Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Sunday, April 3, 2011

Та мөрөөдөлтэй л бол түүнийгээ биелүүлж чадна


Усны дусал өөрөө тийм хүчтэйдээ биш, үргэлж дуcсаар чулууг цоолж чаддаг - Латин зүйр цэцэн үг

Уилъям Шекспирийн “Бид бол хүсэл мөрөөдлийн үр дүн” хэмээсэн нь юутай үнэн. Хүн төрөлхтний түүх мөрөөдлөө биелүүлэхийн тулд зориг, тэвчээртэйгээр хөдөлмөрлөсөн хүмүүсийн түүхээр дүүрэн байдаг. Тэд хэзээ ч нэгхэн удаа оролдож үзээд бууж өгч байсангүй, анхныхаа хувилбрыг төгс хэмээн цээжээ дэлдэж байсангүй.

Аливаа гайхалтай бүтээл үргэлж сайжруулалт, тууштай зан, тэсвэр тэвчээрийн үр дүнд бий болж, тэсэрдэг гэдгийг мэддэг байжээ. Түүнээс гадна мөрөөдөлтэй л бол түүнийгээ биелүүлж чадна гэсэн үг болохыг зүрхэндээ мэдэрдэг байсан аж.

- Лондон дахь алдарт Британийн музейд Томас Грейний “Elegy Written in a Country Churchyard” /Тосгоны сүмийн оршуулгын газарт бичсэн гашуудлын дуу/ нэртэй шүлгийнх нь 75 өөр хувилбар дэлгээтэй байдаг ажээ. Учир нь тэрээр уг шүлгээ бичихдээ гурав, тав, арван удаа биш яг 75 удаа үг, мөр солин зассаны эцэст шүлгээ болсон гэж үзжээ.

- Америкийн англи хэлний онцлог шинжийг тодотгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн АНУ-ын толь бичиг зохиогч Ноа Уэбстэр /1758-1843/ англи хэлний хамгийн том толь бичиг болох “American Dictionary”-г 1807 онд бичиж эхэлсэн бөгөөд 1828 онд буюу 70 хүрсэн хойноо дуусгаж хэвлүүлжээ.

- Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигт хөгжмийн зохиолчдын нэгт зүй ёсоор тооцогддог Людвиг Ван Бетховен /1770-1827/ зохиол болгоноо хамгийн багадаа 12 дахин өөрчилж бичдэг байжээ. Тэрээр “Есдүгээр симфони” зэрэг олон алдартай бүтээлүүдээ дүлий болсон хойноо бичжээ.

- Франклин Д.Рузвельт залуу насандаа саа өвчин туссаны улмаас суумгай болжээ. Гэвч энэ байдал нь түүний хувьд том саад болж чадсангүй. Тэрээр тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлийнхээ үр дүнд дөрвөн удаа АНУ-ын ерөнхийлөгч хэмээх хариуцлагатай үүргийг дараалан үүрсэн билээ.

- Эртний Грекийн болон дэлхий нийтийн алдартай уран илтгэгч болох Демосфен бага байхдаа ээрүү байжээ. Тэгсэн ч өдөр бүрийн дасгал сургуулилт, дайчин чанарынхаа хүчинд хүн төрөлхтний түүхэнд алдаршиж чадсан юм.

- Францын алдарт зураач Цезарь Дюкорне төрөлхийн хоёр гаргүй байв. Гэвч хүүхэд байхаасаа л зурах маш их сонирхолтой байсан тэрээр хөлийнхөө хурууны завсарт нүүрсний хэлтэрхий хавчуулан зурдаг байжээ. Тэр үеэс эхлэн зурах хосгүй авъяасаа илрүүлснээр Парисын зургийн сургуульд суралцаж урлагийн ерөтнцөд өөрийн орон зайгаа бий болгож чаджээ.

- Францын алдарт зохиолч Виктор Гюго /1802-1885/ “Парисын дарь эхийн сүм” нэрт романаа бичиж эхлэхдээ бүх анхаарлаа зохиолдоо хандуулахын тулд хамаг гадуур хувцсаа хайрцганд хийж , нэг найздаа өгөөд зохиол дуустал битгий авчраарай гэж хичээнгүйлэн гуйсан гэдэг. “Нарны энерги нэг цэгт л төлвөрвөл гал гаргаж чаддаг” гэдгийг тэр харуулж чадсан юм.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~