Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, December 22, 2011

Диваажингийн  үүд


Нэгэн цэрэг Лам дээр ирж,
-Там, диваажин гэж байдаг нь үнэн юм уу? хэмээн асуужээ.
-Чи хэн юм бэ? гэж ламтанг асуухад, тэрээр:
-Самурай гэж.
Өө, чи цэрэг байсан юм уу? Чам шиг амьтныг цэрэгт авдаг ямар дарга байна аа? Чи яг л гуйлгачин баймаар царайтай юм гэж Ламтан дуу алдав.
Уур нь хүрсэн цэрэг илднийхээ ишийг тэмтэрхэд, Ламтан:
-Өө, чи сэлэмтэй юм уу? Гэхдээ наад сэлэм чинь миний толгойг хяргахад даанч мохоодох байлгүй дээ хэмээн үргэлжлүүлэн хор шарыг нь малтлаа.
Цэрэг эр сэлмээ бүрэн сугалан гаргаж ирэхэд, Ламтан:
-Яг энэ үед л тамын үүд нээгддэг юм даа гэжээ.
Үүнийг сонсонгуут цэрэг эрд нэгэнт их багшийн шавь болсон мэт төсөөлөл төрж, сэлмээ хуйнд нь буцаан хийгээд мэхийн ёслов.
-Энд харин Диваажингийн үүд нээгдэж байна гэж ламтан хэлсэн гэдэг.
Там там гэвч там хаана байх билээ
Тамтаггүй буруу явбал там чинь тэр биш үү.

http://vipassanamongolia.wordpress.com/category/%D2%AF%D0%BB%D0%B3%D1%8D%D1%80/  web huudasnaas oruulav
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Мууг элсэн дээр, сайныг хадан дээр сийлж сурцгаая







Хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ: "Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан." Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас татаж гарган аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр "Намайг миний хамгийн сайн найз аварлаа" гэж бичжээ. Найзыгаа алгадаж дараа нь аварсан нөгөө найз нь, "Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ" гэж асуухад нөгөөх нь: "Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилаг. Харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэн алга болгог гэсэндээ" "Мууг элсэн дээр, сайныг хадан дээр сийлж сурцгаая." Таны амьдралын хамгийн чухал хүнийг олоход ганц хором байдаг бол түүнийг мартахад бүх амьдралаа зориулдаг. 


http://www.mongoliantemple.com/ArticleDetails.aspx?MenuId=2&ArticleID=229

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Tuesday, November 15, 2011

БЯЦХАН СУРГААЛ


Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий
Тусдаа єєрєє толгойтойн учир
Тулгарсан юманд сvvлд нь дуугар.
Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий
Тусдаа єєрєє толгойтойн учир
Тулгарсан юманд сvvлд нь дуугар.

Хvний амьдралд чухаг мєртєє
Хvvхэд хэлдэггvй сургаал гэж бий
Хvй ертєнцєд элбэг мєртєє
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий. 
Єнєє vдэш голсон хоол
Єглєє босоход эрдэнэ болдог
Єсєхийн цагт хайхраагvй янаг
Єтлєхийн vед бурхан гэгддэг.

Зун цагт новш болсон юм
Зудтай євєл аминд орох ч бий
Хот газар булаацалддаг зvйл
Холын хєдєєд хог дээр хэвтэх ч бий.

Хадтай газар хадуур хэрэггvй
Модтой газар савар хэрэггvй
Морьтой хvнд бензин хэрэггvй
Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй.

Аргалын эвэр тэмээнд хэрэггvй
Адууны сvvл ямаанд хэрэггvй
Архины лонх шувуунд хэрэггvй
Алтан бєгж сармагчинд хэрэггvй.

Бєєгийн хэрэгсэл ламд гай
Бєхийн зодог эхнэрт лай
Бурхан тахил чєтгєрт дараа
Буу саадаг чавганцад тєвєг.

Байгаль болоод хvний ёсонд
Байх байр зохицох зохицол гэж бий
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггvй орон зай гэж бий.

Хэн бvхэн балчир хvvхдийг єхєєрдєвч
Хээр тааралдвал айж зэвvvцнэм вэ
Хэвтэж байхдаа амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл аюул гэдэг тэр.

Ууланд байхад мод гэдэг vзэсгэлэн ч
Унтаад босоход гэрт ургасан байвал ямар вэ ?
Усанд байхдаа загас гэдэг хєєрхєн ч
Уртын замд шєнє морьтой загас таарвал ямар вэ ?

Оронд тэврэхэд бvсгvй хvн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид огторгуйдаа чимэг
Ойчоод тvрвэл нь дэлхий юу болох вэ.

Хєлийн оймсыг гарт ємсєгвєл ямар вэ
Хєхєєний дуугаар нохой донгодвол ямар вэ
Хєхний даруулгыг нvдэндээ зvvвэл яах вэ
Хєрсний анжисаар дээл эсгэвэл яах вэ.

Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй
Зохицох ёсон гэвч дотроо бас
Зориуд тааруулсан єєрийн цагтай.

Yлгэрлэвээс єглєє галлах эхнэр
Yд єнгєрєєж босвол хэрэг юун
Yерхэж явсан нєхєр туслах тусаа
Yхсэн хойно санавал тус юун.

Yелзvvр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм тєдий
Yймээний жил тvмнийг аварсан зэвсэг
Yе нь єнгєрєхєд тvvхийн дурсгал тєдий.

Учир иймээс амьд сэрvvн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бvхнийг зохицуул
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай зvйн дотор яв.

Бусдыг хэлэхээсээ єєрийгєє урьтаж шинж
Буруу зєвєє ухаант хvнээс асуу
Цагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сvйд. 
 Р.Чойном

Saturday, October 15, 2011

хэхэ сая сонжоогоор үзлээ Бараг л таарч байна


Таны оноо: 38
Та тааралдсан эрээ “тавтай морил!” гэж дууддаггүй, бас өөр лүүгээ тэмүүлсэн эрийг хатуу үг, хяламхийсэн харцаараа хөөгөөд явуулчихдаггүй дунджыг баримталдаг бүсгүй. Та эрчүүдийг өөрийнхөө төлөө хичээл зүтгэл гаргахыг зөвшөөрдөг. Хэн нэг эр танд цэцгийн баглаа авч өгье гэвэл та “Хэрэггүй ээ” гэхийн оронд “Би цахирмаад дуртай шүү” гэж хэлж чадах нэгэн. Энэ бол сайн хэрэг. Учир нь эрэгтэй хүнд ч сонирхсон эмэгтэйнхээ төлөө ямар нэг зүйл зарцуулах нь таалагддаг юм. Мөн та эр хүнийг өөртө хүндлэлгүй хандахыг зүгээр тэвчээд, хараад өнгөрдөггүй. Гэлээ гэхдээ уурдаж, дарамт үүсгэдэггүй. Харин эелдгээр дахин ийм явдал гаргахгүй байхыг далд байдлаар сануулаад л болидог. Харин дараагийн удаа түүнийг дахин тэр алдаагаа гаргах юм бол та орхин одож чадна. Мөн та эр хүнийг өөр эмэгтэй рүү харахад нь сандралгүй, маш тайван байж чаддагаараа, өөрийгөө бусадтай харьцуулж доош нь хийдэггүйгээрээ ялгардаг. Яг энэ чинь л таны араас тэр олон эрчүүд “үхэн хатан” гүйдгийн шалтгаан юм шүү дээ.

Friday, September 30, 2011

Хүн яагаад өөрийгөө харж болдоггүйн бол оо?

Толь огт байдаггүй байсан бол бид нар өөрсдийгөө яамар гэдгийг мэдэхгүй хэхэ магадгүй усны тусгалд өөрсдийгөө харах байсан байхаа Толь огт байдаггүй байсан бол эмэгтэйчүүдийн эдийн засагт хөөрхөн хэмнэлттэй байх байсан байхаа Өөрийгөө ямар харагдаж байгааг мэдэхгүй болохоор хэхэх
 Ер нь яагаад хүн өөрийгөө харж болдоггүй заяасан юм бол........???????

Wednesday, September 21, 2011

Залуу чи сонс...

Чи намайг гэвэл би чинийх л байна Чи намайг хаявал би хэнийх ч байж чадна... Бардам залуу минь Чихэнд сонсголонтой гуравхан үгэнд чинь Бие сэтгэлээ зориулна гэвэл эндүүрэл шүү Чи бид хоёрын харьцааг цаг хугацаа харуулна... Урсан өнгөрөх хором бүхэнд Өөрийн чинь үнэнг танинаа би... Хайртай л юм бол хамаг хувцасаа тайл гэх нь үү? Халуураад хэвтэхэд минь эм бариад гүйх нь үү? Энэ бол чиний л сонголт Эргэлзээгүй чи надад мэдрэгдэнэ Би ээжийн чинь орлогч биш Ганц шөнийн сексийн бэлгэдэл Салж өгдөггүй нойтон хамуу Хажууд чинь гунхах утасны гангараа биш! Би зөвхөн нэг л насныхаа хайрыг хүлээх Өөртэй итгэлтэй Өмнөөс чинь гуйхгүй Өмчирхөг зантай нэгэн бүсгүй... Хойноос чинь гүйлдэх олон хүүхнээс Зүрхний чинь нөхөөс болсон нь хэд бэ? Араас чинь гуйх арван наймтуудаас Анхны шөнийг нь авсан нь хэд бэ? Хариулахгүй байсан ч болно Тоолж хасах гэсээр томьёондоо чи орооцолдоно Хайрлахгүй байсан ч болно Хаяад би гүйж чадна Чи намайг гэвэл би чинийх л байна Чи намайг хаявал би хэнийх ч байж чадна... Бичсэн: Д. Үүрийнцолмон

Saturday, September 17, 2011

Аумын утга учир юу вэ?



Аум бол онцгой утга учиртай, бүтээгч хүчийг өөртөө агуулсан үе юм. Аум бол тарни бүгдийн эх тарни. Аум тарнийг давтан дуудахдаа бид дээрээс амар амгалан, гэрэл гэгээг буулган авчрахын зэрэгцээ дотоод хийгээд гадаад ертөнцдөө орчлон дахины эв эеийг цогцлоон бүтээдэг юм. Аум тарнийг давтан дуудахад дотоод болон гадаад ахуй биес маань бурханлаг ухаарал, тэмүүллээр тэтгэгдэж урамшдаг. Аум бол юутай ч эгнэшгүй агаад түүнд хязгааргүй хүч агуулагдана. Зөвхөн Аумыг давтан дуудсаныхаа үрээр Бурханы гэгээрэлд хүрэх боломжтой. Аумыг дуудаж байхдаа өөрийн тань дотор Бурхан дээшилж, доошилж хөдөлж байгааг мэдрэхийг хичээгээрэй. Олон зуун Энэтхэг эрэлчид зөвхөн Аумыг давтан дуудсаныхаа үрээр Бурханы гэгээрэлд хүрсэн билээ. Аум бол Бүтээгч Бурханы бэлгэ тэмдэг.

Аумыг давтаж дуудахдаа чухам юу болж байгааг анзаарч мэдэхийг хичээгээрэй. Муур, нохой, сармагчингийн нэрийг тэр бүү хэл жирийн нэг хүний нэрийг дуудлаа гэхэд та ямар ч урмыг бадраах зүйл мэдрэхгүй. Харин Бүтээгчийн бэлгэ тэмдэг, амь амьсгал нь болсон Аумыг дуудах даруйд зөн билгийг тань улам хурцалж, хорвоогийн амьдралыг тань бүрэн дүүрэн болгож хувиргах эрдэмтэй дотоод болон гадаад эрч хүчийг урамшуулан сэргээж буй дотоод мэдрэмжийг та мэдрэх болно. Энэ бол Аумын нууц. Хэрэв та хамаг амьдралынхаа туршид нэгэн нууцыг нандигнан дээдлэхийг хүсч байгаа бол дээдлэх учиртай нууц тань энэ юм. Аумыг давтан дууд, тэгвэл юм бүхэн таных болох болно.

Аумыг хэрхэн дуудах вэ?


Аум бол эгнэшгүй анир дуун. Бид ихэнхдээ хоёр зүйл харшин цохилдсоноос үүдэх дуу чимээг сонсдог. Харин Аумд тийм цохилт хэрэггүй. Аум бол анахада буюу цохилт үгүй, анир үгүй анир. Йог юмуу сэтгэл зүрхний Багш хүн өр зүрхний гүнийн гүнээ өөрөө үүдэн гарах Аумыг сонсох чадалтай байдаг.

Аумыг янз янзаар дуудаж болно. Хэрэв чангаар дуудвал Дээдгэгээний бүгдийг чадагч чанарыг мэдэрнэ. Зөөлөн дуудвал Дээдгэгээний баясгаланг мэдэрнэ. Аниргүй дуудвал Дээдгэгээний амгаланг мэдэрнэ. Дээдгэгээний үүдүүлсэн орчлон дахины Аум бол яндашгүй их далай билээ. Хүмүүний дуудсан бодгал Аум бол тэрхүү их далайд агуулагдах нэгэн дусал боловч их далайгаас ангид үл оршиж, их далайг өөрийн гэж үзэх чадалтай. Аумыг чангаар дуудаж буй хүн оройн дээд Дууны сансрын анир цуурайнд хүрч, түүнийг илрүүлэн гаргадаг юм.

Аумыг, гарсан анир нь чихэнд чичирхийлэн сонстож, хамаг биеэр түгэн тархаж байхаар тийм чанга дуудвал нэн сайн. Ингэвэл ухаан санаанд тань итгэлтэй байдал төрж, баяр хөөр, амжилт бүтээлийг та мэдрэх болно. Чангаар дуудахдаа “М” авиаг “Ау” авианаас наанадаж гэхэд гурав дахин урт байхаар дуудах нь зүйтэй.

Monday, September 12, 2011

Нууц

Нууцыг үздэг хэрэгжүүлдэг бүх хүмүүстээ зориуллаа ойрд үзээгүй нэг үзье гэж бодож байгаад өнөөдөр үзлээ Би нууцад итгэдэг

Friday, September 2, 2011

Хэрэв та ганцаардвал эсрэг хүйстэнтэйгээ харьцаарай

- Орчин үеийн номер нэг асуудал болсон ганцаардал, салалт, сэтгэлийн хямрал, стресс бухимдал нь хувь хүний хүрээнээс халиад нийгмийн үзэгдэл болсонд судлаачид түгшиж байгаа билээ. Үүнээс гарах хамгийн үр дүнтэй гарц нь хувь хүний хандлагаас ихээхэн хамаарна.

- Сэтгэлийн хямралд өртвөл эсрэг хүйстэнтэйгээ харьц. Хүн амьдралын туршдаа бишгүй л нэг сэтгэлээр унаж гүнзгий хямралд орох нь бий. Сэтгэл зүйчид үүнийг түр зуурын хямрал гэж үздэг. Ийм байдал удаан үргэлжилбэл эмгэг хууч хүртэл олж болно.

Иймд сэтгэлийн хямралаа даамжруулалгүй энгийн арга хэмжээ авч сураарай. Хямралын үед эрэгтэй нь эмэгтэйгээ, эмэгтэй нь эрэгтэйгээ хэрэг болгон уулзаж, хууч хөөрч, баярлаж баясвал зовлонгоосоо түргэн салдаг байна. Заавал сексийн харьцаанд орох албагүй шүү. Үүнээс дээр шалгарсан "эм" байхгүйг Америкийн судлаачид нотолж байна.

Судлаачид мянгаад хүнд судалгаа хийхэд хөгшин залуу ямар ч хүн өөрийн эсрэг хүйстнийхээ найзтай уулзаж хөөрөлдсөний дараа сэтгэлийн хямрал ганцаардал, уйтгар гуниг нь бүрэн засарчээ.

Учир нь яагаад гэвэл эрэгтэйн үг бүрийг найз бүсгүй (танил эмэгтэй) нь чих тавин чагнаж сэтгэлээ хуваалцдаг байна. Хачирхалтай нь эмэгтэй хүн эмэгтэйнхээ үгийг ингэж анхааралтай сонсдоггүй, бас ижил хүйстэнтэйгээ харьцахад сэтгэлийн хямрал нь арилдаггүй гэнэ. Байгалийн өвөрмөц зохицол байж болно.

Эмэгтэйчүүдийн хувьд бол эрчүүд тун түшигтэй бас найдвартай байдаг учраас тэр болгонд хэлж ярьдаггүй санал бодлоо дотночлон ярьж сэтгэлээ тайвшруулж, дотроо онгойлгодог байна. Эмэгтэй хүн эрчүүдтэй заавал хайр сэтгэлээр холбогдох албагүй.

/Хань/

Monday, August 8, 2011

Зүгээр л би

Зүгээр л би зүү утастай нөхөрлөсөн уран гартай бүсгүй байхыг хүсдэг
Зүгээр л би хүүдээ зөв бурууг нь ялгаж ойлгуулдаг ухаалаг ээж байхыг хүсдэг
 Зүгээр л би эмээгийн эрх охин хэвээрээ энэ насандаа амьдрахыг хүсдэг
Зүгээр л би ээжийнхээ бахархал болж энэ нэрээ хайрлахыг хүсдэг
Зүгээр л би аавыгаа санахдаа огшиж булиглахыг хүсдэг
 Зүгээр л би аливаа зүйлд аав шигээ цайлган ээж шигээ ухаалаг хандахыг хүсдэг
 Зүгээр л би хонгор жаахан дүү нартаа үлгэрлэж байхыг хүсдэг
Зүгээр л би амьд бүхнийг хайрлахыг хүсдэг
Зүгээр л би аливаа хуурмаг бүхнээс хол байхыг хүсдэг
 Зүгээр л би хүн гэдгээ мэдэрч амар амгалан байхыг хүсдэг
 Зүгээр л би хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн дүүлэхийг хүсдэг
Зүгээр л би энгийн нэгэн амьдарлаар амьдрахыг хүсдэг
Зүгээр л би энэ л биеэрээ энэ нэрээрээ энэ орчлонд илүү удаан амьдрахыг хүсдэг
Зүгээр л би ...

Сүүлчийн шүлэг


Би нь ер нь шүлгэнд их дуртай л даа энд тэндээс гоё шүлэг олдвол блогтоо тавиад л өөрөө ямар зохиож чадах биш уг нь зохиосон хүмүүсийнх нь нэр устай нь тавих санаатай даан ч зарим дээр нь байхгүйн

Сайндаа л хэдхэн шөнө нойргүй хонох байлгүй


Сарыг өвөртөлж өвдгөө тэврээд

Санаашран суухдаа нэрийг чинь дуудсаар

Сарних л байлгүй миний дурлал

Хөөрхөн хүүхэн үнэнч биш гэх юм

Хөнжил нимгэн гуниг зузаан шөнөөр

Хөрвөөж хонохдоо худлааг нь мэдлээ

Хөнгөн явдалтай гэвэл сарыг л хэлээрэй, би л лав биш шүү

Хөөргөн зантай гэвэл нарыг л хэлээрэй, би л лав биш шүү

Дуулах дуртай гэвэл хуур ятгыг хэлээрэй, би л лав биш шүү

Дурлалдаа үнэнч гэвэл намайг хэлээрэй, тэр чинь ганцхан би юм шү


Дэлгэр залуу насыг тань
Хайрлаж явдагтаа сөгдье
Дэндүү гэнэн харцаа
Унагаж явдагтаа сөгдье
Үес аясхан бороон дор
Үгүйлж явдагтаа сөгдье
Үүр шөнийн заагаар
Зүүдэлж сэрдэгтээ сөгдье
Танихгүй юм шиг өнгөрдөгтөө
Нүднээс чинь далд сөгдье
Даанч ажиггүй явдагтаа
Хүнээс нууж сөгдье
Униарт хавраар учрахгүйдээ
Хайраа нууж сөгдье
Удаан битгий зовоогооч гэж
Бурхан тэнгэртээ сөгдье

Ичинхорлоо


Sunday, August 7, 2011

Эрдэнэт хүний төрөл

Хүн болж төрөх гэдэг агуу их хувь тавьлан . Хүн болох аз нь зүүний үзүүр дээрээс шуудай будаа асгахад зүүний үзүүр дээр будаа тогтвол тэр хүн болох хувь зохиол хэмээн зүйрлэж ярьдаг. Үнэхээр ч гайхалтай.
Энийг сонсоод үзээрэй манайхан

Итгэл хамба

Оросын буддын шашны Бандит Хамба лам Дашдоржийн Итгэл буюу /Itgelov, Itgel/ амид сэрүүн ахуйдаа 75 жил насалж тэнгэрт хальсан бөгөөд 1927 онд насан эцэслэхийхээ өмнө шавь нартаа гэрээслэн үлдээхдээ "Намайг тодохрой хугацааны дараа гаргаж үзээрээ... хэрэв миний бие хэвээр ахул нирваан дүрийг олсон хэмээн итгээрэй" гэж захиж үлдээсэн байна. Шавь нар нь хэлсэн ёсоор 50 аад онд мөн 70 хэдэн онд гаргаж үзээд түүний бие хэвээр оршин байгааг мэдэж 2002 онд гаргаж хамбийн сүмдээ дахин олон түмэнд ил гаргажээ. Ийнхүү 150 жил өөрийн биеийг хэвээрбайлгаж байгаа Хамба ламын гоц үзэгдэл түүний шашин болоод шинжлэх ухаан хэрхэн тайлбарлаж байгааг хүргэж байна.Энэхүү хэвтрүүлгийг сэтгүүлч Б.Сарантуяа Монголын Психотроникийн хүрээлэн болон эзотерик судлаач Төмөртогоо нарын захиалгаар бэлтгэсэн болно. 2007 он

Thursday, July 28, 2011

би явлаа....

Хэлж амжаагүй үгсээ цээжиндээ тээгээд

би явлаа

Хэний ч мэдээгүй хайраа сэтгэлдээ xадгалаад

би явлаа

Хэзээ ч уулзахгүй болзоог зүүдэндээ тогтоогоод

би явлаа

Хээнцэр дэгжин дүрийг чинь зүрхэндээ сийлээд

би явлаа

Сэтгэлийг минь мэдрээсээ гэж нууцхан үнсээд

би явлаа

Сэвгүйхэн яваасай гээд сэмхэн залбираад

би явлаа

Сэмхэн хардаг харцаа чимээгүйхэн нуугаад

би явлаа

Сэвшээ хонгор салхиар нумимсаа арчуулан

би явлаа

Санаандгүй учирч магад гэж өөрийгөө аргадаад

би явлаа

Намайгаа уучлаарай чи минь
Би явлаа….
Үнэнч сэтгэлийн чинь тэр хайрыг
Үзэн ядалт болгон хувиргамааргүй байна.
Үнэхээр надад хэцүү байсан ч
Үнэндээ өөр арга даанч алга!!!
Хэнч хүрээгүй ариухан чамайгаа
Хэнздүүлж орхиод би явлаач
Хэнийх ч болоогүй цэцэгхэн чамайгаа
Хэнэггүйхэн таслаж яасан ч би зүрхлэхгүй.
. хэн бичсэнийг нь сайн мэдэхгүй байна Мэдвэл оруулнаа нэрийг нь

Monday, July 18, 2011

Зэн буддизм


Зэн буддизм нь буддизмийн нэгэн салаа мөчир бөгөөд Хятад, Япон зэрэг орнуудад илүү эрчимтэй хөгжиж, өдгөө барууны орныг байлдан дагуулж байгаа сэтгэлгээний чухал чиглэл юм.
Шагжамүни буюу Бурхан багшийн 28 дахь залгамжлагч шавь Бодхидхарма гэгч гэгээнтэн анх энэтхэгээс Хятадад очиж Зэн анх үүссэн гэсэн түүх байдаг. Хэдийгээр өнөөдөр дэлхийн их олон оронд Зэн буддизм хөгжиж байгаа боловч анх Япон улсад эрчимтэй хөгжиж байсан болохоор нь япон дуудлагаар нь ЗЭН хэмээн олон улсад нэрлэгддэг болсон байна.
Зэн гэдэг үг нь Монгол хэлээр бол Даяан, Солонгосоор Сон, Хятадаар Чань, Виетнамаар харин Тхянь гэх мэтээр нэрлэгддэг байна. Энэ нэршлүүд нь бясалгах гэсэн утгатай самгарьд үгнээс гаралтай.
Зэн-ийн ерөнхий анхан шатны ойлголт гэвэл Элдэв шашны зан үйл хийгээд уламжлал зэргийг шууд дагалгүйгээр гэгээрэлд хүрэх гэсэн утгыг агуулж байдаг. Өөрийн дотоод билгүүн чанарыг хөгжүүлснээр гэгээрэх учиртайг зааж байсан Бурхан багшийн үеээс шууд дамжин ирсэн сургаал гэж мөн ойлгож болно.
Зэн бол амьдралын аахар шаахар зүйлд баригдахгүй, сэтгэлээ хүсэл шунал хийгээд уур хилэнгээр зовоохгүй байж, хязгааргүй эрх чөлөөг жинхэнэ утгаар нь амсаж танихыг урлаг мөн гэж нэгэн алдарт Зэн мастер хэлсэн байдаг. Ер нь гэгээрнэ гэдэг бол аливаа баяр хөөр, айдас, шунал хүсэл, уур хилэнгээс сэтгэлээ бүрэн чөлөөлж туйлыг амар амгаланг олох, түүнийхээ үрээр бүхий л хорвоо ертөнц хоосон чанартайг ухаарч улмаар амьдралын зовлонгоос ангижрахуйн нэр болно. Зэн-ийн бясалгагч хүний нүдээр ертөнцийг харвал сэтгэлгээний ямар нэг загвараас бүр мөсөн татгалзаж, логик дүгнэлт нотолгоо, үгүйсгэл зэргээр оюун ухаанаа хязгаарлахгүйд оршино. Сэтгэлгээг хязгаарлахгүй, логикийн хүрээнд баригдахгүй тэгсэн атлаааль нэг тийш хэлбийж туйлшрахгүй, аливааг байгаагаар нь бодитой, илүү өргөн утгаар нь харна гэдэг эрүүл саруул сэтгэлгээний чухал тал болох нь гарцаагүй шүү дээ.

Зэн буддизм нь үндсэн 2 чиглэл урсгалтай.
1. Ринзай Зэн нь агшин зуурт гэнэт цахилгаан цахих мэт бүхний учрыг ухаарах явц буюу багш нь шавийгаа гэгээрэлд хөтлөн өдөөгч КОАН гэж нэрлэгддэг өвөрмөц хэлцээр дадлагажуулж гэгээрлийн шатанд хүргэдэг арга юм. Энэхүү агшин зуурын гэрлийн гялбаа мэт гэгээрлийн түвшинг САТОРИ гэж нэрэлдэг.
2. Сото Зэн. Энэ урсгал нь хүн анх төрөхдөө л Буддагийн мөн чанартай байдаг ба гагцхүү ахуйн нөхцөл, гадаад ертөнцийн нөлөөнөөс бурханлиг чанараа гээдэг. Тиймээс гэгээрэх арга нь өөрийн дотоодод байгаа үйлийн үр /Санкара/-г бясалгал хийн сууж устгах Випашяна буюу японоор Дазэн бясалгалыг хийдэг ажээ. /Бясалгалын техник маш нарийн тул нуршихгүйн тулд бичилгүй үлдээлээ/ Бясалгал гэдэг бол ямар нэгэн үр дүнд хүрэхийн тулд биш бөгөөд харин бясалгах явц нь өөрөө гэгээрлийн ариун чанарыг агуулж байдаг.
Тиймээс Зэн гэдэг бол дотоод эрх чөлөөний мэдрэмжид нэвтрэхүй юм. Гэхдээ Зэн-г энд миний бичсэн төдийхнөөр дүнэх арга байхгүй. Хэрэв дүгнэгдэг болж байгаа аваас тэр бол үнэндээ Зэн биш юм шүү.

Г.Аюурзана Зэн буддизм-Амьдралаас ангижрахуй

Saturday, July 16, 2011

Ийм хайр байдаг гэдэгт эргэлзэж байна эрэгтэй нь ялангуяа


Сохор охин

~~Охин хараагүй төрсөндөө өөрийгөө үзэн яддаг байв. Өөрийгөө ч гэлтгүй бүхнийг үзэн яддаг байв . Ганцхан сүйт залуугаа л хязгааргүй ихээр хайрлана. Сүйт залуу нь мөн адил бүсгүйг чин сэтгэлээсэй хайрладаг тул асарч халамжилдаг байв. Хараагүй охин “ганцхан удаа ч болов хорвоо ертөнцийг харвал чамтай гэрлэнэ гэж сүйт залуудаа хэлдэг байжээ. нэг өдөр бүсгүйд хэн нэгэн сайхан сэтгэлт хүн 2 нүдээ бэлэглэж ,бүхнийг харж чаддаг болжээ. Сүйт залуу нь түүнээс “ одоо чи бүхнийг харж чаддаг боллоо. Надтай гэрлэнэ биздээ” гэж асууж гэнэ. Бүсгүй сүйт залуугаа өөртэй нь адил сохор нэгэн байсныг хараад үнэхээр цочирджээ. Бүсгүй хараагүй хүнд асар их асрамж шаардагддагийг мэдэх тул насаараа хараагүй хүнтэй амьдрахыг хүссэнгүй . тэгээд түүнтэй гэрлэхээс татгалзжээ. Залуу сүүлд бүсгүйд нэгэн захиа бичив. Захидалд “ хайрт минь чи намайг хайрлаагүй ч гэсэн 2 нүд минь үүрд чамтай хамт байна гэж бодохоор надад сайхан байна” гэсэн байлаа....~~~~

Ммммммм ~~~~~~~Эргэн тойрон орчноо энэ хүмүүсийг ажиглахад ийм агуу хайр эрэгтэй хүнээс гардаг гэдэгт эргэлзжийнэ ........~~~~Аль эсвэл солонгосд ийм байдын болов уу. ~~~~~ Уншаад эрчүүд бүгд л өөрсдийгөө өмөөрөх байх л даа ~~~~Үнэхээр үнэн хайртай юм бол цаг хугацаа л харуулах байх
~ Хэрвээ чи бүсгүй хүн юм бол Өндөр уулын оргил шиг бай Чамаар тоглох нэгэн нь уулын бэлээс буцах болно. Чамд үнэхээр хайртай бол уулын оргил руу мацах болно~ Энэ үг л үнэн дээ Хайртай дуртай ч гэнэ үү хэлж л байдаг. Нүүр өгөхгүй жаахан ажиглахад ихэвчлэн уулын бэлээс буцдаг хэхэ ~ Үнэхээр тийм хайртай дуртай юм бол тэгж алга болох уу ? ~Тэгэхээр ямар нь мэдэгдэж байгаамдөө ~ Энэ нүдээ өгдөг залуу бол үнэхээр үнэн бол сайн л байна Ийм залуус олон байгаасай . Эмэгтэй нь харин өөдгүй зан гаргаждээ стой л хайр даадаггүй ~ / :P / Ийм залууг алддаг ММмм

Би /та / энэ эмэгтэй оронд нь байсан бол яах бол?????
Та эрэгтэйн оронд нь байсан бол яах уу? ???? Ингэж чадаx уу ?

Энэ эрэгтэй шиг ч мэдэхгүймаа ямаотай ч эмэгтэй шиг хүн олон байгаа байгаа байхдөө эр эмгүй .........

Би аль эсвэл ийм агуу хайртай учраагүй болохоор ингэж бодож байгаан болов уу нүдээ өгтлөө хүнд хайртай болсон шиг хүнийг хайрласан шиг ийм агуу хайр аль эсвэл байдын болов уу мммм

БИ зүгээр л жинхэнэ хайраа хүлээдэг харамсдагсанжуу Яадаг ч байсан эхлээд хайртай дуртай надад таалагдаж байна миний найз залуу болооч гэж хэзээ ч миний амнаас гарж байгаагүй гаргах ч гүй гэдгээ л мэджийнэ.

Энэ бүүр яг үнэээн Сая сонжоогоор үзсийн

Танд Хестиа охин тэнгэрийн зан чанараас илүү их байдаг бол та өөрөө өөртэйгөө ярилцах дуртай нэгэн. Ажлын байранд ч, гэрт тань ч таны өөрийн бяцхан ч атугай орон зай байх ёстой хэмээн боддог. Өдрийн хэсэгхэн хугацааг та бодол бясалгалд зориулж оюун санаагаа чөлөөлөн амар тайвныг мэдрэх дуртай. Гэр бол таны хувьд дуу чимээ, стресснээс тусгаарлагдах дулаахан орчин юм. Тиймээс та хэнтэй ч байсан хамаагүй, гэртээ л байвал тохь тухтай, өөрөөрөө байдаг. Та эд баялаг, амжилтын хойноос тэгтлээ улайран тэмцдэггүй. Бусдад хариу нэхэлгүй хамаг хайраа зориулж чаддаг.

Friday, July 15, 2011

ТАРХИНЫ ФИТНЕСС

ТАРХИНЫ ФИТНЕСС

“Боннын” Т Алтангэрэл


Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр Рибүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.

Ингээд үр дүнг харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж, хайр энэрэлийн (эхийн хайр шиг) мэдрэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүүсийнхээс хэд дахин илүү, харин Мингүр Ринбүүчийнх тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхшруултал маш өндөр үзүүлэлт гарчээ. Тархины үйл ажиллагааны ийм өндөр эерэг үзүүлэлтийг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй нь тархи судлалд яах аргагүй онцгой үйл явдал болов. Хамгийн сонирхолтой нь хайр нигүүлсэлийн тухай бодохоо болингуут энгийн хүмүүсийн гамма долгион шууд буурсан бол лам нарынх өндөр түвшингээ удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа.

Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь хүний тархийг өөрчилж, тархины зүүн буюу аз жаргал, амгалан тайван мэдрэмжийг төрүүлдэг хэсгийг хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжсөн тархи нь гадны нөхцөл байдлаас үл хамааран нигүүлсэнгүй, амгалан мэдрэмжээ удаан хадгалж чаддаг нь шинжлэх ухаан, анагаах ухаанд томоохон нээлт болж ТАЙМ сэтгүүл Дэвидсон эрдэмтнийг АНУ-ын 2006 оны онцлох хүнээр шалгаруулж байжээ.

Хүний тархи нь хүүхэд ахуй цагт маш хурдацтай хөгжиж, харин насанд хүрэхэд хөгжил нь бараг зогсдог гэж үзэж байсан үе өнгөрч хүний тархи сэтгэн бодох, сурах, болон зан үйлдлээс хамааран өөрчлөгдөх, улам хөгжих боломжтойг нээсэн нь анагаах ухаан, сэтгэц судлалын чухал ач холбогдолтой болов. Тархи судлалын энэ чиглэлийг невропластик (тархины уян чанар) гэж нэрлэх бөгөөд хүний тархинд тогтсон, дадаж заншсан мэдрэлийн эсийн дохиоллыг (тухайлбал, дургүй хүнээ хараад уурлах, нохой хараад айх г.м) өөрчлөн, өөр төрлийн дохио үүсгэх чадварыг хэлдэг. Оросын Нобелийн шагналт зохиолч Б.Пастернакийн “Живаго эмч” зохиолд гол баатар нь “би ертөнцийг үзэх, танин мэдэх хүний уян, уран чадварт (пластическое восприятие) илүү дуртай” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүн хэдий чинээ зөв бодол, зөв сэтгэлийг үүсгэж байнгын тархины дасгал хийнэ төдий чинээ уур, айдас зэрэг муу сэтгэлээс ангижирч, тэр хүний сэтгэл ханамж, аз жаргалын үзүүлэлт гадны нөхцөл байдлаас үл хамааран маш өндөр түвшинд байж болдог аж. Үүнийг буддын лам нар орчин үеийн шинжлэх ухааны тусламжтайгаар нотолж чадлаа. “Хүмүүс уур уцаар, айдас түгшүүр, муу санаа зэргийг хүнд байнга байдаг, өөрөөр байх аргагүй мэт үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхнээс бүрэн ангижирч амгалан жаргалтай амьдарч болно гэж Далай багш сургасан байдаг. Өөр өөр бусад мэргэжил, шашны хүмүүсээс илүү буддын лам нар Америкийн тархи судлалын эрдэмтдийн анхаарлыг татаж энэхүү туршилтад оролцсон нь чухамдаа буддын номлолын цаана агуу том философи, оюуны хөгжлийн маш өндөр түвшинд хүрэх арга зам байгаатай шууд холбоотой юм. Үүнийг өнөөдөр барууны эрдэмтэд онцгойлон судалж, лам нартай хамтран ажиллахыг хүсч байна. Орчин үеийн шинжлэх ухаан олон талаараа буддын ухаан дахь суурь ойлголтуудтай дүйж, харилцан нотлогдож байгаа талаар Мингүр Ринбүүчи өөрийн саяхан гаргасан номондоо бичжээ. Тэрээр тархи судлалын дэлхийн томоохон эрдэмтэдтэй уулзаж, бясалгал хүний тархинд хэрхэн нөлөөлж байгаа талаар шинжлэх ухааны үндэстэй тайлбарыг хийсэн төдийгүй хоосон чанар ба квантын физик, биологи ба хүний тархины үйл ажиллагаа зэрэг олон чиглэлээр судалж номондоо тусгасан нь барууны орнуудад ихээхэн анхаарал татаж байна.

Чухамдаа яагаад буддын лам нарын тархины үйл ажиллагаа ийм өндөр түвшинд хүрч, тэдний сэтгэл ханамжийн гамма долгион ийм удаан хугацаанд хадгалагдаж, тэр нь эргээд ямар үр нөлөөнд хүргэдэг талаар мэдэх нь буддын ухааныг шүтэж ирсэн монголчууд бидний хувьд маш чухал асуудал юм. Ерөөс хүний амьдралын утга учир зүгээр нэг үр удмаа үлдээх, идэх, унтахдаа бус маш том агуулга зорилготой бөгөөд үүгээрээ адгуус амьтнаас ялгаатай. Энэ ялгааг олон янзаар тайлбарлаж болох ч үндсэн гурван ялгаа нь: нэгдүгээрт, хүн мэдлэг дамжуулах чадвартай, хоёрдугаарт, хүн соёлыг бий болгодог, гуравдугаарт, хүн хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэгт оршиж байна. Ийнхүү үхнэ гэдгээ мэддэг учраас хүн амьдралын утга учрын тухай, амжуулж хийх зүйлийнхээ тухай эргэцүүлж өөрийн гэсэн философитой болдог. Монголчуудын хувьд буддын ухаан нь амьдралын гол философи болсон хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд бид суу билигт хутагт хувилгаадтай, гайхамшигт эрдэм чадалтай лам нартай байсан. Харамсалтай нь өнөөгийн монголчууд оюунлаг амьдралыг эрхэмлэж сэтгэлгээг хөгжүүлэх нийтлэг эрмэлзэл багатай байна. Бид бүхэлдээ хэрэглээ, мөнгө, худал хуурмаг, бухимдалд дийлдэн, явцуу, хязгаарлагдмал, эрх чөлөөгүй байх шиг санагддаг. Иймээс ч ихэнх хүмүүс буддын ухаанд шашин, сүсэг бишрэл талаас нь илүү хандаж, цаад философи, гүн гүнзгий утга агуулгыг нь орхигдуулж, жинхэнэ үр шимийг хүртэж чаддаггүй. Хүн гэж юу юм, би гэж хэн юм, бид яаж үргэлжид жаргалтай байх вэ, яагаад хүн уурладаг, яагаад зовдог, орчлон ертөнцийн мөн чанар юу болох гээд маш олон асуултад хариулах завдалгүй, урсгалаараа амьдардаг. Зөвхөн харагдаж байгаа зүйл төдийг үнэн хэмээж, бодит байдлыг маш явцуу хүрээнд ойлгодогоос хүчирхийлэл, мунхаглал, омог дээрэнгүй, гадуурхал, айдас, шунал зэрэг нь бидний дотор оршиж, хүмүүсийн сэтгэл, үзэл бодол, ёс суртахуун асар бохирджээ. Дээр өгүүлсэнчлэн, үнэндээ хүн амьтнаас ялгарч чадаж байна уу гэж асуумаар санагдах үе олон.

1) Сэтгэлээ танин мэдэхүй
Буддын сургааль нь төгс төгөлдөр сэтгэлээ нээн, танин мэдэхийг онцгойлон авч үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийн сэтгэлийн мөн чанарыг, түүний гайхамшигт хүч чадлыг таньж мэдэх нь буддын сургаалийн цөм бөгөөд ийнхүү өөрийн сэтгэлийг бүрэн таньсан хүнийг гэгээрсэн гэдэг. Хэн бүхэн өөрийгөө ажиглан хэсэгхэн хугацаанд аниргүйд ганцаараа суухад хүний толгойд бодол санаа, сэтгэл хөдлөл буюу эмоци байнга эргэлдэж, нэг нь нөгөөгөөр солигдож, хувирч байдгийг анзаарах биз ээ. Аль нэг бодол санааг онцгойлон анхаарч түүний тухай их бодох тусам тухайн асуудал улам томрох эсвэл бодлууд хоорондоо ямар нэг логик холбоосгүйгээр хүний тархинд орж гаран байхыг ажиглах тусам хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь мөн чанартаа хувирамтгай, бодит бус гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Харин эдгээр хувирамтгай бодол, сэтгэл хөдлөлийн цаана маш хязгааргүй, амгалан оршихуй байдаг нь сэтгэл юм. Сэтгэлийг мэдрэхийн тулд өөрийн амьсгал авах, гаргах дээрээ анхааран төвлөрч, юу ч бодохгүйгээр хэсэг хугацаа болох хэрэгтэй. Хэдий чинээ дасгал хийж, сэтгэлийн гүн рүү нэвтэрч чадна төдий чинээ хэмжээлшгүй амгалан, аз жаргалыг мэдэрч, хязгааргүйг ухаарч болдог.

Үндсэндээ сэтгэл гэдэг нь ийм тийм биет эрхтэн, ийм дүр төрхтэй, энд байрладаг гэхээсээ илүү функци, чадвар, чанар гэж томъёологдох боломжтой. Яг л чих гэхээр сонсох, нүд гэхээр харах гэдэгтэй шууд адилтгах боломжгүйтэй ижил юм. Хүний сэтгэлийг далайтай зүйрлэвэл зохимжтой. Нартай цэлмэг өдөр далайн ус цэнхэртээд амгалан байдаг бол үүлэрхэг бүүдгэр өдөр далай саарал зэвхий харагддаг. Угтаа бол далайн ус нь нэг л янзаараа байгаа шүү дээ. Үүний адилаар сэтгэл нь гаднаа “өнгөө” хувиргаж, хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр байнга өөрчлөгддөг ч сэтгэл нэг л чанартай, тунгалаг юм. Өөр бас нэг жишээ татья. Музей дотор хүүхдээ дагуулан яваа эцэг эх хүүхэддээ музейн үзмэрийн чухал, ач холбогдойг нь гайхан шагшин ярьдаг ч хүүхэд үүнд нь төдийлөн сонирхдоггүй, тэр эцэг эхийнхээ яриаг тайван сонсч үзмэрийг эцэг эх шигээ шүтэн биширдэггүй. Хүүхдийн энэ хиртээгүй амгалан байдлыг сэтгэлтэй зүйрлэж болох юм. Сэтгэлийг ийнхүү нээж мэдрэх нь үгээр илэрхийлэгдэшгүй бөгөөд хязгааргүй. Нэгэнт энэ амгалан, жаргалтай мэдрэмжийг мэдэрч сэтгэлийн мөн чанарыг таньсан тохиолдолд ямарч хувирамтгай орчинд байсан энэ чанараа алдахгүй байж чаддаг аж.

Хүн гэдэг зөвхөн өөрийгөө, өөрийнхөө оршин тогтнолын төлөөх аминчхан бодол, айдаст хязгаарлагдсан амьтан биш юм. Түүний сэтгэлийн мөн чанараар нь харах юм бол тэрээр өөрийгөө хайрлаад зогсохгүй, бусдын хайрлах хязгааргүй их хүчтэй бөгөөд энэ нь хүн бүрт байдаг аж. Гагцхүү бид үүнийгээ хардаггүй, ухаардаггүй. Хүн тогтсон, дадаж заншсан сэтгэлгээнээсээ салдаггүй, юмыг цааш нь нарийн ухаж боддоггүй, би ба бусад, хүсэх эс хүсэх, эзэмших эс эзэмших, халууцах ба даарах зэрэг юмыг сөргөлдүүлэн, хайрцаглан боддог учраас сэтгэлгээ хязгаарлагдмал болдог аж. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нь ихэнхдээ хүний дадал заншил байдаг бөгөөд үүнийг өөрчилж болно гэдгийг сэтгэл зүйчид хэдийнээ баталж, амьдрал дээр хэрэгжүүлдэг. Тухайлбал, архичин, хүчирхийлэгч, хоригдол, дарга, бизнесмен гээд ямарч хүнийг өөрийн тогтсон дадал зуршилаас нь салгахын тулд юмыг өөр өнцгөөс, илүү өргөн хүрээнд ойлгох чадварыг бий болгож, урлаг, спорт зэргээр хичээллүүлэх зэрэг нь сэтгэл зүйн шалгарсан аргууд мөн.


Сэтгэлийн өнгөн талд байгаа энэ хир буртаг, дадал зуршил нь хүнийг өөрийн сэтгэлээ нээж танин мэдэх, тунгалаг чанарыг мэдрэхэд маш том саад болдог. Энэ хир буртагийг угааж, өөрийгөө гадаад шалтгаан нөхцлөөс чөлөөлж, хязгааргүй эрх чөлөөг мэдрэх нь угтаа цаад жам ёсны сэтгэлээ танин мэдсэн гэсэн үг. Үүнийг лам нар, уран бүтээлч хүмүүс илүү ойлгох биз ээ. Мөн чанартаа сэтгэл нь аливаа сайн муу бодол санаа, баяртай эсвэл гунигтай сэтгэл хөдлөлөөс ангид амгалан оршдог. Ямарч хүн амгалан тайван амьдрахыг эрхэмлэж, түүн рүү үргэлж тэмүүлж байдаг нь угтаа хүн өөрийн сэтгэлийн мөн чанар луугаа ойртох гэж, түүн лүгээ төгөлдөр болох гэсэний шинж юм.

Эцэст нь дахин нэг жишээ татья. Нэгэн ядуу хүн өөрийн гэрийн хажууд эрдэнэс баялгаар дүүрэн том авдар байгааг мэдэхгүй олон жилийг өнгөрөөжээ. Нэг өдөр түүнд энэ талаар найз нь хэлж, тэрээр эрдэнэсийг олж, тансаг орд харш, хувцас хунартай болж жигтэйхэн баяжиж гэнээ. Асуулт: хажуудаа эрдэнэсийн авдартай ядуу хүн, тэр баялгаа мэдээд амьдрал ахуйдаа ашиглаж байгаа хүн хоёрын аль нь баян бэ. Аль ч нөхцөлд энэ ядуу хүн баян байжээ, ганц ялгаа нь ядуу хүн өөрийнхөө боломж нөөцийг мэдээгүй олон жилийг өнгөрөөсөн аж. Харин тэр эрдэнэсийн сантай авдрын талаар мэдсэнээс хойш түүний амьдрал өөрчлөгдөж, тэрээр ядуурал гачлангаас ангижирсан. Буддын сургааль ийн өгүүлжээ. Бидний амьдралд үүнтэй яг л ижилхэн зүйл тохиолддог. Бид энэ ядуу хүний адилаар өөрсдийнхөө тухай бараг юу ч мэддэггүй, өөрсдөд байгаа тэр “эрдэнэсийг” нээдэггүй, сохроор амьдарсаар өнгөрдөг нь харамсалтай. Гэтэл тэр эрдэнэ буюу сэтгэлээ нээж чадвал бидний амьдрал маш өөрөөр эргэж амьдралын чанар өөрчлөгдөхсөн.

Эх сурвалж: Цахим өртөө

Wednesday, July 13, 2011

Та бусдад ямар анхны сэтгэгдэл төрүүлдэг вэ?

Сонжоо ер нь их гоё ер нь бол сонжоо зурхай ортой байдаг гэж боддышд Сая өөрийгөө Та бусдад ямар анхны сэтгэгдэл төрүүлдэг вэ? гэсэн сонжоогоор сонжлоо хэхэ
Та анхны сэтгэгдлээрээ л бусдыг гайхшруулдаг Хаа ч байсан хүмүүсийн анхаарлыг татдагт тань гайхах юм алга. Таньтай анх уулзсан ямар ч хүн таны талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг. Та тий ч шулуун үг яриатай биш хирнээ тийм ч албархуу бас биш юм. Хүмүүст анхны уулзалтаар сайн сэтгэгдэл төрүүлнэ гэдэг нь өөртөө итгэх итгэл, зохистой ёс зүйтэй байдлын хослол юм. Харин танд энэ хоёул байна. Хүмүүс таньтай өөрийн тань талаархи сайн үнэлэмж дээрээ тулгуурлаж харьцдаг. Мөн та хэн нэгэн (тийм ч чухал хүн биш байсан ч)-тэй эхний удаа уулзах гэж байгаа бол биеэ авч явах байдал, хувцаслалт зэрэг дээрээ зохих ёсоор анхаардаг. Хүмүүс таны талаар сайнаар бодоосой гэж хүсдэг. Тиймээс та ажлын ярилцлага, анхны болзоо, шинэ найз нөхөдтэй болох тал дээр үргэлж амжилт олдог.

Monday, July 11, 2011

Бясалгал гэж юу вэ?

Хэдийгээр сүүлийн үед бясалгал гэх нэр томьёо нь маш дэлгэрэнгүй болсон боловч, үнэндээ ихэнх хүмүүс бясалгал гэж юу байдгийг үнэн утгаар нь мэддэггүй байна. Зарим хүмүүс бясалгалыг оюун санааны төвлөрөл, менталь үйлдэл гэж бодно. Зарим нь ямар нэгэн таашаал авчирдаг юмыг өөрсдийн оюун санаандаа төсөөлөн бодохыг бясалгал гэнэ гэж бодно. Эдгээр бүх аргуудын эцсийн зорилго нь хүний бодлын тасралтгүй үргэлжилсэн гинжэн хэлхээг намдаах буюу зогсоох үүднээс үүссэн байдаг. Үнэндээ хүний бодлыг зогсоох нь хэцүү зүйл учир хүмүүс жинхэн бясалгалыг зөвхөн орлосоор иржээ. Бясалгал нь бол “бодол үгүй”/хүний бодлоос гадуур болдог үйл явц юм. Энэ нь үйлдэх үйлдэл биш – тусгай мэдлэгийн байдал юм. Бясалгалын байдалд бид байна (нэвтрэн орно), эс үгүй бол тэр байдалд ороогүй, байхгуй байна гэж байна. Мөн бясалгал нь гаднах нөхцлөөс ер хамааралгүй болдог байна. Жишээлбэл: зарим хүн – зарим нэг юм хийж байхдаа, ихэнхдээ өөрийн дуртай зүйлийг хийж байхдаа бясалгалын байдалд орсон байхад– /түүний хийх урлал, ажилах үйлдэл нь тэр хүнд бясалгал болж байхад/, зарим нэг нь уулын оройд очоод, завилан сууж нүдээ анисан байлаа ч бясалгалын байдалд орох байтугай, тэс өөр байдалд байх жишээтэй. Тэгэхлээр энэ амьдрах амьдралд одоо юу болж байна түүнээс хамааралгүйгээр, одоо цагтаа бид бодлоо зогсоосноор бид бясалгалын байдалд орж, үүгээр (одоо болж байгаа) өрнөх амьдралдаа хүн өөртөө тэжээл авч сурах юм байна. (хүн зөвхөн бодол үгүй бясалгалын байдалд байх үед л Байгалын энергийн тэжээл хүнрүү нэвтэрдэг. Үүнийг уншаад та нарт - яаж юм бодохгүй амьдрах юм бэ гэж гайхширал төрөх байх л даа. Хариулт нь бол хэрвээ та бодлоос ангижирч, бодлоо зогсоогоод сурчихвал дараа нь бодох хэрэг гарвал буцаад л юм бодох нь ер хэцүү биш бөгөөд хэвээрээ л юм бодох эргэцүүлэхдээ сайн л байх болно, харин ч бүүр илүү: таны тархи амарсан, бодлоос ангижирсан үед хүний бие махбоди, тархируу байгалын хүч илүү нэвтрэн тархийг тэжээдэг бөгөөд, хүн өөрийнхээ бодох бодохгүйг өөрөө зохицуулж суран, хүн өөрөө өөрийнхээ эзэн, өөрийнхээ багш болдог. Хэрэг гарвал юм бодно, хэрэггүй бол бодол үгүй байдалд орж чаддаг болох болно. Сахадж Йог-йин үндэслэгч Шри Матажи хэлэхдээ:“Хэсэгхэн бодоод үзье л дээ. Тэгээд бодол нь ямар хязгаарагдмал юм бэ гэдгийг та нар харах болно: Огторгүй ертөнц ямар агуй билээ? Хэн хаанаас үүнийг бий болгосон юм бол? Атом ямар жижигхэн билээ? Үүний хариуг бид мэдэх билүү? Эдгээр бүх зүйлсийг зохицуулж байдаг энэ Хүчийг бид яаж ойлгох вэ? Усны дусал Далайг ойлгоно гэж үү? Бидний оюун, далд ухамсар - гүн далайн хязгааргүй ёроол мэт. Харин бодлоон зогсоосон - тэр үеээс эхлэн хүнд бүхэл юмсын хариулт бий болж эхлэх болно. Бидний бодол далайн /гадаргуун/ дээгүүр давалгай үүсгэх тэр салхи, шуурга мэт байна. Зөвхөн бодол нь ууршиж үгүй болход, - далай нь салхи намдсан тэр үед л Далай өөрийн бодит гүн гүнзгийг илрүүлэн харуулдаг шиг, хүн тэрхүү Анир чимээгүйн байдалд орхоор, өөрсдийн дотоод гүнийг олон хардаг.” Маш олон мэргэн, гэгээнтэн, суут хүмүүс олон номонд бясалгалын талаар тодорхойлон бичсэн байдаг. Бясалгалд хүрсэн байдлаа маш тодорхой бичсэн нь бий, гэхдээ яаж үүнд хүрдэг талаар ер бичээгүй байдаг. Амьдарлын амар амгалан, аз жаргалын түлхүүр болох энэхүү зүйл нь маш том нууц болон хадгалагдсаар иржээ. 1970 онд Шри Матаджи Нирмала Деви бүх хүн төрөлхтний түвшинд хүн болгон нь энэхүү зүйлд хүрч болох тэрхүү хаалга үүд, боломжийг нээсэн байна. Үнэндээ энэ нь юу байдаг юм бэ гэж хүн номноос уншсанаар, хүнээс сонссоноор биш, харин жинхэн бодит туршлагаар өөрийн биеээр мэдрэн, энэхүү бясалгалын байдлыг өөртөө олох тийм боломжийг хүн олдог. Өнөө үед хүн Гималай нуруун ширэнгэн ойд байснаас илүү - мөн чанартаа сүнсэндээ- их хотын орчинд байснаар хүн бодитоор илүү их хөгжих цаг үе ирсэн. Хүн дотор нойрсож буй хүчийг сэргээснээр зөвхөн - Бясалгал жинхэн бодит болдог.


Бясалгалын яг нарийн утга учир юу болох тухай хэлье. Яриагаа буддын шашинтай холбож илүүтэй хүүрнэх нь зүйтэй байх. Гэвч шашин судлалд бол Христ бясалгал хийж байсан мэдээ баримт байдаг. Бидний мэдэхгүй олон шашинд өргөн дэлгэр байх нь элбэг юм. Бид энергийн хувьд дээд болон доод түвшинд байнга шилжих бөгөөд үүнийг энгийнээр тайлбарлах юм бол энерги хэзээ ч алга болно гэж үгүй байнга шилжиж байдаг. Таны хийж буй үйл ажиллагаа тань дараагийн энерги ахих уу, буурах уу гэдгийг шийддэг. Хэрэв та энэ орчлонгийн маш олон төрлийн хүлээс, нөлөөллөөс ангижрахын тулд 108 удаа сайн хүн болж төрөх буюу энергийн зөв урсгалыг бий болгох ёстой юм. Тийм учраас эрх 108 ширхэг байдаг учиртай төлөөллийн утгатай юм. Нэг ёсны санагдуулахын тулд эрх байдаг гэсэн үг.
Нэг бол зөв энергийн урсгалыг бий болгох, нөгөө хоёр дахь арга бол 108 удаа зөв энергийн урсгалтай хүн болох гэж зүтгэлгүйгээр орчлонгийн хүлээснээс гарах боломжтой нь бясалгал юм. Энэ бол бясалгалын хамгийн гол зорилго нь. Гэвч бясалгал гүнээс илүү хөнгөн түвшинд илүү танигдаж хөгжсөн учраас одоо цааш учрыг нь хүмүүс ярихаа больж. Хүмүүс бясалгалыг бодолтой хольж хутгаж ойлгох нь энүүхэнд санагддаг юм. Манай оронд шашин буруу хандлага, ойлголт ихэд дэлгэрсэн учир гэгээрсэн хүмүүс бодиства харвал үс нь босно доо хэ хэ наргиа. Буддын шашныг үндэслэгч Сидахарта /Будда/ одоо хүртэл амьд байгаа юм. Яагаад гэхээр биднээс тэс өөр энергийн ертөнцөд дээд түвшинд шилжсэн гэж хэлж болно. Биднийх шиг махан биеэ орхиод байгалийн агуу их сул тал ч юм шиг, агуу их боломж ч юм шиг боломжоо ашиглаад одоог хүртэл байгаа. За энэ яриагаа дуусгая. Юутай ч өөрийн онцлогт тохирсон, хийхэд амар бясалгал хийж байгаа залуус сайн байна шүү. Уул нь залхуурч байгаад ч гэгээрсэн болдог юм гэхдээ тийм ч хүн байхгүй, бид ч хийж чадахгүй биз дээ

Бидний зүрх сэтгэлд агуу хүч, агуу нууц байдгийг бүгд мэддэг, гэхдээ энэ нь яг юу вэ? Тэр бүх агуу хүч, ариун сэтгэл, хайр энэрэл хүний яг хаанаас гарч байна вэ гэдгийг хэн ч мэддэггүй, ач холбогдол ч өгдөггүй. Бүгд өнөөдрийн амьдрал, мөнгө төгрөгний тухай бодол, шуналын сэтгэлдээ хүлээстэй, мухар сохор... байдалтай явдаг...


Бясалгал бол тэр дотоодын агуу бүхнээ нээж илрүүлэн, ойлгох, улмаар сэтгэлээ зөв залуурдаж сурах урлаг юм. Хүний сэтгэл бүхнийг бүтээж чаддаг тул зөв чигтэй сэтгэл зөв бүхнийг бүтээх болно. Би нэг юмыг ойлгодоггүй юм. Юу гэхээр, Секрет гээд нэг кино гарсан. Энэ бүхэл бүтэн киноны хэлээд байгаа утга учир нь аль ч шашинд угаасаа байж л байсан зүйл. Үүнийг хүмүүс одоо л ойлгож байгаа мэт... Тэгээд, хамгийн гол нь энэ онол үнэн гэж үзээд байгаа атлаа хүмүүс яагаад сэтгэлээ удирдаж сурахыг хүсдэггүй юм бэ??? Дөргүй бух шиг сэтгэлийн уршгаар ямар ямар гамшиг, гай зовлон үүсээд байгааг харсаар байж...

Миний бодлоор хүний сэтгэл гэгээн байвал дагаад бүх зүйл л гэгээн байна. Сэтгэлээ гэгээрэх хүртэл мөн чанараа буюу дотоод бурханаа таних. Энэ урлагт суралцах замыг л бид бясалгал гэж хэлээд байгаа мэт. Харин бурханлаг мөн чанараа таньж мэдээгүй, дөргүй бух шиг сэтгэл бол яг өөр шигээ л ертөнц, амьдралыг цогцлооно.

Жишээлбэл хүн анх өөр нэг хүнийг хараад энэ намайг алчих болов уу, би түрүүлээд алах хэрэгтэй гэж бодохын оронд энэ хүн намайг хайрлана, би ч гэсэн энэ хүнийг хайрлана ч гэх юм уу, эсвэл энэ хүн надад муу зүйл хийсэн ч би энэ хүнийг хайрлана гэж бодох хэрэгтэй байсан. Анхны нэг муу бодлоос цаашдын мянга мянган муу бодол урган гарч элдвийн зэр зэвсэг... хачин хачин юм үйлдвэрлэж... бие биеэ хайрлаж биш бие биеэсээ айж амьдарч ирсэн нь хүний түүхийн үнэн билээ.

Бясалгалын агуу мастерууд, их багш нар бүгд л бясалгал тууштай хийснээр хүн дотоод бурханаа нээж олон, Будда бурхан, Есүс, Мухаммед нарын төвшинд хүртэл гэгээрэх боломжтой гэж номлодог.

Гаутама, Есүс, Мухаммед нар өөрөө энэ бүхнийг хийж үзсэн тул хүмүүст ч гэсэн энэ сайхан бурханлаг мэдрэмжийг мэдрүүлэхийг хүссэн, тэгээд тэр хавийнхаа хүмүүсийн сэтгэхүй, ухамсарын төвшинд аль болох тааруулж, сургаал номлолоо айлдсан. Христийн шашин, Буддын шашин, Лалын шашнууд ялгаатай байдаг нь тухайн үе үеийн Европчууд, Арабууд, Азиудын ухамсрын төвшин, сэтгэхүйн онцлог өөр өөр байсантай л холбоотой. Тэд угтаа бидэнд нэг л зүйлийг ойлгуулахыг хүссэн. Харин өнөөдөр тэдний сургаалыг ичгүүргүйгээр гуйвуулж, хорон зорилгоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгон ашиглах эрээ цээргүй нөхөд дэндүү олон байна. Энэ бүхнийг ялгаж салган ойлгож, шашны мөн чанарыг олж харахыг хичээх нь зүйтэй байх. Тэрнээс биш судалж ч үзэлгүйгээр шашин бол хар тамхи гэсэн нэг хэт туйлширсан материалист нөхрийн үгээр өөрийгөө хязгаарлаад яваад байвал тэр хэмжээгээр сэтгэхүйн цар хүрээ чинь л хязгаарлагдана.

Хүн бүхэн гэгээрэхийг хүсдэггүйн учир юу вэ? Маш энгийн. Мунхагийн гай юм. Бидний амь тавьж гүйгээд байдаг эд хөрөнгөнд хүн хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэгээд энэ бүх материаллаг зүйлсэд хашигдан амьдардаг. Хүн өөрсдийгөө материаллаг шоронд, бөөн стрессийн дунд хорьчихсон. Гэхдээ түүнийгээ мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, ихэнх хүмүүст өнөөдрийн түр зуурын таашаал, эд хөрөнгийг юунаас ч илүүд үзэж явдаг. Энэ шунал юм. Шунал бол мунхагаас үүдэх нүгэлт сэтгэлүүдийн нэг юм гэж бурхан багш сургажээ. Эд хөрөнгө эцсийн дүндээ хэнд ч, юунд ч хэрэггүй гэдгийг мэдэхгүй МУНХАГ-аас ШУНАЛ үүсч байгаа нь тодорхой юм.

Тэгээд ч материаллаг хэрэгцээг хангах замаар явдаг өнөөгийн дэлхий нийтийн амьдралын хэв маяг дэлхийг сүйрүүлэх нь. Эх нь булингартай бол адаг нь булингартай... монголчууд бид энэ учрыг мэддэг байсан. Харин одоо энэ үнэнийг цөөн хэдэн хүн л мэддэг мэт... Ихэнх нь дэлхийг сөнөөлцөх их үйлсэд гар бие зүтгээд завгүй... дэндүү завгүй...

За за, ингээд таслахгүй бол яриа маань ойлгомжгүй болох нигууртай... Уг нь ЗӨНДӨӨ юм байгаад байдаг...

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~