Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Tuesday, April 12, 2011

Өөрийгөө хайсаар......

Миний тухай хүн ярих нь надад сонин

Мэдэж байгаа юм шиг ярих нь өрөвдмөөр
Мичдээс цаашхи олон оддыг хэн тоолж барах билээ?
Миний сэтгэлийн доторх түмэн бодлыг хэн тааж мэдэх билээ...



Өөрийгөө хайсаар л явна . БИ хэн бэ?Энэ амьдарлын утга учир чухам юу вэ?гэх мэтчилэн...Хар мянган Бодлууд урсаад л..... Гэтэл арай хийж өөрийгөө олох замын дагуух утасны үзүүрээс атгалаа гэж бодож байсан чинь эргээд утасны үзүүрээ алдсан бололтой. Нэг хэсэг яаж амьдарч байснаа ойлгосонгүй. Эргээд эрэлдээ гарахаар шийдлээ. Би сэтгэлийн хөөрөл ихтэй бас чамгүй муухай ааштай ч, дотроо их зөөлөн, уярамтгай хүн л дээ гаднаасаа тэгж харагддагүй байж магад. Хүнд итгэл, Чин сэтгэлийн урам өгөх юм сан гэж их хүсдэг. Гэхдээ Хэрэгтэй гэж үзвэл би хатуу үг чамгүй хэлчихдэг хатуурхаж чаддаг.



Хүн болгон надад таалагдах албагүй. Би ч хүн болгонд таалагдах албагүй /өө сэв хайж элдэв янзаар гоочлохгүй......../

Уг нь Ямар ч хүнтэй найрсаг сайхан харилцаатай чадах чинээгээрээ тус болоод чадахгүй юм аа гэхэд ус болчихгүйхэн шиг л явъя. Хүн л бол хүн бүх хүнтэй л сайхан эвтэй найрсаг нөхөрсөг харьцаж намайг гомдоож, надад муу зүйл хийсэн хүмүүсийг уучилж өршөөж, Хүмүүст аль болох төвөг удахгүй байх юм сан, Ямарваа нэгэн зүйлийн Муу талаас илүү сайн талыг олж харж байх юмсан. Тэр ч байтугай Хөөрхий биднээс ялгаагүй амьтны амь хөнөөсөн мах идэхгүй байя. Намайг гэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүй. Аливаа болсон болоогүй хэрэгтэй хэрэггүй хов жив хэрүүл маргаанаас хол байж, Уужим сайхан сэтгэлтэй байя гэж дотроо их л бодож явдаг Гэтэл хэсэг хугацаанд энэ бүгдийгээ мартаж.


Саран багшийн бясалгалд нэг удаа явж байсан юм.
Бясалгал хүнд Их ухаарал хайрладаг гэх үү дээ Одоо ч бясалгал хийдэггүй л дээ Гэхдээ л их үгүйлдэг Тийм учраас энд тэндээс бясалгалтай холбоотой мэдээлэл уншиж цуглуулдаг. Бясалгал хийдэг хүнийг үнэхээр биширч хүндэлдэг Тийм хүмүүс цаанаа л өөр сайхан ,Уужуу тайван энэрэл нигүүлсэнгүй , хүлээцтэй ухаалаг гээд л тоочиж барамгүй сайхан чанаруудтай. Яагаад ч юм бясалгал хийж байж л Өөрийгөө олох юм шиг. Хааяа бүх юмаа орхиод бясалгал хийгээд явчихмаар санагддаг...............................

Болох юм аяндаа болдог, болохгүй юмыг болгоё гэсэн ч болдоггүй юм...

Цаг нь болоогүй юм байлгүйдээ
.


Оюун санаа бодлоо цэгцэлж цэвэрлье алдаагаа давтахгүй байя л гэж бодож байна даа

Өнгөрсөн......БҮХНИЙГ уучилсан.Өнгөрснөөр биш одоогоор болон ирээдүйг харж амьдрах болно....


/энэ их гоё дуу сонсоод л баймаар /

Сэтгэлдээ нартай яваа нэгнийгээ

Сайхан халуун урмын үгээр тэтгээрэй

Асаж байгаа галын дөл дээр
Усан нулимс унагахгүйгээр
Алтан нарыг чиглэн хамтдаа ургаарай

Атаархлын бараан сүүдэрт даарахдаа
Андынхаа мөрөөр чангахан тэврээрэй
Дэмээр эвлэх хорвоод биесээ
Түшиж явахад гэрэл ойрхон
Түнэр шөнөөр ч саран гийдэг юм шүү дээ

Хүн өөрөө хайрын ургамал

Хайр өөрөө сэтгэлийн бурмаар

Тэжээгдэж
Тэтгэгдэж ертөнцөд амьдрах хүчийг олж авдаг юм

Мөнх амьдрах биш дээ хүний хорвоо дээр
Мөрөөдлөөрөө чи тэр бүхнийг бүтээгээд
Өнгө өнгийн жаргал бүхнийг
Өрөөл бусдад түгээгээрэй
Өөрийн гэсэн бүхнээ мөнхлөн үлдээгээрэй

Хайр дурлал аз жаргал бүхэн бидний замд
Гараа өргөөд чамайг намайг хүлээж байна
Хамгийн гол нь чи тэр бүгдийг
Халуун сэтгэлээр тосож аваад
Хан тэнгэрийн нартай цуг мандаарай
Үг: С.Энхсайхан
Ая: Д.Болд



2011он 4сарын 12

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~