Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Wednesday, February 26, 2014

Өчигдөр

Өчигдөр анх удаа микроны жолоочид баярлалаа гэж хэлж үзлээ.
Гэрээсээ гараад микронд суусан юм Суух суухдаа урд нь . Жолооч нь жижигхээн нилээн амьдрал үзсэн болтой бор өвөө. Бүсээ зүүгээгүй явж байгаад цагдаагийн бараа харан бүсээ зүүхдээ кардандаа хавчуулснаа Ингээд хавчуулчихъя гээд надруу хараад инээхэд Өөрийн эрхгүй яагаад ч юм нэг тийм дотно мэдрэмж төрсөн хирнээ нүдэнд нулимс цийлэгнээд ирсэн. Би хар шилтэй байсан л даа . Яагаад ч юм өвөөгөө аймаар их санасан. Бас тэр өвөөгийн инээд үнэн байсан.  Яг хүүхэд шиг тэр инээд тэр өвөө одоо ч миний нүдэнд харагдаж байна. Тэгээд дотор минь хамгийн түрүүнд энэ өвөө яагаад ингэж яваа юм бол гэртээ ая гучаа тойруулан амьдралаа хамт элээсэн буурлаараа цайгаа чануулаад гаансаа уртаас урт сорсон шиг сууж баймаар....Эсвэл хүмүүсийн хэлдгээр гэртээ суухаар өдөр өнгөрч өгдөггүй байж болох юм гэж бодогдож байлаа бодит байдал дээрээ ямрыг нь мэдэхгүй л байна лдаа
Тэгээд яагаад ч юм тэр өвөөг баярлуулмаар санагдаад ахиж магадгүй таарахгүй байх Миний баярлуулж чадах зүйл Чин сэтгэлээсээ баярлалаа гэх байсан юм. Тэгээд микроноос буухдаа инээмсэглэн баярлалаа гэж хэлэхэд тэр өвөө ахиад л инээсэн. хэхэх Бодлоос гарахгүй юм. Энийг өөрөө ойлгох арга нь Буддын шашны үйлийн үрээр тайлбарлавал урьд насандаа тэр өвөөг таньдаг дотно хүн маань байсан байж таарах нь дээ хэхэ за ингээд элийрч эхлэж байгаам даа
Гэхдээ болоогүй микроноос буугаад явж байтал нэг цагдаа нэг хүнтэй хэрэлдээд л урд алхаад байх юм . Нөгөө хүн нь намайг зүгээр торгочих л доо. Гээд л нилээн ширүүн өнгө аястай хэрэлдээд л явж байснаа нэг машины хажууд очоод тонгойхоор нь хартал ширхэгийн тамхи, чихэр бохийг нь цагдаа хураан авч байлаа......Бас л цээжэнд нэг зүйл хоосон ориод ирсэн Хэдий юу болсныг нь мэдэхгүй ч архи тамхи ууж хүн амьтан зодож нүдэж дээрэм хийж байгаа нөхдүүдийг бодвол уг нь амьдрах гэж ядаж яваа өмьдрөлын төлөө зүтгэж яваа хүн... Их мөнгө идэж улсаа худалдаж байгаа хүмүүсдээ хууль нь үйлчилж тэд нарыг дээрэлхэж чадахгүй байж ядарсан муу ардыгаа л дээрэлхэх юм даа . Яамаар ч юм дээ Энэний төлөө миний хийж чадах зүйл юу бол.....

Monday, February 24, 2014

Миний ажил

Миний ажлын хамтрагчид мааших их зантай эсвэл олон ааштай.
Би ааш аяыг нь олох гэж их л хичээдэг. Бүүр чин сэтгэлээсээ шүү . Гэхдээ олон ааш нь заримдаа бүр ядаргаатай санагддаг. Үнэндээ надаас л шалтгаалж байгаа л даа Би л чадахгүй байгаагаас болж байгаа юм. Өмнө нь тэд надад таалагддаг. Бүр таалагдахаар барах уу би бүүр тэдэнд дурлаж явсан юм .Бидний хамтрагч болсон хугацаа минь солонгосд ганцаараа амьдардаг байх үе юм . Ганцаараа амьдарч эхлээд л энэ хэдийг өөрийн хамтрагчаа болгохоор зориглосон юм Дуртайн дээрээс ирээдүйд мөрөөдлөө биелүүлэхэд минь хэрэгтэй гэж мэгээд . Гэхдээ ирээдүйд арай болоогүй гэж боддог байсан Харилцаагаа ийм хурдан ингэж гүнзгийрэнэ гэж бодож байсангүй . Гэрийн хамтрагчид байх хугацаанд тэд намайг хааяа баярлуулж хааяа гомдоодог байсан . Би гэхдээ тэдний яагаад ийм олон ааштай байгаад байгааг ойлгодггүй л дээ тэд миний хичээл зүтгэл урмыг бодох хэрэгтэй шдээ Бурхан будда есүс христ аллах юу байдаг юм миний хамтрагчдыг намайг ойлгоод ааш зангаа засаач гээд дамжуулаад өгөөч
Хүндэтгэсэ Хандаа
Хамтрагчид нь: КОФЕ СҮҮ БЯЛУУ
2014.02.25
Хааяа блогоороо шагайхаар их зүйл бодогдож бас их инээд хүрэхиймаа хүн жил ирэх тусам сайжирдаг бол би эсрэгээрээ
Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу нас нтр гэдэг нэг хэсэг тийм байсан юм шиг байгаан Одоо бол юун галзуу барын аманд гараа хийх....Дөхөж ч очихгүй
Хүн 20н хэдэн насандаа дэлхийг өөрчилнө, 30 гарахаараа улсаа хөгжүүлнэ, 40 гарахаараа өөрийгөө хөгжүүлье гэж боддог гэсэн би 40 гарсан юм шиг байгаан сүр сүр юм боддог байжаад одоо бол өөрийгөө л хөгжүүлж чадвал их юм гэж бодоод байгаашд

Saturday, February 22, 2014

Би унтаж чадахгүй байна

Сүүлийн үедунтаж чадахгүй юм Цаг болгон ёс юм шиг сэрээд, бас есөн шидийн зүүд зүүдлээд байх юм
ам  нээвэл уушиг нээ гэдэг шиг элийрээдхий
Намайг лаг мундаг гэдэг үгэнд би нээх дургүй ээ Тийм мундаг биш болохоор. Миний хийсэн зүйлс гоё болжээ гэвэл л баярлах байх Гэхдээ тэр хүмүүст хэлмээр санагддаг юм. Хэрвээ чи СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЧ байвал оролдоод л үз Чи ч гэсэн чадна гэж Үнэхээр хүсч байгаа зүйлээ оролдоод түүнийхээ төлөө хөдөлмөрлөөд үзэх юм бол чи түүнийг чадахаар барах уу чадаж өө иймхэн зүйл байсан юм уу л гэж бодно
Би юу сонирхдог гэхэээр ийм зүйлд цагаа их зарчаад тэрийг хийсний дараа малийтлаа инээдэг юм.
-өөрийнхөө үсийг 2удаа тайрж шаталж байсан /Дажгүй л болсон/
-Цаасаар хайчилбарууд хийж түүгээрээ их зүйл хийж байсан
-Даавуунуудаар төрөл бүрийн бүтэлтэй бүтэлгүй зүйлүүд оёж байсан тэгэхийн тулд солонгосд цагийн ажил хийж байгаадцахилгаан оёдлын машин авсан
бүтэлтэй бүтэлгүй зургууд зурна
-Хүмүүсийн нүүр будалтыг хийж чадах мэдэх зүйлээ зааж өгөх
Блогоо хөтлөх
Балет бэлхүүсний бүжиг гоё дээрээс нь монгол бүжиг сурчмаар байгаамдаа
Төрөл бүрийн хоол гурилан бүтээгдэхүүнүүдийг хийж туршиж үзэх дуртай
Хөдөө байгалийн зураг дарах одоо багасаад байгаа
тэгээд л цэцэг навч харж малийтлаа инээгээд л
Өглөө гэрээс гараад явахдаа цэлмэг тэнгэр ширтэж малийтлаа инээгээд л
Ингээд  бодохоор урлаг талын хүн болсон бол би сэтгэл дүүрэн ажиллах байсан юм болов уу гэж бодогдохын
Би дуртай сонирхдог зүйлээ мааш их оролдож хөдөлмөрлөхийг зорьдог л доо Дургүй зүйлээсээ нэг л халгаад байх юм
Одоо чадахгүй байгаа халгаад байгаа зүйл бол Улс төрийн хичээл диплом
Яагаад ч юм хийх гэхээр нэг л болохгүй юм

Sunday, February 16, 2014

Муухай ааштай хөөөөн

Гэрлэлт тоглоом биш болохоор нэг их яарахыг боддоггүй
Манайхан хуримыг заавал намрын дунд сарын шинийн 17 хийдэг Билэгдлээ бодоод л тэгдэг байхдаа Тэр өдөр хийвэл сэтгэл нь амардаг биз Миний хувьд олон хүн бужигнасан тийм өдөр хийх  шаардлагагүй гэж боддогоо тэр өдөртөө багтчих гээд шөнө хуримын ордонд очерлоод л... За тэр яахав
 Хүмүүсээ найз нөхөд хамаатнуудаа нэгэндээ санаа тавьж байгаа нь тэр байх л даа гэхдээ хөгширлөө гэрлэх нас чинь оройтлоо эртэдлээ гээд л битгий тэгж бай лдаа
Шинэ үеийн жүжгэнд гардаг шиг тэр хань ижил чинь ямар дэлгүүрт зардаг талх уу Талх шиг зардаг бол авчмаар л байна шд
Уучлаараарай тэр халзан дэмий Тэр сахалтай хэрэггүй Тэр өндрийг нь авъя гээд л авчмаар л байна шд гэдэг шиг
Хүн өөрөө өөрийгөө мэдээд л явж байгаа ш дээ Алдахвий эндэхвий гэсэндээ л хэлж байгаа байх л даа. Гэхдээ огт алдаагүй амьдрал гэж юу байхавдээ. Хүн заримдаа өөрөө бүх зүйлийг бие сэтгэлээрээ мэдэрч байж аливаа зүйлийг ойлгодог0. Бусдын алдаан дээрээс суралцах зүйл байдаг байж болох ч зарим зүйлийг суралцана гэдэг........
Хүн ер нь нэгнээ байгаагаар нь хүлээж авч чаддаггүй юм шиг ээ...
Зарим хүмүүс өөрийгөө өөрчилж чадахгүй байж бусдыг өөрчлөх гээд үзэл бодлоо тулгаад байх юм. Тэр цагаа өөртөө зарцуулбал өөрт нь хэрэгтэй сэн Би өмнө нь ийм байсан байх л даа

Гадаад төрх , хувцаслалт, үзэл бодлыг минь хир барагтай хүн өөрчилж чадахгүй л болов уу даа. Би өөрөө өөртөө болоод л байдаг болохоор Хэрвээ өөрчлөгдөхийг хүсвэл би өөрөө амьдралаас ойлгож ухаарч өөрчлөгдмөөр байна. Түүнээс биш хэн нэгэн өөрийгөө өөрчилж, өөртөө тусалж чаддаггүй хүнээр өөрийгөө өөрчлүүлчмээргүй байна шүү

Ер нь би хэн нэгнээс хараат байхыг хүсдэггүй, зөрүүд ,муухай ааштай хөөөөөөн

Saturday, February 15, 2014

Мундаг удирдлага дарга нартай Хөгжил ч ойр байна дөө

Нэг л их мундаг гүзээ нь унжсан дүрдээ итгэсэн дарганцарууд Хүнд суртал, архидалт, АЙЛГҮЙДЭЛТ, хээл хахууль, өнгө мөнгө.............
Ажил, албан тушаалаараа дарамталж хааж боосон хэдэн гарууд.
Нэг ёсондоо дошон дээрээ АТМАН байгаа нь энэ юм байх.
Хэн хууль дүрэм зөрчиж гажуудуулж буруу зөрүү үйлдэл хийж байна ? Гэхээр өнөөх дарганцарууд нь л ....
Ядаж байхад дарганцаруудынх нь араа бүгд хорхойтой.
Тэд нарын урдаас ҮНЭН, ХУУЛЬ,ДҮРЭМ, ЖУРАМ, Ёс зүй яривал тэгээд л дуусах нь тэр. Өнөөх айхтар хорхойтой араандаа зуун өөрт байгаа бүх хүч чадлаа дайчлан, заналтай гэгч нь зажилж залгих гэж улайрна.
Муу муудаа дээрэлхүү Муна гадсандаа дээрэлхүү гэдгийг төрийн албаны нөгөө дарганцаруудад зориулсан болтой ...
Олдсон болгоноо ходоодруугаа чихээд санаа амрахгүй дээрээс нь бусдын хоолыг булааж дээрэмдэж идээд байвал хөөрхий гэдэс дотор гүзээ нэг л өдөр хагарах байхдаа. Тэр өдөр яана вэ.

Thursday, February 13, 2014

Гэгээн Валинтины баярын өдөр


Би түүх судар бичиж энэ баяр байх ёстой ёсгүй энээ тэрээ бичье гэж бодсонгүй ээ
Манайхан өөрсдийгөө 35гараад ирэхээр хөгширч эхэлж байна за тэгээд 40 гарвал бүүр хөгшрөөд 50гараад 60 хүрэхээрээ өвөө эмээ боллоо үхэх дөхлөө л хэмээн сэтгэлгээгээрээ хөгширөн, тэр дүрдээ итгэн нэг л хөгшин хүмүүс болчихдог.
Солонгосд арбайт хийхэд хамт ажиллаж байсан солонгос эгч нар 50 аль хэдийнээ гарсан хүмүүс. Тэгээд юу гэж ярьдаг гээч :
Би одоохондоо залуу байна Нас яваад хөгшрөхөөрөө ингэнэ тэгнэ, ийм юм хийнэ, тийм юм хийнэ гээд л ярьдаг сан. Магадгүй сэтгэлгээгээрээ залуу байх нь тэдний  урт наслалтад нөлөөлдөг ч юм бил үү Тухайн үед сонсоод их зүйл бодогдож байж билээ

Монгол залуучууд энэ баярыг угын өргөн дэлгэр тэмдэглэдэг юм билээ . Харин манай 30,40, 50,60,70 насныхан маань өөрсдийгөө хөгширсөн, үеэ өнгөрөөсөн, энэ муу Балинч ч гэнэ үү хэнч гэнэ үү өвгөний баяраар яадаг юм гэлгүйгээр ,
Ганц өдөр бие биенээ гоё сэтгэлээрээ ганц жижиг шоколад, зүрхэн бялуу юу байдаг юм түүгээрээ баярлуулаарай.
Залуу халуун насны дурлаж хайрлаж явсан үеээ дурсаарай.
Хүн сэтгэлийн амьтан болохоор
наанаа аан энүүгээр яах гэсэн юм бэ дээ гэсэн ч дотроо бол мааш ихээр баярлаж нүүр дүүрэн мишээж хүүхэд шиг баярласан сэтгэлээ хэн нэгэнд ярих гэж яардаг юм юм шүү.
За Валинтинаа сайхан өнгөрүүлээрэй.
 Монголын бүх сайхан хосуудаа
Хүндэтгэсэн Хандаа-с нь

Monday, February 10, 2014

Надад надаас өөр тусалж миний асуудлыг шийдэх хүн БАЙХГҮЙ Би бусдад хэр барагтай найддаггүй Надад тэр тусалсангүй гэж гомддоггүй Өмнө нь өөр байсан одоо Сэтгэлд маань дархлаа тогтсон юм шиг байна лээ Тийм болохоор аль болохоор асуудлаа өөрөө шийдэхийг бодож хичээдэг Байнга бодолд дарагдаастай явдаг гэх үү дээ Сэтгэлээр унах үе Бүх зүйлийг орхиод явчихмаар санагддаг үе байдаг Гэхдээ Орхиж яваад асуудалгүй болчихно асуудал нэмж үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй хүн гэдэг амьдрал гэдэг өөрөө их сонин л доо.....

Wednesday, February 5, 2014

Oilgomjgui udruud urgeljilseer

Medehguie medehiim alga suuliin 0postuudiig mine unshsan hun ene nuhur gutral depressd orj gj bodoh bhdaa
Eruusuu ch uuriiguu oilgohiim alga erch huch ineed bayasal nadaas garahaa bolijee
Hun gdg hichneen uruvdmuur uchuuhun yum be gdg bodol l tolgoi biye setgelees mine garahaa baij
Hund itgeh itgelgui bolj
Barag l hunees aij bnashd
Hotiin hudulguun ih ergen toirongui bujignasan humuus ene humuus yag yunii tuluu amidraad bgan boloo yagaad iim hudal huurmag ungu munguur amidraad bgan be

Tegeed buur setgel hudlulgui boltsiinmu geheer guie
Ailiin joohon huuhduud harahaar hair hureed tsetseg navch ntr harahaaraa ineegeed bayarlaad bganma hehe

Кактус эсвэл Зараа гэдэг нэр өөртөө өгдөг юм уу гэж бодоод байгаашд

Кактус эсвэл Зараа гэдэг нэр өөртөө өгдөг юм уу гэж бодоод байгаашд Гоё сайхан хайр хүрэм биш тэгэхдээ хүмүүсд тустай
Кактус чинь царай муутай сайхан билэгдэлтэй цэцэг  шд
Зараа нь ч бас айлд байхад сайн нтр өөрийгөө зүйрлэнгүйтээ аягүй магтаж нтр :Р
Бусдад зорьж муу зүйл хүргээд байхгүй
Тэгсэн хирнээ аль аль нь өргөстэй Зараа аюул ирж байгааг мэдрээд бөмбийгөөд үсээ болсгочихдог гэсэн
Би хүнд тус болохыг их боддог хирнээ өөрөө хүнээс тус авах аягүй дургүй нээх сонин ааштай нөхөр шд
Бусдыг өөртөө амархан халдаадаггүй хэхэх мэдээж ойр дотныхондоо үргэлж нээлттэй нэг тиймэрхүү юу ч гэмээр юм
Кактус гэхээр арай биш ч юм уу усалж арчих гэж байгаад гараа хатгуулчихдаг тал бий тэхээр кактус бишийнмаа


Гэв гэнэт надад саймшраад байгаа хүнээс шууд дөлдөг Нээх аймаар аюултай санагдаад байдышд Тэхээр би муу санаатай ч юм уу мэдэхгүй мэдэхгүй

хүмүүс тусалсангй сэтгэл санаа хуваалцсангүй нтр гээд байдаг юм Өмнө хүнд туслах гэж гүйсээр өөрөө дунд нь манарчихдаг байсын Өөрийнхөө учрыг олж чадахгүй байж хүнийг тайвшруулж учрыг нл олж өгнө гэж одоо хэлж чадахгүй ээ

Би одоо төөрөгдлийн манан дунд явна тэндээсээ гарч чадахгүй байна
Гэхдээ хүнээр бас туслуулмааргүй байна

Нэг ийм утгагүй сонин нөхөр л дөө уучлаарай

Жинхэнэ эр хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ

Жинхэнэ эр хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ
Их тэвчээр муутай хүмүүс шиг байгаа юм
Ядам хуруундаа бөгж зүүчихсэн залуус
Дэргэдүүрээ өнгөрсөн бүсгүйчүүдийг зүгээр өнгөрөөчиж чадахгүй....
Энэ тэгээд жинхэнэ эрчүүд үү.....
Хүний нялх үрийг хайртай дуртай ханилна жаргаана гэж л авч суудаг баймаар
Хайрлаж дурлаж Хурим хийхдээ амлалт өгдөг биш бил үү
Хөөрхий эхнэрүүд нь цонхоо ширтэн хүлээж
Хүүхдээ хуурайлан дэн дун суугааг боддоггүй болтой
Хүний хүүхдийг ингэж зовоох гэж авч суудаггүй баймаар юм
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдгийг хэзээ ухаарах юм бол зарим нэг залуус .....
Ухаалаг, гэр бүл, амьдралын утга учраа ойлгодог залуус олон байгаасай
~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~