Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, February 28, 2011

Хамаг монголын хатад Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8 мэнд хүргэе!!!

Нулимсаа хүртэл

биднээс нууж явдаг ээжийнхээ

Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай

Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод

Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай..

Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд

Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд

Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд

Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд

Хамаг монголын хатад

Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8 мэнд хүргэе!!!

3-р сарын 8 эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэлд боссон өдөр


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн хувьсгалч бүлэг байгуулсан Клара Цеткинтэй холбон тайлбарладаг. 1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагссан байна.

Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг хөлсгүй шахам ажиллаж байхад эрчүүд 10 цагаар ажилладаг байжээ. Энэ үед АНУ-д олон үйлдвэрүүдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1857 оны 3-р сарын 8-нд дахин нэг байгууллага нэмэгдэж анх удаа эмэгтэйчүүд гишүүнээр элсэж эхэлсэн байна. Мөн энэ өдөр Нью-Йоркийн олон хотуудад сонгох сонгогдох эрх эдлүүлэхийг шаардсан олон зуун эмэгтэйчүүдийн сүрт жагсаал болжээ.
1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй 3-р сарын 8-ны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр болгох санал дэвшүүлж дэлхийн олон улс орны эмэгтэйчүүд энэ уриаг хүлээн авч хөдөлмөрлөх эрх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдсэн байна.
1911 онд Австри, Дани, Герман, Швейцар зэрэг оронд 3-р сарын 19-ний өдөр уг баярыг анх удаа тэмдэглэж сая гаруй хүн жагсаал цуглаанд оролцжээ. Харин дараа нь 1912 оны 5-р сарын 12- нд уг баярыг тэмдэглэх болжээ. 1913 онд тухайн үеийн Оросын нийслэл Петрбург хотод анх удаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн гэнэ. Хотын даргын нэр дээр ирсэн өргөдөлд “эмэгтэйчүүдийн асуудлаарх шинжлэх ухааны төлөө” хэмээх байгууллагын тухай тусгагдсан байв. Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу 1913 оны 3-р сарын 2-нд Полтавскийн гудамжинд орших Калашниковийн талхны биржийн байранд 1500-гаад хүн цуглаж эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх чөлөө, төр засгаас төрсөн эхчүүдэд халамж үзүүлэх, амьдралын өртөг өндөр байгаа хэлэлцжээ. Дараа жил нь Европын олон оронд 3-р сарын 8-нд эсвэл энэ өдрийг дөхүүлэн эмэгтэйчүүд дайны эсэргүүцэл жагсаал зохион байгуулах болсон байна. 1917 онд Оросын эмэгтэйчүүд 2-р сарын сүүлийн 7 хоногийн ням гаригт “Энх тайван ба талхны төлөө” гэсэн уриа лоозон барин гудамжинд жагсжээ. Үүнээс 4 хоногийн дараа эзэн хаан II Николай ширээнээсээ татгалзаж, түр засгийн газар эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг баталгаажуулав. Тухайн үеийн Оросын мөрдөж байсан цаг тооны бичиг болох Юлианы тооллоор 2-р сарын 23 -ны энэ түүхт өдөр нь Григорианы тооллоор 3-р сарын 8- нд байлаа.
Сонирхуулахад
Энэ өдрийг сонгох хувь тохиол Клара Цеткинд оногддог ч үүнтэй нэгэн адил Эсфирийн тухай домог ч бас яригддаг ажээ. Олон зууны өмнө Эсфирь гэгч бүсгүй ард түмнээ дарлан зовоогч эзэрхэг мангасаас аварчээ. Иймээс түүнд зориулан жил бүр еврейн ард түмэн (Клара Цеткинийг еврей байсан гэсэн сурвалж байдаг) Пурим хэмээх хамгийн хөгжилтэй баярыг тэмдэглэсээр иржээ. Энэ баяр нь өвлийн адаг хаврын эхэн сард болдог ажээ. Магадгүй олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх болсон тэр өдөр буюу 3-р сарын 8-нд Пуримын баярыг тэмдэглэж байсан ч байж болох юм. Хэдийгээр Еврейн Пуримын баяр нь үнэн алдартны Пасхи буюу улаан өндөгний баяртай бараг давхцдаг ч өдөр нь зөрдөг байв. Пуримын баяр нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой ч шашны баяр биш байжээ. Магадгүй үүгээрээ ч 3-р сарын 8-ны баяртай утга дүйх болсон байх.

Sunday, February 20, 2011

Иогийн дасгалын гайхалтай ач тусууд





Иогийн дасгалын гайхалтай ач тусууд

Зарим хүмүүс үүнийг алдартнуудын хэв маяг, зарим нь шашны урсгал гэж үздэг байхад зарим хүмүүс амьдралыг өөрчлөгч зам гэдэг. Мадонна, Рики Мартин, Лон Анжелос Лэйкерс багийнхан, Гвинет Пэлтроу гэх мэт маш олон алдартнууд иогийн өөрчлөлтийн ач тусыг хүртэж байна. Дэлхий даяар сая сая хүмүүс аль хэдийнэ иогийн үр шимд татагджээ. Хүмүүсийн ихэвчлэн асуудаг асуултууд бол: иог оюун ухаанд хэрхэн нөлөөлдөг болон биеийн эерэг хөгжлийг хэрхэн нэмэгдүүлдэг тухай байдаг.
Зөвхөн нэг байрлал Иогийг тодорхойлоход хангалтгүй бөгөөд дасгалуудын нийлбэрийг дэс дараатайгаар гүйцэтгэхийг хэлдэг билээ. Уламжлал ёсоор бол шашны удирдагчид иогийн олон төрлийг гаргаж ирдэг байв. Харин одоо дэлхийд хамгийн өргөн тархсан нь Хата, Кундалини, Бикрам иогууд юм.
Иог таны биеийгн цусны даралт ихсэх, сэтгэл санааны хэт хямралд орох, зүрхний өвчлөл, сахарын өвчин болон түгшүүртэй байдал зэрэг олон тоолны амьдралын хэв маягаас үүддэг өвчнөөс хамгаалахад үнэтэй хувь нэмэр үзүүлж чадна. Ингээд та бүхэнд иогийн шилдэг ач тусуудыг танилцуулъя.
1. Цусны өндөр даралтыг бууруулна.
Сэтгэлийн хэт хөөрөл буюу цусны даралт ихсэх нь өнөөдөр дэлхий даяар сая сая хүн өвдөж байгаа өвчлөл юм. Судалгаагаар иог энэ өвчлөлийг өндөр хувиар бууруулдаг нь нотлогдсон.
2. Цусны сахарын хэмжээг бууруулж, зохих түвшинд хүргэнэ.
Цаг “ховрын бараа” болсон өнөө үед олон хүнд хоол хийж, зохистой хоол хэрэглэх цаг гардаггүй. Үүнээс болоод хүүхдүүдэд хүртэл сахарын өвчин нэмэгдэх хандлагатай байгаа юм. Хэдий тийм ч та иогтой нөхөрлөснөөр биен дэх сахарын түвшингээ бууруулж, зохих түвшинд хүргэж чадна. Энэ нь Виняаса иогоор тогтмол хичээллэсэн үр дүнд хийсэн судалгаагаар нотлогдсон юм.
3. Ясны сийрэгжилтээс сэргийлнэ.
Иогийн цуврал дасгалуудыг хийснээр та ясны сийрэгжилтээс сэргийлж чадна. Уг өвчнөөр шаналж байгаа өвчтөнүүд дунд хийсэн судалгаагаар энэ нь батлагдсан юм.
4. Бухимдлаа хянаж сурна.
Бухимдал нь сэтгэл санааны гутралын өвчлөлийн номер нэг шалтгаан билээ. Өнөөгийн нийгэмд бухимдалгүй байна гэдэг амар зүйл биш. Харин та өдөр бүр тодорхой хугацаагаар иогоор хичээллэвэл бухимдлаа хянаж сурах юм. 2010 онд Охаяогийн их сургуулиас хийсэн судалгаагаар Хатха иогоор хичээллэх нь бухимдлын түвшинг бууруулахад сайн нөлөөтэй нь мэдэгджээ.
5. Зүрхний цохилтыг бууруулна.
Зүрхний өвчлөл дэлхий нийтийн хүн амд түгээмэл байна. Та өдөрт хоёр минутаар иогийн дасгалаар хичээллэхэд зүрхний цохилтоо багасгаж чадах юм. Олон хүмүүсийн мэддэггүй нэг зүйл бол зүрхний цохилт удаашрахад зүрхэнд очих даралт багасдаг гэдэг юм.
6. Бодисын солилцоог сайжруулна.
Илүүдэл жингүй байхын тулд та хэрэгцээгүй өөхийг хайлуулдаг бодисын солилцоогоо сайжруулах хэрэгтэй. Тэгвэл энэ бүхнийг иог таны биед өгч чадна. Ялангуяа иогийн бясалгал таны биеийн бодисын солилцоог сайжруулахад тусладаг юм. Энэ нь Германы Анагаахын дээд сургуулийн хийсэн судалгаагаар нотлогдсон билээ.
7. Иог жингээ хасахад туслана.
Дэлхий нийтээр хүмүүсийн тэмцэж байгаа том асуудал бол жин юм. Хэрвээ та илүү байгаа хэдэн кг-аа хасахыг хүсвэл иогоор хичээллэж эхэл.
8. Уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
Уян хатан байна гэдэг нурууны өвчлөлийг багасгаж, эрүүл мэндэд тус үзүүлдэг гэдэг нь батлагдсан зүйл. Иогийн тогтмол дасгалууд таныг байх ёстой түвшинд хүргэж чадна.
9. Таны амьсгалын системийг сайжруулна.
Амьсгалын замын асуудалтай байгаа хүмүүст иог үүнийг нь сайжруулахад тусалж чадна. Иогийн цуврал хөдөлгөөнүүдээр хичээллэснээр та амьсгалын системээ илүү дээр болж байгааг мэдрэх юм.
10. Иог зовиурыг багасгана.
Иогийн тогтмол хөдөлгөөнүүдийг хийснээр ар нуруутай холбогдсон зовиур, астма, артритыг эмчилэхэд тустай.
11. Бүх биеийн эрхтэнд массаж болдог.
Иогоор хичээллэснээр биеийн бүх эрхтэнд нягт нямбай иллэг байдлаар хүрдэг. Эрхтэнүүд хийсэн энэхүү иллэг, өдөөлт нь эргээд биднийг элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг байна.
12. Биеийн хорыг гадагшлуулна.
Булчин, үе мөчөө суллаж иогоор хичээллэн, эрхтэнүүддээ иллэг хийснээр таны биеийн олон хэсгүүдэд хангалттай цус очдог. Энэ нь таны биеийн бүхий л булан, завсраас хорыг гадагшлуулахад туслах бөгөөд эцсийн цэг хүртэл шим тэжээлийг хүргэх болно. Ингэснээр хөгшрөлтийг удаашруулах, амьдралын урам зориг, энергиэр хангахад онцгой нөлөө үзүүлдэг байна.
13. Анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайжирч, сэтгэл санааг өргөнө.
Судалгаагаар иогоор хичээллэхэд анхаарал төвлөрөх чадвар илт сайжирдаг нь тогтоогдсон. Энэ нь иогийн үед тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгддэгтэй холбоотой. Мөн оюун ухааны чадварыг сайжруулдаг нь судалгаагаар тогтоогдсон.
14. Оюунлаг сэтгэлгээнд тустай.
Та иогоор хичээллэснээр өөрийгөө тайван байдалд байгааг мэдрэх болно. Өөрийгөө хэн болохыг таних, түүндээ хэрхэн сэтгэл ханамжтай байхад суралцана.

Таныг иогоор хичээллэж эхлэхээр шийдсэн гэдэгт итгэлтэй байна. Эрүүл Монгол Улсыг бүтээх нь бид өөрсөддөө санаа тавихаас эхлэлтэй!

Sunday, February 13, 2011

Эрхэм уншигч бүсгүй минь, энэ удаа бид ганцаардлын тухай нухацтай ярилцах гэж байна.


Та ганцаараа байхаас айдаг бол, хайртай залуутай бол, гэр бүлтэй байхыг хүсдэг бол энэ мөрнөөс цаашаа битгий уншаарай. Эсвэл дуустал нь уншаад “ийм балай юм хэн бичдэг байнаа, ийм амьтдаас болж энэ дэлхий дээр гэр бүлийн аз жаргал байхгүй байгаа юм” гэж өөртөө хэлээд хайртай залуугаа чанга тэвэрч үнсээрэй. Тэхгүй бол сэтгэлийн гүнд чинь эндээс ганц нэг өгүүлбэр үлдчихэж магадгүй шүү. Ингээд хэрхэн ганцаараа байх тухай зөвлөгөөндөө оръё.

Бүсгүй минь, заримдаа чамд бүхнээс тасарч, гав ганцаараа, хүссэн бүхнээ тааваараа хийж, дуртай киногоо үзээд диваанаасаа ч өндийхгүй хэвтэж байх юмсан гэж бодогддог уу? Эсвэл бүх насаараа тийм байх юмсан гэж санагдах үе байна уу? Яагаад гэвэл эмэгтэй хүн бүрт ингэж бодогдох үе байдаг. Би үүнийг өөрийн туршлагаараа хэлж байгаа юм шүү. Тэгээд яагаад бид ингэж чадахгүй нэг хар юмны өмнө хойно нь гүйж, өөд уруугүй асарч тойлж, өөрөө киногоо үзэлгүй хүссэн сувгийг нь тааруулаад сууж байдаг билээ? Яах вэ, нөгөө “хайр” гэж “балай” юмнаас болоод тэр. Тэхээр хувийн амгалан тайван байдал, аз жаргалаа хэн нэг залуу гэгч эргэлзээтэй мэдрэмжээр солихыг хүсэхгүй байгаа бүсгүй танд сэтгэл судлаачид хэд хэдэн үнэт зөвлөгөөг өгч байна.

Нэг. ТӨГС ТӨГӨЛДӨР ЭРИЙГ ХҮЛЭЭ
Өөрийнхөө сэтгэлд зөвхөн чамд л тохирох төгс, төгөлдөр эр хүний дүр төрхийг бий болго. Өндөр нам, өргөн бүдүүн, өмссөн оймс, өрөөсөн гутлын хэмжээ, өмдний шуумагны индүүдлэг, нүдний өнгө, нүүрний арьс, үс, зүс, шүд, шанаа гээд нэгбүрчлэн бод. Сайн муу зуршлыг нь хүртэл мартаж болохгүй. Ингээд яг энэ дүрд чинь таарахгүй л бол цаг гарздаж хар юм руу хараад яана? Бүх амьдралынхаа турш энэ дүрдээ үнэнч байгаарай.
Үр дүн нь: Чи эргэн тойрондоо байгаа эрчүүдийг анзаарахаа болино. Тэд ч гэсэн чиний ихэмсэг байдал, тоомсоргүй харцыг хараад чамтай үг солино гэж юу л бол. Гэтэл, нээрээ гайтай юм шиг, яг чиний бодсон шиг эр зам дээр чинь зогсож байвал яах вэ? “Ээ, чи хэдхэн жилийн өмнө тааралдахгүй яав даа? Одоо даанч оройтож дээ, оройтож” гэж хэлээд өнгөрөөд гар. Эргэж битгий хараарай даа. Ингээд л чи хүссэндээ хүрлээ.
Болгоомжлох зүйл: Хамгийн гол нь өөрийнхөө бий болгосон төгс төгөлдөр эрийнхээ дүр төрхийг үнэнчээр дагах хэрэгтэй. Тэгвэл таны ганцаараа байх боломж 100 хувь гэж тооцоорой. Хараагаа ч гэсэн хааяа хааяа шалгуулж бай. Хараа муудаад ганц нэг зүйл нь тохирохгүй байхад анзааралгүй автчих вий дээ.

Хоёр. ХУВЬ ЗАЯАНДАА ИТГЭ
Жинхэнэ хурим ганцхан диваажинд л болдог гэж дандаа бодож бай. Тийм болохоор ийш тийш дэлдгэнээд байлгүй азтай учрал, азтай өдөр, азтай уулзалтыг л хүлээгээд байх хэрэгтэй. Тэгээд бас гол нь хүнд ердөө цорын ганц л азтай боломж байдаг гэдэгт итгэ. Тэгээд чиний тэр азтай боломж аль хэдийн өнгөрчихсөн, эсвэл ирэх болоогүй байгаа гэж бодоод байхад чи ганцаардлын хаант улсдаа хүссэнээрээ амьдраад л байх болно.
Үр дүн нь: Чамайг гайхамшигтай нам гүм байдал хүрээлж, юуг ч өөрчилмөөргүй санагдана. Тэгээд л хайртай буйдан, хэдэн киноноос чинь өөр ийм амгалан тайван байдлыг өгч чадах юм байхгүй гэдгийг мэдэрнэ дээ.
Болгоомжлох зүйл: Чамайг огт хүсээгүй байхад л хөл чинь диско бүжиг, хөл ихтэй найр, хурим, зугаалга, наргиа руу чирээд явчих вий? Тэгвэл хувь заяаны тохуурхал болсон тэр үдэшлэг цэнгээнээс хоёулаа болоод буцаад ирэх магадлалтай шүү.

Гурав. ЮУ Ч БИТГИЙ ТОО
Өөрөөр хэлбэл хэнийг ч битгий тоо. Зүгээр л “энэ хорвоод хэвийн аятайхан залуу гэж байдаггүй” гэдгийг л томъёо шиг толгойндоо суулгаж орхи. Үгүйдээ л энэ ертөнцийн, мөн манай орны эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ хавьгүй олон гэдэг статистик мэдээг амандаа давтаад байхад л тэртэй тэргүй дутагдаад байгаа эрчүүд чамд хүртэхгүй гэдгийг ойлгох болно. Гэтэл гэнэт нэг аятайхан зантай, сэтгэл татам, санхүүгийн хувьд ч тогтворжсон сайхан залуу чамтай тааралдвал яана? Тэгвэл зүгээр л “тэр гэрлэсэн байж таараа, эсвэл ижил хүйстэн байх” гээд бодоход л болоо шүү дээ.
Үр дүн нь: Яг ингэж бодоод л чам руу инээмсэглэн харсан сайхан залуугийн өөдөөс өрөмдмөөр, эсвэл ямар ч найдваргүй байдалтай харвал ямар ч хэвийн сэтгэл зүйтэй эр хүн зугтаах болно.
Болгоомжлох зүйл: Ямар ч дүрэм журамд захирагдахгүй юм байдаг шүү дээ. Тийм болохоор аятайхан зантай, сэтгэл татам, санхүүгийн хувьд ч тогтворжсон сайхан залуу, тэгээд ижил хүйстэн биш, бас дээрээс нь чамд дурлачихвал аврагдах гарцаа чи өөрөө л хайх хэрэгтэй болно доо.

Дөрөв. ӨӨРИЙГӨӨ “ҮХТЭЛ” НЬ ШҮҮМЖИЛ
Өөрийнхөө сэтгэлд таалагддаггүй хэдэн зүйл олох шиг амархан юм эмэгтэй хүнд байдаг юм уу? Дэндүү тарган, хэтэрхий бүдүүн, майга хөлтай, матигар гартай, намхан нуруутай, навтгар хамартай, тэгээд хямдхан цүнхтэй, муухай гуталтай, эсвэл гутлаа урдаг, хумсаа мэрдэг гээд өө олох шиг амар юм юу байх вэ? Хэцүү байвал толь ашиглаарай, бүр нөлөөтэй толь байсан ч яах вэ. Тэгээд л өөрийгөө өөлөөд, өөрөө тэрэндээ итгэж чадвал чи өөрийгөө хайрлахаа болино. Тэгээд өөрийгөө байнга голж, үүнийгээ эрэгтэй хүмүүст яриад, хуваалцаад бай. Эрчүүд хэдийгээр нүүр царайны хувирал багатай, сэтгэл хөдлөлөө сайн нуудаг ч чамайг өөрийгөө шүүмжлэх тоолонд сонссоор сүүлдээ залхаж, бүр чиний хэлсэнд үнэмших болно.
Үр дүн нь: Гайхалтай. Чи өөрийгөө хайрладаггүй бол хэн ч чамайг хайрлахгүй. Энэ бол шинжлэх ухаан хийгээд хүн төрөлхтний амьдралын туршлагаар баталгаажсан юм шүү.
Болгоомжлох зүйл: Хэн нэг нь хэлээд байхад чиний тэр бүх дутагдлыг олж харахгүй байж магад, тэр бүү хэл тэр дутагдал чинь хэн нэгэнд таалагдаж ч мэднэ. Ийм тохиолдолд “Орчлонгийн хамгийн тэнэг хүн юм уу гаж донтон л ийм уул овоо шиг их дутагдалтай хүнийг хайрлах байх. Тэхээр надад ийм гаж донтон хэрэггүй” гээд л өөртөө итгүүлнэ дээ.

Тав. ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ЭХЭЛЖ ТАНИЛЦ
Хэрвээ хэрэгтэй бол тэр өөрөө лд яриа өдөж танилцана биз. Эр хүнд өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө эхэлж нээдэг эмэгтэй бол хамгийн ичгүүргүй, аймшигтай хүн мөн гэж өөртөө хэлээрэй. Тийм хүүхнийг хүндэлж, хайрлах ёсгүй гэж эрчүүлд ярь. Тэр байтугай аятайхан эр лүү харц чулуудах чинь ичгүүргүй аалигүй явдал гэж бодож бай. Өөрөөр хэлбэл, дуугаа тат, өөрөөсөө өөр хэнд ч нарийн нандин юмаа бүү хэл, болбол өөрөөсөө ч гэсэн нуугд.
Үр дүн нь: Ингээд байхад тэр өөр хүн рүү харах болно, найдвартай.
Болгоомжлох зүйл: Гэнэт, өөдгүй муу гаж донтон түрүүлж санаачилга гаргавал яана? Тэр үед хэлгүй л болдог байх даа.

Зургаа. АЛЬ НЭГ НАМД ЭЛС
Аль болох ширүүн, догшин, дайчин нам, улс төрийн хүчин, эвсэлд элсэн ор. “Тантай танилцахад таатай байна. Би бүх эрчүүдийг сөнөөн устгах эмэгтэйчүүдийн эвслийн гишүүн л дээ. Би уулзалтандаа явж байна” гэж хүйтэн өнгөөр хэлээд жигшсэн харцаар харахад л тэр хүн шууд эргээд явна. Хэрвээ явахгүй байвал үргэлжлүүлээд арьсан гутал юм уу савхин дээл рүү нь хараад “Би амьтны арьсан хувцас өмсөгчдийг үзэн яддаг. Би амьтан хамгааллын нийгэмлэгийн гишүүн л дээ” гэх юм уу, эсвэл “Өө, та мич жилтэй хумхын ордны хүн юм уу? Яг миний хамгийн дургүй жил, ордтой юм аа?” гэж хэлсэн ч болно.
Үр дүн нь: Цаад залуу чинь хамгийн энгийн, тэнэг ч бай хамаагүй нэг шалтаг олж хэлээд хөлийн хурдаар зугтах болно. Утсаа өгөөч ч гэхгүй гэдэгт итгэж болно.
Болгоомжлох зүйл: Таныг яг хэлсэн зүйлийн чинь төлөө хайрлах хүн гарч ирж магадгүй. Тэр нь тантай хамтран зүтгэгч юм уу, намын нөхөр чинь ч байж магад. Тэгвэл та “Би ажил, амьдралаа хольж хутгадаггүй” гэж хэлээд үз дээ?

Долоо. ШУУД Л ХУРИМЫН ТУХАЙ ЯРЬ
Та хоёр танилцаад удаагүй, чи аль эрт бүх зүйлийн тухай ярьж тохирсон хүмүүс шиг шууд хуримын тухай ярь. Хэзээ хуримаа хийх вэ, би ямар хувцас өмсөх вэ, хуримаа хийхээс нааш би хүнтэй унтахгүй гээд л. Тэгээд залуу чинь яриан завсраа нэг бяцхан хөөрхөн муурын зулзагыг өхөөрдөх юм бол шууд л “Тэгээд би яг энэн шиг олон хөөрхөн зулзагатай болмоор байна” гэж хэлээрэй.
Үр дүн нь: Ийм яриа болсны дараа эрчүүдийн 98 хувь нь ганц ч үг хэлэлгүй зугтан оддог гэдэг юм. Дараа нь таны бараанаар танаас хэдэн бээр цаагуур өнгөрөх болно.
Болгоомжлох зүйл: Харин үлдэж буй тэр 2 хувьд нь хамаарах солиотой амьтан танд таарсан бол шууд “Ура” хашгираад босоод ирж магадгүй. Тэгээд бүр “Тэгвэл хоёулаа бас 5 зодоонч нохойтой болъё” гэж ч магадгүй. Ийм тохиолдолд харин та өөрөө хөлийн хурдаар зугтаах хэрэгтэй болж дээ.

Найм. ТҮҮНД ЭРГЭЛЗ.
Хэрвээ цаадах чинь таны бүх л сул тал, элдэв ааш, илүү дутуу шаардлагыг бүгдийг нь тэсээд дэргэд чинь байгаад байсан ч явуулах арга бас олдоноо. Тэрний хайр сэтгэлд эргэлзэж байгаагаа өөртөө үнэмшүүлж, “Тэр намайг үнэхээр хайрладаг гэж үү? Яагаад? Ямар учраас намайг хайрлах болов? Энд нэг л юм биш байна даа? Тэрэнд надаас юу хэрэгтэй юм бол? Мөнгө үү, орон гэр үү, өдөр бүр цай хоол хийлгэх нь үү, секс үү” гэж байнга давтан хэл. Эргэлзэж байгаагаа залуудаа ч гэсэн байнга хэлж, тасралтгүй шалгалт хийгээд бай. Ямар ч эр хүн үүнийг удаан тэсэхгүй.
Үр дүн нь: Тэгээд эцийн эцэст чиний хардалт талаар болохгүй. Тэр сайн хүн болж “жүжиглэхээ” больж, “Тийм ээ, чи чамд хайргүй мэдэв үү. Чи ингэж л хэлүүлэх гээ биз дээ?” гэж хашгирах болно. Тэгээд чиний гайхамшигт ганцаардлын амьдрал эргэн ирнэ дээ.
Болгоомжлох зүйл: Энд бол та л биеэ барьж чадахгүй байхаас болгоомжлох хэрэгтэй. Анхаарлаа сулруулж, түүний өгөөмөр зан, тэвчээр, чиний төлөө бүх зүйлээ золиосолж чадах сайхан сэтгэлд бууж өгөх вий. Жишээ нь, хамгийн жирийн өдрүүдэд хүртэл оронд чинь кофе авчирч өгөхөд түүний хайранд өөрийн эрхгүй автахаас болгоомжилно доо.

Ес. ТҮҮНИЙГ ӨӨРИЙНХӨӨ ТӨГС ДҮРТЭЙ БАЙНГА ХАРЬЦУУЛ
Чи нарны шилээ авч байгаад наад залуугаа нэг хар даа? Чиний нөгөө өөртөө бий болгосон төгс төгөлдөр дүртэй чинь огт адилгүй байгаа биз дээ? Тэхээр чиний нөгөө хүсч мөрөөдөж байсан сэтгэлийн ханхүү чинь яах болж байна? Тэр хар даа? Хажууд чинь тэрийж хэвтчихээд л, таван лонх шар айраг гүзээлчихээд, арван торой нийлүүлсэн юм шиг хурхираад л, хөл бөмбөг ч гэх шиг тэнэг юм үзэж хэдэн цагаар зурагтын өмнө алхайж суугаад, ээжтэй чинь хүртэл үг хэлээ ололцчихгүй шүү. Ийм юмаар яадаг байнаа? Чи энэ бодлоо битгий нуу. Түүнд хэл. Жинхэнэ эр хүн ингэдэггүй гэдгийг тэр мэдэж аваг. Тэгээд чи түүнд “Чи миний бодож байсан хүн биш байнаа. Миний хүсэн хүлээсэн хүн ийм л байх ёстой” гэдгийг хэл л дээ.
Үр дүн нь: Энэ бүхнийг сонссоны дараа тэр тэсвэр алдах болно. Баргийн эр тийм хэцүү өрсөлдөөнийг /байхгүй хүнтэй хийж буй өрсөлдөөн шүү дээ/ тэвчихгүй дээ. Мэдээж эхэндээ чиний хэлсэн, хүссэнд тааруулах гэж оролдох байх л даа. Бас сэтгэл судлаач дээр очиж өөрийнхөө талаар ярилцах байх. Гэхдээ удахгүй дээ. Тэгээд л нэг сайхан өдөр яваад өгнө. Ингээд чиний хүсэн хүлээсэн мөч ирэх нь тэр биш үү?
Болгоомжлох зүйл: Дурлахаас болгоомжил. Учир нь чи түүнд үнэн сэтгэлээсээ дурлаж, хайрлаж орхивол тэр хүн чинь автоматаар чиний сэтгэл дэх төгс төгөлдөр дүр төрх болж хувирдаг. Бүр ямар ч муу зуршил, элдэв ааштай байсан тэр шүү.

Арав. ХАРААНААСАА НЭГ Ч МИНУТ БИТГИЙ ХОЛДУУЛ
Түүнийг гараас нь хөтлөөд алхам ч битгий холдуул. Бүхий л чөлөөт цагаа хамт өнгөрүүлнэ гэж шах. Бүх л найз нөхөд, хийдэг ажил, сонирхдог юм, бүр суудаг сандалтай нь хүртэл хардаад бай. Тэгээд бүх л найз нөхөдтэй нь найзалж, сонирхдог зүйлийг нь хамт сонирхож, бүх юмаа л хамт хий. Яагаав? Нөгөө халбаганы ишийг нь би, толгойг нь чи угаа гэж нэг хошин үзүүлбэр байдаг даа?
Үр дүн нь: Ийм хэрээс хэтэрсэн ойр дотно харьцаа түүнийг залхааж боомилох болно. Тэр сүүлдээ холхон шиг, аль болох алсхан шиг эрх чөлөөтэй амьдрахыг хүснэ, чи ч эрх чөлөөгөө олж авна.
Болгоомжлох зүйл: Энэ бүхэн түүнд таалагдвал яана гэдгээс л болгоомжилно доо. Түүнд таалагдаад, сүүлдээ бүр та зугтмаар болох вий. Тэгвэл зугтаах л хэрэгтэй.

Арван нэг. ЭСВЭЛ, ТҮҮНЭЭС ХОЛД
Хажууд чинь хэн ч байхгүй юм шиг л амьдар. Хүссэн цагтаа явж, ирж,хоолоо ганцаараа хийж идээд, түүнийг чиний нэг ч дутагдалд үг хэлүүлэхгүйгээр, өөрийг чинь шүүмжлэхийг тэвчихгүйгээр, юу дуртайгаа хий, нэг ч үр бүү сонс. Юу ч асуулгүй найзнартайгаа уулзаж, зугаалж, өөрийнхөө л юманд анхаар. Ямар ч тохролцоо гэж байхгүй, бүх юм зөвхөн чиний хүссэнээр.
Үр дүн нь: Цаадах чинь хэрвээ чиний тоглоомын дүрмийг хүлээн зөвшөөрвөл чи-өөрөө өөртөө эзэн байх болно. Зөвшөөрөхгүй бол тэр тулааны талбарыг чамд орхиж, чи эрх дураараа жаргана даа.
Болгоомжлох зүйл: Хэн нэгэнтэй хамт байгаа мөртөө ганцаараа мэт амьдарна гэдэг бол өндөрт татсан олсон дээр дэнжигнэж яваатай адил юм. Тэхээр тэндээс унах вий гэж л болгоомжилно доо. Хэдийгээр бусдын нүдэнд эр нөхөртэй ч өөрөө өөртөө эзэн байж амьдарч байгаа мэт харагдах нь таатай ч, ийм нөхцөлд амьдралын тэнцвэрийг хадгална гэдэг хамгийн хэцүү нь. Тиймээс хэзээ нэгэн цагт, “хоёулаа”, “ганцаараа” байх хугацааны аль нэг нь гарцаагүй дуусах л болно.

Одоо эцэст нь чамд эр хүн байгаа бол ямар төвөг учирдаг талаар нэгтгэн дүгнэцгээе. Хэрвээ чи эр хүнтэй бол…
• Чиний бүрэн бүтэн унтаж амрах 8 цагаас дандаа хороогдоно. Секс ч гэх шиг…
• Хөнжлийг чинь хуу татсанаас болоод чи шөнө дандаа даарна, сэрнэ
• Чиний дуртай кино гарах цагаар хөл бөмбөг заавал давхацна
• Хэрвээ чи хувцсаа тайлж байвал нэг юм хэлээд байнаа гэсэн үг
• Хэрвээ чи хувцсаа өмсөж байвал бас л нэг юм хэлээд байгаа гэсэн үг
• Чамайг угаалгын өрөөнд жаахан удахад л хаалгыг чинь балбаж эхэлнэ
• Чамайг утсаар тайван ч яриулахгүй
• Яриад дуусангуут чинь л хэнтэйгээ ингэж удаан чалчаад байгаа юм бэ гээд л байцаагаад эхэлнэ
• Чи ямар нэг юм худалдаж авахын тулд энэ яагаад чамд хэрэгтэй болсон тухай заавал тайлбарлах шаардлагатай болно
• Өдөр бүр л чамайг өрөөсөн оймс, цамц, зангиа олоодох гэж шаардана. Тэр нь ихэнхдээ л буйдангийн доор, сандлын дэргэд хэвтэж байхыг нь яана
• Чи тэрнийг ирэхгүй яагаад удаад байна, яагаад утсаар ярихгүй байна гээд л бодож, шаналж сэтгэлээ зовоох хэрэгтэй болно
• Орчлон дэлхий ямар ч цаг агаартай байлаа, чиний сэтгэл ямар ч байлаа үл хамааран тэрний сексийн хүслийг хангах хэрэгтэй болно

За ийм л байна даа. Энэ бүхнийг тэвчиж чадвал чи эр нөхөртэй, хайртай залуутай байгаа гэсэн үг. Эс чадвал эрх чөлөөгөө эдэлж яваа байх нь. Танд ямар эрх чөлөө хэрэгтэй байгааг ганцхан та мэднэ, та л шийднэ.

Ингээд дууслаа. Энэ бүхнийг уншсаны дараа Танд гэнэт хүнээр хайрлуулж, хэн нэгний тэвэрт эрхэлж, янагийн үг сонсож, сексийн амтыг мэдэрмээр санагдчихав уу? Тэгвэл дээр бичсэний яг эсрэгээр нь хийгээд байгаарай. Тэгвэл та хэзээ ч “ганцаараа, цор ганцаараа” гэдэг хувь тавиланг мэдрэхгүй. Гэхдээ энд бичсэн зүйл танд хэрэг болсон эсэхийг бичээрэй.

Ганцаараа ч бай, хосоороо ч бай, гол нь бүсгүй та аз жаргалтай л байх ёстой шүү…



Хайрт чинь хаана, яаж vнссэнийг сана даа!




Дурлалт залуу тань танд хэрхэн ханддагийг мэдмээр байна уу? Бид цэцгийн дэлбээ тасдуулж, асуулга тавихгvй. Харин мэргийн эзэн - Сугар, Санчир гариг дурлагсдын нvдийг


нээхэд бэлэн байна. Хөшгөө сайн нээхийн тулд дараах дvрэмтэй сайтар танилц:
Нэгдvгээрт:Сугар гариг буюу баасан гаригт, эсвэл Санчир гариг буюу бямба гаригт л мэргэлж болно.
Хоёрдугаарт: мэргийн нэг vед ганцхан л асуулт тавьж болно. Хамгийн гол нь тvvнд маш тулгамдсан vед л ханд. Тийм vе болсон гэж та vзэж байгаа бол дээрх өдрvvдэд хайрт тань таныг хаана, яаж vнссэнийг санаад манай гаригийн мэргэ рvv хараарай.

Сугар ГАРАГИЙН МЭРГЭ:

Ромео, Жульетта
Энэ аргыг таваас цөөн жил хамт амьдарч байгаа, хайр сэтгэл нь ахуйн маргаанаас болж унтраагvй хосууд хэрэглэсэн нь дээр. Ингээд таны хайрт таныг Сугар өдөр vнслээ…

Хvзvvг чинь vнсвэл
Тэр таны байр суурийг хvндэтгэж, та хоёр бие сэтгэлийн хувьд бие биедээ ойр дотно байна. Гэхдээ хэрвээ цааш ийнхvv vргэлжилбэл хvн төрөлхтөний олон янзын харилцаанаас танд зөвхөн нөхөрлөл “тохиож” байна. Секст тачаангуй, шинийг санаачлагч бай. Сэдсэн арга тань та хоёрын мэдрэмжийг сэргээж болох юм.
Уруул дээр чинь vнсвэл
Ямар ч эргэлзээ байхгvй. Тэр танд ухаангvй хайртай. Тvvнтэй урьдын адил харилцаатай байх нь таны зорилго шvv.

Духан дээр чинь vнсвэл
Ямар нэг юмны тухай бодох хэрэгтэй. Та хоёрын харилцаа сvйрлийн ирмэгт байна. Духан дээрх жижvvрийн vнсэлт удахгvй салахын дохио юм.

Чихний гэдсийг чинь vнсвэл
Энэ жинхэнэ шунал. Тэр ажилдаа явсан ч гэртээ харьж, таныг тэврэх мөчийг л хvлээдэг.

САНЧИР ГАРАГИЙН МЭРГЭ:
Мөнхийн хайр дурлал

Vнэхээр хайрлан дурлаж, харилцан vvрэг хvлээсэн хосуудыг Санчир ивээнэ. Хэрвээ та хоёр таваас дээш жил хамт амьдарсан бол Санчир гариг та хоёрынх. Энд хаана бус яаж vнсэх нь чухал.
Хурдан бөгөөд ууртай vнсэлт
Гайхаад байх зvйл алга. Тэр ажилдаа маш их дарагдсан, минут бvр тооцоотой байгааг та хоёр сайн мэдэж байгаа. Гэхдээ цашдаа халуун дотно байдлаар гачигдаж байхыг тэвчих хэрэггvй. Удирдлагыг гартаа авч харилцаандаа “гал” нэмж, 10 жилийн өмнө танд ул мөрөө vлдээж байсан vнсэлтийг тvvнд сануул.
Хуурай бөгөөд халуун vнсэлт
Таныг хайрладаг, танд эелдэг, дотно хандаж байна. Харин та? Хамгийн сvvлд та хайрттайгаа хэзээ дотночлон ярилцсан бэ? Харилцаагаа илvv дотно болго, та хоёрын гэр бvлийн холбоо хоёр дахь төрөлтийг таван туулна.
Нойтон бөгөөд зөөлөн vнсэлт
Баяр хvргэе! Таныг шvтэн биширч байна. Тэр таныг хоёр гартаа өргөн тэвэрч, таны vг бvрийг хvлээн авахад бэлэн байна. Та хоёрын холбоонд саад болох юу ч алга. Бvх зvйл анх гэрлэлтийн товчооны vvдэнд бvртгvvлэхээр зогсож байсан vе шигээ л байна.

ВЕНЕРА сонин

Ямар охид хайр дурлалд одтой байдаг вэ?



Ихэнх хүмүүс хөөрхөн охид гэж хариулах биз. Гэвч үнэн хэрэгтээ гадаад өнгө үзэмж тийм ч чухал байр суурь эзэлдэггүй. Харин юу олонд хүндтэй, хайр татам болгодог талаар бяцхан нууц дэлгье.


1-р алхам
Өөрийгөө бүрэн төгс дайчилж сур. Хэрвээ чи өөрийгөө өөрчилхийг хүсж байгаа бол бүр ч сайн хэрэг. Гол нь чамд өөрийгөө хүндэтгэх үзэл бас хайр байх ёстой бөгөөд чи хэн ч болон хувирсан энэ бүгдээ хадгалж үлдэх хэрэгтэй. Өөрийгөө хүндэлж би өөрөө өөртөө итгэлтэй бас хайртай нэгэн гэдгээ эргэн тойрныхондоо ялангуяа хөвгүүдтэй харьцахдаа илэрхийлж сур. Энэ бол өөрийгөө магтаад байна гэсэн үг биш. Гол нь чи өөрийгөө хүндэтгэдэг байж чадсанаар бусдын хүндэтгэлийг хүлээх болно гэдгийг анхаар.

2-р алхам
Тэднийг байгаагаар нь л хүлээж ав. Өөрийн санаа бодолдоо нийцүүлж өөрчлөх гэсний хэрэггүй. Шулуухан хэлэхэд тэднийг өөрийн ашиг сонирхолдоо ашиглаж зүгээр л нэг хөшүүрэг тоглоом болгох хэрэггүй. Тэдний сайн чанарыг олж харан түүнд энэ бүхнээ үнэлж цэгнэн алдаа дутагдлаасаа салахад нь тусал. Хүнлэг үйлдэл, харьцаа чинь чамайг бусдаар хүрээлүүлэхэд тус болно. Харин асуудал тулгарвал ээждээ ханд. Ээжээсээ өөрийн алдаа дутагдлын эх үүсвэр юунд байдгийг асууж мэд. Хамгийн шударга шүүгч бас зөвлөгч ээж чинь байх болно.

3-р алхам
Өөрөө өөрийгөө хүмүүжүүл. Чиний бүхий л юм дэгжин бас цэвэрхэн эмх цэгцтэй байх ёстой. Хэн нэгэн хөвгүүний доог тохуу болохоор марзан нэгэн байхаас зайлсхий. Иймээс хувцаслалт, биеэ авч яваа байдал гээд бүх л зүйлээрээ өөрийгөө зөв илэрхийлж сур.

Дахиад нэг эелдэг зөвлөгөө...хэрвээ чи найз хөвгүүнээсээ харьцаагаа тасалсан бол өөрийн энэ сонголтондоо хэзээд үнэнч бай. Чамд нэг хэсэг ганцаардмал бас уйтгартай санагдах л болно. Гэвч чи нэгэнт шийдвэр гаргаснаас хойш эргэж буцаж өөрөө өөрийгөө тэнэг байдалд оруулах шаардлагагүй. Тэр энэ хорвоо дээрх цорын ганц хөвгүүн биш. Мөн найз охиддоо өөрийн байр байдлыг хэлэх хэрэггүй. Тэд чиний энэ байдлыг доог тохуу хошигнол болгон өнгөрөөнө эсвэл хов болгон тараахаас өөр юу ч хийхгүй тул тэдэнд тайлбар тавих шаардлагагүй. Иймэрхүү байдлаас болж чиний олны дунд тогтсон байр суурь, нэр төр чинь ганхах болно. Хэдийгээр чиний энэ алхмыг сайшаах хүмүүс байх ч мөн адил тооны буруушаах хүмүүс байна гэдгийг үргэлж сана. Сайн муу хоёр үргэлж хамт оршиж, нэг нэгнийхээ хоосон орон зайг нөхөж байдаг юм.


4-р алхам
Хайр дурлалд бас олны дунд одтой нэгэн үргэлж бусадтай нээлттэй харьцаж чаддаг хүн байдаг. Үүнийг үргэлж санаж яв. Чи хүмүүс чиний тухай ихийг мэдхээс бүү ай.

5-р алхам
Ижилхэн сонирхолтой хөвгүүнтэй холбоо тогтоох гээд оролд. Ийм нэг хүсэл эрмэлзэлтэй бас сонирхолтой хүмү?сийн үүсгэсэн харьцаа хамгийн бат бөх, нийцтэй байж чаддаг.

6-р алхам
Хайр дурлал үргэлж сайхан бүхнээр дүүрэн байдаггүй. Та хоёрт зам зуур чинь өч төчнөөн жижиг сажиг таагүй явдал учрах болно. Жишээлбэл найз хөвгүүн чинь болзооноосоо хоцорчээ. Тэр завгүй байж чиний төрсөн өдрийг мартчихаж. Чи түүнд хэд хоногийн өмнө яриан дундаа хавчуулж сануулах хэрэгтэй. Энэ мэт чи өөрсдийн харьцаандаа бий болж болох таарамжгүй зүйлсээс зайлсхийж сурах хэрэгтэй. Бас чи түүнийг үргэлж дэргэд чинь байх боломжгүй гэдгийг ойлго

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~