Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, April 28, 2011

Хувь заяаныхаа тэмдгийг хэрхэн таних вэ


Бараг хүн бүр амьдралдаа нэг удаа ч болов санамсаргүй мөртлөө их, бага хэмжээний гэнэтийн өөрчлөлт дагуулсан зүйлтэй тулгардаг. Заримдаа шал дэмий гэж үл тоомсорлож байсан зүйлээс амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх сайхан үйл явдал ундрах юмуу гэнэт тулгарсан өчүүхэн саад, тотгороос болж зовлон бэрхшээлүүд ар араасаа “урсах” тохиолдол бишгүй. Хүний амьдрал, хувь заяаг гэнэт өөрчлөгч тэрхүү далдын хүчний нөлөөа мэдэрч, өөрийн болгон “чөдөрлөх” боломжтой болов уу?

Лапласын гутал

Францын нэрт математикч, одон орон судлаач Пьер-Симон Лаплас нэгэн удаа хачирхалтай зүйлийг өөрөөсөө анзаарч эхэлжээ. Өглөө босоход түүний гутал нь байсан байрнаасаа хөдөлсөн байх бүрийд тухайн өдөр гудамжны хулгайч халаасанд нь хүрэх юмуу ямар нэг таагүй зүйл заавал тохиолддог болохыг анзаарчээ. Анзааран, батлах бүртээ энэ нь санамсаргүй тохиолдол яавч биш гэдгийг тэрбээр ойлгох болж. Тэрбээр энэ тухайгаа ажлын хамтрагч нэгэн академичид ярьсан бөгөөд хамтдаа цуврал тандалт хийхээр шийдвэрлэжээ. Гэтэл үнэхээр гутал байрнаасаа хөдлөөгүй өдөр ямар ч муу зүйл тохиолдсонгүй гэнэ. Тэд ямар нэг муу зүйлд өртөхийн тулд хүн ихтэй газраар дэмий сэлгүүцэн, бараг л халаасны хулгайчдыг тосч ажиллаж. Гэтэл гутал байрнаасаа хөдөлсөн өдөр хоёр ч удаа таагүй хүмүүстэй тулгаран, асуудалд орооцолдсон байна.

Иймэрхүү түүх магадгүй танд ч танил санагдаж болох. Учир нь хүн төрөлхийн зөн совин мэдрэмжтэй амьтан. Тиймдээ ч өөртөө тохиолдох ямар нэг зүйлийг ерөнхийд нь мэдэрч байдаг буюу ямар нэг өөрт танил болсон тэмдэг, дохиогоор ямар нэг зүйл тохиолдох нь гарцаагүй гэж итгэдэг хүн цөөнгүй байдаг. Иймэрхүү жишээнүүдээс танд сонирхуулья.

Алдартай далайн дээрэмчин Флинт гаансаа асаах гэж хоёр удаа оролдоод асахгүй бол далайд гарахаа шууд больдог байсан гэдэг. Харин Камберландын гүн, адмирал Уильям Август гудамжинд сүйх тэрэгтэйгээ явж байхдаа яндан хөөлөгч харах юмуу тааралдах л юм бол шууд гэрийн зүг эргэх дохио хөтөчдөө өгдөг байж. Ийм зүйлтэй тулгарсны дараа догшин шуурга гэнэт дэгддэг гэдэгт тэр бат итгэдэг байсан аж. Мөн Их Британийн өөр нэгэн адмирал, далайчин Бөнбоу улаан шаргал үстэй юмуу толбот мууртай тааралдвал далайн сүйрлийг зөгнөж байна гэдэгт итгэн, ажлаа зохицуулдаг байсан гэнэ.

-”Ямар нэг дохио, тэмдэг өгч байгаа мэт иймэрхүү зүйл үнэн хэрэгтээ байхгүй. Мэдээж хүн бүр өөрийнхөөрөө бүхнийг хүлээн авна. Тухайлбал, танд дохио болдог тэр зүйлтэйгээ тулгарлаа, харлаа гэсэн хэдий ч явах ёстой зүйлдээ явна. Явах зууртаа ямар нэг таагүй зүйлтэй тулгарна гэсэн бодолтой, өөртөө ийм зүйлийг уриалан дуудсан байдалтай байна, Үнэхээр та бүдэрч унах ч юмуу таагүй байдалд орно. Нэг, хоөр, гурван ч удаа та яг ийм нөхцөлд өөрөө мэдсээр байж орж болно. Гэвч үүнийг хувь заяатай эндүүрч болохгүй. Харин далдын дээд хүчин юмуу хамгаалагч сахиусан тэнгэр бидний оюун санаагаар дамжин илүү болгоомжтой байхыг анхааруулж буй явдал юм. Өчүүхэн төдий шинж тэмдгүүд нь ямар нэг өр, санамсаргүй явдлуудаас дахин дахин давтагддагаараа ялгардаг. Энэ нь яг л “ингэж хийх хэрэггүй гэдгийг сануулаад байхад” гэсэн аятай давтагддаг. Хэрвээ хүн тухайн нөхцөлийг үл ойшоон өмнө тохиолдсон таагүй зүйлтэйгээ дахин тулгарвал л үнэхээр санамсаргүй хэрэг биш байна гэж бодож эхэлдэг. Энэ үед л хүн ” би яагаад өмнө нь анзаарсангүй вэ?” амаа барьдаг.

Материалистүүд өчүүхэн тэмдгүүдийг ердөө л амьдралын туршлагын үр дагавар гэж үздэг. Харин зарим эрдэмтэн иймэрхүү зөн совин, шинжтэмдгүүд нь ойрын ирээдүйд болох үйл явдлыг зөгнөн, хүмүүсийг таагүй зүйлтэй тулгарахаас нь сэргийлдэг гэж үздэг. Гэхдээ аз жаргалтай, амжилттай амьдрахын тулд бид эдгээр эерэг тэмдгүүдийг ойлгон хулээн авч, аливаа зүйлд хянамгай хандаж чаддаг байх хэрэгтэй гэдэгт мэргэжилтнүүд санал нэгддэг. Далдын хүчний дохиог хүн бүр төдийлөн анзаараад болзошгүй үйл явдалд бэлтгэлтэй байж чадахгүй л дээ. Заримдаа бүр илт тодорхой тэмдэг мэдрэгддэг нь үнэн. Тухайлбал, нэг их үнэтэй биш ч ямар нэг чухал зүйл санамсаргүй байдлаар гээгддэг. Алга болсон зүйл удалгүй олдож болно. Олдохгүй ч байж болох. Гэвч хүн тухайн үөд алга болсон зүйлд их, багаар санааширснаа олдсон тохиолдолд удалгүй мартан тайвширдаг. Гэтэл энэ нь тухайм хүнд анхааралтай байхыг шаардсан дохио байж болох юм. Бага гээлтийн дараа том гээлт хүлээж буйг тэр хүн төдийлөн анзааралгүй өнгөрч болно” гэж сэтгэл . зүйч, эмч Олөг Никитин тайлбарласан байна.

Мэргэжилтнүүд дохио тэмдгийн мөн чанарын тухайд хэдэн зууны турш тайлбар хийн, тодорхойлсоор ирсэн. Тэдгээрийг янз бүрээр ангилан, тодохойлох оролдлогуудыг ч олон хийсэн. Тэр ч атугай Францын судлаач Роберт Д’Обюиссон “Жижиг дохионуудын онол” нэртэй шинжлэх ухааны бүтээл хэвлүүлж байсан. Элдэв дохио, тэмдэглэгээг өдөр тутмын амьдралдаа хайн, хүлээх нь тийм таатай зүйл бус хэдий ч энэ нь шал дэмий худал зүйл гээд баталчих нэгэн хараахан алга. Тиймээс тэднийг бодит жишээн дээр ойлгохыг хичээн дараа нь янз бүрийн дүгнэлт хийсэн нь дээр болов уу.

Дохио, тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

Харамсалтай, гомдмоор дохионууд

Сэтгэл судлалын олон улсын хүрээлэнгийн захирал Дениз Ленн эл учир битүүлэг үйл явдлыг тайлах гэж эртнээс эрмэлзэж буй аж. Түүний ярьснаар, хэрэгтэй бус газраа санамсаргүй байдлаар бий болсон ямар ч зүйл дохио өгч буйн илрэл гэнэ. Тэрбээр эл үзлээ бататгах нэгэн жишээг дурдсан байна.

Австралийн Аделаида хотын нэгэн худалдаачин Бомбей хот руу явах ёстой байснаа жижигхэн шалтгаануудын улмаас бяцхан хөлөг онгоцноосоо гурван удаа хоцорчээ. Эхний удаад сэрүүлэг нь дуугаралгүй түүнийг хоцроосон аж. Хоёр дахь удаа хайртай нохой нь хүнд өвчлөн, амьтны эмчийг хүлээсээр онгоцноосоо хоцорчээ. Гурав дахь удаа гадаад паспортоо эрээд олсонгүй. Гэтэл удалгүй эхний онгоц Малайзын дээрэмчдэд тонуулсан, хоёр дахь нь сураггүй алга болсон, гурав дахь нь гэнэтийн түймэрт автан зорчигчдын тал орчим нь хорвоог орхисон тухай таагүй мэдээллүүд сонсогдсон байна.

Зөвлөгөө. Гэнэтийн, бухимдал төрүүлэхүйц иймэрхүү саад бэрхшээлээс дүгнэлт хийхэд: Болзошгүй үйл явдлын давтамжийг цаг тухайд нь анхаарах. Ингэснээр өөрийгөө илүү аюулгүй байлгаж болно.

Үл таних хүмүүсийн яриа

Хаана ч хэзээ ч тантай зам нийлж эсвэл зөрөн өнгөрч буй үл таних хүмүүс заримдаа ер бусын байдлаар зөвхөн танд зориулсан илгээмжийг агуулж явдаг. Тухайлбал, автобусны буудал дээр танихгүй хүнтэй үг солих юмуу асуусан зүйлд нь хариулахад танд хэрэгтэй мэдээлэл ч ирж болно.

Жишээлбэл, П.Николай нас барсан эцэг, эхийнхээ байшинг худалдах зорилготой Москва-Псковын галт тэргэнд суужээ. Түүний купенд дэндүү ихийг яригч нэг эр байж гэнэ. Тэрбээр Николайг уруу татахын тулд төрөл бүрийн сэдвээр ярьж үзэж. Түүний олон үгнээс залхсан Николай сүүлдээ унтаж буй дүр эсгэн хэвтжээ. Гэтэл тэр нөгөө зорчигчид үргэлжлүүлэн элдвийг ярьж эхэлжээ. Гэтэл элдвийг эргэцүүлэн хэвтэж байсан Николайн чихэнд үл таних чалчигчийн “Газраа хайрла, газартаа тусал. Эргээд газар та бүхэнд заавал тусална” гэж давтах өгүүлбэр байн байн сонсдоод байж. Түүнээс гадна их яригчийн сангийн аж ахуйд ажиллан, амьдарч байсан тухай яриа нь Николайн тосгонд өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамжийг сэргээн нэг л сайхан мэдрэмж, хүслэн төрүүлжээ. Залуу энэ агшинд байшингаа зарахаа болин, нийслэлээс тосгокд шилжин ирж амьдрахаар хатуу шийдсэн байна. Тэрбээр эл шийдвэрээ хэрэгжүүлсэн бөгөөд ямар азаар тийм хүнтэй таарч, түүний яриаг сонссон юм бол доо гэж баярлаж явдаг гэсэн.

Зөвлөгөө. Танд хандсан, зам нийлсэн танихгүй хүнд анхаарал хандуулан ямар илгээмж агуулж явааг нь олж мэдэхийг хичээ. Танихгүй бүхнээс зугтах шаардлага байхгүй.

Баярт мэдрэмж

Хэрвээ Та ямар нэг зүйлийг хийхдээ өөртөө иттэлтэй, урам зоригтой, баяр жаргалтай байвал энэ нь зөв замаар явж байна гэсэн хувь заяаны тэмдэг гэнэ. Баяр мэдрэмж нь сайн, сайхан зүйл болохын чухал дохио аж. Хэрвээ танд нэг л таагүй мэдрэмж төрөөд байвал шийдвэрлэж буй асуудал тань буруу гэнэ.

Жишээ нь Д.Анна далайн аялалд гарахыг мөрөөддөг байж. Тэрбээр ийм аялалд явна гэсэн зорилго тавин хоёр жил гаруйн турш мөнгөө хуримтлуулсан байна. Гэхдээ яг аяллын тасалбар худалдан авах мөчид гэнэт түр азнамаар мэт сэтгэгдэл төрөөд байж. Өөрийгөө ч ойлгохооргүй ийм байдалд орсон бүсгүй дараагийн аяллын тасалбарыг худалдаж авснаар тайвширч, нэг л санаа амарсан байна. Гайхалтай нь бүсгүй төлөвлөснийхөө дараагийн багтай аялалд гарсан эхний өдрөө хөлгийн тавцан дээр санамсаргүй байдлаар нэгэн сайхан залуутай танилцаж, улмаар дурлан, түүнтэйгээ гэрлэн аз жаргалтай амьдарч буй аж.

Зөвлөгөө. Ямар нэг шийдвэр гаргахынхаа өмнө сэтгэл зүрхээ сайтар сонс. Хэрвээ та өөртөө итгэлгүй, яагаад ч юм нэг л сэтгэл дундуур, түгшүүртэй байгаа бол татгалзан хойшлуулах, бүр болих боломж бий шүү дээ.

Хэвлэлийн үг

Хэвлэгдсэн үгсээс дохио олж болно. Нүдэнд тань харагдаж, сэтгэлд тань эргэлдсээр байгаа үгсийн тухай эргэцүүлэн бод. Сонин, сэтгүүлээс уншсан юмуу зурагтаар харсан зүйлс дотор зөвхөн танд зориулагдсан илгээмж явж л байдаг. Заримдаа хүн гэнэт зурагтаа асаан эсвэл энд тэндээс сонины уранхай дээрээс амьдралаа бүрэн өөрчилж болох хэрэгцээт мэдээллийг олж авдаг шүү дээ. Энэ бол санамсаргүй хэрэг бус. Танд зориулан илгээсэн илгээмж, мэдрэмж яах аргагүй мөн. Эс тэгвээс тэр олон сувгаас санамсаргүй байдлаар асаасан нь зөвхөн танд хэрэгтэй байсан гэдэг нэг л жирийн бус. Зөвхөн танд зориулагдах тэдгээр үгс таны толгойд байнга эргэлдэх юмуу гэнэт санамсаргүйгээр оюун санаанд тань харван бууж болох юм.

Жишээ нь Р.Катерина өндөр цалинтай ажилд орохыг хүсдэг байж. Гэвч ийм алхам хийхээс эмээн хуучин ажилдаа явж, өдөр хоног өнгөрүүлсээр байв. Нэг удаа тэрбээр ажилдаа явж байтал замд нь байдаг том дэлгүүр нээлттэй байх төдийгүй “Нээлттэй” гэсэн бичгээ өлгөсөн байж. Өмнө нь энэ цагаар дэлгүүр байнга хаалттай байдаг аж. Үүнийг анзаарсан бүсгүйд “Нээлттэй” гэдэг үг зөвхөн түүнд л зориулагдсан мэт санагджээ. Энэ үгийг бүсгүй бодон явсаар тэр өдрөө даргадаа хандан цалингаа нэмүүлэх хүсэлт гарган нааштай хариу сонсчээ. Түүнээс гадна. дарга нь ийм хүсэлт урьд өдөр нь ч юмуу гаргасан бол хүлээж авахгүй байсан гэдгээ онцлон түүнд хэлсэн байна.

Ц.Мөнхжаргал

Үнэн сонин

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~