Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Wednesday, June 29, 2011

Төрсөн өдрийн төөрөг


Та долоо хоногийн ямар гаригт, энэ гэрэлт ертөнцөд хүн болон мэндэлснээ мэдэж авсан гэдэгт найдаж байна. Одоо та эндээс өөрийнхөө болоод найз нөхдийнхөө онцлог зан төрх, хайр дурлалд хэрхэн ханддаг зэргийг нь мэдэх боломжтой. Энэхүү төөрөг зурлага маань та бүхний онцлог төрхтэй тохирно гэдэгт найдаж байна.

Даваа гаригт төрөгсөд

Эмэгтэйчүүд
Эелдэг зантай, мөрөөдөмтгий байдаг. Хүнийг анхааран халамжлахдаа сайн. Тэрэнд ганцаараа амьдарна гэдэг аймшигтай тул хэзээ ч ганцаардахыг хүсдэггүй. Өөрийнх нь ээж түүнд ямар халамж тавьдаг вэ, тийм л хайр халамжийг бусдаас нэхдэг. Хайр сэтгэлээ өгсөн хүн рүүгээ зүрх сэтгэл нь татагдаж, хамт амьдрахыг хүсэх бөгөөд хэзээ ч хүний доор орж царай алдахгүй.
Эрэгтэйчүүд
Хүмүүстэй гэрээ хийх, хэлэлцээ байгуулахдаа гаргуун сайн. Тэрээр өөрийг нь гэсэн халамж, хайр сэтгэлд нэн дуртай. Ганцаардал бол түүний барж идэх хоол биш. Гадаад төрх нь ерөнхийдөө тайван харагддаг боловч дотор сэтгэлдээ өөрийн ирээдүй болон авъяас чадвар, хайр сэтгэлийн тухай ямагт санаа зовж санасан зүйлээ биелүүлэхийн төлөө л шаргуу ажилладаг.

Мягмар гаригт төрөгсөд

Эмэгтэйчүүд
Үнэнч, алхам тутамдаа амьдралын туршлага хуримтлуулдаг. Найз нөхөдтэйгээ нийлэн инээж хөхрөх наргиж цэнгэх дуртай. Өөдрөг үзэлтэй, тэрээр эрх чөлөөг эрхэм болгодог бөгөөд түүний хамгийн их айдаг зүйл нь хүч, зориг, урамыг нь мохоох явдал аж. Түүнд хайр сэтгэл бол тоглоом л гэсэн үг, эрчүүдийг танин мэдэх, тэднийг араасаа гүйлгэх дуртай.
Эрэгтэйчүүд
Өөрийн санааг үр дүнтэй байдлаар илэрхийлэх чадвартай. Түүний эхэлсэн үг нь ямагт оновчтой, жинтэй байдаг. Таныг өөртөө татахын тулд жинхэнэ боловсон зан авир гаргадаг. Гэхдээ анхны харцаар дурладаг гэдэгтэй санал үл нийлнэ. Тэр болгон “Би чамд хайртай” гэж хэлээд байдаггүй. Ер нь нилээд ичимхий. Амьдралын эрээн бараан бүхнийг зөвхөн өөрийнхөө инээмсэглэлээр цайруулж тайвширдаг. Анхлан харахад тэрээр хэнэггүй тайван хайхрамжгүй харагдана. Бусдыг өөртөө татах хүрээлүүлэх чадвартай. Ихэнх нь цайлган, итгэмтгий байдаг.

Лхагва гаригт төрөгсөд

Эмэгтэйчүүд
Дэндүү даруу төлөв зангийн цаана, эелдэг дурламтгай, шилж сонгох дуртай зэрэг зан төлөвүүд нуугддаг. Хайр сэтгэл янаг амрагийн явдалд тэрээр үнэнч итгэлтэй цайлганаар ханддаг мэт харагддаг боловч анхны харцаар өөр хэн нэгэн хүнд дорхиноо дурлаж л орхино. Түүний сэтгэлийг татъя, өөрийн болгоё гэвэл үргэлж гоё ганган хувцаслаж, боловсон ярьж, үнэнч хянуур байх хэрэгтэй.
Эрэгтэйчүүд
Хайр дурлалын талаар туршлага сайтай сайн зөвлөгч нар байдаг. Агуу их эелдэг ихэмсэг зангийн цаана, хачин жигтэй бодол санаа нуугддаг. Гэвч тэр болгон тэрхүү санаа бодлоо нууж чаддаггүй. Хэрвээ тэр танд хайртай л гэх юм бол бүхий л зүрх сэтгэл, оюун ухаанаараа дурладаг. Хамгийн сонирхолтой нь тэрээр гал шиг дүрэлзсэн хайр дурлалд, тэр болгон итгээд байдаггүй. Өөрийг нь хэн нэгэн хүн хуурах гэж байгааг амархан мэдэрдэг.

Пүрэв гаригт төрөгсөд

Эмэгтэйчүүд
Хайр дурлал түншлэлд тогтворгүй, эрх чөлөө сонин адал явдалд дурлагч, дэндүү танхилхан хүн байдаг. Өөрийхөө өмнө таьсан зорилгод хүрч, ялж амьдрахыг хүсэмжилдэг. Нэг л шийид гаргасан бол яг л дөргүй бух шиг зүтгэдэг. Түүнийхээ төлөө л хөөцөлдөхийг урьтал болгодог. Өөрийгөө хүрээлж буй эрчүүдээс хэн нэгнийг эгнээнээсээ гаргахыг хүсвэл тэр дор нь эргэлт буцалтгүйгээр биелүүлнэ.
Эрэгтэйчүүд
Сэмхэн ажиглагч, амьдралын бүхий л зүйлийг тунгаан бодож өөртөө зааж зааварлаж байдаг. Амьдралын хэт хэвшмэл байдалд орохоос ихээхэн эмээдэг. Ганцаараа болон нэг л хүнтэй хамт хорвоог барна гэж үгүй тул хүнээс амархан уйддаг. Энэ гаригт төрсөн эрчүүд авъяаслаг, аялдан дагагч, үймээнч байдаг ба эдгээр зан төлөвийн цаана итгэмээргүй онцгой их хайр халамж эелдэг зөөлөн зан авир байдаг.

Баасан гаригт төрөгсөд

Эмэгтэйчүүд
Мөрөөдөмтгий, өөрийгөө өрөвдүүлэх, халамжлуулан хайрлуулахын тулд тэрээр бага зэрэг заль хэрэглэнэ. Ганцаардлаас хэтэрхий их айдаг бөгөөд тэр гэр бүлийнхнийхээ цорын ганц удирдагч, манлайлагч нь болдог. Тэрээр дэндүү хайр халамж нэхэмжилдэг бөгөөд ерөнхийдөө нилээд эрх.
Эрэгтэйчүүд
Жүжигчин л гэсэн үг. Танд хайртай хэмээн шивнэж байхдаа, үнэхээр хайртай гэж бодогдохоор байх боловч, өөр хэн нэгнийг харангуутаа л хувирдаг. Эелдэг боловсон байдал түүний зан авирын нилээд хэсгийг эзэлдэг. Хэн түүнийг бусдаас илүү асарч хайрлаж байгааг тэр асар богино хугацаанд мэдэрдэг. Үерхэл хайр, гэр бүл хань ижил, янаг амраг энэ хэдэн үгс чихэнд нь ямагт хадаатай байдаг. Хэрвээ тэр таны тэврэлтэнд нилээд гүн автагдсан бол тэр чигээрээ үлдэж ч болох юм.

Бямба гаригт төрөгсөд

Эмэгтэйчүүд
Нууцлагхан, санаа бодол нь ямагт хоорондоо зөрчилдөж, тэмцэлдэж байдаг. Бараг ээж, аавдаа ч өөрийнхөө нандин нууцыг дэлгэдэггүй. “Би чамд хайртай” гэдэг үг хуурамчаар, түүний амнаас амархан гардаг. Өвчин тусамтгай, нэг өвчин тусах л юм бол, эцсийн болох бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ нэг хүнд, нилээд хүчтэй дурлавал, тэр дурлалынхаа араас шургуу тэмцдэг. Урдаа хөндөлссөн хэн гуайг ч сэтгэл санааны дарамтад оруулж замаасаа холдуулж чадна.
Эрэгтэйчүүд
Бүр дэндүү нуууцлаг. Хэрвээ хайр сэтгэл нь бүтэлгүйтвэл ганцаараа ч хамаагүй нэг насыг барж л орхино. Тэр өөрийнхөө санаа бодлыг бусад хүмүүст тулган улайлгахыг хүсдэггүй. Нууцыг ч ёстой цоожтой авдар шиг хадгална.

Ням гаригт төрөгсөд

Эмэгтэйчүүд
Эрч хүч ихтэй. Тэрээр ямагт ямар нэг юмнаас айж эмээж явдаг. Итгэлтэй түнш. Өөрийгөө зөв боловсон авч явдаг ба хайртай бол хайртай, хайргүй бол хайргүй гэдгээ шууд л хэлдэг. Гуравдагч эргэлзсэн хайр сэтгэлд дургүй. Тээнэгэлзүүр удаан ойлгоцтой, “ханд” мэдэрдэггүй хүнд яснаасаа дургүй. Амьдралынхаа ханиа өөрөө л сонгодог. Амжилтанд хүрэхдээ нилээд бэрхшээлтэй тулгардаг ч тийм амархан бууж өгдөггүй. Авъяаслаг яриа хөөрөөтэй, шулуун шударга эрчүүдийг илүүд үздэг.
Эрэгтэйчүүд
Өөртөө итгэлтэй. Дурламтгай, өөрийнхөө хайртай бүсгүйд тэрээр ёстой л “баялагийн эзэн” шиг ханддаг. Нэр хүнд яриа хөөрөөгөөрөө бусдад таатай бодол дүгнэлт төрүүлж орхидог. Алга ташилт, магтаалд дуртай. Өөрөө өөртэйгөө ярилцах, өөрийнхөө алхамыг дүгнэх дуртай. Шинээр юм сэдэх, түүнийгээ хэрэгжүүлэхэд нилээд цаг зарцуулдаг, амархан нэрд гарч алдаршдаг. Олон төрлийн мөрөөдлөөсөө болж өөрийгөө хэтэрхий их ядрааж орхидог. Хэрэв хэн нэгэн бүсгүйд дурлавал, тэр дурлалдаа туйлын үнэнч байж чаддаг.

Бас л инээдтэй хөгийн бодол хэхэ

Хөгшин хүмүүсийг харахаар хамгийн түрүүнд энэ хүн залуудаа ямар байсан бол залуугынх нь зургийг харах юмсаан гэж бодогддог хэхэх Одоогийн төрхөөр нь харсан болохоор ч тэр үү энэ төрх нь л гоё харагддаг. Залуугынх нь зургийг харахаар өөрийн эрхгүй инээд хүрээд нээх инээдтэй харагдаад байдынмаа Ямартай ч Өвөө эмээ Аав ээж Ах эгч нарын залуугын зургийг харахаар инээд хүрээд ккк Тэр дээр үеийн монголын хатад сайхан залуучууд хүүхнүүдийн зураг горьгүй ээ хэхэх Тухайн үедээ л эд залуу сайхан дээрээ хамгийн гоё сайхан гэж бодож авахуулсан зураг нь байгаашд уг нь ккк Би ч гэсэн хөгшрөөд зургаа харахад би залуудаа ийм байж гээл сайхан л санагдах байхдаа Харин үр хүүхэд өөр хүмүүст үнэн л инээдтэй санагдана даа хахаха Ер нь олон янзаар зургаа авахуулж байя ххэхэх

Monday, June 27, 2011

Тэгэхдээ охин минь чи эрх дураараа цэнгэ! Согт инээ уйл! Харин хувцсаа бүү тайл!

Өнөөдөр Тунжибд нэг монгол эмэгтэй орж ирсэн насаар бол надаас дүү оюутан Гэхдээ болдогсон бол цохиод авчихмаар л байлаа . Зүгээр нэг энгийн харилцаатай санагдсан бол би ингэж бичихгүй л дээ . хммм
2 солонгос ажошитой . Арга ядлаа гэхэд насаар залуу байсан бол яая гэхэв ээ бурхан минь даан ч тийм биш. Тэгээд л нэгэнд нь бараг тэврүүлэх шахам суучихсан тамхи татаад сөжү уугаад хэзээний нэг .... хүүхэн шиг...
Энэ хүний асуудал надад хамагүй л дээ гэхдээ үнэхээр дотор давчидсан. Хамгийн түрүүнд толгойд орж ирсэн бодол гэвэл Эцэг эх нь энэ хүүхдийг ингээд явж байгаа гэж мэдэхгүй Хөөрхий миний охин чинь жоохон юм байгаамшд Хүний газар эрдэм эрдэм сурж байгаа. Их л ядарж байгаа байхдаа гэсэн бодол тээн хүлээж суугаа байхдаа .
Гэтэл энэ хүн энд ингээд явж байдаг.....
Өөр хэдэн охид ингээд явж байгаа бол ? Ганц солонгосд ч биш хаа сайгүй л монгол охид ингэсэн тэгсэн гэж дуулдах юм. Ингэхээр л хэцүү. Өөрийгөө хайрлаж, Өөрийгөө үнэлж, Өөрийгөө эрхэмлэж, Өөрөөрөө бахархаж явах ёстой охид маань шинэ үе маань ийм байвал ирээдүй жаахан бүрхэг юм аа. Хамгийн гол нь ирээдүйн ээжүүд шүү дээ. Эх нь ийм бол хүүхэд нь ямраар хүмүүжиж яаж амьдрахын бол ?
Өнгөрснөө гар буугаар буудсан бол ирээдүй чинь чамайг их буугаар буудна. бас Чиний Одоогын амьдрал Чиний Өнгөрсний чинь үр дүн. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ. Дуудах нэрийг эцэг эх , Дуурсах алдрыг өөрөө гэх мэтчилэн ......
Учиргүй гавъяа байгуулаагүймаа гэхэд Гэр бүл Хань ижил үр хүүхэддээ сайхан ээж сайхан хань сайн үлгэр дуурайлал нь сайхан Бардамаар Би ийм л өөрийгөө хүндэтгэдэг хүн гээд л үнэ цэнээ мэдрүүлбэл сайхан юм даа
Наргиж цэнгэж идэж уулгүй яахав Залуу нас юм чинь Гэхдээ ухаантай......

Тэгэхдээ охин минь чи эрх дураараа цэнгэ!
Тэнгэрээр нисэж тэнгисээр хөвж зугаал!
Уран цагаан туфли дээр ээрүүл адил бүжиглэ
Усан болор жүнзэнд алтан сархад залгил! Согт инээ уйл!
Харин хувцсаа бүү тайл! Солиор алиар цуур! Харин улсаа бүү муул!
Амтлах сайхныг амтлаж, эдлэх сайныг эдэл!
Алдхан биеэ жаргааж хэрэгтэй бол бас зовоо! !

Р. Чойном Маргааш шүлэгнээс

2011-06-27    11:57  Хандаа

Хүнийг санангуут тэр хүнд нь мэдрэддэг бол гоё оо хэхэ

Хүнийг санангуут тэр хүнд нь мэдрэддэг бол гоё оо хэхэ
Жишээлбэл Аав ээжийгээ санахаар аав ээжид шууд мэдрэгдээ л Дотор нь миний тухай бодол миний өөрсдийг нь санаж байгаа байдал шууд нүдэнд харагдаж мэдрэгдүүл гоё оо.
Бас хайртай хүн нь ч юм уу ?
Нэг хүнд хайртай. Тэр хүнийг аймаар их санавал тухайн үед тэр хүнд нь мэдрэгдүүл гоё байхгүй юу даан ч тийм биш юм аа хэхэ Ганцаараа хүмүүсийг санах жаахан тийм юм өө. Надад л хэцүү. Тэдгээр хүмүүсийн аль нь ч намайг өөрсдийг нь санаж байгааг, өөрсдийнх нь төлөө санаа зовж байгааг мэдэхгүй........

Аав ээжийгээ ах эгч өөлхөн бяцхан дүү нар найз нөхөд хайртай хүнээ санахаар тэр хэдэд маань намайг өөрсдийг нь санаж байгаа нь мэдрэгддэг байсан бол сайхан байхгүй юу хмммммм

Гэхдээ намайг санаж байгааг аав ээж мааань мэдрээд бас 1 хүнийг олон хүн санаад тэгж мэдрэгдээд байвал хэцүү л дээ. Тийм ч болохоор бурхан хүнийг тийм мэдрэмж мэдрүүлдэггүй болгосон биз дээ.... (ЗӨН БИЛИГЧ, ЗУРХАЙЧ, ЛАМ ҮЗДЭГ ХАРДАГ ХҮМҮҮСИЙГ ЭС ТООЦОВ :P .....)
Ингэхэд намайг хэр их хүн санадаг бол? Ганц өдөр ч болтугай мэдэж болдог бол кккк
нэг хүний тухай хальт бодож байтал сая утас дугарахын шөнийн 3цаг 38 минутанд хахах бодлоо бичиж дуусаагүй байтал надад тэр боломж нь ирчвүү яаав.......



Saturday, June 25, 2011

Нууцыг хэр удаан хадгалах вэ

3000 гаруй эмэгтэйг “Нууцыг хэр удаан хадгалах вэ” гэсэн судалгаанд хамруулж, ердөө 47 цаг л цоожтой авдар шиг байдаг гэж тогтоосон байна. Судалгаанд оролцсон 10 эмэгтэй тутмын дөрөв нь ямар нэг нууц сонссон даруйдаа бусдад сонирхуулдаг бол зарим нь арай тэвчээртэй ханддаг гэнэ. Гэхдээ хамгийн удаан хадгалсан нь 47 цаг. Тэгээд л нууцыг их бага хэмжээгээр ярьж эхэлдэг байх юм. Энэхүү судалгааны үед өөр нэг сонирхолтой дүн гарсан нь, эмэгтэй хүн бүр долоо хоногт дор хаяж гурван нууц сонссдог болохыг тогтоожээ. Нууцыг задруулахад нөлөөлдөг нэг зүйл нь ганц хоёр хундага дарс аж. Эмэгтэйчүүд нууцыг задруулахгүй гэж юу ч гэж амласан бай, бас ямар ч чухал мэдээлэл байсан нууц 48 цагийн дараа нууц биш болдог байна. Түүнчлэн арван эмэгтэйн зургаа нь нууцыг задруулахдаа өөр хүнд битгий хэлээрэй гэж захидаг учраас нууцыг тараасан хүн энэ тухай олж мэддэггүй аж. Мөн арван бүсгүйн гурав нь нууцыг хэн нэгэнд задруулна гэхээс байж яддаг бөгөөд хэлж санаа нь амардаг гэнэ. Судалгаанд оролцсон бүсгүйчүүдийн 45 хувь нь нууцыг бусдад задруулахыг мөрөн дээрх хүнд ачаагаа авч хаяхтай адил гэж үздэгээ илэрхийлжээ. Харин тэдгээр бүсгүйчүүдийн гуравны хоёр нь нууцыг хадгалж чадаагүйдээ гэмшдэг аж. Бүсгүйчүүдийн хамгийн сайн найздаа тэсэлгүй хэлж орхидог нууц нь бусад найзуудын шинэ харилцаа байдаг. Харамсалтай нь нууц задруулагчидын 27 хувь нь ердөө маргааш нь юу ярьснаа мартчихдаг гэдгээ хүлээжээ.

Эмэгтэйчүүдэд нэгэнт итгэх аргагүй болсон болохоор танд л найдахаас. Хэнд ч битгий хэлээрэй

Атаархал

Би бас санал нэг байна. Атаархал анхандаа биш ч аажимдаа харилцааны туршд мэдрэгддэг......

С.Цэцэгдэлгэр / 40 настай /
  - Атаархал мэдэгддэггүй гэж ярьдаг. Гэхдээ би л лав надад атаархаж байгааг нь шууд мэдэрдэг. Бүр ойрхон, хамт ажиллаж байгаа хүнээсээ. Яаж мэдэрдэг вэ гэж үү. Нэгдүгээрт, надад байгаа боловч нөгөө хүнд байхгүй тэр зүйл руу хэрхэн шунан зүтгэж байгааг нь харж. Хоёрдугаарт, найз найз гэж сай­хан аашилчихаад, надад ямар нэгэн асуудал тохиолдвол нэг л чимээгүй царайлж, тэр тухай шууд асуухгүй, хөндөж ярихгүй мөртлөө их л анхааралтай ажиг­лаж байгаа нь мэдрэгддэг. Ийнхүү чих тавьж байгаагаас нь, нүүрэнд нь баярласан биш юмаа гэхэд тайвширсан байдал хэрхэн тодорч байгаагаас нь, сэтгэл ханасан төрхнөөс нь би түүнийг надад атаархаж байгааг нь мэддэг. Тэрнийхээр бол би түүнээс ухаан, боловсролоороо дутуу мөртлөө түүнээс илүү сайхан амьдраад байгаа юм. Үүнийг л тэр хүлээн зөвшөөрч чадахгүй атаархаад байгаа хэрэг. Саяхнаас тэр надтай хамт ажиллахаа болиод өөр газар ажилд орсон.

атаархаж байгаа нь яаж мэдрэгдэж байна?
Хов живээр 25 %
Хорлон сүйтгэх замаар 8 %
Харцаар 17 %
Нүүрний хувирлаар 0 %
Шууд үгэн илэрхийллээр 8 %
Мэдэхгүй 42 %
Бусад - Янз бүрийн байдлаар, ам дамжсан яриагаар
Хорвоо дээр хүн байж, амьдрал үргэлжилж л бай­гаа цагт атаархал байх нь гарцаагүй. Гэхдээ атаач зан эхээс төрж байгаа улаан нялзрайн зүрхэнд хамт төрдөг гэвэл худлаа. Харин хүн хорвоогийн өнгө будгийг мэдэрч эхлэх, өөрөөр хэлбэл ухаан орох тэр үеэс л хүний сэтгэлд атаач зан соёолж эхэлдэг. Хэл, хөлд ороогүй жаахан хүүхэд ээжийн мөөм, аавын хайрыг харам­лаж, хэн нэгнийг /ах, дүүгээ ч юм уу/ хөөж тууж, уйлж дуулах авираар атаархал эхэлдэг байна.

Атаархал дандаа чимээгүй байдаг
  Хүний сэтгэлийн олон олон өнгө будгийн нэг атаархал гэгч хүүхэд насанд ил цагаан байснаа он жил улирч, нас ахихын хэрээр чимээгүй, далд хэлбэрт шилждэг байна. Нүдэнд үл үзэгдэж, чихэнд үл сонсогдом тийм нууцлаг, чимээ аниргүйхэн суунаглах утаа шиг. Ийм атаархал хамгийн хортой. Аймаар нь атаархал чимээ­гүй, нууц явагддаг болохоор атаар­хуулж байгаа хүн мэдэхээсээ мэдэхгүй нь их. Атаархагч ч заримдаа өөрийнхөө атаархаад байгааг мэддэггүй. Атаархал гэдэг хүний сэтгэлд ухамсартайгаар төрдөг зүйл биш. Харин сэтгэлд нэгэнт л атаа төрсөн бол түүнийг ухамсартайгаар залж чиглүүлэхгүй бол юунд ч хүргэж мэднэ. Хүмүүс хэрэг болгон онцлон бодож, ач холбогдол өгч дүгнэж цэгнэдэггүй атаархал гэгчийг тоолгүй яваад байх юм бол буглаж бугшаад, тарих хор уршиг нь улам илүү, улам аймшигтай болно. Харин монголчууд бид энэ тухай тусгайлан бодож тунгаах цаг зав гаргаж байсангүй, ер нь сэтгэлийн олон үзэгдлээс ялгаж салган ойлгож ч чадалгүй, хүссэн ч үгүй өнөөг хүрч. Тиймээс атаархал бол муухай гэсэн нэг л бүдүүн тоймын ойлголтоос өөр зүйлгүй, өөрийнхөө сэтгэлд атаа үүсч, бүр байж ядуулахгүй л бол өөрт нь хэн атаархаж, түүнээс юу үүсч болохыг таамаглах ч үгүй явсаар.

Атаархлын тойрог

Олон хүн ингэж боддог. Атаархлын тухай мэдэхийг ч хүсдэггүй. Гэтэл яг үнэндээ хүн гэдэг амьтан өөрийгөө судалж, өөрт болон бусдад байдаг элдэв зан чанарыг мэдэрч, хэрэгтэйг нь усалж тордож, хэрэггүй, хор уршиг тарьж болзошгүйгээс нь өөрийгөө хамгаалж, аварч байх учиртай юм. Тиймээс ч англи хэлэнд “Атаархлын тойрог” гэсэн үг байдаг.
  Энэ нь энгийнээр хүн хэн нэгэнтэй хэт ойртон дотносох, өөрөөр хэлбэл хэтэрхий нялганах дэмий гэсэн үг юм. “Хамгийн сайн найз хамгийн том дайсан байдаг” гэсэн үгтэй л агуулга нэг юм даа. Хэн нэгэнд өөрөөсөө дутуугүй итгэж, хамаг долоон булчирхайгаа тоочиж, бизнесийн болон аливаа бүхнээ даатган орхих нь нэг л өдөр өөрийн чинь эсрэг дайрах өвч зэвсэг болуузай гэсэн сануулга юм. Амьдрал дунд ийм зүйл захаас аваад байдаг болохоор хүн өөрийгөө тойруулж үл үзэгдэгч тойрог зурах нь л дээр дээ гэж байгаа хэрэг. Олон хүн “Надад хүмүүс атаархана уу, байна уу, ер нь юу ч гэж бодож байсан хамаагүй” гээд яваад байдаг. Гэтэл өнөө үл үзэгдэгч айхавтар хорт утаа таныг хэдийнэ чиглээд, нэг л өдөр амьдралд тань, үгүй ядахдаа сэтгэл зүйд тань балаг тарьж магадгүй.

Хэнд хэн атаархдаг вэ
 Атаархалд үүсэх хөрс суурь гэж бий. Хүн өөрт байхгүй, дутуу, хүрч чадахгүй зүйл нь хэн нэгэнд байвал атаархдаг. Гэхдээ атаархуулж байгаа хүн нь хаа хол, таньж мэдэхгүй, зурагтаар л зүсийг нь харж байдаг хүн биш. Өөрөөр хэлбэл атаархагч яг дэргэд тань, хамар доор тань байдаг гэсэн үг. Ингээд хэлчихээр та хамт ажиллаж байгаа, эсвэл найз нөхдийнхөө хэн нэгнийг хардах хэрэггүй. Гэхдээ л олон жилийн сэтгэл судлалын үндсэн дээр хүн гэдэг амьтан хамгийн ойр байгаа, тэгэхдээ өөртэйгээ ижил түвшний амьдралын шугаман дээр байгаа хүнд атаархах нь олон гэдгийг баталжээ.   Хог түүж амьдардаг Бат, Их хурлын эрхэм гишүүнд атаархахгүй. Атаархлаа гээд яахав чааваас, их л бодож хараана биз. Тэр харин цуг хог түүж явахдаа арай дээр хүрэм олоод өмсчихсөн Дондогт атаархвал мэдээж аюултай. Юу ч хийж магадгүй. Үүн шигээр зиндаа зиндаагаараа, хүрээ, хүрээндээ атаархалцдаг байна.

Атаархал амар заяа үзүүлдэггүй
 Атаач сэтгэлд идэгдсэн хүн өөрөө амар заяа үздэггүй. Атаарх­лыг нь төрүүлээд байгаа хүнээ үзэн ядаж, үргэлж сэтгэлдээ бухимдаж, шаналж байдаг гэнэ. Атаар­хагч нөгөө хүнээсээ аль болох зай барьж, тэгэх­дээ хамаг мэдрэл, сонс­­гол нь түүний зүг анхаарч бай­даг. Атаархуулаад байгаа хүнээ бүтэлгүйтэж, дорой­тож, унаж мөхөхийг нь үзэх гэж тэр. Хэрэв түүний хүссэнээр атаархлыг нь төрүүлээд байсан хүн өвдөж, эсвэл золгүй явдалд өртөх юм бол атаархагч хамгийн түрүүнд, сайн найзын дүр эсгэн гүйж очно. Үнэхээр өвдсөн, золгүй байдалд орсныг нь нүдээр харж, өөрийгөө тайвшруулах гэж шүү дээ. Амьдрал дунд ийм дүр зураг зөндөө. / Гэхдээ уншигч та үүнийг уншаад бэрхшээл зовлон тохиолдсон үед хамгийн түрүүн гүйгээд ирдэг нөхрөө атаархагч гэж шууд хардахгүй байх /.
  Хүн бүр атаархлын тухай тухайлан бодож, мэдэрч чаддаг­гүйгээс биш дээрх шиг атаархагч таны хаа нэгтээ отоод сууж л байдаг гэнэ. Эдгэшгүй өвчин туссан хүн эрүүл, цовоо хүнийг өөртэйгээ адилхан өвдөөсэй гэж хүсдэг гэдэг шүү дээ. Үүнийг ДОХ туссан хүн санаатайгаар түүнээ тараасан жишээгээр баталж болох юм. атаархлын донд автсан хүн эсрэг этгээддээ гарз хохирол учруулахыг хүсэхдээ түүнийг хамтдаа амсахад ч бэлэн байдаг гэнэ.
Атаархуулж амьдрах сайхан

Хүмүүс “Ёстой атаархтал нь сайхан амьдарна даа” гэдэг. Сайхан бүсгүйг “Атаархмаар сайхан амьтан байна” гэлцэх нь бий. Бусдын атаархлыг төрүү­лэм сайхан төрөх, өрөөлийн харц унаж, атаархал хөдлөм сай­хан харагдах, атаархтал ажиллаж, амьдарч явах сайхан байлгүй яахав. Бусдаас ямар нэгэн юмаараа илүү, гялалзаж яваа хүн л бусдын атаархлыг төрүүлдэг. Залуу нас, цог золбоо, гоо үзэсгэлэн, амжилт бүтээл, аз жаргалтай амьдрал гээд өөдрөг бүтэмжтэй бүхэн атаархал дагуулж байдаг.
  Атаархуулж амьдрах сайхаан. Гэхдээ атаархуулж явах үедээ амьдралын зөв зохицуулдаг л байх хэрэгтэй. Олны харц татсан сайхан бүсгүй залуу халуун насандаа гайхуулж, гялбуулж, олон эр сольж явсаар нэг л өдөр гоо үзэсгэлэн ч үгүй, нэр төр ч үгүй, тогтсон амьдрал ч үгүй шалдаа буусны жишээ олон бий. Энэ бол хэтэрхий эрдэж, сайн муугийн тэнцвэр барьж чадаа­гүйнх, атаархлын тойроггүй явс­ных.

Атаархлыг ярилцан ойлголцож болох уу
  Бараг л худлаа даа. Хамгийн гол нь атаархал өөрөө чимээгүй, нууцлаг болохоор зарим тохиол­долд сэтгэлдээ атаархал агуулсан эзэн хүн ч өөрөө өөрөөсөө нуух нь холгүй явдаг. Хүн өөрт нь атаархаад байгааг сэтгэлдээ мэдэрч, засч залруулах санаатай “Чи надад атаархаад байна аа даа…” гээд хэлчихвэл юу болох бол? Уг нь хүмүүс аливаа асуудлыг эрүүл саруулаар ярил­цаж, ойлголцож, нэг тийш нь болгож болдог доо.
Атаархал соёл иргэншлийн толинд
  Хүн төрөлхтөн оршин байх хамгийн зөв бөгөөд таатай нөхцөлөө суурин амьдрал гэж үзсэн. Суурин амьдралыг нэгэнт сонгосон хүмүүс өөрсдийн амьдрах орчноо тавлаг, таатай байл­га­хын тулд чадах бүхнээ хийсээр ирлээ. Элбэг дэлбэг, сайн сайхан нийгмийг бүтээхийн тулд олноороо нийлж, “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийг хэрэгжүүлж, хамтарч бүтээж, хамтдаа үр шимийг нь хүртэж байна. Амьдралаас сайхныг нь мэдрэхийн тулд зайлшгүй чиний дэргэд хэн нэгэн байх ёстой. Ганцаараа түүнийг мэдрээд урам­гүй шүү дээ. Тиймээс л хүмүүс хамтарч амьдарч, хамтарч сурч байна. Гэтэл АТААРХАЛ гэж бидний сэтгэлийн гүнд байдаг энэ үзэгдлийг авч хэлэлцэхгүй, тоохгүй, зоргоор нь тавиад байх юм бол хамтаар амьдарч, хамтаар бүтээх бүхэнд саад тотгор учирсаар байх болно. Бүтээлч байдлыг үгүйсгэдэг, хэтрээд ирэхээрээ ямар ч муу зүйл хийх шийдвэр гаргуулж дөнгөдөг, харин жор хэмжээ нь таарсан үедээ амжилт бүтээл, сайн сайханд хүргэж байдаг атаархал гэгчийн тухай эргэцүүлж нэг бодох цаг болсоон.
  Атаархалд хандах хүмүүсийн хандлагын хамгийн буруу нь үүнийг мэдрэхгүй, тоохгүй, нүдээ аниад өнгөрөөе гэх бодол. Хүн хэчнээн нүдээ аниад, чихээ бөглөөд суусан ч атаархал хажуу­гаар чинь өнгөрөөд өөр хүнд очоод наалдахгүй. Мэргэн бууч анаж онилсон хүнээ биш зам зуурын хүнийг бууддаггүй шүү дээ. Тиймээс атаархлаас зугтаад асуудлыг шийдэхгүй. Иргэншсэн нийгэм рүү цаг алдалгүй хүрэхийн тулд монголчууд бид хүнд, энэ амьдралд байдаг бүхнийг нээлттэй ярилцаж, зөв гольдролд нь оруулах л учиртай.

Мэдээжийн амьдралдаа эргэлт хий

Амьдрал бодсоноос илүү мэдэж ядах юмгүй байдаг.
Хорин хэдэн нас хүртлээ би хөгшин хүмүүс яагаад тийм зөрүүд, мэдэмхий байдгийн учрыг эрээд олдоггүй байлаа. Хорвоод маш олон янзын амьдралын хэлбэр, үй түмэн боломж байхад яагаад хөгшид өөрийнхөө мэдэж байгаа мэдлэгийн хүрээнд багтаж амьдралыг шийдэх гэдэг, дээрээс нь тэрийгээ бусдад тулгадгийг ойлгохын аргагүй байв. Гэтэл одоо жаахан мэдэж авч байх шиг байна. Ерөнхийдөө хоёр дахь амьдралын эхэн үе гэж хэлж болох гуч гэдэг насанд хүрээд харахад нас тогтсон хүмүүсийн хэлдгээр амьдрал гэдэг “хүн мэдэж ядах юмгүй” гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог юм байна.

Мэдээжийн амьдралдаа эргэлт хий

Бага байхдаа хавийн хүмүүсийг уурыг бардаг байсан навсгар найз маань том болоод ч өөрчлөгдсөн юмгүй амьдарч байдаг. Хөршийн айлын авгайн урт гарт нөхөр арван жилийн дараа ч гэсэн засрал хүмүүжлээ олоогүй байдаг. Зөвхөн үүгээр зогсоно гэж үү. Найзын маань явдалтай амраг нь аанай л хүүхэмсүү нэгэн байж, хийсэн юмгүй мөртлөө гадна талдаа хэлбэрдээд байдаг байсан найз маань урьдын л адил дорвитой хийсэн бүтээсэн зүйлгүй бахь байдгаараа амьдарч байдаг нь амьдралын үнэн билээ. Бага байхдаа сурлагаар тааруу байсан найз маань Эдиссон юм уу Эйнштейн шиг хожуу үеийн ухаантан болж нэр алдраа дуурсгаж байгааг харах юм уу, хүн гэж хэлэхэд хэцүү байсан ангийн анд минь хожим хойно ухаан сууж том бизнесмен болж амжилтанд хүрсэн ч юм уу, үерхэж байгаа залуугийн сэжигтэй үйлдлүүд нь дараа нь мэдэхнээ санамсаргүй явдлууд давхацсан олон ангит кинотой ижил зүйл байсан гэх мэт 180 градус эргэсэн зүйлтэй бодит амьдрал дээр тааралдах нь тун ховор.

Таамаглаж байснаас өөр нөхцөл байдал үүсч байдаг нь амьдралын жам боловч ямар зүйлд бооцоо тавих нь ашигтай болохыг цаадуул чинь мэдэж байдаг. Ээдрээтэй хорвоод амьдрахдаа бага зэрэг туйлширсан үзэл бодолдоо хөтлөгдөж түргэн шуурхай шийд гаргах нь нэг талаас үр дүнтэй ч байж мэднэ.

Олон хүмүүс мэдээжийн амьдралаар амьдарч байгаа нь тэр хэмжээгээрээ өөрт ногдсон амьдралын өгөгдлийг давж гарч, сөрж явах хэцүү гэдгийг илтгэнэ. Өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун биш, өнөө маргаашаа чадан ядан өнгөрөөж амьдардаг хүмүүс бүх зүйл үндсээрээ өөрчлөгдөж байгаа олон ангит киногоор дамжуулж сэтгэлээ тайтгаруулдаг. Гэвч хүмүүс олон ангит киног үзэж сэтгэлийнхээ гүнд найддаг шиг амьдралын эргэлт тийм ч амар ирдэггүй юм.

Би өөрөө л амьдралдаа эргэлт хийх ёстой

Б охин дунд сургуульд байхдаа л эцэг эхдээ ахлах сургуульд тэнцэж орж чадахгүй байх гэж бодогдтол хичээл номондоо муу байсан бөгөөд тэд нь энэ талаар найдлага тавихаа больсон байжээ. 10 жилийн боловсрол олгодог мэргэжлийн сургуульд орсныхоо дараа ч тэрээр хичээл номондоо анхаарлаа төвлөрүүлдэггүй, урсгалаар явсаар байв. Шинэ гар утас авахын тулд Түргэн хоолны газарт цагийн ажил хийж байсан Б нэг өдөр өөрөөс нь 3 насаар эгч, их сургуульд сурдаг хамаатны эгчийнх нь долоо хоногт 2-хон удаа айлын хүүхдэд хичээл заагаад авдаг мөнгө нь өөрийнх нь бүтэн сар ажиллаж авдаг цалингаас их болохыг мэдээд хүнд цохилтонд орлоо. Тэр үед л Б одооноос эхэлж сурлагандаа шамдахгүй бол 3 жилийн дараа ч гэсэн одоогийнхтойгоо адил хэдэн сар ажил хийж байж арай гэж нэг гар утас худалдаж авч чадахтай үгүйтэй амьдрах юм байна гэдгийг ухаарлаа.

Эхэндээ амаргүй байсан ч тэр цагаас эхлээд Б хичээл ном гэдгийг харин ч нэг хийж эхэлжээ. Сурлагаар хоцорсон хүүхдүүд ордог мэргэжлийн сургуульд явж байсан ч гэсэн тэрээр шидэт саваагаар саваадуулсан мэт хичээл номондоо шамдаж байсан бөгөөд түүнийг хүмүүс ингэж байгаад болино биз гэж бодож байлаа. Гэтэл 2 жилийн дараа Б охин тэр сургуулийн түүхэнд анх удаагаа улсын ноймер нэг их сургуульд элсэлтийн шалгалт өгөх эрх авахад түүний талаарх хүмүүсийн үнэлэлт дүгнэлт өөрчлөгдлөө.

Хэдийгээр элсэлтийн шалгалтын оноо дутаж эцсийн шалгаруулалтаар уг сургуульд орж чадаагүй ч гэсэн амьдралдаа туйлын эргэлтийг хийж чадсан өөртөө итгэх итгэл нь түүнд өмнөхөөс нь өөр амьдралыг бэлэглэлээ.

Дараа нь өөр дунд зэргийн сургуульд орж суралцсан тэрээр өөртөө ахин нэг шинэ зорилго бий болгов. Ажил үйлс нь өөдрөг яваа нэг том корпорацид ажилд орохыг шунах болсон тэрээр арай даруухан газар сонго гэж гэж хэлж байсан эргэн тойрныхоо хүмүүсийн зөвлөгөөг ч үл хайхран нааш цааш гүйж тэр компанийн шаардаж байгаа тусгай зөвшөөрөл, үнэмлэхийг авчээ. Нэмэлт хичээл дээрээ маркетингийн талаар судалж, мэргэжлийн үнэмлэх авч, англи хэлээ ч сайжруулсан тэрээр эцэст нь ноймер нэг их сургууль төгсөөгүй л бол анкет ч хүлээж авдаггүй гэх тэр корпорацид ажилд орох тал дээр ялалт байгуулж чадсан юм.

Одоо чадварлаг залуу боловсон хүчин болж зав чөлөөгүй амьдарч байгаа тэрний дүр төрхөөс хичнээн хичээгээд арван зургаатай залхуу охины дүр төрхийг олж харахгүй биз ээ. Яг одоо ирээдүйг тань зөгнөн хэлж байгаа эргэн тойрны хүмүүсийнхээ илэн далангүй харц, үг үнэн эсэхийг шалгаад үз.

“Би арван жилийн дараа ямар амьдарч байх бол?”

Магадгүй хорин настай эмэгтэй танд хүмүүсийн зөгнөж байгаа ирээдүй өөрийн чинь бодож байгаатай харьцуулахад хамаагүй эгэл жирийн өрөвдөлтэй болохыг мэдэж авах байх. Гэлээ гээд эргэн тойрны хүмүүстээ гомдох хэрэггүй. Тэд өнөөг хүртэл өөрсдийг нь ямар нэгэн онц гойд зүйлгүй, байдаг л нэг амьдралын зам руу газарчилж өгсөн тэр л туршлагаараа таны ирээдүйг дүгнэж байгаагаас өөр зүйл байхгүй. Бас огцом эргэлт л гарахгүй бол бодитоор та ийм үнэлгээний ойр хавиас нэг их холдож чадахгүй, “мэдэж ядах юмгүй” ирээдүйд амьдрах нь гарцаагүй бөгөөд нас ахих тусам аажим аажмаар ингэж амьдрах ч бас л муугүй юм байна гэж боддог болох вий.

Анхнаасаа бүх авъяас чадвар, чиг хандлага нь эзнийгээ амжилт руу хөтөлж явахаар зохион байгуулагдсан хүний хувьд бол хувь заяаныхаа дагуу амьдарсан ч гэсэн нилээд дажгүй амьдралаар амьдрах магадлал өндөр байдаг. Гэхдээ ийм хүмүүст хүртэл ямар нэгэн салбарыг гартаа атгасан хүн болъё гэвэл зайлшгүй хийх ёстой зүйл байдаг бөгөөд тэр бол хэдэн хормын өмнө хэлсэн “эргэлт гаргах” явдал юм.

Хорин нас бол амьдралдаа эргэлт гаргахын тулд эргэн тойрны зайгаа томсгох хамгийн боломжтой нас байдаг. Үйл хөдлөлийнхөө талбайн хэмжээг, сонголтынхоо хүрээг хүссэнээрээ томсгох боломжтой, ингэснээрээ хариуцлага гэдэг юм хамгийн бага бууж ирэх нас. Нийгмийн зүгээс дээд зэргийн эрч хүч болон чадвар шаарддаг нас болох гучаад насны амьдралын эргэлт нь ерөнхийдөө хориод насны хичээл зүтгэл дээр суурилсан байдаг юм. Хорь, гучтай залуу байхдаа хүмүүсийн дүгнэж байсан дүгнэлтийг эвдэж бүтээн байгуулсан амжилт, хуримтлуулсан туршлага гэдэг бол нэг насны амьдралын тань дурсамж, өөртөө итгэх итгэлийн үндэс суурь болж өгдөг. Амжилтанд хүрсэн ихэнх хүмүүс ингэж мэдэж ядах юмгүй амьдралдаа эргэлт гаргаж чадсан хүмүүс билээ.

Төрөлхийн дуу хоолой нь гоё биш учраас нэвтрүүлэгч болж чадахгүй гэгдэж байсан эмэгтэй телевизийн мэдээний ерөнхий нэвтрүүлэгч хүртэл болж, сурсан мэдсэн юмгүй учраас хир таарсан цайны газар ажиллуул гэж хэлэгдэж байсан гэрийн авгай компани байгуулж СЕО болж байсан түүхийг мэдэх үү. Төрөлхийн нэрэлхүү зантай учраас ганц оймс ч зарж чадахгүй дээ гэж хэлэгдэж байсан охин автомашины шилдэг борлуулагч болсон түүх ч байдаг.

Хорвоогийн хүмүүсийн тогтсон үзлийн дагуу мэдээжийн замаар явах магадлал 97 хувьтай, амьдралдаа эргэлт хийсэн хүн 3 хувьтай байдаг. Ухаан саруул, эрхтэн бүтэн хорин настан та ч гэсэн үүнийг хангалттай хийж дөнгөнө. Эргэлт гарч байгаа нь харагддаггүй кино залхуутай байдаг шиг эргэлт хийгдэхгүй байгаа амьдрал сохирхолгүй байдаг. Танд үнэхээр амьдрахыг хүсч байгаа амьдрал байдаг бол хүмүүсийн мэдээжийн дүгнэлтэнд сэтгэлээ шархлуулалгүй сэмхэн эргэлт хийхэд бэлд. Гэхдээ бодит байдлаас бүр тасарч болохгүй. Зохиолч болно гээд гэнэт зүв зүгээр байсан ажлаасаа гарч гэртээ үзэг барин суух зэрэг алдаа гаргаж болохгүй гэсэн үг. Амьдралын эрсдэл эргэлтийг заавал шаарддаг боловч, зорилго нь л эрсдэл дагуулсан байж болохоос биш түүнд хүрэх арга нь эрсдэлтэй байж болохгүй.

“Гэнэт нэг өдөр” сүргийг манлайлж эхэлсэн бүх хүмүүс үнэн хэрэг дээрээ аажим аажмаар, удлаан хугацааны туршид эргэлтэнд бэлдэж, хувь заяагаа сөрж явж чадсан хүмүүс гэдгийг битгий март.

Эх сурвалж: Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг-2 номноос

Имидж-Бусдын сэтгэлд зүрхэнд хоногших нууц зэвсэг

/Алдар нэртэй болж, амжилтанд хүрэхийг хүсдэг бүсгүй бүрт.../
Мерилин Монрогийн богино шаргал үс, уруулынх нь дэргэдэх өхөөрдөм мэнгэ, секси хувцаслалт, эхэр татсан тачаангуй дуу хоолойг санаж байна уу? Энэ бол түүний имидж. Харин хааяа хачин гэж хэлж болмоор хувцаслалттай, бусдаас өвөрмөц царгиа хоолойтой, нэг удаа түүхий махан хувцас өмсөж, олны өмнө ил гарч байсан дуучин гэвэл шууд Леди Гага санаанд орж байна. Энэ ч бас түүний имидж.

Имидж-Бусдын сэтгэлд зүрхэнд хоногших нууц зэвсэг

“IMAGE” гэсэн таван ердийн үсэг амжилт ялалтын ер бусын нууцыг агуулдаг. “Дүр төрх” гэсэн утгатай энэ үг нь бусдад сэтгэгдэл төрүүлэх увдисыг илэрхийлдэг юм. Бүх амжилтын цаана зориуд бий болгосон имидж нуугдах агаад үүний талаар ойлголтгүйгээр санасандаа хүрэх нь бараг л боломжгүй зүйл. Тодорхой имиджтэй байснаараа бид өөрийн хүрээлэлд багтах хүмүүсийн сэтгэлд нь хоногшиж чаддаг. Харин хүмүүсийн сэтгэлд сайн талаараа хоногшино гэдэг бол алдар, амжилтанд хүрэхээр тэмүүлж яваа хүн бүрт зайлшгүй хэрэгтэй зүйл юм.

Бидэнд өөрсдөө ч мэдэлгүй бүрдүүлчихсэн төрөлхийн имиджүүд бий. Имидж бүр тодорхой стереотипүүд буюу жижиг хэв маягуудаас бүрддэг. Жишээ нь та үргэлж платформ гутал өмсдөг, зүүн эрүүн дээрээ бяцхан мэнгэтэй бол энэ хоёр таны чухал стереотипүүд болно. Мөн таны байнга хэлдэг үг, гаргадаг зуршил, эсвэл олны сэтгэлд үлдэхүйц нэг томоохон үйлдэл бүр олны дунд таны өөрийн гэсэн дүр төрхийг бүрдүүлж байдаг.

Имидж гэдэг бол тэр хүнийг нэрийн хуудас шиг л үргэлж дагаж байдаг зүйл юм. Жишээ нь Анжелина Жоли гэдэг нэрийг сонсмогц зузаан памбагар уруул, нөхөр Бред Питт, секси харц, ноён ба хатагтай Смит кино зэрэг зүйлс толгойд орж байгаа шиг таны талаар хүмүүс бодох бүртээ санаанд нь буухгүй байхын аргагүй зүйлсийг та хоногшуулж үлдээх ёстой юм. Мэдээж та алдрын оргилд гарах амбицтай бүсгүй мөн бол шүү дээ?

Бусдын л адил болж харагдахгүйн тулд, сондгойрохын тулд танд зайлшгүй имидж хэрэгтэй. ЭНГИЙН байх нь таныг үргэлж ЭНГИЙН л нэгэн байлгах болно. Бусдад ОНЦГОЙ сэтгэгдэл төрүүлвэл тэд таныг ОНЦГОЙЛЖ хүлээж авах нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс яг одооноос өөрийн гэсэн имиджийг бүрдүүл:

1. Нөлөөлөх гэж байгаа хүрээллээ судла
Та ямар хүмүүсийн дунд нэр хүндийг олж авч, хэний зүрхэнд өөрийнхөө орон зайг бий болготол хоногших ёстой вэ? Үүнийгээ тодорхойлсны дараа тэдний хүсэл таашаал сэтгэхүйг нь судалж үзээд өөрийнхөө стереотипүүдийг нарийвчлан гарга.

2. Таны стереотипүүд хүчтэй байх тусмаа нөлөөлөл нь сайжирна
Гитлерийн дөрвөлжиндүү сахал, хасын тэмдэг хоёр бол дэлхийд нөлөөлж чадсан хүчтэй стереотипүүд. Гэхдээ та заавал дэлхийд нөлөөлөх албагүй л дээ. Гэхдээ л өөрийнхөө нөлөөлөх гэж буй хүрээнийхний анхаарлыг татахуйц, мөн тэдэнд таалагдахуйц жижиг хэв маягуудаар өөрийгөө тодотгох нь зүйтэй юм.

3. Өөртөө хамгийн зохимжтой дүрийг сонго
Өөрийнхөө бие галбир, ерөнхий харагдах байдал, бусдад төрүүлдэг сэтгэгдэл дээр тулгуурлан дүрээ сонго. Эмэгтэй хүнд бүх хүний сэтгэлийг гижигдэж, карьерын болон алдар нэрийн тал дээр шат ахих боломж гаргадаг 8 үндсэн дүр төрх бий.
-Секси бөгөөд ялдам /Мерилин Монро/
-Секси бөгөөд түрэмгий
-Эрх танхил
-Тансаг хээнцэр
-Сонгодог бөгөөд ихэмсэг
-Ажил хэрэгч, хатуу
-Хүчирхэг, түрэмгий
-Романтик /Одри Хэпберн/.
Энэ 8-аас та өөртөө болон зан аашдаа нийцүүлэн сонгох хэрэгтэй.

4. Таны имидж “БИ”-гээсээ хэт холдох ёсгүй
Хэрэв таны бүрдүүлж байгаа имидж төрөлхийн “БИ”-тэй тань хэт хол зөрөөтэй байвал яг л алиалагчийн баг өмсчихсөн юм шиг эв хавгүй, зохицолдолгоогүй харагдах болно. Мөн өөрийнхөө хүсэл сонирхлыг ч бас хамааруулах хэрэгтэй. Та баглаа цэцэг, дэрвэгэр даашинз, эмэгтэйлэг өнгө, элдэв хээ хуаранд дуртай бол хүчирхэг түрэмгий имиджийг сонгох нь нэг их “наалдаж” өгөхгүй л болов уу. Харин романтик имидж танд яв цав тохирно.

5. Имидж гэдэг бол хуурамч баг биш
Та ингэж өөртөө тогтсон имиджийг бүрдүүлснээр бусдыг хуурч байгаа явдал огтхон ч биш ба зөвхөн дотроо байгаа өөрийгөө зүлгүүрдэн өнгөлж, улам тодотгож байгаа хэрэг юм. Тиймээс үүнийг ямар нэг гэм буруу мэтээр хүлээн авч болохгүй юм. Хэрэв таны сонгосон имидж болон түүнийг бүрдүүлж байгаа стереотипүүд байгаа оносон бол алдар нэр, амжилт, хүмүүс таниас салахгүй “зүүгдэх” болно гэдгийг ам бардам хэлмээр байна.

6. Өөрийнхөө давуу талуудыг тодотгож, сул талаа далдла
Хэрэв та бага зэрэг булцгар хацартай бол үсээ урдуураа оруулж тайруулах жишээний. Мөн бага зэрэг давхар эрүүтэй бол үргэлж толгойгоо өргөж ярьж бай. Энэ мэт жижг сул талууд ч бас таны “имидж” болчихож магадгүй учраас эднийг бүдэгрүүлэх нь зүйтэй.

7. Таны сонгосон бүхэн таныг илэрхийлж байх ёстой
Имидж гэдэг бол угаас өөрийгөө олон илэрхийлж байгаа нэг хэлбэр мөн. Хэрэв та үргэлж янз бүрийн торон бээлий өмсдөг бол энэ нь автоматаар таныг сонгодог эдлэлд дуртай, хээнцэр эмэгтэй гэсэн мессежийг бусдад түгээдэг. Тиймээс бүрдүүлж буй стереотип бүхнээ таны байр суурийг ямарваа нэгэн байдлаар илэрхийлэхүйц байлгаарай.

Таныг үзэг цаас гаргаад өөрийнхөө имиджийг нэг нэгээр нь зохиож суугаа гэдэгт итгэж байна. Амжилт болгон имиджийн амжилт байдаг юм шүү.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийг онлайн найз Гоолингоо.мн

Wednesday, June 15, 2011

Чиний ирээдүйн амьдрал чиний гарт.....

Эмэгтэй хүн тамхи татаж байх нь үнэхээр онцгүй харагддаг төдийгүй эх хүн , ирээдүйд эх хүн болно гэдэг утгаараа бүр зохисгүй зүйл. Тамхи татаад өөрт нь сайхан байдаг байж болно гэхдээ тэр хүний цаана бүхэл бүтэн гэр бүлийн амьдрал байгаа шүү дээ. Бусад хүмүүсийн Тамхиа татна уу Архиа ууна уу надад хамагүй л дээ Гэхдээ л өөрсдийнх нь биенд муу өрөөл бусдад ч муу ш дээ Саяхан тамхины хорын талаар хичээл үзсэн ХЭдий хол гэр орондоо татахгүй гарж татлаа гэсэн ч хувцсанд хор нь шингэсэн байдаг Энэ нь үр хүүхэд болон бусдад нөлөөлдөг нь тогтоогдсон гэж хммммн
Тамхи татсанаар та
- Зөв хооллолт, дээд зэргийн нүүрний тос хэрэглээд ч аварч чадахгүй болсон нүүрний гүн үрчлээсүүд

- Хуурайшиж, хугарамтгай болсон үс, хаг

- Сөөнгө, хиржигнэсэн дуу хоолой

- Эмэгтэйчүүдийн жирэмсний болон төрөлтийн хүндрэлүүд

- Нүдний гал унтарч, нүүрний арьс зэвхийрч, нүдний доод хэсэг хөхрөх

- Эрчүүд бэлгийн чадавхаа алдах

Энэ бол тамхины хор хөнөөлийн талаар бодож эхлэхэд хангалттай хүчин зүйлүүд. Харин илүү аюултай хор уршгийн талаар бид хөндөөгүй л байгаа шүү. Тухайлбал, уушигны хорт хавдар, уруулын хавдар, умайн хүзүүний хорт хавдар …

Өөрөө хүсвэл тамхинаас гарж чаднаа бүсгүй минь залуу минь чамд болон чиний ирээдүйн сайхан амьдралд аз жаргал хүсье

Ягаан уруулын будагтай
Янжуурын ишэн дээр
Ялаа л эргэхээс
Эрвээхэй суухгүй
Ягаан сартай шөнөөр
Дарс ханхлуулсан бүсгүй
Янагийн суудлаар завиллаа ч
Гэргийн хойморт залрахгүй
Уйлах нь хүртэл хөөрхөн
Ертөнцийн гоо охидын
Ув улаахан уруулд
Шунх зохихоос сархад зохихгүй

Би эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг

Би эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг...учир нь энэ дэлхийн хамгийн сайн сайхан юм бүхэн миний төлөө зориулагдсан байдаг... чөтгөр ч атаархам миний биед л наалдах гэж усны булга, тарвага, минж, суусар, бүр туулай хүртэл үсээ зумлуулж, торго шиг зөөлхөн арьсан дээр минь хэдэн жил, сараар хэвтэх гэж бүсгүй надад амиа өргөцгөөдөг... хүн төрөлхөтний үнэт эрдэнэс болсон алт, мөнгө, алмаз эрдэнэ зөвхөн намайг л баярлуулах гэж сондор зүүлт болон хөл дор минь сөхөрдөг... орчлон дээрх хамгийн үзэсгэлэнтэй цэцэг хүртэл миний мишээхийг үзэх гэж хэдхэн хоног амьдраад хорчийж хатаж үхдэг... дэлхийн нэртэй загвар зохион бүтээгчид бүсгүй надад зориулж жил, сар өдрөөр толгойгоо гашилган ухнатдаг... нүүрний энгэсэг, тансаг үнэртэнг миний л таашаалд нийцүүлэх гэж бүхэл бүтэн лабораториуд дэлхий даяар ажиллаж байдаг... жимсний дарс, амттан бүхэн надгүйгээр юу ч биш...жирийн л нэг эмэгтэй хүнгүйгээр эрэгтэй хүмүүс хэн ч биш...би эмэгтэй хүн... энэ хорвоогийн дээд бүхнийг эдлэх л гэж би эмэгтэй хүн болсон... хамгийн халуун хайр, халамж энхрийллийг мэдрэх гэж, хамгаас дулаахан энхрий ялдам үгсийг сонсох гэж, хүж хорвоог гэрэл сүүдэртэй нь амтлах гэж хүн хүндээ би эмэгтэй хүн болж мэндэлсэн... надад л зориулж сонгодогууд төрсөн, намайг магтан дуулах гэж яруу найраг бий болсон...намайг хөгжөөх гэж эрвээхэйс нэг л өдөр амьдардаг ч эмэгтэй хүний зүүдэнд тэд өдөр бүр айлчилдаг...нар сар ч ялгаагүй, надгүйгээр онцгой байж чадахгүй байхсан...нэгэн гаригийг хөл дороо эвхрүүлсэн, нэрнээсээ л гайхамшиг цацруулсан би эмэгтэй хүн...ихэмсэглэл бардамналыг би л энгэртээ зүүж, инээмсэглэл гунигийг ухаандаа цэнлэж чадна...Би эмэгтэй хүн болж төрсөндөө ихэмсдэг...гариг ертөнцийн гайхамшиг бүхнийг бүтээж, гайхамшгийг эдэлж, гайхамшгийн дунд гайхамшигтайгаар амьдарч, гайхамшиг болж мөнхрөх би эмэгтэй хүн - би бол гайхамшгийн дээд

Tuesday, June 14, 2011

Өөрийгөө хөндлөнгөөс харж үзэх юмсааан

Сүүлийн үед Өөрийгөө хөндлөнгөөс харж үзэх юмсан гэсэн бодол толгойноос гарахгүй юм. ЯМартай ч их өөрчлөгдөж байгаагаа л мэдэрч байна. Урьдны Хандаа биш болсон гэдгээ. Ганцаараа байх үед Асар их бодол толгойд эргэлдэхиймдаа.... Бас хүмүүсийг харж, хүмүүстээ харилцаж , тэдэнтэй ярьж байхдаа тэднийг ойлгохыг хичээж бас тодорхой хэмжжээгээр дүгнэлт хийдэг. Адаглаад хос хоёр хүн явж байхад тэр 2 хүниийг хараад их бодол толгойд орж ирдэг..Бие биендээ үнэн сэтгэлээсээ хандаж байна уу ? Хамтдаа жаргалтай байж чадаж байгаа болов уу ? Хэн нь их сэтгэлийн илрэлтэй байна гэх мэтчилэн ..
Үнэн сэтгэлээсээ хандаж байвал харц нь цаанаа нэг л өөр..
Хүний нүд сэтгэлийн толь гэж үнэн үг БИ энэ үгэн итгэдэг. БИ хүмүүсийн нүдрүү харах дуртай . Багш доктор хэн ч бай би нүдрүү нь харж харьцаж чаддаг боддог..........ххэхэх
Гэхдээ ингээд бодоход их анзаарагч юм шиг мөртлөө Бас юуч анзаардаггүйн байнаа Ямартай ч хүний өмссөн зүүсэн тэгтлээ анзаараад байдаггүйн хэхэ

Байгаль, Хүн, Хүмүүсийн харилцаа гээд л юм бүхэн их сонин сонирхолтой санагдах юмөө. Яагаад, яагаад, яагаад их гоё асуулт хэхэ. Гэхдээ Хүн болгон л над шиг ингэж боддог байхдаа.хмммм
Оройд эсвэл ганцаараа байхдаа өөрийгөө дандаа дүгнэж үздэг.Үг яриагаараа үйлдлээрээ л би бусдад өөрийгөө илэрхийлж байгаа шд . Тэгэхээр би бусад хүмүүст ямар харагддаг бол ????? хэхэхэ
Аав ээж дүү нар , багш найз нөхөд хамаатан садан зүгээр зөрөөд өнгөрж буй хүмүүст хүртэл ямар харагддаг бол????
Хэдий хүн болгон адилгүй ч ерөнхийдөө би Хандаа гэдэг хүн хүмүүст ямар харагддаг бол???
Ганцаараа байгаа үедээ, унтаж , хоол идэж , инээж, ярьж ,зөрүүдэлж, уурлаж , уйлж, эрхэлж , зүгээр компьютэрийн ард сууж байхдаа, олон хүмүүсийн дунд, найз нөхөдтэйгээ байхдаа би ямар байдаг бол энэ бүгдийг хөндлөнгөөс харж үзмээр санагдаад байхын хэхэ Өөрийгөө өөртөө мэдэгдэлгүй зүгээр л дагаж ажиглалт хийж болдог бол...........Аан би чинь ийм хүн юм бийй вий гэдэг дүгнэлтэд хүрэх байсан байхдаа

Monday, June 13, 2011

Хайртай аавыгаа санаад байна. Ааваа охин нь таньдаа зөндөө хайртай шүү үг өгүүлбэр бүр нь охиных нь чин сэтгэлийн илэрхийлэл шүү

Аавдаа үнсүүлэхийн жаргал
Аавдаа би түргэн очоод үнсүүлмээр санагдах юм
Амин нөмөр бараагийг тань санаад л байна
Гудаг суусан хацраа үнэрлүүлмээр бодогдох юм
Гунигийн сүүдэр үрээс чинь хурдан үргэнэ дээ
Аавдаа би хурдан очоод үнсүүлмээр санагдах юм
Ачлахын үнэн үгийг тань үгүйлээд байна
Бодолд бүдэрсэн тухаа өгөөд үнэрлүүлмээр байна
Бүүдгэр зовлон үрээс чинь түргэн холдоно доо
Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна
Самсаа шархирах нялх багын сэтгэлийг минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь
Аавдаа би түргэн очоод үнсүүлмээр л санагдах юм
Ашдын жаргалд түшгийг тань үгүйлээд л байна
Тэнгэр аавдаа сэтгэлээ дэлгээд үнэрлүүлмээр л байна
Тэгж л миний зүрхэнд наран мандана даа
Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна
Самсаа шархирах нялх багын сэтгэлийг минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь
Эрvvл энх урт удаан наслаараа миний аав ээж 2оо 2 охин нь аав ээж2тоо дэндvv их хайртай

Дашбалбар - Тэнгэр шиг бай

Сэтгэл санаа тавгүйтсэн үед хамгийн түрүүнд энэ шүлэг санаанд ордог.
Ухаарал хайрласан Үнэхэр агуу шүлэг. Тиймээ би тэнгэр шиг байж чадахгүй ч тэнгэр шиг байхыг хичээж амьдарнаа.Та нар минь ч гэсэн хияээгэрэй хэхэ Амжилт

Хамаг бүгдээр чамайг Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! Хамгийн сайн хүмүүс гэж

Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!



Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл

Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

Маань унших ёсон.

Маанийн зургаан үсгийг тоолсноор ёзоорын зургаан нисванис арилах бөгөөд Ум үсгээр мунхагийн харанхуй арилна. Ма үсгээр уур арилах, Ни үсгээр харам, Бад үсгээр тачаал, Мэүсгээр атаат сэтгэл, Хум үсгээр омогт сэтгэлийг тус тус арилгах болно. Мөн Ум үсгээр дээд шид бүтээлийг олно. Ма үсгээр нийтийн шид бүтээлийг олно. Ни үсгээр өвчин хийгээд адыг амирлуулахын шид бүтээлийг олно. Бад үсгээр нас буян арвижихын шид бүтээлийг олно. Мэүсгээр хүн, эд , идээ гурвыг эрхэдээ хураахын шид бүтээлийг олно. Хум үсгээр дайсан тотгор хорлогчийг гэсгээн таслахын шид бүтээлийг олно гэжээ. http://renchinbal.wordpress.com/


Өглөөний дасгал

1. Үсээ үргэлж илж бай
Өглөө сэрээд хурууныхаа өндгөөр үсээ самнах маягаар хойш урагш илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд цочирч, тархи оюун ухаан сэргэж, даралт буурах сайн талтай. Толгой эргэх, өвдөх, үс унах, зүрх дэлсэх, мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлнэ.

2. Нүдний дасгал
Тайван орчинд анхаарлаа төвлөрүүлээд нүдээ хагас анин нар зөв, нар буруу, баруун зүүн, дээш доош алгуур эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх үйлдлийг давтана. Дээрх дасгалыг хийснээр нүдний ядаргаа, чилээ гарч, хараа хурцлагдахын зэрэгцээ толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний бусад эмгэгүүдээс сэргийлнэ.

3. Хэлээ тагнайдаа хүргэ
Хэлнийхээ үзүүрийг тагнайн хонхорхойд хүргэж, дээш доош, хоёр тийш эргэлдүүлнэ. Ингэснээр шүлс элбэгшихийн дээр хоолны дуршлыг өдөөж, шингэцэд сайнаар нөлөөлнө. Түүнчлэн ам аргах, буйлны үрэвслээс сэргийлдэг.

4. Шүлсээ залги
Завьжаараа шүлсээ сорж дүүргээд 10 хувааж залгина. Дээрх дасгалыг хийснээр хоолны шингэц сайжирч, залгиурын ажиллагаа идэвхжин биеийн эсэргүүцэл сайжирна.

5. Шүдээ товшиж занш
Амаа жимийн анхаарлаа төвлөрүүлээд эхлээд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо зуугаад товшино. Энэ нь шүдний өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ шүдийг тань бэхжүүлэхэд тустай.

6. Дагзаа нясалж сур
Хоёр гарынхаа алгаар чихээ дарж, долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж, чихний ар дагзанд 36 удаа няслах үйлдэл хийгээд чихээ тагласан гараа огцом авч, буцаан дарах хөдөлгөөнийг 16 удаа хийнэ. Ингэснээр тархи толгой сэргэж, тогтоох, санах ой ухаан, сонсгол сайжирна. Мөн чихний элдэв эмгэгээс сэргийлэх сайн талтай ажээ.

7. Өглөө бүр эвшээ

Өглөө бүр хамраараа амьсгаа аван хэвлийгээ дүүргээд толгойгоо өргөн амаа ангайн эвшээж амьсгалаа гаргах уг дасгалыг 12 удаа хийж занших нь уушгины үйл ажиллагааг тань сайжруулахын хажуугаар зүрх уушгины цусан хангамжийг нэмэгдүүлж, цээж давчдах, багтрах, бөгшүүлж ханиалгахаас сэргийлэхэд тустай.

/Зууны мэдээ/

Таны биеийн болон гарын хөдөлгөөн юун тухай өгүүлнэ вэ?

Биеэ зөв авч явна гэдэг бол нэг ёсондоо эргэн тойрныхоо хүмүүст үзүүлж байгаа хүндэтгэл юм. Үүнд хүний хүмүүжил төдийгүй зуршил ихээхэн үүрэгтэй. Эдгээр зуршил нь хүний сайн талыг харуулж чаддаг ч нөгөөх сайн талыг юу ч үгүй болгох чадвартай байдаг.

Заримдаа хүмүүс их сонин биеэ авч явснаас үүдэн олон зүйл алдахад хүрдэг. Хамгийн гол нь өөрийнхөөрөө байх нь ажил хэрэгч хүний чухал зарчим гэж хэлж болно.

Гар болон биеийн хөдөлгөөн нь тухайн хүний дүр төрхийн салшгүй нэг хэсэг. Хөдөлгөөн хэт түргэн шаламгай байх учиргүй. Яриа дэлгэж байгаа үед нүдээ доош хэтэрхий удаан хугацаагаар буулгаж болохгүй. Мөн биеэ сул тавьчихсан сууж болохгүй нь. Амарч байгаа тохиолдолд өөр хэрэг.

Хэрэв та ахмад насны хүмүүсийн дунд байгаа тохиолдолд үг яриа нь илүү дэг журамтай, хэлж ярьж байгаагаа дүгнэж цэгнэсэн байдалтай байх нь зүйн хэрэг.

Алхаа гишгээ хүртэл таны дүр төрхийг бүрдүүлнэ. Алхаж явахдаа сульдаатай хүн шиг хөлөө битгий зөөгөөрэй, мөн гараа хэт их даллаж, том том алхаж явж болохгүй нь. Хамгийн тохиромжтой алхаа бол биеэ цэх бариад дунд зэргийн алхаагаар явах.

Сандал дээр сууж байхдаа битгий хоёр тийш ганхаарай. Ширээн дээр тохойгоороо дарчихаад хэвтэх маягтай болж болохгүй юм. Суух, босох бүрийдээ нэг их шуугиан гаргахгүй байвал зүгээр. Сандлаа битгий шалан дээр чирэн чимээ шуугиан гаргаарай, түүний оронд түшлэгнээс нь бариад өргөн өөр газарт аваачиж тавина.

Хөлөө байнга хөдөлгөж, сандал дээрээ дайвганаад, эсвэл гутлын өсгийгөөр тоншоод байх нь тааламжтай зүйл биш гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Ялангуяа ярианы үеэр ингэж байгаа бол эсрэг талын хүн тань цаашид ярилцах дургүй юм байна гэж хүлээн авах болно. Ярилцаж байх зуурт толгойгоо гараар түшэх юм бол таныг ядарсан эсвэл уйдаад байгааг харуулах болно.

Хүмүүс заримдаа цээжин тус газраа гараа барьдаг, гэтэл энэ нь яриагаа зогсоохыг хүссэн үйлдэл болно гэдгийг санаж яваарай. Хэрэв ярилцаж байгаа хүнээ өөртөө татахыг хүсч байгаа бол толгойгоо үл ялиг хажуу тийш гилжийлгээрэй. Энэхүү үйлдэл нөгөөх хүнээ анхааралтай сонсож байгаагийн нэгэн илрэл болно. Ярианы явцад тамхи татах эсвэл нүдний шилээ арчих зэрэг үйлдэл хийвэл хариултаас бултах гэж байна хэмээн ойлгогддог.

Т.Бүрэн

Өөрийгөө үнэлж бас бусдаар үнэлүүлж сур


Бид ихэнх тохиолдолд алдаа гаргачихаад хойноос нь харамсаж суудаг. Тэгвэл энэ бүх алдаагаа дахин давтахгүй байхад тань туслахаар өөрийгөө хөгжүүлэх доорх 12 зөвлөгөөг толилуулж байна.

1. Хийсэн үйлдэл бүрээ сайн хянаж бай. Хийсэн алдаагаа бус, хожим тэр алдаагаа дахин давтахгүй, харин ч хэрхэн засах талаар бод. Өөрийн тань хийсэн алдааны уршиг, дараагийн ажилд ямар байдлаар туссаныг олж хар. Гэхдээ нэг хийсэн алдаагаа цаг ямагт бодоод байлгүй, ажилдаа анхаар. Жишээ нь, та нөхрөөсөө саллаа гэж бодъё. Хүний шаар, адгийн амьтантай хайран таван жилийг барлаа гэж цаг үргэлж бодох нь тийм ч таатай биш. Нэгэнт муу хүнтэй ханилан амьдралаа сайн сайхан байлгаж чадаагүйгээс хойш урьдынхаа алдааг давтахгүй байх нь чухал.

2. Бүх зүйл бүтэлгүй, хүн бүхэн дургүй хүргээд байгаа юм шиг үе заримдаа тохиолддог. Гэхдээ энэ бүхнийг бас сайн талаас нь олж харж болно. Яавал сайн талаас нь олж харах вэ? "Би дэлгүүрээс хүнсээ аваад гэртээ иртэл үүргэвчний маань уяа тайлагдаад дотор нь байсан миний косметик алга болчихсон байлаа. Тухайн агшинд би маш их сэтгэлээр унасан. Гэвч хэсэг хугацааны дараа миний инээд хүрч билээ. Миний косметикийг хулгайлсан хулгайч олзоо хараад ямар их гутрах бол. Эмэгтэй хүний хэрэглэсэн будагнууд. Нэг ч шинэ юм байхгүй. Косметикаа алдсан нь надад харамсмаар байсан ч, 14 хоног будалгүй явсан нь арьсанд тустай байсан юм". Тиймээ энэ тохиолдол шиг муугийн хажуугаар сайныг зэрэгцүүлэн бодох нь танд тустай байх болно.

3. Хийх хэрэгтэй, шаардлагатай болон маргааш, дараагийн долоо хоногт, ирэх сард хийж гүйцэтгэх ёстой ажил үүргийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй. Ингэж бичиж төлөвлөх нь болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлдэг болохыг сэтгэл зүйчид тогтоосон байна. Түүнчлэн иймэрхүү жагсаалтыг нүдэндээ ил харагдахуйц газар маш хөнгөн маягаар бичих нь ашиг тустай байдаг. Жишээ нь, "Хонгор минь цэвэрлэгээгээ хийх болсон. Ээж рүү утасдахаа мартав аа" гэх мэтчилэн.

4. Та цагийг үр ашиггүй өнгөрөөх ёсгүй. Ажлын цагаар найзтайгаа утсаар чалчсанаар юу хожих вэ? Ажлаа алдана, алдсан цаг мөч бүхэн алдаж буй ашиг гэдгийг яс махандаа шингэтэл ойлго. Гэр бүлийн хүрээнд ч үүнийгээ нэвтрүүл. Хэрэв та хоолны дараа бүх хүний идсэн уусан аяга тавгийг угаадаг бол энэ мөчөөс эхлэн зогсоо. Идэж уусан аяга тавгаа өөрсдөөр нь цэвэрлүүлснээр танд өөр ашигтай зүйлс хийх цаг гарна.

5. Шийдсэн бол гүйцэтгэж сур. Долоо хоногийн сүүлийн өдөр гэртээ их цэвэрлэгээ хийнэ гэж төлөвлөсөн л бол хойшлуулж хэрхэвч болохгүй.

6. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хойш тавь. Аар саархан мэт санагддаг тэр л зүйлээс амьдрал бүтдэг юм шүү. Хийхэд уйтгартай санагддаг тэр ажил чинь ч гэсэн. Амьдралд зайлшгүй байх ёстой зүйл болохоор та залхууралгүй хийж сурах ёстой.

7. Ирээдүйнхээ талаар өөдрөг төсөөлөлтэй бай. Жишээ нь, оройд амарч байхдаа өөрийгөө хөгжүүлэх. Ингэх нь таны амьдрал илүү сонирхолтой болно. Англи хэлний сургалтад явж, жолооны дамжаанд сууснаараа та эрин үетэйгээ хөл нийлүүлж, цаг хугацаагаа хэмнэж, амьдрал ахуй тань сайжирна хэмээн төсөөл. Та өөдрөг байх болно.

8. Хуудас цаас аваад амьдралдаа хийж, хэрэгжүүлэхийг хүсч буй зорилтуудаа бичиж бай. Ямар ч зорилгогүй хүн гэдэг сэлүүргүй завьтай адил байдгийг санаж яв. Өмнөө зорилт тавьж, тавьсан зорилгодоо тэмүүлэх нь амттай байдаг юм. Тиймээс та хөгжинө, амжилт ойртоно. Гагцхүү чин сэтгэлээсээ.

9. Амжилт жижгээс том руу байдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг. Таны хувьд мөн адил. Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур. Жишээ нь, найз залуу чинь эрхэлдэг ажилд тань тоомжиргүй, үл хүндэтгэсэн байдлаар "Чиний хийж байгаа ажил хэнд хэрэгтэй юм бэ?" гэж ярьвал энэ яриаг тэр дор нь тас цохь. Энэ цаг мөчөөс эхлэн миний ажилд хошуу дүрэхийг, цаашлаад ажлын минь талаар илүү дутуу үнэлгээ өгөхийг тэвчихгүй гэдгээ хэл. Өөрийн бодол өөртөө зөв байдаг юм. Мэдээж, ажилдаа сонирхолтой бол шүү дээ.

10. Үр ашиггүй зүйлд азаа бүү үз. Эцсийн үр дүнг нь урьдчилан тооцоол. Долоо хэмжээд нэг огтол гэдэг дээ. Энэ нь хувцас худалдаж авахаас эхлээд амьдралынхаа ханийг сонгох хүртэл бүх л зүйлд хамаатай. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө би үүнийг хийхгүй бол Яах вэ? Хийвэл хэзээ, яаж, ямар нөхцөлд хийх ёстой вэ гэдгээ бодолц.

11. Та ажил хайж байгаа бол цөхөрч болохгүй. Идэвхтэй байгаарай. Таны аз жаргал, хувь заяа ганцхан таны гарт л байгаа. Өөрийнхөө гараар өөрийнхөө аз жаргалыг бүтээ, бий болго.

12. Ойрын үед хийх зүйлийнхээ төлөвлөгөөг гаргахдаа дээрх зөвлөгөөг бодож, амьдралдаа нягт нямбай хандаарай.

/Монголчуудын амьдрал/

Ойр дотнын хүмүүстээ сэтгэл сэргэм сайхан үгийг байнга хэлж бай

Бүсгүй таныг гэртээ яаран ирэхэд эр нөхөр чинь байдгаараа хөмсгөө зангидсан, уравгар царайлан угтвал яах вэ. Мэдээж таны сэтгэл тэр чигээрээ уналтын байдалд орно биз дээ. Энэхүү сөрөг энерги нь салхинд цохиулах өвчин хийгээд ханиаднаас ч илүү халдварлах болно.

Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас гарсан үр дүн:
- Жаргалтай хүний нүд рүү харах, уйтгартай хүний нүүр рүү харах нь мөн л тийм мэдрэмжийг бидэнд төрүүлдэг гэсэн дүгнэлтэд тэдгээр эрдэмтэн судлаачид хүрсэн байна. Үүнийг сэтгэл зүйчид "Сэтгэл хөдлөлийн халдварт өвчин" хэмээн нэрлэсэн байна.

Хэрэв таны ойр орчимд өөдрөг үзэлтэй хүмүүс байдаг бол энэ нь маш сайн хэрэг юм. Ер нь сөрөг сэтгэл хөдлөл нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болох нь хэн хүнд ойлгомжтой хэрэг юм. Мөн түүнчлэн гутранги үзэлтэй, уйтгар гунигт автсан хүмүүстэй нэлээд хэдэн жил хамт амьдрах юм бол төд удалгүй сэтгэл санааны ямар нэгэн өвчинтэй болж мэдэх юм шүү.

Сөрөг сэтгэл хөдлөл нь хүнийг цаг үргэлж шимж амьдарч байдаг. Нэг ёсондоо шимэгч хорхой л гэсэн үг юм. Иймд тэдгээр сөрөг энергитэй, сэтгэл хөдлөлтэй хүмүүсийн нөлөөнд автагдахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Ингээд дараах зөвлөмжийн дагуу сөрөг сэтгэл хөдлөлийн өвчин үл халдах дархлаагаа сайжруулаарай.

- Үргэлж сайн сайхан зүйлийн талаар бод.
- Энэ нь өөртөө эерэг энергийг хуримтлуулна.

- Өөдрөг үзэлтэй хүмүүс дунд байхыг хичээ.
- Эрүүл сэтгэл хөдлөлийн гинжин холбоог үүсгэх хэрэгтэй. Жишээ нь:

- Эерэг сэтгэл хөдлөлийн талаар: Өнөөдөр нартай өдөр байна, үс маань аятайхан харагдаж байна, замын бөглөрөл гайгүй байна, дарга сайхан ааштай байна гэх мэт...
- Сөрөг сэтгэл хөдлөлийн талаар: Үргэлж ийм байхгүй. Маргааш бүх зүйл сайхан болно. Оройноос өглөө дээр гэдгийг санаж явах.

- Ойр дотны хүмүүсдээ чин үнэнээсээ, харамгүй сэтгэлээр найрсаг, дотно, дулаахан, сэтгэл сэргэм сайхан үгийг байнга хэлж бай.

/Хань/

Хүмүүс хэдийд харилцан дурлалцдаг вэ?

1. Дотно харьцаа
Бидний нүдэнд байнга үзэгдэж харагддаг хүмүүст бид эхэлж хайртай болдог шүү дээ. Хэдий чинээ тэр хүнтэйгээ илүү их харьцаж байна төдий чинээ та хоёрын харьцаа илүү гүнзгийрч, дотносох болно.

2. Гадаад төрх байдал
Гоо зүйн байдал нь бие биендээ татагдах бас нэг шалтаг болж өгдөг. Гэхдээ заримдаа энэ нь өрөөсгөл ойлголт мэт санагддаг. Учир нь гадаад байдлаас илүү бие физиологийн дасан зохицолт чухал байдаг ажээ. Өөрөөр хэлбэл өөрсөдтэйгөө адилхан хүмүүсийг илүү сонгодог гэх үү дээ. Хэрэв энэ нь биелэлээ олох аваас танилцсанаас хойш жилийн дараа гэхэд бие биендээ хүчтэй дурлацгаадаг байна.

3. Ерөнхий үзэл бодол
Хэчнээн алдартай одууд хоорондоо дуу шуугиантайгаар суугаад төд удалгүй салдаг шүү дээ Энэ нь цаанаа нэгийг өгүүлж байгаа хэрэг юм. Учир нь дан ганц нэр төр, гадаад байдал чухал биш хамгийн гол нь ерөнхий үзэл бодол, сонирхол, зан араншин илүү чухал байдаг.

4. Сэтгэл хөдлөл
Энэ нь бас нэг чухал зүйлийн нэг юм. Эсрэг тэсрэг сэтгэл хөдлөлтэй хүмүүс хоорондоо төдийлөн зохицдоггүй.

5. Мэдрэмжийн тэнцүүр
Бидэнд хэн нэгэн хүн хүчтэй таалагдсан үед цаад хүн нь хариу сэтгэл хөдлөлийг мэдэрч эхэлдэг. Өөрөөр хэлбэл таалагдсан хүнээ хараад өөрийн сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй гэсэн үг юм.

6. Үнэнч байдал
Байнгын хүсэл нь хоосон мөрөөдөл болон хувирдаг. Тиймээс хайртай хүнтэйгээ суусан хойноо хүмүүжүүлж авна гэж хүлээж суусны хэрэггүй юм шүү. Нэн ялангуяа эмэгтэй хүмүүс энэ мэт төөрөгдөлд орох нь илүү байдаг. Иймд цаг хугацаа алдалгүй болохгүй байгаа зүйлийг нь яг одоо шуудхан хайртынхаа нүүрэн дээр нь хэлэх хэрэгтэй.

/Хань/

Дур булаам хүүхнүүдийн талаар эрчүүд ямар бодолтой байдаг бол?

Эмэгтэй хүн гэдэг тэр чигээрээ ер бусын, тайлагдашгүй оньсого байдаг. Гадаад төрх эсвэл зан араншин хоёрын аль нь чухал гэж? Нэг нь нөгөөгүйгээр төгс төгөлдөр байж чадахгүй л болов уу. Мэдээж хэрэг сайхан хүүхнээс ямар ч эр хүн татгалзахгүй шүү дээ. Ерөнхийдөө бол эмэгтэй хүн намуун зөөлөн, эмэгтэйлэг бас мэдрэмжтэй байх ёстой.

- Эрэгтэй хүний төсөөлж бодохоос ч илүү эмэгтэй хүний ертөнц гэдэг тэр чигээрээ баялаг юм. Хамгийн эхний ээлжинд эмэгтэй хүний цэцэн ухаан, эмэгтэйлэг байдал дараагаар нь гадаад төрх орно. Түүнчлэн эр хүнийг эмэгтэй хүн жолоодож явдаг гэдэгт санал нэг байдаг. Гэхдээ эр хүн үүнийг нь тэр бүр мэддэггүй билээ. Байгаль дээр эмэгтэй хүн лидер байдаг бөгөөд амьдралын эхлэл гэж тэднийг хэлж болох юм.

- Хамгийн гол нь эмэгтэй хүн гаднаасаа илүү дотроосоо гэрэлтэж явах ёстой юм. Мэдээж хэрэг байгалиасаа дур булаам төрнө гэдэг бол эмэгтэй хүн болж төрсний бахархал юм.

Гэхдээ дотоод ертөнцтэйгээ гоо үзэсгэлэнгээ хослуулж чадвал гайхамшигтай төгс төгөлдөр эмэгтэй болж чадна.

Хэт гоо үзэсгэлэндээ эрдэж, амьдралд хазгай гишгэж явж болохгүй юм. Заримдаа тэдгээр эмэгтэйчүүдээс болгоомжлох явдал гарах нь цөөнгүй. Наанаа дагина мэт харагдаж байвч цаанаа ямар бодол санаатайгаар эр хүнийг урхидаж байгааг таахад бэрх байдаг.

- Гоо үзэсгэлэнгийн өмнө ямар ч эр хүн үгүй гэж хэлж, цааш нь түлхэж чаддаггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл эр хүнийг ховсдоход эмэгтэй хүний гадаад дүр төрх багагүй нөлөө үзүүлдэг гэж хэлж болох юм. Гэсэн хэдий ч царайны сайхнаар цай сүлдэггүй гэж нэг үг байдаг.

Мэдээж хэрэг ухаалаг байдал, боловсрол, сайхан сэтгэл, халамжтай байдал гээд ёс суртахууныг нь харж үзнэ шүү дээ. Хэрэв энэ бүгд зэрэгцэн оршихгүй л юм бол хэчнээн дур булаам байгаад ч нэмэргүй болов уу.

/Хань/

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~