Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Saturday, April 2, 2011

Тиймээ би адтай бүсгүй


Зөрөөд өнгөрөх нэгний зүрхийг зүсэхээр би сайхан бүсгүй

Зөнгөөрөө одсон нэгэнд нь би эргэж олдохооргүй сайхан бүсгүй

Харц унагасан хэнд ч хэзээ ч халдашүй би сайхан бүсгүй

Хайрын дуу аялмаар энхрий туяхан би сайхан бүсгүй

Тиймээ би сайхан бүсгүй

Өөрийн дурласан нэгэндээ үргэлж санагдахааргүй би нууцлаг бүсгүй

Өнгөт орчлонгийн тавиланг эдэлж чадашгүй би ядуу бүсгүй

Хүсэл мөрөөдлөө би хорьж тэвчдэг шаналантай бүсгүй

Хүний амьдралд жаргал хүсдэг би өгөөмөр бүсгүй

Тиймээ би нууцлаг бүсгүй

Хүний эрхээр жаргахыг хүсдэггүй би эрх чөлөөт бүсгүй

Хүнлэг энэрэнгүй дүр төрхөөрөө уяруулан хайлуулах шидтэй бүсгүй

Инээд хөөр, баяр баясланг хаана ч цацраах жаргалтай бүсгүй

Ихэмсэг, эрхэмсэг, өөрийнхөөрөө би галзуу бүсгүй

Тиймээ би адтай бүсгүй

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~