Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Sunday, February 20, 2011

Иогийн дасгалын гайхалтай ач тусууд





Иогийн дасгалын гайхалтай ач тусууд

Зарим хүмүүс үүнийг алдартнуудын хэв маяг, зарим нь шашны урсгал гэж үздэг байхад зарим хүмүүс амьдралыг өөрчлөгч зам гэдэг. Мадонна, Рики Мартин, Лон Анжелос Лэйкерс багийнхан, Гвинет Пэлтроу гэх мэт маш олон алдартнууд иогийн өөрчлөлтийн ач тусыг хүртэж байна. Дэлхий даяар сая сая хүмүүс аль хэдийнэ иогийн үр шимд татагджээ. Хүмүүсийн ихэвчлэн асуудаг асуултууд бол: иог оюун ухаанд хэрхэн нөлөөлдөг болон биеийн эерэг хөгжлийг хэрхэн нэмэгдүүлдэг тухай байдаг.
Зөвхөн нэг байрлал Иогийг тодорхойлоход хангалтгүй бөгөөд дасгалуудын нийлбэрийг дэс дараатайгаар гүйцэтгэхийг хэлдэг билээ. Уламжлал ёсоор бол шашны удирдагчид иогийн олон төрлийг гаргаж ирдэг байв. Харин одоо дэлхийд хамгийн өргөн тархсан нь Хата, Кундалини, Бикрам иогууд юм.
Иог таны биеийгн цусны даралт ихсэх, сэтгэл санааны хэт хямралд орох, зүрхний өвчлөл, сахарын өвчин болон түгшүүртэй байдал зэрэг олон тоолны амьдралын хэв маягаас үүддэг өвчнөөс хамгаалахад үнэтэй хувь нэмэр үзүүлж чадна. Ингээд та бүхэнд иогийн шилдэг ач тусуудыг танилцуулъя.
1. Цусны өндөр даралтыг бууруулна.
Сэтгэлийн хэт хөөрөл буюу цусны даралт ихсэх нь өнөөдөр дэлхий даяар сая сая хүн өвдөж байгаа өвчлөл юм. Судалгаагаар иог энэ өвчлөлийг өндөр хувиар бууруулдаг нь нотлогдсон.
2. Цусны сахарын хэмжээг бууруулж, зохих түвшинд хүргэнэ.
Цаг “ховрын бараа” болсон өнөө үед олон хүнд хоол хийж, зохистой хоол хэрэглэх цаг гардаггүй. Үүнээс болоод хүүхдүүдэд хүртэл сахарын өвчин нэмэгдэх хандлагатай байгаа юм. Хэдий тийм ч та иогтой нөхөрлөснөөр биен дэх сахарын түвшингээ бууруулж, зохих түвшинд хүргэж чадна. Энэ нь Виняаса иогоор тогтмол хичээллэсэн үр дүнд хийсэн судалгаагаар нотлогдсон юм.
3. Ясны сийрэгжилтээс сэргийлнэ.
Иогийн цуврал дасгалуудыг хийснээр та ясны сийрэгжилтээс сэргийлж чадна. Уг өвчнөөр шаналж байгаа өвчтөнүүд дунд хийсэн судалгаагаар энэ нь батлагдсан юм.
4. Бухимдлаа хянаж сурна.
Бухимдал нь сэтгэл санааны гутралын өвчлөлийн номер нэг шалтгаан билээ. Өнөөгийн нийгэмд бухимдалгүй байна гэдэг амар зүйл биш. Харин та өдөр бүр тодорхой хугацаагаар иогоор хичээллэвэл бухимдлаа хянаж сурах юм. 2010 онд Охаяогийн их сургуулиас хийсэн судалгаагаар Хатха иогоор хичээллэх нь бухимдлын түвшинг бууруулахад сайн нөлөөтэй нь мэдэгджээ.
5. Зүрхний цохилтыг бууруулна.
Зүрхний өвчлөл дэлхий нийтийн хүн амд түгээмэл байна. Та өдөрт хоёр минутаар иогийн дасгалаар хичээллэхэд зүрхний цохилтоо багасгаж чадах юм. Олон хүмүүсийн мэддэггүй нэг зүйл бол зүрхний цохилт удаашрахад зүрхэнд очих даралт багасдаг гэдэг юм.
6. Бодисын солилцоог сайжруулна.
Илүүдэл жингүй байхын тулд та хэрэгцээгүй өөхийг хайлуулдаг бодисын солилцоогоо сайжруулах хэрэгтэй. Тэгвэл энэ бүхнийг иог таны биед өгч чадна. Ялангуяа иогийн бясалгал таны биеийн бодисын солилцоог сайжруулахад тусладаг юм. Энэ нь Германы Анагаахын дээд сургуулийн хийсэн судалгаагаар нотлогдсон билээ.
7. Иог жингээ хасахад туслана.
Дэлхий нийтээр хүмүүсийн тэмцэж байгаа том асуудал бол жин юм. Хэрвээ та илүү байгаа хэдэн кг-аа хасахыг хүсвэл иогоор хичээллэж эхэл.
8. Уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
Уян хатан байна гэдэг нурууны өвчлөлийг багасгаж, эрүүл мэндэд тус үзүүлдэг гэдэг нь батлагдсан зүйл. Иогийн тогтмол дасгалууд таныг байх ёстой түвшинд хүргэж чадна.
9. Таны амьсгалын системийг сайжруулна.
Амьсгалын замын асуудалтай байгаа хүмүүст иог үүнийг нь сайжруулахад тусалж чадна. Иогийн цуврал хөдөлгөөнүүдээр хичээллэснээр та амьсгалын системээ илүү дээр болж байгааг мэдрэх юм.
10. Иог зовиурыг багасгана.
Иогийн тогтмол хөдөлгөөнүүдийг хийснээр ар нуруутай холбогдсон зовиур, астма, артритыг эмчилэхэд тустай.
11. Бүх биеийн эрхтэнд массаж болдог.
Иогоор хичээллэснээр биеийн бүх эрхтэнд нягт нямбай иллэг байдлаар хүрдэг. Эрхтэнүүд хийсэн энэхүү иллэг, өдөөлт нь эргээд биднийг элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг байна.
12. Биеийн хорыг гадагшлуулна.
Булчин, үе мөчөө суллаж иогоор хичээллэн, эрхтэнүүддээ иллэг хийснээр таны биеийн олон хэсгүүдэд хангалттай цус очдог. Энэ нь таны биеийн бүхий л булан, завсраас хорыг гадагшлуулахад туслах бөгөөд эцсийн цэг хүртэл шим тэжээлийг хүргэх болно. Ингэснээр хөгшрөлтийг удаашруулах, амьдралын урам зориг, энергиэр хангахад онцгой нөлөө үзүүлдэг байна.
13. Анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайжирч, сэтгэл санааг өргөнө.
Судалгаагаар иогоор хичээллэхэд анхаарал төвлөрөх чадвар илт сайжирдаг нь тогтоогдсон. Энэ нь иогийн үед тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгддэгтэй холбоотой. Мөн оюун ухааны чадварыг сайжруулдаг нь судалгаагаар тогтоогдсон.
14. Оюунлаг сэтгэлгээнд тустай.
Та иогоор хичээллэснээр өөрийгөө тайван байдалд байгааг мэдрэх болно. Өөрийгөө хэн болохыг таних, түүндээ хэрхэн сэтгэл ханамжтай байхад суралцана.

Таныг иогоор хичээллэж эхлэхээр шийдсэн гэдэгт итгэлтэй байна. Эрүүл Монгол Улсыг бүтээх нь бид өөрсөддөө санаа тавихаас эхлэлтэй!

2 comments:

  1. bi iogoor hicheellehiig husej bn gehdee haana haana iogiig zaadagiig meddeg bol helj uduuch

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу миний блогоор зочилсонд баярлалаа доорхи линкээр нь ороод мэдээллүүдтэй нь танилццаад холбоо бариад уулзаарай Амжилт хүсье http://www.yogamongolia.org/mn/yoga/index.htm 96659035

      Delete

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~