Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, November 28, 2013

Бараг л таарлаа

Валги-Чи бол ажил хэрэгч, элегант бүсгүй. Хувцасны шүүгээнд чинь ихэвчлэн ажил хэрэгч сорочки, задгай энгэртэй цамц, хар өнгийн хувцас давамгайлдаг. Эмэгтэйчүүдийн карьерт хувцаслалт чухал нөлөө үзүүлдэг гэдгийг чи мэддэг. Тиймдээ ч чи эрхэмсэг, чамин байдлыг эрхэмлэдэг. Чиний сонголт “чанартай, чамин” гэдэг тодорхойлолттой нийцдэг. Чи төрөлхийн өндөр шаардлагатай эмэгтэй. Өвлийн хүйтэнд ч чи өөрийн эрхэмсэг, ажил хэрэгч байдлаа орхихгүйгээр яаж сайхан хувцаслахаа мэддэг бүсгүй. Тиймдээ ч чиний сонголтонд эрхэмсэг, ажил хэрэгч байдлыг чинь илэрхийлэх ноолууран сонгодог загвартай даашинз нийцнэ. 

Monday, November 25, 2013

Vнэнч байна гэж юу гэсэн vг вэ

Андгай тангараг ергье хайртай дуртай хагацаж салахгvй насаараа чамайг хайрлая болдог бол дараа терелдее ч хайрлая жаргая хайр минь хайрт минь

Амлая найз минь надад итгэж болно чиний телее чиний минь хэрэг бvтвэл миний хэрэг бvтлээ л гэсэн vг чи минь л миний дотны анд минь нехер минь

Эрхэм дээд бурхан Будда Есvс Христ Аллах минь Аав ээж минь гэцгээгээд л ....Гэхдээ дийлэнх хvмvvc эдгээр зvйлс vзэл бодолдоо vнэнч байж чаддаггvй ...
Яагаад....

Наад зах нь Яагаад нэгнээ хууран мэхлээд байдаг юм бол Хэн нэгний эд зvйлсийг хулгайлаад, залилан хийгээд олсон менгеерее сайхан амьдарна гэж бодоод байдаг юм бол хууль батласны хэрэг байдаг ч юм уу хэрэгждэггvй хэрэгжvvлддэггvй баахан л хууль хvмvvc яагаад ийм байна...

Хаа сайгvй л болж бvтэхгvй зvйлс

НИЙГЭМД БУРУУ ЕГЕХVV 

Хэн буруутай вэ

Ес суртахуун гэж юу вэ....

Дампуурж байна Хандаа нь

Уншихаа болихоор сэтгэхээ больдог гэж vнэн шvv Cvvлийн vед энэ тархи толгой бvр ажилахаа ч байлаа.... Чалчихаа больсон чинь Хvмvvстэй  ярилцах гэхээр таг болчлоо байтлаа Юм бодож явсаар ярьж чадахаа байх нь дээ Хандаа минь Уг нь хэсэг хугацаанд л чалчихаа болье гэж бодсон юмсан
Дээрээс нь гое
Юм болгоноос сонирхол буурчихсан .
Ер xvн гэдэг худал хуурмаг юм бна гээл ойлгочихоод яваад байгаа юуны ч тулд хvмvvc  амьдраад байгаа юм Хvн терелхтний хорвоод ирдэг зорилго нь юу юм бэ
шунал xvcэл тачаал энэрэл хайр нигvvсэл vйлийн vр.....
мэдэхгvй ээ мэдэх юм алга
Ойрд угаасаа элий байгаа

Арга билгийн ухаан

                           Арга билгийн ухаан нь Бурханы сургаалын гол ойлголт бөгөөд нэг нь нөгөөдөө харгалзан бий болж шүтэн барилдах хос ухаан.Бурханы шашны хоёр гол үзэл болох Бодийн сэтгэл, Хоосон чанарын ухаан юм .Бодийн сэтгэлийг арга,Хоосон чанарын ухааны билиг гэнэ.   Хоосон чанарын ухаан нь аливаа юмсын зүй тогтол,шалтгаан үрийн холбоо,харилцан хамаарлыг танин мэдэх ухаан буюу билиг оюуны хөгжлийн дээд түвшин гэж ойлгож болно.Зарим хүмүүс  хоосон чанарын ухаан гэхээр хэт хол бодож сүрхий том том ярих хэрнээ наад захын авах гээхүйн ухааны учир начрыг ойлгохгүй нэгэн зүгт тууширч будилах нь цөөнгүй.Хоосон чанарын гэдэг бол үнэн чанартаа авах гээхүйн ухаан юм.Өөрөөр хэлбэл үнэн зөвийг танин авч,худал хуурмаг тэргүүтэй бурууг нь гээж  өөрийнхөө алдаа дутагдлыг засаж залруулах энгийн ухааныг л хэлээд байгаа хэрэг . Товчхон хэлбэл үүнийг нарийн ойлгож өндөр түвшинд  эзэмших хэмээн  ойлгож болно.Энэ хүү ухааныг хэрхэн танин эзэмших арга нь Бодийн сэтгэлд түшиглэх явдал.Бодийн сэтгэл нь хамаг амьтныг өөрийн эх мэт хайрлах энэрэнгүй үзэл юм.Ер нь хайр гэдэг бол хүмүүс хоорондын  харилцааг уян хатан болгож зөв гольдрлруу хандуулах арга зүй байдаг.Гэхдээ хайрын дотор олон зүйл ялгаа бий авч энэрэн нигүүлсэлд  тулгуурласан хайр нь хэн нэгнийг алагчаалахгүй агаад нийт олныг өөрийн эхээс өөрцгүй үздэг сэтгэлгээний зөв чиг хандлаг тогтооно.Энэхүү сэтгэлээ улам улмаар хөгжиж дээд түвшиндээ хүрэхийг л “Бодийн сэтгэл”хэмээнэ.Бидний уур омгийн галаар хатаж хорзойсон сэтгэл  энэрэн нигүүлсэлийн чийгээр тэвтэн байж сайныг харах саруул ухааны үүд нээгдэх амуй.Уг “Хоосон Чанарын ухаан”,Бодийн сэтгэл”хоёр буюу арга билгийн ухааныг чинхүү эзэмшиж чадах аваас зөв амьдралд хөтлөх хоёр жигүүр нь болох  авай.Энэрэн нигүүслийн хөрсөн дээр саруул ухааныг тансаг ургамал ургах гарцаагүй бизээ.

О.Дашбалбар агсаны үзэл санаа


Хэрвээ чи хүн юм бол өвөг дээдсээ бүү март. Хэзээ нэгэн цагт чамайг өвөг дээдэс минь гэнэ”

• Айх аюул ертөнцөд тоолж баршгүй олон ч, аав ээж хоёрыгоо л ачилж чадсангүй гэж айнам.

• Аврага могойн хор аврах эм болох буй Амтат сайхан бал алах хор ч болох буй.

• Цаг хугацаа цоо шинэ хийгээд мөнхийн хуучин. Цаглашгүй үхэл мөнхийн шинэ болоод эхнээсээ хуучин.

• Хэрээ хар, хун цагаан гэвч, аль нь бузрыг яахан мэднэ.

• Монгол ардын уртын дуу бол монголчуудын нууц тарни, нууц шившлэг, мянга мянган жилийн онцгой туурвил мөн.

• Олон жижиг тулаанд би ялагдах бүрт сүүлийн том тулаанд ялах хүчээ авч буйгаа мэдэрнэм.

• Харах мэлмийгүй гэж хүнийг бүү басамжил. Хан орчлонг зөвхөн нүдээр хардаг юм биш.

• Хайр гэгч биед шунахыг бус нигүүлсэхийг хэлнэ.

• Өөрийн чинь аврал өрөөл бусдыг аврахад бий. Өөр аврал үгүй.

• Харийн олон эрдэмтнийг номтой гэж үл айнам. Хажуу айлын чавганцаас үг сонсоогүйдээ л айнам.

• Ирэх цаг гэгч Одоо цагт багтаж, Өнгөрсөн цагтай сүлэлдэнэ.

• Итгэл, сэтгэл, хайр,уур аль аль нь хилтэй. Илүү дутуу алхах эрх чамд бас хориотой.
• Гараараа тэвэрье гэхэд цөм хов хоосон, хаашаа ч юм арилдагсан.

• Монгол дэлхийн хүчирхэг гүрнүүдийг өөрөө буй болгосон

• Уншигчдийн түвшинд тохируулж, тэдэнд таалагдахын тулд бичнэ гэдэг яруу найрагчийн хувьд гэмт хэрэг мөн.

• Авгай хүүхнээс уйдаж болно. Алдар хүндээс уйдаж болно. Амьдралдаа нэг л юмнаас үл уйдна. Монгол минь, Танаасаа.

• Хэлэхийн өмнө тунгаах нь монгол ёс. Хэлсэн хойноо хэзээ ч буцахгүй нь монгол ёс.

• Жинхэнэ авьяасыг ид цэцэглэхээс нь өмнө дарж авах нь авьяасгүй хүмүүсийн гол ажил байдаг юм.

• Орон зай, цаг хугацааны эрхшээлд бус, харин түүнийг өөртөө багтааж амьдар.

• Оюут мэргэд хилэгнэвч бүү ай. Гай лав тарихгүй. Огоот мунхаг инээвч бүү итгэ. Лай удах нь үнэн.

• Үлэмж мэргэн судрыг үл ойшоох нь Үнэр анхилуун цэцгийг үхэр зулгаахтай адил.

• Эрдэмгүй толгой бол эзэнгүй гэртэй адил

• Хүнээс аваагүй миний нутаг, Хүнд өгөхгүй ганцхан нутаг- Миний Монгол.

“Үлэмжийн орчлонд би удаан амьдрана”

Хүүхэд нас бол үлгэр юм
Идэр нас бол сайхан зүүд юм
Хөгшрөл бол жинхэнэ үнэн юм

Маргаашийн эхлэл,өчигдрийн үргэлжлэл,өнөөдөр би амьдарч л явна

Миний дүү!өөрөөсөө доор хүмүүст бүү ихэрхээрэй,тэртэй тэргүй тэд хэзээ ч чиний зэрэгт хүрэхгүй
Миний дүү!өөрөөсөө дээд хүмүүст бүү атаархаарай,тэртэй тэргүй чи тэдний зиндаанд хүрч чадахгүй
Миний дүү!өөртэйгээ ижил хүмүүстэй л нөхөрлө,хайрла,өнө мөнхийн нөхөд,дайсан чинь тэд!


From: http://biznetwork.mn/network/topic/show/7686?page=1#comment_153799

Saturday, November 23, 2013

Ойлгомжгүй....

Би хүмүүст таалагдаж ойлгогдохыг хүсэхгүй байна...Худал хуурмаг ертөнц
...Би
Унтахын тоогоор нисэж байна гэж зүүдэлдэг
Зүүдлээд сэрэх бүртээ
Далан дээр минь яагаад ийм сорви байдагийг
Даль жигүүрээ чухам хаана гээчихсэнээ гайхдаг
Чи тэгдэг үү....
Би
Хүн гэж нэрлэгдэхээс хүч чадалтай байхаас ичдэг
Ичих тоолондоо тэгээд
Ургамал бас амьтад хүмүүст ямар гэм хийснийг
Ухаан хайр хоёр чухам юунд хэрэгтэйг гайхдаг
Чи тэгдэг үү

Би
Сэтгэл гээч амьтан дотроос минь урах тоолонд
Сэмэрч навсарсан биеэ бусдаас нуух бүртээ
Амар амгалан гэдэгт амины үнээр л олддогт итгэж
Аль нь чухам надад хамгаас үнэтэйг гайхдаг
Чи тэгдэг үү
Шүлгийг Б.Батзаяа
Хэсэг хугацаанд ч болтугай сэтгэлд чинь өөр мэдрэмж төрүүлэх байх энэ хөгжмийн аялгуу сонсоод үзвэл үзнэ биз....

Wednesday, November 6, 2013

Аз жаргал

Жаахан хүүхэд өөрийг нь хайрлаад байгааг маш сайн мэдэрч мэддэг болтой Хагасбүтэнсайнд би бол үнэн нялуураастай Эгчийн хүүхэд ирээд л өдөржин надаас салахгүй , тэврэлдэж хэлхэлдсэн салж хагацахгүй2 юм л байх юм Болоогүй ээ бас шөнөжин халууцаж ядаж байж тэврэлдээстэй нээх хөөрхөн жижигхэн хөл биен дээр,жижигхэн гар хүзүүгээр  тас тэвэрчихээр өөрийн эрхгүй хайр хүрээд л ....Тэвэрч үнсэнэ Дүү маань Тэврүүлж үнсүүлэх бүртээ үнэн аз жаргалтай царай гаргана тэрийг нь харсан би ч аз жаргалтай болно Ингээд хагасбүтэнсайн аз жаргалын өдөр болж байгаамдаа Гэхдээ би ч гэсэн аавээждээ үнсүүлэхдээ тийм болдог байхдөө Бас өөрөө хүүхэдтэй болчихоор өдөр бүр энэ жаргалыг мэдрэх байхдаа
За юутай ч энэ хагасбүтэнсайн хурдан болоосой

Мэдэхгүй яагаад байна аа би

Ойрд үнэн амралтгүй гүйж байнаа Гэтэл сүүлийн үед аягүй эмзэг дэлбээ болчиж яаж байгаан бол хир барагтай хүмүүсийн өмнө уйлмаар байсан ч нулимсаа залгиж ганцаараа байгаа үедээ л нулимсаа дуслуулдаг байсан чинь юм л бол хоолой зангираад нулимс цийлэгнээд байдаг болчлоо хог гэж  автобусанд юм зараад явж байгаа хүнийг харахад хүртэл хоолой зангираад нулимс цийлэгнүүлж дуу сонсох янз бүрийн сэтгэл эмзэглүүлсэн зүйлсийг хараад л бараг уйлчих гээд байхын Гудамжинд нус нулимстайгаа холилдцон давхиж байх вий дээ юу л болоод байна даа Хандаа минь
~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~