Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Wednesday, November 21, 2012

Чамдаа очмоор байна


Зохиолчийг нь мэдэхгүйн байна Их гоё санагдлаа



Чамдаа би дурлахгүй байхын аргагүй

Чанга тэврэхэд чинь уярахгүй байж чадахгүй
Өөрийг тань би хайрлахгүй байхын аргагүй
Өр зүрхэндээ дуулахгүй байж чадахгүй нь
Сайхан чамайгаа санахгүй байхын аргагүй
Саруулхан дүрийг чинь зүүдлэхгүй байж чадахгүй
Хонгорхон чамайгаа харамлахгүй байхын аргагүй
Холын холоос ч тэмүүлэхгүй байж чадахгүй нь
Эгэлхэн чамтайгаа ярихгүй байхын аргагүй
Эр хонгор дуунд чинь уяраад эрхлэхгүй байж чадахгүй нь
Алдрайхан чамдаа очихгүй байхын аргагүй
Алдхан биеээ чамд зориулахгүй байж чадахгүй нь
Бурхан минь дээ би чамдаа ингэж ихээр дурласан болохоор
Булбарай үрийн чинь зулайг үнэрлүүлэхгүй байж чадахгүй
Энэрэлгүй энэхэн хорвоогийн хатуу бүхнийг сөрөөд
Эжий болохоор яаран чамдаа одоохон очмоор байна 

Saturday, November 17, 2012

мммм

Сэвэлзэх салхи ч үгүй нам гүмхэн
Сэлүүхэн талд ганцаар байхсан
Урилгагүй ирээд намайг ээрэх элдвийн энэ бодлуудаа
Тэртээх тэнгэрийн үүл болгон холын хол шидэхсэн
Бодлын бороо эргэн аадар болон цутгах биз
Гунигаас хурсан болохоор шорвог л байх биз
Хүсэл угаан бороо үерлэвч хэн ч норохгүй ээ,би ганцаар л
Ус туулан чулуунд бүдрэвч хэн ч ойчихгүй ээ,би ганцаар л

Friday, November 16, 2012

Яагаад өглөөний дасгал хийх ёстой гэж?



Сайн, муу зуршлууд бидэнд аль аль нь бий. Тэр дундаас сайн зуршлыг нь
тоочвол тийм ч олон байхгүй л болов уу.  Зөв хооллолт, байнгын дасгал 
сургуулилт, ажлын төлөвлөлт гээд байнга ярьдаг эдгээр асуудлууд 
дээрээ бид хойрго хандсаар л байдаг. Тэгэхээр шийдэмгий алхам хийгээд, 
төлөвлөгөө гарган хэрэгжүүлээд эхэлбэл үр дүн гардгийг, 
аливаа зүйлийг хийж, хэрэгжүүлж болдгийг ухаарна. Харин энэ
 удаад дасгал сургуулилтын талаар авч үзье: ялангуяа өглөөний
 дасгал хийх ямар ач холбогдолтойг мэдэж авцгаая.
Өглөөний дасгал “хийх ёстой” маш олон шалтгаанууд байна:
1. Тууштай байж чаддаг
Судалгаагаар өглөө дасгал хийдэг хүмүүс тухайн дасгалаа
 жилийн дараа ч хийж байх магадлал маш өндөр байдаг гэнэ.
 Нэг ёсны маш сайн зуршил болоод хэвшчихдэг гэсэн үг.
Харин өдрийн бусад цагт дасгал хийдэг хүмүүс тууштай
байх нь ховор бөгөөд хэсэг хугацааны дараа больдог байна.
2. Илүү эрч хүчтэй байдаг
Өглөө орноосоо босох тийм амар биш гэдгийг мэдэж байна,
гэхдээ өглөө дасгал хийж эрч хүч авснаар бусад хүмүүсийг
 бодвол бүтэн өдөржингөө ядрах нь бага байдаг. Ажилдаа
илүү эрч хүчтэй явна гэсэн үг –ядаж л оффисынхоо ширээн
дээр нойрмоглоод байхгүй.
3. Нойрондоо сайн болно
Өглөө дасгал хийснээр орой нь орондоо хөрвөөж эсвэл унтах
 гэж тааз ширтэн хэдэн зуун удаа тоо тоололгүйгээр бөх гэгч нь
унтана. Мөн өглөө эрт сэрснээр орой эрт унтдаг болно. Ер нь
 бол яг биологийнхоо цагаар л унтдаг болно гэсэн үг. Харин
оройн цагаар дасгал сургуулилт хийх нь биеэн дэх
адерналины хэмжээг ихэсгэдэг учраас унтахад хэцүү байдаг. 
4. Эрүүл хооллолттой болно
Өглөө эрт босоод дасгал хийгээд эхлэхээр хооллолт дээрээ
хүртэл өөрийн эрхгүй анхаараад эхэлдэг. Бие организм, сэтгэл
 санаа өөрөө эрүүл хооллолтыг шаарддаг. Тэгэхээр өглөө
дасгал хийснээр буруу хооллолтоос бага багаар татгалзаж
эхэлнэ гэсэн үг – бие чинь хүндрэхгүй, боловсруулах эрхтэн
чинь сайжирна.
5. Эерэг хандлага
Эерэг хүн болмоор байна уу? Тэгвэл өглөөний дасгал хамгийн
 зөв сонголт. Өглөөний дасгал хийснээр эрч хүч амтагдаж ямар
  ч ядралт мэдрэгдэхгүй дээрээс нь өөртөө итгэлтэй болж эерэг
 хандлага бий болно. Энэ байдал чинь бүхэл өдрийн турш буюу
 маргааш өглөө хүртэл хүчинтэй байх нэг төрлийн “energy drink”
 гээд ойлгочих.
Өглөөний дасгал хийхэд ийм хэдэн сайн талууд байна. Харин
одоо чамд хэдэн дасгал зааж өгье:
1. “Хүн аалз” авиралт (1 хөлөөрөө 10 удаа)
Гар дээрээ суниах байрлал авна. Нэг хөлийнхөө өвдгийг суган
дээрээ авчраад хөлийнхөө тавхайгаа шалан дээр байрлуулна.
Гол нь хөлөө удаан зөөх хэрэгтэй. Ийм байдлаар хоёр хөлөөрөө
 ээлжилж хийнэ
2. Гараа алдалж үсрэх
Хөлөндөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод хоёр гараа хоёр
 талдаа байршуулна. Дараа нь хоёр гараа алдалж, хөлөө хоёр
 тийш салгаж үсэрнэ. Хөл гарнуудаа зэрэг хөдөлгөх хэрэгтэй.
Үүнийг 30 – 50 удаа хийхэд хангалттай.
3. Ууланд авирах
Мөн гар дээрээ суниах байрлал авна. Толгойгоо их биетэйгээ
нэг шугаманд бариад хоёр хөлөө цээж рүүгээ шахаж хэвтээ
байдлаар гүйнэ гэсэн үг. 30 секундийн турш маш өндөр
давтамжтайгаар хийхэд болно.
4. Үсрэх
Доошоо хагас суулт хийгээд огцом үсрэлт хийнэ.
5. Гар дээр суниалт
Цэвэр хоёр гар дээрээ суниаж болно. Хэрвээ чамд жижиг
гантил байгаа бол түүнийгээ ашиглаад суниавал бүр үр
дүнтэй байх болно. Нэг хийлтээр эхний ээлжинд 30 – 40
суниалт хангалттай.
6. Хөл дээрээ ээлжилж суух
Босоо байрлалаас нэг хөлөөрөө урагшлан том алхам авч
 доош сууна. Тэгээд буцаад босоо байрлал дээрээ ирнэ.
 Нэг хөл дээрээ хоёр удаа хийх байдлаар ээлжилж хийгээрэй.
7. Нэг хөл дээрээ зогсох
Нэг хөлөө өргөөд хойш нь тэнийлгэж их биеэ шалтай нэг
шугаманд хүрэх хүртэл доошлуулна. Эхэндээ яг энэ хэмжээнд
 хийхэд хэцүү байж болох ч аяндаа дасах болно. Хөлөө
10 секундийн дараа солих хэрэгтэй.
8. Өгзөг чангалах дасгал
Нуруугаараа хэвтээд хоёр хөлөө шалан дээр тавхайгаар нь
байрлуулна. Дараа нь гуя болон өгзөг хэсгээ дээш өргөж 20
секунд барина.
Эдгээрээс харахад ерөнхийдөө өглөөний дасгал хүчний
гэхээсээ илүү сунгалт, биеэ чангалах дасгалууд зонхилж байна.
Мэдээж өглөөний цайгаа уухаас өмнө дасгалуудаа хийх
 хэрэгтэй. 20 – 30 минутыг өглөө бүр эрүүл мэнддээ зарцуулаад
 байвал чиний бүх зүйлд эерэгээр нөлөөлнө. Тиймээс би чамайг
 үүнийг маргаашаас эхлээд хэрэгжүүлж эхэл гэж “шаардаж”
 байна. Чи бэлэн үү?

Эх сурвалж: http://www.alpha.mn

Monday, November 12, 2012

Заримдаа Би өөрийгөө галтай зүйрлэдэг...

Заримдаа Би өөрийгөө галтай зүйрлэдэг.... Гэхдээ  Түймэр биш шүү  зүгээр л Гал.
Гал гэдэг тэр чигээрээ энерги. Өөрөөсөө Гэрэл гэгээ цацруулан халуун дулаан энерги орчин тойрондоо бэлэглэдэг гал. Би жижигхэн дөнгөж асаад удаагүй байгаа гал би дүрэлзэн асмаар байна Заримдаа Би дүрэлзэн асъя гээд хичээх үед миний дээрээс бороо үе үесхэн дусалж заримдаа зөөлөн зөөлөн салхилж намайг ганхахад унтрахад хүргэдэг. Би уг нь түймэр болж бусдыг түлж бусдад хохирол учруулж байгаагүй Амьхандаа дүрэлзэн асаж гэрэл гэгээ цацруулж даарсан хүмүүсийг дулаацуулах юм сан гэж бодож явдаг юм шүүдээ Ямар азаар ширүүн бороо хүчтэй салхи салхилдаггүй юм бэ Ширүүн бороо хүчтэй салхилбал надаас юу ч үлдэхгүй.....
Бага багаар аажим аажмаар би өөдөө дүрэлзэн асах болноо намайг асахад минь тусалждэмжихгүй бол ядаж наддээр битгий бороо болж асгарж салхи болж салхилаач...
2012 оны 11сарын 12ны 23:.... минут  Хандаа 
~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~