ч байж магад. Нууцыг найз нартаа итгэн хэлэх хэрэггүй. Яагаад гэвэл найз нарт чинь бас найз нөхөд бий. Үхэрт хэлсэн нууц хадгалагдана. Хүнд хэлсэн нууц задрана. Гурван хүнд мэдэгдэж байгаа нууц, нууц биш болсон гэх үг байна. Тэр ч бүү хэл хоёр хүнд нууц хадгалагдах ганцхан нөхцөл бий гэнэ. Тэр нь нэг нь амьд байхгүй нөхцөлд. Итгэж ярьсан нууцыг итгэл эвдэн дэлгэх нь өөдгүй урвалт. Чамд хамаагүй нууцыг мэдэх гэж мэрийх нь ямар ашиг тустай юм бэ? Нууц нууцаараа л үлдэг. Саваагүй юманд савчих хэрэггүй, хамаагүй юмыг мэдэх хэрэггүй. Нууцлаарай гэж чамд итгэн хэлсэн нууцыг хадан хайрцаг мэт хадгалж, амаа үдүүлсэн мэт дуугүй явах ёс суртахууны үүргээ чандлан хэрэгжүүл.

“Ноён нуруутай хүн барагтай л бол яаран сандран дуугараад байдаггүй. Ноён нуруутай хүн хонхтой адилхан. Цохихгүй бол дуу гаргахгүй. Дуугай байдал бол хэзээ ч урвадаггүй үнэнч нөхөр мөн”. Малгайгаа хэзээ өмсөх, хэдийд тайлахаа мэддэгийнхээ адил хэзээ дуугүй суух, хэдийд ам нээж дуугарахаа эрхбиш мэддэг байх хэрэгтэй. “Дуугүй суух нь үгний хүчийг нэмнэ. Цагаа олох нь дуугүй суухын хүчийг нэмнэ”. Цэцэнд хоёр чих цөөднө, тэнэгт нэг хэл илүүднэ гэж монголчууд ярьдаг. Тэгвэл эртний Герегийн ухаантан “Ихийг сонсож, бага ярь хэмээн бидэнд хоёр чих, ганц ам заяасан” гэж хэлжээ. Өөр нэг суутан “Хэлнээсээ илүү чихээ сайн ашиглаж бай” гэж сургасан байна. Бидний өвөг дээдсийн ухаант үг хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн суутнуудын хэлсэнтэй утга дүйж байгаа нь бахархам. Хэлье гэхээр хэл ам нийлэхгүй, ярья гэхээр яриа хөөрөө таарахгүй хүмүүсийн дунд амаа үдүүлсэн мэт дуугай суух нь өлзийтэй. “Дуугүй байх нь зарим үед аливаа үг ярианаас илүүгээр юмс үзэгдлийг илэрхийлж чадна”. Түр зуурыг өнө мөнх юм шиг, муу муухайг сайхан юм шиг, зовлонг баяр цэнгэл юм шиг андуурдаг оюун санааны харанхуйд төөрч будилсан ольдон хүмүүс хэлсэн үг, ярьсан ярианы учрыг олж, хужрыг тунгаахдаа тун маруухан, тэр ч бүү хэл тэмээ гэвэл ямаа гээд зогсч байж мэднэ. “Бүдүүлэг бурангуйчуулын дотор мэргэн хүнд үг хэлэх боломж олдохгүй байж болно. Бөмбөр нүдэж байх үед пийпаа хөгжмийн аялгуу сонсогддоггүй, сармисны үнэрт сарнайн анхилан дарагддаг билээ” гэж долоон зууны тэртээ ухаантан хэлсэн байх юм.

Уур омгондоо дүрэлзэн шатаж, хараал урсгаж, хэрүүл өдөөсөн бузар азар орчинд хэрсүү хашир байж, гал дээр тос нэмж үг сөргөн сөргөлцөлдөлгүй амаа хамхин, ус балгасан мэт дуугүй байх нь дээр. Галыг тосоор унтраадаггүй, усаар унтраана. Уурыг уураар номхотгохгүй, ухаанаар тайвшруулна. Нэгэн гүн ухаантан “Дуугүй байх нь шазруун зан, бузар булай юмуу атаа жөтөөгөөр тулгагдсан аливаа зөрчилдөөнд өгөх хамгийн найдвартай хариулт болдог” юм шүү гэж ухааруулсан байна. Цэцнийг үг хэл гэж шагнана, тэнэгийг бүү дуугар гэж шагнана гэх үг бий. Мунхаг ухаанаар мулгуу үг муйхарлан хэлж хэлчихээд сэтгэл сэргэм сайхан яриа хөөрөө өрнөнө гэж битгий хүлээ. Тэнэг зүйл асуучихаад ухаалаг хариулт нэхээд нэмэргүй. Тэнэг асуултанд ухаантан ч хариулж эс чадан бүдэрнэ. “Мунхаг хүнд таарсан хариулт бол дуугүй байх явдал”. Хэлэх гэсэн зүйлээ цагийг нь олоод эвтэйхэн илэрхийлэхэд их ур чадвар шаардагддаг бол дуугай байх шаардлагатай үед үг дуугарахгүй тэвчээд өнгөрөхөд мөн багагүй ур чадвар хэрэгтэй. Энэ ур чадварыг эзэмшвэл амьдралын чинь туршид ангаж байхад ус дөхүүлж өгөх адил ач тусаа үзүүлэх болно. Олны дунд амаа мэдэхгүй чалчсанаас дуугай байх нь хавьгүй илүү үнэ хүндтэй. “Дуугүй байна гэдэг өөртөө итгэж буйн шинж”. Үг олдохоороо үргэлж олиггүй, сонсож суугаа хүмүүсээ уйдаан залхааж, уйтгар гунигийн мананд төөрүүлнэ. Олон юм бурдаг хүн үг алдаж бусдын сэтгэлд сэв суулган, өнгөрсөн хойно өөрөө гэмшихэд хүрнэ. Үг дуугараагүйн төлөө өрөөлийг гомдоож, өөрийгөө зүхэх хэрэг гарахгүй л болов уу. Хорвоогийн эрээн барааныг мэдэх болсон ухаалаг хүмүүс дуугарах юман дээрээ дуугарч, дуугай байх газраа хэлээ хазаж чаддаг юм. “Дуугай байснаар олон зүйлийг хэлээд зогсохгүй, олныг хийчихэж болно”. Амьтан хүний дунд амаа мэдэж, амаа татаж яваарай.

Saturday, December 15, 2012

Hobby...

Iim zuils hiih hobbytoi deerees n baigaliin zurag darah. Bas hool hiih goy...

Tom boloh tusam huduu yavahiig mgl zan zanshilaa suraltsahiig mash iheer husdeg

Bi hotod turj ussuun huduu uvuu emee bdaggui bhor ter bur huduu yavdaggui bsiin Hedii tiim j tom boloh tusam huduu yavahiig mgl zan zanshilaa suraltsahiig mash iheer husdeg. Baigali tsag uur n yamar saihan geej ... suu tsagaan ideegee uuruu bolovsruulaad surchmaar bn odoohondoo solongosd yamartai j uuriinhuu uuh targiig burchihdeg yumoo bi bas deelend durtai saihan deel oyod surchihmaar bga yag zaagaad uguh hungui bhoor tiim l bna gehdee udahgui mgldee ochood zaaval surnaa esguuriinh n zurgiig olj avaad ~yum oroldood oyod bdag bhoor uuriiguu chadna gj bodoj bga shu hihi baga bhad uvuugiinhuu huurugnii dailan gaans tamhinii uutiig n dandaa oyoj ugj magtuuldag bj bilee Bas Saihan naadam tsagaan sariinhaa deeliig nuhur huuheddee uuriin garaar oyod ugdug suu tsagaan ideegee adaglaad l aaruul aarts  targaa uuruu beldeed huuhduuddee ugchihdug bolohimsan gj boddiishd Bas boloogui ee nuhur maani buh morind durtai bval goyoo hihi manai hamaatnii 2 ah lag goy sanagdaad bdiinmaa ajliin 5n udur ajlaa hiicheel amraltiin udruuruu mori mal geel yavchina morind ayugui hairtai teel hamaatnii ah nar aav shigee huntei suuhiimsaan gj boddiishd hehe~ Undesnii tuuh yos zanshil ulamjlalaa meddeg humuus uuriin erhgui hundelmeer neg l goy bdiiin

Sunday, December 9, 2012

БОЛОМЖГҮЙ ГЭХ ҮГИЙГ БОДЛООСОО АРЧИЖ ХАЯ Н.БАГАБАНДИ


Залуу анд минь! Боломжгүй гэх билэггүй үгийг бодол санаанаасаа хурдан арчиж хаяарай. Бодол санаа, хүсэл мөрөөдөл нь боломжгүйн хог новшоор дүүрч, чадахгүйн занганд хүлэгдсэн хүний амьдралд утгат юмгүй, гэрэл гэгээт зүйлгүй, үргэлж бүтэлгүйтнэ. Болж ирсэн, бүтэж явсан бүхэн нь хүртэл болохгүйн салхинд хийсч, чадахгүйн шуурганд туугдан одно. Энийг сурах боломжгүй, тэрийг сурч чадахгүй гэсэн хөөтэй бодол тархи толгойд орж ирсэн гайтай мөчөөс сурч болох байсан эрдэм ухаан хүнийсэж холдсоор, давж туулахад бэрх сэтгэл зүйн саад хаалтыг сурч, боловсрох замдаа хөндөлсүүлэн босгоно. Сурч мэдэх замаа таглан хад чулуу овоолсон хүн боломжгүйн намагт урагш хөдлөх аргагүй шигдэх нь харамсалтай. Урагш ахихгүй байгаа хүн арагшаа ухарч байдаг гэдэг нь маргаангүй үнэн. Сурч мэдэх хүслээ боомилон хязгаарлаж хэрхэвч болохгүй. Сурч мэдэхээс хойш суун цааргалах нь өөрийгөө санаатайгаар хорлож байгаа ухаан мулгуу, утга учиргүй хэрэг мөн. Суръя, мэдье гэсэн чин эрмэлзэл, хичээл зүтгэлтэй хүнд сурч болохгүй, мэдэж чадахгүй юм бараг үгүй, мэдлэгийн өргөн дардан зам харгуй өмнө нь үргэлж нээлттэй цэлийнэ. Хэдийчинээ ихийг сурч мэднэ, төдийчинээ ухаан сууж, хүч чадал нэмнэ. Сурч мэдсэн юм бүхэн хэзээ нэгэн цагт хэрэг болж, ач тусаа өгнө.
Мэдлэг бол урагшлах замын хөтөч. “Жинхэнэ мэдлэгийн ачаар л чи нэн зоригтой, ажил бүртээ төгс төгөлдөр байх болно”. Ямар нэг зүйлд суралцаж байгаа бол дутуу дулимаг оромдон, сурсан ч биш, сураагүй ч биш, өөрийгөө хуурч, цаг нөхцөөх хэрэггүй. Хагас дутуу мэдсэн болсноос огт мэдэхгүй байх нь ч дээр байж мэднэ. Хагас дутуу мэдсэн хүн сурч мэдсэн бага сага зүйлээ үйл ажилдаа хэрэглэхээсээ урьд үг хэлээрээ мэдэмхийрч, сайн юманд садаа учруулна. Аливаа хүнийг үг хэлээр нь биш, үйл хэргээр нь, үлдээсэн мөрөөр нь үнэлэх ёстой. Сурч байгаа зүйлээ төгс сайн сурахыг хичээх хэрэгтэй. Төгс сайн сурсан хүн төгс сайн хийдэг алтан гартан болж, өрөөл бусдад хүндлэгдэхийн хамт өөрөө сэтгэл хангалуун, бахархах сайн үйлсийн эзэн байна. Ер нь хүн бүр эрхэлж буй үйл хэргээ маш сайн мэдэж, гаргууд сайн хийдэг байх ёстой. Ажлаа сайн мэддэг хүн хийж бүтээснээсээ хавьгүй ихийг хийх боломж байна гэдгээ ухаарч, бүтээлч хүч чадал нь булгийн ус мэт ундарч байдаг. Тийм хүний зүрх сэтгэл нь их үйл хэрэгт зорин тэмүүлж, санаа бодол, хүсэл зориг нь бүтээлч үйлсэд газарчлан хөтөлнө.
Өнөө, маргаашаа яаж ийгээд аргацаах төдий шар өдөр, бор хоногийг өнгөрөөж байгаа хүн өөрийн хүч бололцооны өчүүхэн хэсгийг чадан ядан ашиглаж, худгаас ховоогоор татсан усаа элс рүү юүлэн асгах мэт асар их боломжийг хоосон урсгаж байдаг. Цаг ямагт ирээдүйгээ харж, яаж үүнээс илүү сайн, давуу ихийг хийх вэ гэж бодож байгаа цагт л өөрийнхөө асар их боломжийн хязгааргүйг олж үзэн, түүнийгээ дүүрэн ашиглахын төлөө махран чармайн зүтгэнэ. Энэ хүмүүс боломжгүй гэх үгийг хэлэх нь бүү хэл сонсох дургүй цээрлэн цэрвэх итгэл үнэмшлийн эзэд.
Оюун ухаант хүн төрөлхтөн түү- хэн хөгжлийнхөө явцад боломжгүй мэтээр төсөөлөгдөж байсан тоо томшгүй олон асуудлыг боломжтой болгож чадсан. Тэнгэр огторгуйд шувуу мэт дүүлэн нисэх бодол хүний туйлын хүслийн нэг байжээ. Гэвч хөөрөн нисэх даль жигүүргүй болохоор шувуу адил дүүлэн нисэх нь хүсэл мөрөөдөл төдий, огт боломжгүй зүйл мэт төсөөлөгдөж байв. Хүний оюун ухаан боломжгүйг боломжтой болгон хувиргагч аугаа их хүч, ид шидтэн билээ. Байгалиас хүнд нисэх жигүүр хайрлаагүй ч оюун ухаан заяасан болохоор ухааныхаа чадлаар тэнгэрээр нисэх төдийгүй, сансарт аялах болов. Ухаант хүн хэзээ нэгэн цагт тэнгэрээр ниснэ гэдгийг монголчууд зөн билгээрээ таан мэдэж, үлгэр туульс, домог яриагаараа илэрхийлдэг байжээ. Үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр газар товчлон нисэх гуурст хөлгийн тухай домог, нисдэг бор морины тухай үлгэр, сарын газрыг өдрөөр, хоногийн газрыг хормоор товчлон харвасан сум шиг хурдан түргэн ирж очих тухай домгийн сэдэл зэрэг нь өнөө цагийн хөгжил дэвшлийг балар эртнээс зөгнөн бэлгэдсэн нь монгол түмний зөн билгийн мэлмий хэчнээн хурц бөгөөд оновчтой болохыг илэрхийлнэ.
Боломжгүй мэтээр төсөөлөгдөж байсан зүйлсийг боломжтой болгон хувиргахын төлөө хичээнгүйлэн зүтгэгч хүн нэн бүтээлч эрхэм. Боломжгүйг боломжтой болгон хувиргахад сэтгэлийн тэнхээ, өөдрөг сэтгэл, эр зориг хөдөлгөгч хүч нь болж тусална. Болгоно, бүтээнэ гэсэн сэтгэлээр зориглон зүтгэж, чадал бололцоогоо дайчлан шаргуу ажиллаж, боломжгүй мэт бодогдож байсан олон ажил хэрэг цогцлон бүтэж, үр дүнг нь харж, урамшин баярлах бахархам сайхан. Бүтээнэ, цогцлооно гэсэн итгэлээр жигүүрлэн, хийж бүтээхийн төлөө сэтгэлээ зориулан мачийн зүтгэвэл хэн ч гэсэн боломжгүйн хориг хаалтыг даван, ололт амжилтын нэр төртэй эзэн байж чадна.
Боломжгүйг боломжтой болгох арга зам зөндөө бий. Юуны урьд боломжгүй гэх үгийг амны уншлага битгий болго, огт хэрэглэхгүйгээр орхи. Тэр ч болохгүй, энэ ч боломжгүй гээд суугаад байвал боломжтой юм нэгээхэн ч үлдэхгүй. Хийж бүтээх хүслийг боломжгүй болгон ухаан бодлыг чинь хордуулагч буг чөтгөрийн хорлолыг үлдэн хөөж, суларч хоосорсон орон зайд нь бурхны бүтээгч хүчийг урин залж, байр суурийг нь баттай эзлүүл.
Боломжгүйг боломжтой болгох дуусч шавхагдашгүй эх ундарга бол санаачлила. Санаачилгатай зүтгэлтэй хүн үржил шимгүй элс мараатай газрыг үзэсгэлэнт баянбүрд болгон хувиргах мэт маш олон боломжгүйг боломжтой болгон хувиргана. Үргэлж шинийг сэдэгч, сайнд хөтлөгч, мэргэн ухаант санаачилгатай ажилтан үнэлж баршгүй эрдэнэ. Шинэ санаа хэзээд чухал бөгөөд үнэ цэнэтэй, гэхдээ энэ чинь ердөө л санаа, түүнээс цаашгүй. Хүний бодол, мөрөөдөл хязгааргүй. Хэн ч юу ч санаж, юуг ч санаачилж, зохион бодож болно. Харин түүнийгээ амьд ажил, биет бүтээгдэхүүн болгож, үр шимийг хүртэх л жинхэнэ үр дүнтэй санаачлага. Шинэ санаа бүхэн үр ашигтай байдаггүй. Тиймээс хүмүүс түүнд эргэлзэж, болгоомжтой ханддаг. Шинэ сэргэг зүйлээс зүрхшээн болгоомжилж, эргэлзэн цааргалж идэвхгүй сууснаас зөв бурууг туршин шалгаж, хэрэгтэйг нь шилж аван, хэрэггүйг голж орхих хэрэгтэй.
Боломжгүйг боломжтой болгоход туслах дуусаж дундаршгүй нөөц бол итгэл. Би үүнийг заавал сурна, түүнийг хийж чадна гэсэн итгэл байхгүй бол бүтэх тавилантай ажил төрөл ч бүтэлгүйтэн замарч, савангийн хөөс мэт тэр дороо үгүй болно. Итгэл бол хүн бүрт туслахад хэзээд бэлэн өгөөмөр өглөгч далдын хүч. Гагцхүү өөрт бэлэн байгаа тэр их нөөц хүчийг үр дүнтэй ашиглаж сурах хэрэгтэй. Үүнийг хийх ямар ч боломжгүй гэж итгэл алдарсан хүнээс боломж бололцоо нь талын салхинд хийсэх тоос шороо адил ор сураггүй алдагдах нь амьдралын гашуун үнэн. Сурна, хийнэ, чадна гэсэн итгэлийн галаа үргэлж өрдөн бадрааж бай. Давж туулахад бэрх хүндрэл бэрхшээлийг амжилттай гэтлэхэд эр зориг, эрч хүч хэрэгтэй. Түүнтэй адил боломжгүйг боломж болгон хувиргахад цуцашгүй эр зориг шаардагдана. Эр зоригийн хүчээр шинэ, шинэ боломжийн үүд хаалгыг итгэл төгс нээнэ. Хүндрэл бэрхшээлийг улаан нүүрээрээ угтахад ч түүнийг даван туулахад ч эр зориг түших сайн нөхөр мэт тусална. Эхлээгүй байхад маш олон зүйл бодол хүслийн манан дунд сүүтэгнэн огт боломжгүй, хүнд хэцүү мэт бодогдон, зүрх үхүүлнэ. Хийж эхлэхээр зориглон зүтгэж, бүтэхгүй хэмээн зүрхшээж байсан ажил үйлээ хэнээс ч дутахгүй хийж бүтээн, сэтгэл хөөрөн баясаж, чин зүрхнээсээ баярлах үнэхээр урамтай.
Хүмүүст боломж олгох хэрэгтэй, тэгвэл далд нуугдаж байсан хамаг сайн шинж нь ил гарч, олдсон боломжоос бүх чадлаараа зууран, биеэ дайчлан хөдөлмөрлөж эхэлнэ. Байхгүй байсан боломж нь олдож, өөрийн дуртай ажлаа эрхлэн учир утгатай амьдрах нь тухайн хүний хувьд дээдийн аз жаргал, өөрийгөө хүндэтгэх шалтгаан. Миний дуртай ажил надад болон гэр бүлд маань тав тухтай, бусдын дайтай амьдралыг өгч, урам зориг хайрлан, сэтгэл тэнэгэр, тэгш дүүрэн явуулж байна гэж бодож мэдэрсэн хүн ажилдаа зүрх сэтгэлээ бүрэн зориулан утга төгөлдөр хөдөлмөрлөнө.
Боломжгүйн үрийг цацагч хорлолт дайснууд олон бий. Залхуучуудын аманд боломжгүй гэх үг бэлэн зэхээстэй орогноно. Зөвхөн ам хэлийг нь төдийгүй залхуу хүний тархи толгой, ухаан бодлыг нь боломжгүй, чадахгүй гэдэг бодол санаа эзэлсэн байдаг. Эрх мэдэлтнүүдийн амнаас боломжгүй гэх бэлэн зэлэн үг байнга урсана. Хэн нэгэн эрх мэдэлтэн тийм боломж байхгүй гээд дуугарчихвал түүнийг даган баясагч бялдууч долдойнууд боломжгүй хэмээн чихэнд чийр болтол цуурайтуулан давтана. Боломжгүй, байхгүй гэх үгс тусч сэтгэлгүй хүний өдөр тутмын хэрэглээнд үргэлж бэлэн байдаг ёозг үй үг юм. Боломжгүйг боломжтой болгон хувиргахад өгөөмөр нинжин, хүнлэг тусархуу, ажилсаг хөдөлмөрч сэтгэл бүхнээс илүү чухал гэдгийг мэдээрэй.

Хүмүүжил хүнийг бүтээдэг .. Н. Багабанди


Хүний хорвоод амьдарч, хүж дэлхийгээр хөндлөн гулд газар тамгалан алхахын тулд хүнд хоёр хөл заяасан. Энэ бол тэнгэр бурханы хайрласан хишиг. Эрхтэн бүтэн төрүүлсэн эцэг, эхийн ач. Хүний хорвоог туулах нэгэн насанд хоёр хөлнөөс дутуугүй хэрэгцээтэй өөр хоёр зүйл бий. Нэг нь, хүний дайтай амьдрахад сайн боловсрол шаардагдана. Нөгөөх нь, хүн шиг хүн байхад сайн хүмүүжил хэрэгтэй. Боловсрол, хүмүүжил хоёрыг тэнгэр бурхан хайрладаггүй. Тэдгээрийг хүн өөрийгөө хүчлэн дайчилж, хичээн зүтгэж байж олж авна. Мэдээж, эцэг эх тусална.
Нэгэн гүн ухаантан “Хүн төрдөг юм биш ээ. Буй болдог юм. Миний бүх амьдрал, ний нуугүй хэлэх юм бол, ердөө л төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явц юм” гэж хэлжээ. Хүн төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явцдаа хүн болж төлөвшдөг байна. Хүүхдийг зэрлэг араатан хүмүүжүүлж, дөрвөөс дээш жил болбол хүн дүрстэй амьтан болж хувирна. Ийм хүн дүрстэй амьтан буюу Мауглийн тухай уран зохиол, хүүхдийн кино бишгүй бий. Хүнийг амьтан болгон хувиргаж чаддаг энэхүү ид шидтэн нь хүмүүжил билээ. “Хүмүүжил бол аугаа их үйл хэрэг. Түүгээр хүний хувь тавилан шийдэгддэг”. Монголчууд хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг нь туйлын гүн учир утгатай үг.
“Хүний хүмүүжил түүний төрсөн цагаас эхэлдэг. Нялх хүүхэд хэдийгээр ярихгүй, сонсохгүй байдаг ч гэсэн, аль хэдийнээ суралцаж эхэлдэг. Туршлага сургалтаас өмнө буй болдог” гэж нэрт сэтгэгч хэлсэн байна. Хүүхдийн хүмүүжилд хамгийн гол хүмүүс бол эцэг, эх. Бүх аав, ээж хүүхдээ шилдэг сайн хүн болоосой гэж хүсдэг, үүний төлөө чадах бүхнээ зориулдаг. Эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ айлгах, дураар нь тавих хоёр туйлыг сонгож ашиглах нь элбэг. Хүүхдийг айлгаж хүмүүжүүлнэ гэдэг нь сайн арга ерөөс биш.
Хүүхдүүдийг айлгах замаар тэдэнд зөвхөн жигшүүрт муу чанар, бялангач зан, хулчгар шинж, эрх тушаал хөөцөлдөмтгий байдлыг төлөвшүүлнэ. “Номхотгох, дарангуйлах, хүчирхийлэх замаар олдсон бүхэн хэврэг хуурамч бөгөөд найдваргүй байдаг”. Хүүхдийг хэт их эрхлүүлж, эрх дураар нь байлгаад байвал хосгүй сайн хүн болчих юм шиг төөрөгдөл зарим эцэг, эхэд бий. Энэ бас зөв арга биш. “Хэрэв хүүхдүүдэд юу хүссэнээ хийхийг, дээр нь ямар нэг гайхамшигийг мөрөөдөн тэнэг зүйл үйлдэх бололцоо олгох юм бол бид хүмүүжлийн хамгийн муу аргыг хэрэглэж байгаа хэрэг бөгөөд улмаар тэдэнд аливаа муу бүхний эх сурвалж болох тэвчээргүй, биеэ тоосон, цор цор хийх муухай зуршлыг буй болгодог” хэмээн аугаа их Г.Гегель хэлсэн байна.
Эцэг, эхчүүд өөрсдийн амьдралын туршлага, үг хэл, үйл хөдлөлөөрөө үр хүүхэддээ хүмүүжлийн тулгын чулууг нь тулж өгнө. Хамгийн чухал хүмүүжлийг хүн өөрөө олж авна. Хүмүүжлийн эд эсийг бүрдүүлэгч нь багш сурган хүмүүжүүлэгчид, үерхдэг найз нөхөд, амьдардаг орчин, тоглодог тоглоом, үздэг кино, уншдаг ном. Ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч байж ажилсаг, хөдөлмөрч зан чанар төлөвшинө. Сайн хүмүүжилтэй болох нь сайн боловсролтой болохын адил хүүхэд залуусын эрхэм дээд эрмэлзэл, эгнэшгүй хүсэл мөрөөдөл нь байх учиртай. Сайн хүмүүжилтэй байж л сайн сайхан амьдралыг цогцлооно.
Хүмүүжлийн доголдолтой хүний амьдрал нь ч доголдолтой, ажил үйлс нь ч доголдолтой. “Хүмүүжил хүнийг өөрийг нь бүтээдэг” юм. Сайн хүмүүжилтэй хүн мэдээж сайн хүн. Сайн хүмүүжил хүнийг хальтрахад нь тулж, хазайхад нь түшиж, өндийхөд нь тусалж, өөд нь татна. Түүгээр зогсохгүй “сайн хүмүүжил нь хүнийг муу хүмүүжилтэй хүмүүсээс маш найдвартай хамгаална”.
Үг яриа бол хүмүүжлийн асар хүчтэй зэвсэг мөн. Гэхдээ сайн зүйлд үгээр хөтлөхөөс үлгэрлэж дагуулах нь илүү үр дүнтэй. Сурган хүмүүжүүлэгч А.С.Макаренко хүүхэд хүмүүжүүлэх үйлстээ үгийн ур чадварыг үлгэрлэн үзүүлэх аргатай гайхалтай хослуулж чаддаг байсан гэнэ. Тэрээр “хэцүү хүүхдүүдтэй” ажилладаг байв. Хүүхдүүд сургуульд сурахын зэрэгцээ өөрсдийн хэрэгцээний төмс ногоо, жимс, жимсгэнээ тарьж, арчилж ургуулан хурааж авна.
Сургалтыг хөдөлмөртэй хослуулсан нь харж хандах хүнгүй, орон гэргүй орхигдсон хүүхдүүдэд боловсрол олгохын зэрэгцээ хөдөлмөрийн хүмүүжил төлөвшүүлэхэд онцгой хэрэгтэй ажил байжээ. Нэг удаа хэдэн хүүхэд алим боловсрох яагаа ч үгүй, түүхийгээр байхад нь нэлээдийг зулгааж авч байгаад хүмүүжүүлэгч багшдаа баригджээ. Буруу хэрэг хийсэн хүүхдүүдийг А.С.Макаренко дуудаж ухаарлын номлол сургамжаа айлддаг нь энэ сургуульд ёс юм шиг тогтсон заншил. А.С.Макаренко дээр дуудагдана гэдэг хүүхдүүдийн хувьд хамгийн хүсэшгүй зүйлийн нэг. Хэрэг тарьсан хүүхдүүд хэзээ дуудах бол гээд түгшээд хүлээгээд байж. Их удаан айж түгшин хүлээсэн боловч дуудсангүй.
Намар боллоо. Хүүхдүүд ургацаа хураалаа. Ургац хураасны дараа ургацын баяр хийж хүн бүрт ургацын дээжээсээ өгдөг уламжлалтай, хүүхдүүдийн хүсэн хүлээдэг өдөр. Өдрийн хоолон дээр хүүхэд бүрийн өмнө өөрсдийн нь хувь болох амтат жимс таваглан тавьсан байлаа. Нөгөө хэргийн эздийн өмнөх таваг хов хоосон. Бидэнд яагаад жимс байхгүй байна гээд дор бүрнээ шуугилдан гомдоллов.
Яг тэр үед нь А.С.Макаренко орж ирлээ. Та нарт яагаад жимс байхгүй байна гэв үү? Та нар өөрсдийнхөө жимсийг аль эрт хураачихсан шүү дээ гэж тэр нухацтай нь аргагүй хэллээ. Бидний ичсэн, зовсон гэдэг туйлгүй. Түүнээс хойш бид тийм буруу хэрэг дахин хийгээгүй ээ. Манай сургуульд ч ийм явдал давтагдаагүй гэж нөгөөдүүлийн нэг нь хожмоо их нэр хүндтэй хүн болоод дурсамжиндаа өгүүлсэн байна.
Миний нэг унгар найз “Тоглоомоор дамжуулан хүүхдэд техникийн сэтгэлгээ төлөвшүүлэх нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж билээ. Бид тухайн үедээ ямар дэмий сэдэв сонгоо вэ гэж шүүмжлэх аястай байснаа бүтээлийг нь уншаад хэчнээн чухал сэдэв болохыг нь хагас хугас ойлгосон. Тоглоомоор хүүхдийн авьяасыг нээж болно. Тоглоомоор дамжуулан хүүхдэд танин мэдэхүйн зөндөө зүйлийг таниулж мэдүүлнэ. Тоглоомоор хүүхдийн зан авирын төлөвшилтийг залж чиглүүлэх боломжтой. Хүн өөдтэй хүмүүжихийн чухал үндэс нь түүний зан авирын төлөвшилт. Тоглоом хүүхдийн хүмүүжилд маш чухал нөлөөтэй. “Хүүхдийн тоглоомонд асар гүнзгий утга бий” гэж их зохиолч Ф.Шиллер хэлсэн нь зүгээр ч нэг үг биш.
Хүүхэд аливаа юмыг сайн талаас нь хардаг, ямагт гэрэл гэгээтэй талыг нь эрж хайдаг сайхныг мэдрэх мэдрэмжтэй, сайн сайхан руу тэмүүлэх тэмүүлэлтэй болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаармаар. “Сайхан мэдрэмж бүхий хүмүүжилгүйгээр өв тэгш хүнийг өсгөн бойжуулж болохгүй”.
Эх нь хүүхдийнхээ биеийг төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй гэдэг. “Хэнээс төрсөн нь бус, хэнтэй нийлдэг нь л хүний жинхэнэ мөн чанарыг тодорхойлно” гэх үг бий. Найз нөхдөөр нь чи чухам хэн бэ гэдгийг жишиж дүгнэдэг нь аль ч үндэстний нийтлэг үнэлэмж. Муу хүн сайнтай нөхөрлөвч төдийлөн сайжирдаггүй. Гэтэл шилдэг сайн нь муутай нийлбэл дорхноо адгийн нэгэн болдог гэнэ. Хортой будаа ганцханыг үйхэд л хоол чинь бүхлээрээ хор болдог шиг хүн нэг л буруу зүйлд оролцоод эхэлбэл хүмүүжил нь бүхэлдээ хорлогдож болохыг мэд. “Зан суртахуун засрахаасаа эвдрэх нь амархан” байдгийг залуу хүн бүр мэдэж байх учиртай.
Хүүхэд залуусыг зөвхөн муу занд сургахгүй байхад хүмүүжил хэрэгтэй төдийгүй бас тэднийг сайн талаар өөрчлөхөд хүмүүжил зайлшгүй шаардлагатай. “Хүмүүсийг өөрчлөхийн тулд тэднийг хайрлах хэрэгтэй. Түүнд үзүүлэх нөлөө нь тэдэнд зориулсан хайр халамжаас шууд хамааралтай байдаг”. Тэгээд ч хүмүүжлийн гол үүрэг нь хүнийг ямар ч нөхцөлд хүн байхаар бэлтгэх явдал юм. Хэчнээн хүнд сорилт шалгалт, бэрхшээл хүндрэл учирлаа ч гэсэн хүнээрээ үлдэж чадах хүн байх нь залуус та нарын амьдралдаа мөрдөх зарчим болох ёстой.
“Хүмүүс бол сайн арчилж тордохгүй бол олигтой ургадаггүй ургамал юм” гэж хэлсэн ухаантны зүйрлэл бий. Ер нь муу хүмүүжилтэй хүнийг дахин хүмүүжүүлэхээс хэцүү зүйл гэж үгүй. Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж манай өвөг дээдэс тунчиг зөв онож хэлсэн байна. Гэхдээ буруу өсгөсөн, муу хүмүүжилтэй хүн бүрийг бүрмөсөн алдагдаж гүйцсэн, тэд тэхийн эвэр тэнгэрт тулж, тэмээний сүүл газар хүрэх үед л засрах байхдаа гэж үзэж зөнд нь хаяж болохгүй.
Тэдэнд хүн ёсоор хандаж, тусалж дэмжих хэрэгтэй. Хүн өөрөө хичээж, өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулж чадах юм бол ямар ч муу зан авир, муу хүмүүжлийг засч залруулж болно. Мэдээж хэрэг тодорхой цаг хугацаа шаардагдана. Шарсан жоомыг хэвийн хоол гэж идэж дасах хүртэл хугацаа хэрэгтэй байдгийн адил юм. Хүн буруу дадлаас салж, зөв дадалтай болсноор өөрийгөө болон бусдыг зовоохоо болино.
Хүнийг хүмүүжүүлэхэд гардаг том, жижиг алдаа зөндөө бий. “Хүмүүжүүлэхэд гардаг хамгийн том алдаа бол залуу хүнийг бие даан сэтгэхэд сургадаггүй явдал”. Хүүхэд бүрт өөрийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Түүнийг нь томчуул өөрсдийнхөө чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал байхгүй гэдэг.
Ямар ч үед, ямар ч асуудлаар алтан боломжууд хүүхэд, залуус та нарыг хүлээж байдаг гэдэгт итгээрэй. Харин алтан боломжууд та нарын нүдэнд биш, оюун ухаанд чинь харагдаж байдгийг мэдэцгээ. “Бүх бүтээлээс хамгийн гайхамшигтай сайхан нь сайхан хүмүүжил олсон хүн байдаг”. Хамгийн гайхамшигтай сайханд хүрэх боломж хүн бүрт бий. Яагаад гэвэл “хүн бүр сүүлчийнхээ өдрийг хүртэл өөрийгөө хүмүүжүүлж байх ёстой”.

Saturday, December 8, 2012

Урагшлах хүний санах сэдэх нь их Н.Багабанди


Залуус аа! Нэг байрандаа ургаа хад, тогтмол ус шиг хөдөл­гөөнгүй удаан байж болохгүй. Үргэлж урагш тэмүүлэх үлэмжийн их хүсэл эрмэлзлээр жигүүрлэ. Урагшаа алхахын тулд урдах зам мөрөө нүдээрээ харж явдаг бол урагшлан ахих зам мөрөө уураг тархиндаа ургуулан бодож, ухаа­наараа харж явна. Ухаантны нүд уураг тархиндаа байдаг юм. Урагшлахын төлөө ухаанаа тордон ажиллуул.
Чиний оюун ухаан дотор насан турш цадталаа идэх хоол чинь бэлэн зэхээстэй бий. Гадаа хэвтсэн төмөр зэвэнд идэгддэгийн адил оюун ухаанаа тордон ажиллуулахгүй зөнд нь орхивоос төмөр адил зэвэрнэ. Ашиглаж бай­гаа түлхүүр байнга гялалзаж бай­даг шиг ажиллаж байгаа уураг тархи эзнээ гялалзуулна. Мэл­хий хэчнээн дэвхрээд намгаас холдохгүй. Түүний адил оюун ухаанаа дайчлахгүйгээр урагш ахина гэж үгүй. Чөдөртэй морь шиг дороо дэвхэцсээр цагийг барж, насыг илээнэ.
Хүн бүрийн оюун ухааны сан хөмрөгт урагш ахиж, улам дэвжих нөөц хүч хангалттай бий. Урагш ахихын тулд урагш нь түлхэх хүч хэрэгтэй. Урагш түлхэх эрчит хүч бол санаачлага юм. Хүн бүхэн санаач­лагатай, байнгын ажил хэрэгч санаачлагатай байхыг хичээ. Санах сэдэх дадалтай, санаачлах сэхээрэх ухаантай хүн бусдын дор орж, ард үл­дэнэ гэж үгүй. Санаачлага бол бүтээлч урам онгодын эх ундрага билээ. Санаачлагагүй хүн амжилтаас үргэлж хоцорч, ахиж дэвжихгүй орхигддог юм.
Шинийг сэдэн хийхэд ч, хуучнаа тордон сайжруулахад ч бүтээлч санаачлага хөдөлгөгч хүч нь болно. Санаа сэдэл байнга өгдөг, шинийг сэдэгч санаачлага нь булгилж оргилсон булгийн ус шиг мөнхийн ундрагатай хүний оюун ухаан ёстой л эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд гэдэгтэй адил ховор нандин баялаг. Үр ашигтай санаа сэдлийн үнэ ханш хаана ч, хэзээ ч үргэлж өндөр байна. Санаачилна гэдэг бол бодно гэсэн үг. Оюун ухаандаа бодол юугаа тунгааж, олон хувилбаруудыг урал­дуулан байж аль хэрэгтэйг нь сонгох сонголтоос үр ашигтай санаачлага төрнө.
Зарим хүн юу ярихаа урьдаар сайтар бодож байж ярьдаг. Зарим нь ярьсаны дараа юу ярьсан тухайгаа боддог. Зарим хүн юуг, яаж хийх тухайгаа сайтар бодож байж үйлддэг. Зарим нь хийж, үйлдсэнийхээ дараа юу хийчихэв ээ гэж боддог. Тэр ч бүү хэл өнгөр­сөн борооны хойноос цув нөмрөн халаглан харамсдаг. Юу ярих, яаж хийхээ эхлээд ухаан бодолдоо сайтар эрэгцүүлэн боддог болохыг хичээн эрмэлз. Сайтар тунгаан бодсон яриа, үйл­дэл харайхад хөл, хазайхад түшиг болж, урагш ахих замыг чинь түнэр харанхуйд ч гэрэл гэгээ гарган зааж хөтөлнө. Үйлдэх үйл ажлаа урьдаас эрэгцүүлэн бодохын хамт өнгөрсөн явдлаа сайн муу талаас нь сайтар эргэн бод. Тунгаан дотроо бодохын хэрээр элий мунхгаас салж амарна. Бодох тусам чи ухаанаа улам улмаар хурцлан ирлэнэ. Хурц ухаан л шинийг сэдэх, байхгүйг санаачлах, оргүйг зохион бүтээх шидтэн билээ.
Ухаан бодолдоо тунгааж али­ваа зүйлийг үйлдэх нь онцгой чухал, мэдээж. Гэхдээ ухаан бодол­доо бодож хийсэн бүхэн өөгүй тэгш, алдаагүй төгс гэж үзэж дүгнэж хараахан болохгүй. Бодол ухаандаа бодож ширгээсэн бүхэн алдаа мадаггүй, буруу зөрүү­гүй гэж хэлбэл үнэнд үл нийцнэ. Буруу бодол толгойд эргэлдэх үе бишгүй л байдаг. Алдаж бодохыг алийг тэр гэх вэ. Оюун ухаан өөрөө алдаанаас ан­гид биш. “Бага боддог хүн их алддаг”. Алдаж боддоггүй буюу ерөөсөө алдаа гаргадаггүй хүн ухаантай байдаг гэвэл хэтэрхий хөнгөн гоомой хэрэг. Тийм хүмүүс байхгүй. Байж ч таарахгүй. Ноцтой бус алдаа гаргадаг, түүнийгээ тэр дор нь хялбархан засч чад­даг хүн л ухаантай байдаг.
Алдаагаа хүлээн зөвшөөрч байж л түүнийгээ засна. Алдааг хүлээн зөвшөөрнө гэдэг нь өөрийн биеэ засах шалгарсан арга, дараагийн алдаанаас сэргийлэх дархлаа билээ. Алдаагаа өнгөн дээрээ хүлээн зөвшөөрөхгүй зөрүүдлэх мөртлөө өрцөн дотроо гэмшин санаа зовдог хүмүүс бий. Энэ нь хүний төрөлх араншингийн ил илрэх нэг шинж болохоос адгийн муухай үйлдэл биш. Алдаа нь гарцаагүй үнэн байхад мугуйдлан тас зөрүүдэлж гаднаа ч, дотроо ч өөрийгөө өмөөрөн өрвөлзөх нь л адгийн муухай үйлдэл.
“Алдаа бол буруу бодомжийн нэг уршиг. Харин нэгэнт гаргасан алдаандаа гөжүүд­лэн зүтгэх нь сулхан зантайн шинж”. Урагшаа их ахихын тулд алдаа бага гарга. Алдаа арагш нь чангаахаас урагш нь хөтөлдөггүй юм. Алдаанаас айж бэмбэгнэн га­раа хумхин зүгээр суугаад байх нь алдаа гаргахаас дутуугүй адаг муу үйлдэл мөн. Алдахаас айдаг хүн урагш ахихгүй, эргэж хурган, эргэлзэж тээнэгэлзсээр олохоосоо дутаж, олноосоо хоцорно. Сайн муу нийлж сав дүүрдгийн адил амьд­рал өөрөө алдаа, онооны дэнсэн дээр тогтоно. Алдаа нь жи­жиг, оноо нь том байх өөдрөг сэт­гэлийг ухаан бодолдоо тээн урагшла.
Аливаа зүйлийг аль болох гэ­рэл гэгээтэй талаас нь бодож, гэрэл гэгээтэй талыг нь эрж хайж бай. Гэхдээ гэрэл гэгээг сүү­дэр ямагт дагадгийг мартаж болохгүй. Хэрэв чи амласан төлөв­лөснөө хэрэгжүүлж, ажил хэрэг амжилттай сайн байвал найз нөхөд чинь чамайг бүр их юм хийж чадна гэж урмаар тэтгэн баяр­луулж, чамаар бахархана. Харин өөнтөглөн өрсөлдөгч чинь даахгүй нохой булуу хураана гэгч боллоо гэх байлгүй. Ажил хэрэг чинь бүтэлгүйтвэл арай л хэрээс хэтэрсэн том юм барьж авч дээ гэж найзууд чинь өмөөрөн өмгөөлнө. Харин өөнтөглөн өрсөлдөгчид чинь түүний мэддэг чаддаг гэж юу байсан юм хэмээн гоочлон, хорыг чинь маажна.
Магтаал, шүүмжлэл хоёрыг эн тэнцүүхэн хүлээж авч сур. Цагийг нь олж хэлсэн урам магтаалын цөөн боловч үг урагш ахихад чинь урам зоригийн жигүүр хайрлана. Шүүмжлэл чихэндээ сонсох нь амандаа давс хийсэн мэт гашуун. Аманд орсон давс уусан хайлдгийн адил шүүмжлэл ч гэсэн урсан өнгөрнө. Ажил хэрэгч шүүмжлэлээс ажил амьдралаа урагш­луулах зоримог алхам, золбоо хийморийн эрч хүчийг олж ав. Хүн хор, шартай байна гэдэг муу юм биш. Чамайг урагш хөтлөх бас нэг нөөц хүч бол чиний ухаан бодлын мухарт нууцхан хадгалагдаж байгаа хор шар. Бусад хүний хийсэн бүтээсэн, сайн сайхан бүхэнд хордож шардан өөрийгөө битүүхэн зовоож, байж суух газраа олж ядан хавчигнах биш, өөрийн хор шараа би түүний эн зэрэгт хүрэх ёстой, хүрээд зогсохгүй, илүү гарна гэх эрч хүч, эрмэлзэл тэмүүллийн хүчит зай цэнэг болгон ашигла. Нэр байна, хор байна чи ингэж чадах ёстой.
Үргэлж урагшлах үлэмжийн их хүсэл тэмүүллээр жигүүрлэхдээ сайныг бодож, сайханд тэмүүлэх санаа бодлоо сааруулан хувиргаж болохгүй. Муудсан хоол ходоод гэдэс өвтгөдөг бол муу бодол оюун ухааныг самууруулна. Сайн, муу хоёрыг салгаж, ялгаж сонгохдоо санаж мэдэж байх нэг зүйл бий. Сайныг бодож үйлдсэн үйл муу үр дагавар авчирч болно. Муу үйл сайны үр авч ирэх ч ёсон бий. Гэхдээ сайны үр суулгасан бол сайн үйл бүрэл­дэнэ, муугийн үр суулгасан бол муу үйл бүрэлдэнэ гэж бодож итгэж явахаас аргагүй. “Өөрийн тарьсан үйлийн үрээс нуугдах юм шиг андуурахын хэрэггүй. Өөр бусдын үйлийн үрийг үүрэх юм шиг айхын хэрэггүй”.
Оюун ухаанаа зөв зүгт, зөв үйл рүү залан урагшла. Суваг шуудууг буруу зүгт ухвал ус буруу зүгт урсана. Ухааныг буруу зүгт залбал буруу үйлдэлд хөтөлнө. Өөрт бугшин хоргодсон буруу зөрүү үйлдлээ уг үндсээр нь, ул сууриар нь сайтар таньж мэд, дараа нь тэдгээрийг үндсээр нь таслан үгүй хий. Модны үндсийг тасалбал навчис аяндаа хагдарна. Хог ургамлын үндсийг тасалбал иш нь аяндаа хатаж хагдарна. Үнс болж түлэгдсэн буурцагнаас үр соёолох ерөөлгүйн адил муу муухай, буруу зөрүүгийн үрийг тарьчихаад сайн сайхан, зөв зүйтэйн үр дүн хүлээх тавилангүй.
Зөв болгоныхоо үрийг соёолуулж, зөв мөрт нь ургуулж чадвал зөв үйлдэлт, зөв явдалт, бусдын хүндлэлийг хүлээсэн эрхэм сайн хүн байна. Бусдын хүндлэлийг зүй ёсоор хүлээнэ гэдэг нэн сайхан үйлс, нэр төрийн хэрэг. Зохих ёсоор хүртээгүй хүндэтгэл усгүй газар гүүр тавьсантай адил. “Зохих ёсоор аваагүй хүндэтгэлээс түүнгүй байх нь хавьгүй дээр”.
Залуу хүн бүр холыг зорьж, томд тэмүүлэн, ихийг бүтээх хүсэл мөрөөдлийн ноён оргил өөд ширтэн харж, улам улмаар урагшлан ахиж амьдрах ёстой.

Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй Н.Багабанди


Гомдол бол сэтгэлд шивсэн өргөс билээ. Зүрхэнд шивсэн өргөс ч гэж хэлж болно. Гарт орсон өргөс тэрхэн хэсэгтээ тээртэй байдаг бол сэтгэл зүрхэнд шивсэн өргөс бүх биед нэн зовиуртай. Гарт орсон өргөс гарын дор, ядаж төдөх юмгүй түүнийг амархан сугалаад авчихна. Сэтгэл зүрхэнд шивсэн өргөс гараас хол, сугалан хаях тийм ч амаргүй. Гэхдээ зүрхний өргөс огт авагддаггүй зүйл биш.
“Зүрхний өргөсийг сайн нөхрийн гар л авч чадна”. Гомдол олон янз. Хөнгөн гомдлоос голдоо ортол гомдох хүртэл гомдлын гашуун мөр сэтгэл зүрхэн дундуур гуниг тээн, гонсойлгон зурайна. Хөнгөн гомдлыг тайлах ч амар, мартах ч амар. Голдоо ортол гомдон хөрж хатсан сэтгэлийг гэсгээн дэвтээх үнэхээр хэцүү. Хамгийн ойрын хүмүүстээ харамсмаар муухай үг бүү хэл. Сэтгэл зүрхээрээ чамайг гэж явдаг хүнд сэтгэлд нь сэв суухаар сэрэмжгүй үг битгий хэл. Салшгүй сайн нөхөддөө марташгүй муухай үгийг бүү дуулга. Чамд найдаж, чамд итгэж, хорвоо дээрх хосгүй хүмүүсийн нэг гэж чамайг дээдэлж ирсэн хүмүүстээ хор хүргэж, хорсол дагуулах хорт муу үйл бүү үйлд.
Итгэсэн нөхөр нь инээсэн дайсан болох шиг муухай юм энэ хорвоод үгүй. Эдгээр мэт үг, үйлээр гомдоох аваас тос шиг сэтгэл нь царцаж, сүү шиг сэтгэл нь ээдэж, голдоо ортол ч гомдож мэднэ. Ар араасаа цувсан аймшигт гомдлоор аль ч хүнийг бүү залхаа. Ганц ганцхан дусал нэмсээр ган торхноос хальдагийн адил бага багаар, ар араас нь цувуулан гомдоовол баяр жаргалаар дүүрэн байсан сэтгэлийн ган торхонд гомдлын мөс хуралдан зузаарсаар алдрайхан сэтгэл алдарч, баяр жаргал нь багтаж шингэхээ болин асгарч, нүдний аяганаасаа мэлмэрэх нулимс адил халин садран урсаж, гомдол гунигийн хүйтэн мөс сэтгэлдээ тээж явах болно. Гомдол гунигийн мөс хүйтэн бөгөөд хатуу, хүнд бөгөөд дарамттай, дааж явахад хэцүү.
Хайлдаггүй мөс байдаггүй гэх боловч, хэт хөрж хөрзийсэн сэтгэлийн мөсийг гэсгээн уяраах туйлаас хүнд. Сэтгэлд хургасан гомдлын жаврыг сэтгэл зүрхний дуудлагатай намуун аядуу үг л хөөн зайлуулах увидастай. Хэн нэгнийг гомдоосон бол гомдол гунигийг нь заавал тайлж бай. Энэ бол өөрийгөө хүндэтгэдэг журамт хүний үүрэг. “Аар саархан гэмийн үрийг алсдаа цайрах юм шиг битгий бод”. Сэтгэлдээ битүүхэн гомдол тээж явахын хэрэгцээ үгүй. Юунд гомдсон, яагаад гомдсоноо далдлан нуух биш, ил хэлж гомдлоо тайлж, сэтгэлээ амраа. Гомдлыг уур уцаар дагах нь хөллөсөн шар үхрийн араас тэрэг дагах лугаа. Гомдсон сэтгэлийн учир шалтгааныг ургуулан бодох тусам уур уцаар улам бүр дүрэлзэнэ. Уур уцаараар гомдлыг тайлна гэж санахын ч хэрэггүй. Уур, биеийг зовоохоос өөр гавьяагүй. Сэтгэлд хургасан уурлах бухимдах харанхуй орон зайд учрыг олж хужрыг тунгаах ухаан тэвчээрийн гэрэлт нарыг авчирч байрлуул. Уурыг, уураар ялахгүй, уурыг ухаан тэвчээр хоёр л ялж дийлж чадна. Хэн нэгнийг гомдоосон бол уучлал гуйж сур. Уучлал гуйна гэдэг түүний өмнө гэм буруутай гэдгээ ухаарч байгаагийн шинж тэмдэг төдийгүй боловсон соёлтой хүний зайлшгүй хийх ёстой эелдэг үйлдэл, гомдлыг тайлах хамгийн дөт зам билээ. Өрөөл бусдад гомдож өөрийгөө зовоож байснаас өөрөө өөртөө гомдож сур. Өөрийн гомдлыг тайлах нь өөрөөс чинь хамаарах санаан зоргын хэрэг. Өөртөө гомдож байгаа хүн уур уцаарын хүлээсэнд баригддаггүй.
Өөрөө өөртөө гомдож байгаа хүнд уур уцаарын оронд уужуу сэтгэл, уучлах зөн мэдрэмж төрдөг юм. Хүн хийх гэсэн ажил нь бүтэхгүй, хүрэх гэсэн санаандаа хүрч чадахгүй нь хэмээн эмзэглэж, уурлан бухимдаж эхэлдэг. Уурлаж бухимдсанаар урдах ажил нь бүтчихнэ гэж үгүй. Ултай суурьтай уужуу тавиу бодож, ухаан зарж, аргыг нь олж байж хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ ойртоно. Хүнийг цэвэр бус дотоод сэтгэл нь хамгийн ихээр зовооно. Хэрэв өөрийгөө барьж, өөрийгөө дарж байхгүй бол уур уцаар, атаа жөтөөнд баригдан, сэтгэлийн гэмүүд бий болж чамайг зовооно. Улмаар тэвчих аргагүй олдмол сэтгэлийн гэмүүд дор дороосоо ундарсаар, дээр дээрээ овоорсоор байх болно. Сэтгэлийн гэмүүд дотроос адгийнх нь атаа жөтөө билээ. “Атаархагчид яагаад дандаа ямар нэг зүйлд гоморхож байдаг вэ? Яагаад гэвэл тэднийг өөрсдийнх нь бүтэмжгүй хэрэг төдийгүй, бусдын амжилт ч шаналгадаг” юм. Атаархагчид ямагт гуниг гоморхол тээж явна. Яагаад гэвэл өөрт тохиолдсон золгүй явдалд гуниж гоморхохын зэрэгцээ, өрөөл бусдад аз тохиоход мөн л энэ зовлонгоо эдэлж сууна. Атаархал нь баяр цэнгэлийг мэддэггүй дотоод сэтгэлийн гажиг. “Атаархлаас өөр ямар ч гажиг хүмүүсийн сайн сайхан байдлыг тийнхүү хорлодоггүй, атаархлын халдвар авсан хүмүүс өөрсдийгөө гутраагаад зогсохгүй, бусдын баяр баясгаланг ч харлуулдаг”.
Гомдлыг цаг цагт нь тайлалгүй удаан хадгалвал буцалж байсан гомдол өшөө хорсол болон дэврэнэ. Өшөө хорсол тээж явах нь өөрт ядаргаатай, өрөөлд хорлонтой. Өшөө хорсол хэмээх сэтгэлийн гэм даамжирвал үзэн ядалт болон хувирч болзошгүй. Ийм байдалд хүрвэл бусдыг занал зүхлээр далайлгах төдийгүй өөртөө хар зовлонг даллан дуудах болно. Үзэн ядалтын уур хилэн цээжиндээ тээж яваа хүний ухаан бодолд өшөө хорслоо тайлах зовлонт үр боловсорч цаг үргэлж тамлан тарчлаана. Үнэнийг сонсох дургүйчүүд үнэнийг хэлсэн хүнийг үзэн яддаг. Энэ бол адгийн үзэн ядалт.
Үнэнд дургүй хүмүүс дөрвөлжин нүхэнд гурвалжин мод тааруулах гэж зүтгэн муйхарлана. Үнэнийг сонсох нь тэдний хувьд тэнгэр ниргэж, газар цөмрөхтэй адил. Үзэн ядалт сулхан хүмүүсийн уур хилэн боловч, атгаг санааг агуулж байдгаараа аюултай. Бусдыг үзэн ядаж өөрийгөө тарчлаах хэрэг байхгүй. “Үзэн ядалт бол хамгийн хүнд, хамгийн дур гутам гинж бөгөөд түүгээр нэг хүн өөрийгөө нөгөөтэй холбож болдог, харин түүний төгсгөлүүд нь хорсол болон айдаст нэвчсэн байдаг” гэж нэгэн зохиолч бичсэн байна. Хэн нэгнийг үзэн ядсанаар чамд яасан ч сайн зүйл авч ирэхгүй. Үзэн ядах, өшин хорсох хорт сэтгэлээ татаж авахгүй бол өшөө авах аймшигт алхамд түлхэж мэднэ. Хүн үйлдсэн үйлийнхээ хэр таарсан үр дагаварыг л амсдаг болохоор муу үйл үйлдээд сайн үр дагавар хүртэнэ гэж гэнэн царайлж горьдохын хэрэггүй. Газар дорх үндсийг гараар тасалж болдоггүй шиг чиний дотор хуримтлагдсан сэтгэлийн гэмийн үндсийг хэн нэгэн тааж мэдээд, таслаад өгчихөж чадахгүй.
Сэтгэлдээ хорлонт гэмийг үүсгэж хэрэггүй, үүссэн бол хадгалж хэрэггүй, хадгалахгүй байхын тулд өөрөө тэр бүгдийг гарган хаяж, сэтгэл юүгээ хог новшноос цэвэрлэх хэрэгтэй. Гомдож уурлах нь угаасаа хүний сайн мэдрэмж биш. Гомдолдоо шатаж, уурандаа дүрэлзэж яваа хүн өөрийгөө түлж хуйхлахгүй ч гомдож уурласан хүнээ түймэрдэн хуйхлах нь холгүй явна. Хүсч байсан хүсэл нь биелэхгүй, хүлээж байсан үр дүнгээ үзэхгүй бол хүмүүс хэн нэгэнд гомдоно. Гомдол нь уур хилэн, зэвүүцэл болон дүрэлзэж ч мэднэ. Олон хүн зэрэг зэрэг уурлах нь оволзон давалгаалах үерийн уснаас өөрцгүй. “Үзэн ядалт зэвүүцэлтэй хослохоороо ямар ч дөнгийг сэгсэрч чадах хүчийг олдог” гэж нэгэн гүн ухаантан хэлсэн байна. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Гомдож зэвүүцсэн сэтгэлийг тайлах хамгийн сайн арга нь гомдсон, гомдоосон хоёр уулзан учирч, сэтгэлээ нээн ярилцаж, хэл амаа олох явдал билээ. Эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ харсан хүмүүс эгцэлж урд, урдаасаа харах төвөгтэй ч хүсэл эрмэлзэл, найдвар итгэл байх аваас болохгүй бүтэхгүй зүйл үгүй. Өнгөрсөн муу явдлыг хойш тавьж, өрнөх сайн ирээдүйн тухай ярилцах сэтгэлийн хат, итгэлийн жигүүр ямагт хадгалагдан үлдэх учиртай.
Түмний хэргийг түрүүнд нь бодон, төрсөн биеэ дараа нь бодож, уур хилэн, үзэн ядалтын гал дээр зэвүүцлийн тос нэмж хавь ойроо хаман түймэрдэх харалган бодлоо эгнэгт орхи. Буруу, зөвийг ямагт ялгаж зааглаж болдог юм. Мууг мартан сайныг санаж, удаан тунгаан, уужим сэтгэж, зөвшин ярилцаж, зөвийг ол. Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй ээ.

Wednesday, December 5, 2012

Байгаль дэлхийн vзэсгэлэнг бишрээд дуусахгvй нь

Байгаль дэлхийн vзэсгэлэнг бишрээд дуусахгvй нь Цэцэг навчис уул ус ургамал Яаж ийм vзэсгэлэнтэй байдаг байнааа гайхамшиг....модод енге енгийн навчисаа гээхэд нь сэтгэл нэг л тийм байсан чинь цагаан емсгелее емсехеер навчисаа гээснийг нь мартжээ... алхаад л алхаад л алхаад л баймаар Хэрвээ намайг ургамал бол гэвэл би мод болохыг хүсэх байсан Мод нь олон жилийн настайн дээрээс өөрөөсөө үр жимс боловсруулан гаргаж нүүрстөрөгчийг өөртөө авж хүчилтөрөгч ялгаруулан байгал экологид эерэг нөлөө ихтэй сайхан энерги бусдад өгнө дээрээс нь их хүчирхэг Тэр цэцэг навчисыг бодвол хэр баргийн нар салхи бороо цас шуурганд ганхаад байхгүй шүү дээ —

Сургуулийн маань кампус... Монголдоо ийм орчинтой сургуультай болох юмсаан Сургууль ч гэлтгүй дээ Улаанбаатар Дархан эрдэнэт маань Цэцэг ногоо модод өнгө өнгөөрөөрөө... Мод Цэцэг ногоо тарих талаар их зүйл сурмаар байна ....

Tuesday, December 4, 2012

Аз жаргалын 10н нууц Адам Жексон


Нэг дэх нууц Хандлагын хүч.

Жинхэнэ Аз Жаргалын анхдагч нууц нь хандлагын хүч болно . Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн аливаа зүйлд яаж хандаж байна, хорвоо ертөнцийг ямар нүдээр харж байна гэдгээс их юм хамаарна гэсэн үг. тэгэхээр аливаа зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээж, өөдрөг үзэлтэй байх нь аз жаргалын анхны түлхүүр байх нь. хөх тэнгэр, алтан нар, гялалзах одод гээд л харахыг хүсч хичээвэл амьдралд сайхан зүйл олон бий. мөн түүнээс гадна азгүй муу явдал тохиолдлоо гэхэд өөрийгөө зүхэж, бусдыг буруутган яагад надад заавал ийм юм тохиолдож байгаан бол, яагаад би ийм азгүй юм бэ гэж бодохын оронд энэнээс ч дор байж болох байсан шүү дээ, зарим азгүйтэл, гай зовлон нь асар их аз жаргалын үндэс болж, олон шинэ боломжуудыг дагуулдаг зэрэг үгсийг санаж, өөдрөг байж өөрийгөө зоригжуулах хэрэгтэй байх нь ээ. бусдаас ч өө сэв эрэлгүй, сайн сайхан талыг нь олж харахыг хийчээж байвал харилцаанд, сэтгэлд чинь таатай байх болно гэсэн үг ажээ. Хүн юу эрж хайна, юу харахыг хүснэ түүнийгээ л олж хардаг байна.

Гадаад нөхцөл байдал биш , миний бодол санаа л намайг зовоож , эсвэл аз жаргалтай болгож байдаг . Бодол санаагаа удирдсанаар би аз  жаргалаа удирдана . 


Хоёр дахь нууц   Бие махбодын хүч 

Жинхэнэ Аз Жаргалын хоёр дахь нууц нь бие махбодын хүч болно .
энэ юу гэсэн үг вэ гэхээр биеийн тамирын тогтмол хөдөлгөөн, дасгал нь хүний сэтгэлийг тайвшруулж, сэргэлэн цовоо байлгаж, сэтгэлийн хямралт дарамтыг замхруулах ид шидтэй гэсэн үг болой. тиймээс гэртээ босохоос залхуураад суугаад байлгүй дасгал хөдөлгөөн хийж, нар салхинд гарч тархи толгойгоо сэргээж байх ёстой байх нь. мөн түүнээс гадна эрүүл зөв хооллолт, амьдралын зөв горим зуршил нь таны сэтгэл санааг цовоо сэргэлэн, аз жаргалтай болгодог гэнэ.
Кофе , цай , согтууруулах ундаа , чихэрлэг хүнсний зүйлс , хиймэл амтлагчид зэргээс зайлсхийж жимс ногоо , үр тариа , шошийг ахиухан хэрэглэхийг хичээх хэрэглэж, нойроо зөв зохицуулж сурахнээ. Ажил амралт, нойр хоолоо зөв зохицуулж, биеийн тогтмол дасгал хөдөлгөөн хийж, нар салхинд гарч байх нь хүний сэтгэл санааг цовоо сэргэлэн байлгахад асар их үүрэг гүйцэтгэдэг байна.


Гурав дахь нууц  Хором хормоор амьдрахын хүч

Жинхэнэ Аз Жаргалын гуравдахь нууц нь хором хормоор амьдрахын хүч болно . энэ юу гэсэн үг вэ гэхээр өнгөрч буй хором бүр дахин давтагдашгүй гэдгийн санаж, хором бүрийн гайхамшгийн мэдэрч, хором бүрийг үр бүтээлтэй, сэтгэл ханамжтай өнгөрөөхийг оролдоорой гэсэн үг аж.

Хүний амьдралын бүхийл хугацаа  хоромуудаас бүрдэнэ. Тэгвэл тэр хоромуудыг хэрхэн баяр баясгалан, болгож тэр хоромуудын хэр олныг баяр баясгалан болгож чадаж байж аз жаргалыг хүртэх боломжтой болохыг тодорхой нотолж чадсан байна.

Дөрөв дэх нууц  Өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч 

Жинхэнэ Аз Жаргалын дөрөвдэх нууц нь өөрийн хөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч болно .
“ Хүн өөрийгөө хэн гэж бодно тийм л хүн байна “ хэмээн ярьцгаадаг . 
Бид өөрсдийгөө ямар хүн гэж ойлгож байна , тийм л хүмүүс юм . бусад хүмүүс ч хүний өөрийнх нь төсөөллөөр, өөрийнх нь тодорхойлолтоор хүнийг дүгнэх нь түгээмэл.
Би өөртөө сэтгэл хангалуун биш байвал бүх амьдралдаа сэтгэл хангалуун биш байна гэсэн үг .
Хүн бүр өвөрмөгц давтагдашгүй . Хэн  нэгний  хүн болж  төрөх боломж нь   гурван зуун мянган тэрбумаас ганц байсан учраас хүн бүр ялагч юм .
Бусад хүмүүс нь бидний толь , гэхдээ нөлөөтэй толинууд юм .
Өөрийнхөө тухай буруу төсөөлөл , шүүмжлэлт бодлоосоо ангижран, өөрийнхөө эерэг сайн дүрийг бүтээхийн тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй .
Үүнд :
-    Сөрөг төсөөллүүд хэрхэн бий болсныг, тэд нь шударга эсэхийг тогтоох, Хэрвээ тэд нь үнэхээр ул үндэстэй байвал өөрийгөө өөрчилж эхлэх хэрэгтэй
-    Та ямар хүн болохыг , хэн байхыг хүсч байгаа тухайгаа эерэг нотолгоонуудыг өөртөө өдөр бүр  хэлж байх ,
-    Та хэн байхыг  хүсч байна, үнэхээр яг л тийм юм шиг биеэ авч явах .
-    Таны юу өөрт чинь таалагдаж байна вэ , өөрийнхөө ямар зан чанарыг хүндэлж байна вэ гэдгээ өөрөөсөө асуух .

Хүн өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөх, өөрийгөө зөв үнэлэх, өөрт байгаа чадвараа бүрэн дүүрэн ашиглах, өөрөө өөрийгөө толинд хардаг шиг өөрийн үзэл бодол, санаа, зорилгоо байнга тунгаан тольдиж байх нь ямар их хүч, нөөц боломжийг илрүүлэн аз жаргалтай амьдрах боломжтойг үгүүлжээ.

Тав дахь нууц Зорилгын хүч 

Жинхэнэ Аз Жаргалын тав дахь нууц нь зорилгын хүч болно.
Зорилго нь бидний амьдралд утга учир , агуулгыг бий болгодог.
Хэрвээ бид зорилготой бол тэр нь зовлон шаналалаас ангижрахад төдий бус жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна .
Зорилго нь биднийг өглөө орноос босгох хүч болдог тэр зүйл юм . 
Зорилго нь хүнд хэцүү үеийг туулахад амар болгож жаргалтай сайн цагийг улам таатай болгоно . 
Бүх зорилгоо жагсаан бичээд :
Өглөө сэрмэгцээ
Өдрийн турш үе үе
Орой унтахынхаа өмнө уншиж бай .


Мөрөөдөлгүй хүн зорилгогүй.
Зорилгогүй хүн төлөвлөгөөгүй
Төлөвлөгөөгүй хүн гүйцэтгэлгүй
Гүйцэтгэлгүй хүн биелэлтгүй
Биелэлтгүй хүн амжилтгүй
Амжилтгүй хүн аз жаргалгүй гэж та зорилгоо хэрхэн тавих, эрч хүч, амжилтыг олж аз жаргалд хүрэх талаар ихийг ойлгох нь мэдээж

Зургаа дахь нууц Хошигнолын хүч 

Жинхэнэ Аз Жаргалын зургаадахь  нууц нь хошигнолын хүч болно
Хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж аз жаргалын мэдрэмжийг бий болгоно . 
Инээд нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж , ухаан зарсан бодлого бодох чадварыг дээшлүүлнэ . Ямарч тохиолдлоос инээдтэй талыг эрж хайвал магад олдоно .
“ Энэ явдалд муу зүйл юу байна вэ ?” гэж асуухын оронд “Үүнд  инээдтэй зүйл юу байна вэ ?” эсвэл “ Үүнд  инээдтэй зүйл юу байж болох байсан бэ?” гэж асуу .
“Хямралыг давах хоёр алхамын томьёог “ хэрэглэ :
1.    Аар саар зүйлд бүү санаа зов 
2.    Амьдралын ихэнх хэсэг нь аар саар зүйлсээс бүрддэгийг сана. Зарим хэцүү хүндрэлтэй нөхцөл байдлыг эргээд бодохдоо өөрийгөө шоолж инээх үе хүнд бишгүй л тохиолддог шүү дээ. хөгжил хөөртэй орчинг өөрөө бүрдүүлэхээс гадна өөрөө ч хөгжил хөөртэй мэдээлэлд тэмүүлэх хэрэгтэй.

Мэдээж хошигнол инээд баясал жаргал биш гэж үү мэдээж жаргал тэгвэл та муу зүйл, таагүй байдлыг инээд баясал, хошигнол болгож чадвал аз жаргал тэр байх болно.

Долоо дахь нууц  Өршөөн уучлахын хүч 

Жинхэнэ Аз Жаргалын  долоо дахь нууц нь өршөөн уучлахын хүч болно .
Уучлах чадвар нь Жинхэнэ Аз Жаргалын хаалгыг нээх түлхүүр юм .
Танд  үзэн ядалт , хорсол гомдол үлдсэн бол аз жаргалтай байх боломжгүй . Гомдол тээснээс болж танаас өөр хэн ч шаналахгүйг  сана .
Алдаа эндэгдэл , бүтэлгүй явдалууд нь амьдралын сургамж болно . Бусдыг уучил . Өөрийгөө уучил .
гомдол үзэн ядалт зэрэг нь хамгийн хэрэггүй мэдрэмжүүд бөгөөд хэн нэгэн талаарх сөрөг муу бодлоосоо сэтгэлээ чөлөөлж сурвал сэтгэл тань асар их уужран хөнгөрөхийг та мэдрэх болно. мөн өөрийгөө ч гэсэн аливаа зүйлд буруутгахаас илүүтэйгээр алдаа гаргадаггүй хүн гэж үгүй бөгөөд хүн бүр л ямар нэгэн асуудалтай байдгийг санан, дахин алдаагаа давтахгүй байхад л анхаарлаа хандуулж, өөрийгөө уучилж сурах хэрэгтэй байхнээ.

Та өршөөн уучилж дотроо бугшсан гомдол, үзэн ядалтаа авч хаяж чаддаг болбол ухаан санаа тань цэлмэг, зовлон шаналгүй аз жаргалтай байх болно.

Найм дахь нууц   Өглөгийн хүч 

Жинхэнэ Аз Жаргалын найм дахь  нууц нь бусдад өгч сурахын хүч болно .
Эд юмсыг олж авсанаар , эзэмшсэнээр аз жаргалыг олохгүй . Аз жаргалын нууц нь бусдад өгөх , бусдад туслах чадварт оршино .
Бид бусдад  хэдий их баяр баясгалан , аз жаргал өгнө , өөрсдөө төдий хэмжээгээр олж авна гэсэн үг .
Бусдад аз жаргалыг бэлэглэх арга замыг эрж хайх нь өөрсдийн аз жаргалыг бүтээх өдөр тутмын арга юм . хэн нэгэнлүү инээмсэглэх, хэн нэгэнд туслахад тухайн хүний сэтгэлээс ялгарах талархлын энергийг сэтгэл тань мэдэрснээр өөрийн эрхгүй сэтгэл сайхан болж, аз жаргалаар дүүрч ирдэг байна.

Та харамлах, хав дарах биш өгч сурвал түүнээсээ ихийг авч, түүнээс илүү эрч инергийг аван аз жаргалтай байж чадна.

Ес дэх нууц  Хамтын харилцааны хүч 

Жинхэнэ Аз Жаргалын ес дэх  нууц нь харилцааны хүч болно .
Амьдралын чанар нь хүмүүстэй харьцах харьцааны чанараар тодорхойлогдоно .
Хэн ч эзгүй арал дээр амьдардаггүй . Хүн бүрт бусад хүмүүс хэрэгтэй байдаг .
Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай , хүнд  бэрх цагийг арай хөнгөн болгодог . Бусадтай хуваалцаж буй баяр  баясгалан хоёр дахин үржиж бусадтай хуваалцаж  буй зовлон бэрхшээл хоёр дахин хөнгөрнө . 
Хэн нэгэнтэй  харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэтээр ханд .Мөн хамт олны олон хэлбэр хүрээллийг үүсгэснээр та илүү чөлөөтэй сэтгэж илүү аз жаргалтай байх болно.

Ганц мод гал болохгүй
Ганц хүн айл болохгүй хэмээх сургаалтай адил ганцаараа ямарч амжилтыг бүтээж чадахгүй, олны хүч оломгүй далай гэдгийг бодон бусадтай харилцаж сурахыг гайхамшгийг та мэдрэх болно. Аз жаргалын түлхүүрийн нэг тэр мөн.

Арав дахь нууц  Итгэлийн хүч 

Жинхэнэ Аз Жаргалын арав дахь нууц нь Итгэлийн хүч болно .
Итгэл нь Жинхэнэ Аз Жаргалын суурь болдог .
Итгэлгүйгээр  аз жаргал удаан үргэлжлэх аргагүй .
Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож , оюун ухааныг тайвшруулан сэтгэлийг эргэлзээ , түгшүүр , уймрал , сандралаас чөлөөлнө . Хүн өөртөө, ирээдүйн сайн сайханд итгэж чадсанаар аз жаргалын 10 дахь хаалга таньд үүдээ нээх нь ээ.

Итгэлийг олох, итгэлийг даах, аливаа асуудлын сайн сайхныг олж харан итгэснээр амжилт, бүтээл дүүрэн байж аз жаргалтай амьдрах нь ойлгомжтой юм.

http://sarangerel.blogmn.net/93669/az-jargaliin-10-nuuts--adam-jyekson-.html

Сайн эхнэр амьдралын аврал


Эр хүн монгол гэрийг тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр хүн барин тогтоож байдаг бүслүүр нь юм. Багана, бүслүүр хоёр бат бэх байж гэр бат бэх байна. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол анхны шуурганаар л гэр салхинд хийснэ. Монголчууд “сайн морь замын хань, сайн эхнэр насны хань” гэж эрт дээр үеэс ярьж, сайн ханьтай болохыг юу юунаас илүү чухалчлан үздэг байв. Амьдралын ханиа зөв сонгоно гэдэг алтан дэлхийд хүн болж төрөхтэй дүйцэхүйц учрал ерөөл мөн билээ.
Заяаны сайн ханиуд бие биедээ гэрэл гэгээ болон, өрх гэртээ өнгө жавхаа цацруулж, нүүр дүүрэн мишээж байдаг бол сайн эхнэр, ханилж түшсэн ханиа түнэр харанхуйд ч зул болон гэрэлтүүлж байдаг юм. Тийм болохоор монголчууд “сайн эм эрдээ зул, муу эм эрдээ бул” гэж хэлж ярьж ирсэн биз ээ.


 “Сонгосон сүйт бүсгүйгээр нь тэр эрэгтэй ямар хүн болохыг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг эсэхийг хялбархан дүгнэж болно” гэсэн суутны үг ч бий. Өрх гэрийнхээ хойморыг эзлэн налайн, намбайн суух эр хүн агуу. Гэхдээ сайн яваа эр хүн болгоны дэргэд нэгэн хүчирхэг эмэгтэй байдаг нь жам.

Ямар ч цагт, ямар ч газар оронд “Бүсгүй хүний мөнхийн чанар нь шилдэг эрчүүдийг дээш нь өргөх хүч байсаар ирсэн”. Үүнийг үгүйсгэх хийгээд маргах шаардлага үгүй биз ээ. “Сайн эхнэр амьдралын аврал”. Чи бурханыг дуудаж, бурханд залбирч, тэнгэр бурханаас аврал энэрэл, хайр нигүүсэл хүсдэггүй байлаа ч сайн эхнэртэй учруулсны төлөө тэнгэр бурханд өвдөг дээрээ сөхрөн наманчлан талархах хэрэгтэй. “Үеийн үед дэлхий дээр эрэгтэй хүн агуу их байсан ч гэсэн түүний агуу ихийн өчүүхэн бүхэн нь эмэгтэй хүнээс урган гарсан байдаг” гэж нэгэн агуу их яруу найрагч бичсэн байна. Эхнэрийн сайныг гэрт нь орж мэдэх гэж ярьдаг нь зүгээр нэг хоосон үг биш. Эхнэр хүн гэр орны өнгө зүс, нүүр царай. Гэрийн чинь чимэг гэргий чинь. Өрх гэр өөдлөх үү, уруудах уу гэдэг нь эцсийн бүлэгт эхнэрээс л шалтгаална. Эр нөхрөө урагш нь хөтлөж явдаг эхнэр түүнд заяасан тэнгэрийн хишиг яах аргагүй мөн. Тийм эхнэрээрээ бахархаж бардамнах ч багадна. Харин “эр нөхрөө урагш нь хөтөлдөггүй эхнэр мэдээж, хойш нь чангаах болно”. Эр хүний хийморь сүлдийг доройтуулан, эр нөхрөө ямар нэг байдлаар хойш нь чангаах аваас тэр айлын сүр сүлд доройтон бүүдийж, өөдлөж өгсөж явсан амьдрал ахуй нь сааран саарсаар уруугаа өнхрөх замд шулуудна. Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчихгүй байх боломж хэзээд байдаг юм шүү. Энэ боломжийг ухаалгаар ашиглахгүй бол өдөр ирэх тутам итгэл найдвар, мөрөөдөл хүсэл унтарсаар амьдралын мөнх ногоон мод чинь хугаран унахад хүрнэ. Хугараад унасан ургаа модыг буцаагаад нааж болдоггүй нь харамсалтай. Сайн яваа эр хүн болгон хэрвээ би энэ ханьтайгаа учраагүй бол одоо хаана юу хийж, ямар яваа бол гэж үе үе тархи толгойдоо бодож, өөрөө өөрөөсөө байн байн асууж бай.

Хорвоо аливаа хүнд үмх жаргал амсуулж, үзүүргүй зовлон эдлүүлдэг жамтай болохоор бүгдийн амьдралд жаргал зовлон хослон байсан нь гарцаагүй. Хүн гэдэг ухаант амьтны толгойд жаргаж байсан үеэсээ зовж явсан цаг нь илүү тод бичигдэн үлддэг нь сонин. Тийм ч болохоор эгэл хүмүүс жаргалтай үеэ дурдан ярихаасаа зовлонгийн далайг туулснаа сөхөн ярих нь илүү. Их далайн хаанаас нь ч амссан адилхан шорвог гэдэг шиг зовлон бэрхшээл баян ядуу, гэгээнтэн гэмтэн хэнд ч тохиолоо гэсэн гашуун шорвог. Гэтэлшгүй хүнд гэж төсөөлөгдсөн ч зовлон бэрхшээлийг туулан гарах боломж үргэлж нээлттэй. Гэр бүлийн амьдралд тохиож байгаа зовлон бэрхшээл бол хүнийг өвдөг дээр нь сөхрүүлэхийн тулд чөтгөр шуламын бодож олсон ов мэх биш, бэрхшээл бол чамайг хөл дээр чинь баттай зогсоохын тулд бурханаас хайрлаж байгаа боломж гэж ойлго. Амьдралын замд тохиосон багахан муруй тахир зөрөг, бартаа саадыг тэвчээд туулаад өнгөрчих юм бол шулуун замдаа баараггүй ороод явчихна гэсэн найдвараа хэзээ ч бөхөөж унтрааж болохгүй. Тэсвэр тэвчээртэй байцгаа. Тэсвэр тэвчээр нь зовлон бэрхшээлийг гэтлэх дуусч дундаршгүй эрчимт зай цэнэг төдийгүй амжилт ололтын хүчит хөдөлгүүр юм. Эмэгтэйчүүд гайхамшигтай тэсвэр тэвчээртэй хүмүүс. Тэдний зан чанар, заяамал араншингийнх нь жинхэнэ хүч чадал нь гэр бүлийн хамтын амьдралын хамгийн хэцүү хүнд үеүүдэд илүү илрэн гарч ирж, аврагч хамгаалагч болон идэвхждэг билээ. Ухаант эхнэрүүдийн ур ухаан, тэсвэр хатуужлын ачаар л гэр бүлийн амьдралд тохиосон түмэн зовлон бэрхшээлийг гэтлэн давахаар үл барам цөхөрч туйлдсан амьдралаа балчиг намагт живүүлчихэлгүй аварч гарсан жишээ захаас аван бий. Зовлон бэрхшээлийн өмнө туйлдан, өөртөө итгэх итгэлээ алдаж, өрх гэрээ аваад явах чадал хомсдон, арчаагаа алдах цухал давчуу үе тохиоход ч эхнэр чинь чиний чадвар чадавхид итгэн, түшиг тулгуур чинь болж, өндийн босоход өргөх дэмнэх хүч, сэтгэлийн тэнхээ, итгэлийн баталгаа болж өгнө. “Бүсгүй хүн бол эрчүүдийн агуу их хүмүүжүүлэгч мөн”. Үр хүүхэд, эр нөхрийнхөө зөвийг дэмжиж, бурууг засч, сайныг магтаж, саарыг шүүмжилж, нүднийхээ харцаар шилбүүрдэн ороолгож, гуних үедээ гуниж, туних цагтаа туниж, сайныг мөрөөдөн, сайханд тэмүүлсэн шилдэг хүмүүжүүлэгчид өрх гэрийн эзэгтэй нар яахын аргагүй мөн. Эхнэр чинь чамд яншин үглэж, өргөст торлогон үгээр гүвшин ороолгож байна уу? Уцаарлах бус, ухаантайхан сонсох юм бол тэрхүү үглээ яншаа үг нь чиний сэтгэлийг өвтгөн ороолгох өргөст торлог биш, чиний сайн сайхны төлөө буулгасан цэцгийн хур байсныг хожуу боловч ухааран, ханилсан ханиа өшин хорсох биш, өрөвдөн хайрла. Эхнэр чинь чамайг шаналгаж байна уу? Сайтар анзаарахыг хичээх юм бол тэр гайт шаналгаанд нь үнэтэй зүйл олон байгааг, чамайг хайрласан хайр шингээстэй байдгийг, чиний төлөө л бүхнээ зориулж шаналсаныг хожуу ч гэсэн сэтгэлдээ сэргээн бодож, ханилсан ханиа өшин хорсох биш, бүр илүү өрөвдөн хайрла. “Эрэгтэй хүн эдлэж буй аз жаргалдаа цэнгэдэг. Бүсгүй хүн авчирч буй аз жаргалдаа умбадаг” гэнэ. Бидний өр зүрхэнд бадамлаж буй жаахан ч атугай гэрэл гэгээ бүхэн эх хүн, эмэгтэй хүний ивээл хайрын тусгал мөн билээ.

Амьдрал өөрөө сайн муугийн хольц хайлш болохоор гэр орондоо санал зөрөх, ам муруйх аян шалтаг мундахгүй тохионо. Уур уцаар хайран биеийг зовоож, ханийн жаргалыг хугаслана. Уурыг уураар дарна гэж хэзээ ч үгүй. Уурыг ухаан, тэвчээр хоёр л уяраан зөөлрүүлж чадна. Хамтын амьдралын тааруухан дурсамжийг мартсан дээр. Мартаж чадахгүй бол ядаж сөхөж бүү ярь. Нэгэнт өнгөрсөн юмтай нэхэн зууралдах хэрэггүй. Өчигдөр хажуугаар чинь намуухан урсаж байсан Туул голын ус одоо байхгүй, урсаад өнгөрсөн. Гэтэл чи өчигдөр хийгээд урьдын муу бодлоо өнөөдөр түүртэн үүрч, зовж явах ч гэж дээ. Өнгөрсөн бүхнийг уучлан цагаатгаж, үүдээ нээн угтах сэтгэлийн тэнхээгээ хатамжил. Харин, хамтын амьдралаа эхэлсэн, хар муу санаагүй, зүү орох зайгүй, цог золбоот, баяр баясгалант сайхан цаг мөчөө үе үе сөхөн дурсаж бай. Нэр хүндтэй нэгэн генералын эхнэрийн ярьсан дурсамж та нарт сургамжтай байж магад. Дэслэгч байхад нь ханилан суугаад, үр хүүхдээ хөтлөн, хайрцаг саваа баглан боож, цэргийн анги дамжин нүүсээр хатуу бэрхийг хамтдаа туулж, эр нөхрөө өөд нь өргөж, урагш нь хөтөлсөөр генерал болгосон эхнэр нь ханийнхаа ааш араншин нь хувирч, уурлаж уцаарлах үед нь “Нөхөр генерал, дэслэгч түүнд хандаж болох уу” гэж эелдэгхэн илтгэж, хамтын амьдралаа эхэлсэн алтан үе рүүгээ сэтгэл зүрхийг нь чиглүүлэн зөөлрүүлдэг байж билээ гэсэн гайхалтай дурсамж бий.

Эхнэрийн чинь зөн совин ямар нэг зүйл хийхийг эрс эсэргүүцээд байвал саналыг нь тэс зөрж бүү үйлд. “Бүсгүй хүний зөн совин аугаа их хүмүүсийн алсын хараатай дүйцдэг” юм.

Ханьдаа урам магтаалын үгийг харамгүй хэлж бай. Чамаас урмын үг сонссон эхнэрийн чинь сэтгэл зүрхэнд нь баяр бахархал цалгиж, урам зориг нь эрчлэн, ариун үйлсийн мандал бадрал, хамгийн дээд аз жаргал дунд умбах мэт болно.

Ханийнхаа гол гонсойж, дотор харлан, нулимс унагах үгийг бүү хэл, үйлийг бүү үйлд. “Дэлхий дээрхи хамгийн хүчтэй ус – энэ бол эмэгтэй хүний нулимс”. Эр нөхрөөрөө бахархан уйлах, үр хүүхэддээ баярлаж уйлах, эцэг эхээ санагалзаж уйлахаас өөрөөр эхнэрийнхээ сормуусыг норгохгүй байхыг хичээ. “Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагтаа эр хүнийг харахаа больдог” юм шүү. “Аливаа алдартай хүний сүүдэрт зовж шаналсан бүсгүй ямагт байдаг” нь харамсмаар. Урьд нь ийм л байсан, одоо ч ийм л байгаа. Хорвоод бүх юм тэгш заяадаггүй гэдэг үнэн юм даа. Бүсгүй хүн сэтгэлийн зовлон шаналал, хөнгөн гуниг тээж явах мөч амьдралд тохиохыг алийг тэр гэхэв. Тэр үед гадаад өнгөндөө үзэсгэлэн гоо, эелдэг зөөлөн бүсгүй хэвээр байж, сэтгэлийн зовлон шаналалаа хэнд ч харуулахгүйгээр омог бардам, толгой дээгүүр алх. Тийм үедээ ч биеэ хэрхэн авч явах урлагийн жинхэнэ амьд үлгэр жишээ болж яв. Энэ бүхэн эргэн тойрныхонд чинь сайхан гэхэд ч багадмаар зөөлөн уур амьсгалыг авчирна.

Ертөнц дээрхи бүх дуу хоолойноос хамгийн уянгалаг нь хүүхдээ тэврэн суугаа эхийн ариун нандин хайр шингэсэн бүүвэйн дуу байдаг билээ. Ийм яруу тунгалаг, ялдам уянгалаг дуу хоолой айл өрх бүрт уянгалж, та бидний өрийг зөөллөж, сэтгэлийг ариусгаж байг.
http://www.worldmongol.com

Сэтгэхүйн цар хүрээний Гайхамшиг


АМЖИЛТЫГ ӨӨРИЙН ХҮЧЭЭР БИЙ БОЛГО
Амжилт ялалтыг илэрхийлдэг. Амжилтад хүрэх нь амьдралын зорилго байдаг. Уулыг ч байрнаас нь хөдөлгөх чадалтай гэдэгтээ үнэн голоосоо итгэ. Үнэхэээр ч тө үүнийг хийх чадалтай. Хүмүүс ийм чадалтайдаа итгэж чаддаггүй болохоор туршиж үздэггүй. Итгэлийн хүчээр л уулыг байрнаас нь хөдөлгөж чадна. Амжилтад хүрэх итгэл үнэхээр амжилтад хүргэдэг. Итгэлийн хүч чадалд илбэ, ид шид байдаггүй. “Үүнийг яаж хийх вэ?” гэдэг асуулт голдуу чадна гэдэгтээ итгэдэг хүмүүсийн л хаалгыг тогшдог. Итгэл бидний хүч чадлыг хөдөлгөөнд оруулдаг. “За, яах вэ. Үзээд алдая, гэхдээ бүтэхгүй л байх даа” гэсэн сэтгэлгээ нь амжилтгүй байдалд хүргэдэг. Айдсын тухай бодвол амжилтад хүрдэггүй. Харин амжилтын тухай бодвол амжилтад хүрдэг. Манлайлагчдыг хүндэл, тэднээс сур, ажигла, судал. Гэхдээ тэднийг тахин шүтэж болохгүй. Тэднээс илүү, урт зам туулж чадна гэдэгтээ итгэ. 2 дахь хамгийн сайн нь би гэсэн хандлагыг хэвээр хадгалагчид хамгийн сайн 2 дахь нь болж үлддэг.Хүн өөрийн бодол санааны бүтээгдэхүүн байдаг. Сэтгэх цар хүрээгээ тэл, өөрийгөө хөгжүүл. Амжилтандаа итгэх үнэнч, хүнднтгнлтэй итгэлээр, тэмүүлэлтэй, идэвхтэйгээр амжилтын замаар урагшил. Өөртөө итгэвэл л сайн сайхан биеллээ олдог. Таны оюун ухаан тоо томшгүй олон бодлыг бий болгодог машин л гэсэн үг.
Амжилтад хүрэх хамгийн эхний, маш энгийн эхний алхам бол Өөртөө итгэ, Амжилтанд хүрнэ гэдэгтээ үнэн голоосоо итгэ. Та чадна, чадах ч болно.
Итгэлийн хүч чадлыг хөгжүүлэхийн тулд:1.Амжилтын тухай бод. Ялагдлыг март.2.Бодсоноосоо илүү гэдгээ өөртөө байнга сануул. 3.Сэтгэх цар хүрээгээ тэл.
ӨӨРИЙГӨӨ ГОЛЖ, ШАЛТАГ ТООЧИХ ӨВЧНӨӨ ЭМЧИЛ
Өөрөөсөө өвчин эрэхээ болихын тулд хэрэглэх 4 арга: 1.Эрүүл мэндийнхээ тухай ярихаас татгалз. 2.Эрүүл мэнддээ хэт санаа зовохоо боль. 3.Эрүүл мэндийнхээ одоогийн байдалд үнэнээсээ сэтгэл хангалуун бай. 4.Өөртөө “Ядрах нь хойргошироос хол дээр” гэдгий байнга сануул.
Оюуны чадавхиа голж, шалтаг тоочих өвчнөөсөө салах 3 арга:1.Өөрийн оюуныг хэзээ ч бүү басамжил, бусдынхыг бүү дөвийлгө.Чадвараа хямдаар бүү худалд. 2.Бодол санаагаа ашиг тустай зүйл бүтээж, бий болгоход ашигла. Би ялж байна гэсэн сэтгэлгээг хэвшүүл. 3.Мэдээлллийг цээжлэхийн оронд сэтгэж сур. Оюуны чадавхий шинэ санаа олох, түүнийгээ боловсруулах, ажлаа илүү сайн хийх, шинэ арга зам эрж олоход зориул.
Насны шалтгаас ангижрах 3 арга: Өөрийгөө хөгшинд тооцох нь яалгдлын өвчин. 1.Одоогийн насаа эерэг талаас нь хар. Бүтээлч байх хэдэн жил танд үлдсэнийг тооц. Би одоо л эхэлнэ. Миний хамгийн сайхан жилүүд урд маань хүлээж байна. Гэж бодох нь ялагчдын сэтгэх хэлбэр юм.
Азгүй тохиол гэх шалтгаас салах 2 арга: 1. Учир шалтгаан, үр дагаврын хуулийг хүлээн зөвшөөр. Бэлтгэл, төлөвлөлт, амжилтын бүтээлч сэтгэхүй нь хүмүүсийг азтай мэтээр бусдад  харагдуулдаг. 2.Хий хоосон сэтгэгдэлд бүү авт. ЗӨВхӨн аз тохиосноор бид амжилтад хүрэхгүй. Амжилтад хүрэх зүйл хийж, амжилтын зарчмуудад мэргэжсэнээр амжилт олддог.
ИТГЭЛЭЭ ТЭТГЭЖ, АЙДСАА УСТГА
Айдас бодитой, түүнтэй дайтахын өмнө хүлээх зөвшөөрөх хэрэгтэй. Үйл хөдлөл айдсыг арилгадаг. Айдсаа устга. Дараа нь зөв алхам хий. 1.Юунаас айгаад байгаагаа тогтоо. 2.Ажиллаж эхэл. Шийдмэг бай. Эргэлзээ айдсыг улам ихэсгэдэг. Санах ойгоо зөв удирдаж, итгэл найдвараа алдахгүй бай. Үүний тулд завхан эерэг дурсамжуудаа хадгал. Бодол санааныхаа банкнаас зөвхөн эерэг бодлуудыг л гаргаж ав. Сөрөг бодлуудыг дайсан болж устгахаас нь өмнө устга. 3.Хүмүүсийг зөв өнцгөөс нь хар. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар аливааг хий. 5. Би өөртөө итгэж байна. үнэхээр итгэж байна гэсэн үгийг мөрдлөгөө болго.
Бодол санаандаа итгэлтэй байхын тулд зөвийг үйлд. Бүрэг байдлаас гарахын тулд 1. Хамгиын эхний эгнээнд бай. 2. Бусдын нүдийг эгцэлж хардаг бай. 3.25 хувь илүү хурдан алхаж бай.  4. Бодол санаагаа ичиж зоволшүй илэрхийлж бай. 5. Нүүр дүүрэн инээмсэглэж бай.
СЭТГЭХ ХҮРЭЭГЭЭ ТЭЛ
Сэтгэх цар хүрээгээ тэлж чадвал үр дүнд хүрдгийг бүү март.
1.      Авьяас чадвараа хямдаар бүү үнэл. Өөрийгөө үнэл.Өөрийн төсөөлснөөс хавьгүй илүү гэдэгтээ итгэ.
2.      Өрган цар хүрээтэй сэтгэгчдийн тод томрунн, хөгжилтэй өөдрөг илэрхийллүүдийг хэрэглэ Амжилтгүй байдал, ялагдал, таагүй үг хэллэгээс зайлсхий.
3.      Бодож сэтгэх чадварынхаа хязгаарыг сориод үз. Бусдад, бас өөртөө тустайг бүтээх туршлагыг хуримтлулл.
4.      Ажлынхаа ирээдүйн, тод томруун дүр зургийг нүдэндээ харагдтал төсөөл.
5.      Ялих ялихгүй зүйлсийн хүрээнд баригдалгүй бодож сэтгэ. Анхаарлаа том зорилгууддаа төвлөрүүл.
БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХЭВШҮҮЛ
Боломжтойд итгэсэн үед оюун ухаан боломжтойг бодитой болгохын төлөө ажиллаж эхэлдэг. Хүсэл байвал шийдэх арга зам заавал олддог. Үхширмэл сэтгэлгээ бүтээлч амжилтын хамгийн аюултай дайсан. Амжилтын ертанцад чөднө гэдгийг нь мэдэх учир илүү сайн хийж чадах уу гэж асуухын оронд яаж илүү сайн хийх вэ гэж асуудаг. Йайгуу их амжилтууд өөртөө болон бусдад өндөр шаардлага тавигсдын хаалгыг л тогшдог.
1.Чадна гэдэгтээ итгэ. 2.Шинэ бүхэнд нээлттэй бай. Туршигч бай. 3. Өдөр бүр би илүү ихийг яаж бүтээх вэ гэж өөрөөсөө асуу. 4. Асууж, сонсч сур. 5. Бодол оюунаа тэл. Сонирхолтой хүмүүстэй уулзаж бай.
ЭРХЭМСЭГ БАЙ
1.Эрхэмсэг байснаар та хэрэгтэй хүн гэдгээ мэдэрнэ.  2.Таны гадаад төрх “ярьдаг” гэдгийг бүү март. Өөрийгөө танилцуулсан тэр хэмжээгээрээ та хүлээн зөвгөөрөгдөх болно. 3.Өөрийгөө зоригжуул, бүү доорд үз. 4.Ажлаа хүндэтгэ. Тэгвэл хамт ажиллагсад тань таныг хүндлэх болно. 5.Өөрийгөө хүндэтгэдэг хүн ингэх байсан уу гэж байнга өөрөөсөө асууж бай.
ОРЧНОО УДИРД
1.Амжилтад хүрэгсэд өөдрөг бодол санааг шоолж инээдэггүй. Сөрөг бодолтой хүмүүсийг бүү анхаар. 2.Урагш тэмүүлж байгаа хүмүүсийг дага. Тэдэнтэй хамт өгс. Асуудал гарсан үед амжилтад хүрсэн хүмүүсээс тусламж хүс. 3. Өчүүхэн бодолтой хүмүүст өөртөө саад хийх боломж бүү олго. 4.Оюун ухаан, бодол санаагаа чанартай зүйлээр цэнэглэ.Чанартай гэгддэг байхыг зорь. Тэгвэл та үр дүнд хүрнэ. 5.Хүмүүсийн тухай зөвхөн сайн талаас нь ярь. Хов живээс зайлсхий. 
                                    ЗӨВӨӨР ХАНД
Үхээнц биш амьд байх хандлагыг хэвшүүл. Өөрийгөө зоригжуул. Тухайн сэдвийг аль болох сайн судал. Дандаа цог золбоотой бай. Сайн мэдээнүүд сайн үр дүнд хүргэдэг.  Бусдыг үнэлж хүндлэх, та бол чухал” гэсэн хандлагыг хэвшүүл. Эхлээд өөрөө үйлчилдэг байх хандлагыг хэвшүүл.Үр дүн урам зоригоос шууд шалтшаалдаг. Бусдын нэрийг зөв дуудаж, бич. Ажилтнууд, гэр бүлийнхэндээ урам зориг өгч, сэтгэл санааг нь дэмж. Өөрийг тань дэмжих орчныг бий болго. Гэр бүлдээ эерэг уур амьсгалыг бий болго.Ямар ч үед тэдэндээ анхаарал тавь. Мөнгө олмоор байгаа бол эхлээд өөрөө үйлчил. 
БУСДЫН ТУХАЙД ЗӨВ БОДОЛ, САНААГ АГУУЛ
1.Бусдын дэмжлэгийг ол. Хүмүүсийг хайрлаж сур. Тэдний хайртай хүн нь бол. 2.Хэнийг ч төгс гэж бүү бод. Бусдад ч ялгаатай байх эрх бий. 3.Нөхөрлөл бий болгох анхны алхмыг та өөрөө хий. 4. Эерэг сайн бодлын нэмэх сувгийг л сонс. Хүмүүсийн сайн төлыг л олж хар. 5. Бусдыг сонс. 6. Эелдэг бай. 7. Ялагдал хүлээсэн үедээ бусдыг бүү буруутга.
ӨӨРИЙГӨӨ ДАЙЧЛАХ ЗУРШЛЫГ БИЙ БОЛГО
1.Бүтээлч сэтгэлгээтэй бай. 2.Асуудал бэрхшээл тулгарахыг мэддэш бай, тулгарсан үед нь даван туул. 3. Санаа дангаараа амжилт олохгүй, бодитой хэрэгжсэн үедээ л үнэ цэнэтэй байдаг. 4. Айдсанн даван туулж, өөртөө итгэхийн тулд идэвхтэй бай. 5. Оюунаа дайчил. Шууд эхэл, үргэлжлүүл. 6. Эргэн тойрноо өнөөдөрийн нүдээр хар. Би гууд одоо эхэлж байна гэж бай. 7.Санаачилгатай бай. Авьяас, хичээл зүтгэлээ нээ.
ЯЛАГДЛАА ЯЛАЛТ БОЛГОН ХУВИРГА
1.Амжилтад хүрэхийн тулд алдаагаа судал. Ялагдал бүрээс сургамж ав. Сурах ёстойгоо сур. Дараа нь ялагдалдаа инээмсэглэ. Сургамж олж авсан үед л ялагдал ялалт болж хувирдаг. 2.Өөрийгөө шүүмжлэх нь бүтээлч сэтгэлгээ юм. Алдаа, сул талаа хүлээн зөвшөөрөхөөс бүү ай. 3.Хувь заяагаа муулахаа боль. Энэ нь хэнийг ч юунд ч хүргэхгүй. Заавал арга нь олдоно гэдэгт итгэ. 4.Бүгдийг орхиод дахиад шинээр сэргэгээр эхэл.Сайн сайхныг олж хар. 
ӨСЧ ХӨГЖИХ ЗОРИЛГОДОО  АЛХАМ АЛХМААР ОЙРТ
Эхлэхээсээ өмнө юу хүсч байгаагаа тодорхойл. Хүсэл эрмэлзлэлээ ажилдаа ашиглавал хүч чадал болж хувирдаг. Өөр хувилбаруудтай бай. Шинэ санаа бий болоход хөрөнгө оруул. Өдар бүр мөн 1 жилийнхээ төлөвлөгөөг гарга.
ХОШУУЧЛАЛЫН СЭТГЭЛГЭЭНД СУРАЛЦ
1.Хүмүүст хшрэхийг хүсвэл тэдний ойлгох хэлээр ярь. 2. Энэ асуудлыг авч үзэх илүү хүнлэг арга аий юу гэж боддог бай. 3. Урагш ахих тухай бод, хөгжил дэвшилд итгэ. Урагшил. 4. Өөртэйгөө зөвлөх цаг гарга.
СЭТГЭХҮЙН ЦАР ХҮРЭЭНИЙ ГАЙХАМШГИЙГ АМЬДРАЛЫНХАА ХАМГИЙН ЧУХАЛ ҮЕҮҮДЭД ХЭРЭГЛЭЖ ЗАНШ
Сэтгэхүйн цар хүрээнд ер бусын увидас бий. Явцуу сэтгэгдэлд автах аюул тулгарвал сэтгэх цар хүрээгээ тэлэхэд туслах зарчмууд:
1.Явцуу сэтгэгчид таныг ч бас явцуу сэтгэхийг албадвал өргөн цар хүрээтэй сэтгэ. Үүний тулд хэрүүл хийхээс зайлсхийвэл та хожно. Том хэвээрээ байгаарай. Дайралтад өртөнө гэдгээ мэддэг бай. Тань руу дайрагчид сэтгэлзүйн өвчтэйг бүү март. Тэднийг өрөвд. Тэдний дайралтын эсрэг дархлаатай болох хүртлээ өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ.
2.Хэрэгтэй бүхэн надад байхгүй гэж санагдах үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Өөрийгөө үнэлж сур. Ингэхдээ: Эрхэмсэг оршихуйгаар аж төр. Тэгвэл мөн тэгж сэтгэхэд тань тусална. Эсрэг сайн талуудаа анхаар. Бусдыг зөв өнцгөөс хар. Өөрийнхөө сайн талыг олж харахуйц өргөн цар хүрээтэйгээр сэтгэ.
3.Зөрчил маргаанаас зайлах аргагүй үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Маргаан хэрүүлээс зайлсхийхийн тулд: Өөрөөсөө шударга бай. Энэ тийм чухал гэжүү гэж асуу. Та маргаснаар юу ч олж авч чадахгүй, харин алдана.
4.Ялагдсан үедээ ч өргөн цар хүрээтэйгээр сэтгэ. Бэрхшээл бүрийг сургамж гэж ойлго. Зөв оролдлого, туршлагыг хослуул.
5.Урам зориггүй болох үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Таныг хайрлаасай гэж бодож байгаа хүнийхээ хамгийн сайн талыг анхаар. Хайртай хүнийхээ төлөө ямар 1 онцгой зүйл хийж, түүнийгээ давт.
6. Ажилдаа урагш ахихаа больсон үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Би илүү сайн ажиллаж чадна гэж бод. Эхлээд өөрөө үйлчилбэл мөнгө аяндаа олдохыг олж харах хүртлээ өргөн цар хүрээтэй сэтгэ.  
~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~