
Гуниад яахав бүсгүй минь
Гутрах шалтгаан байгаа гэж үү
Гэгэлзсэн сэтгэлийн чинь гүн үзүүрт
Гээгдэж хаягдсан хайр байгаа хэрэг үү
Дурлал хайрандаа сэтгэл дүүрэн байгаа бол чамд
Дуу сонсон гуниглах зав гарахгүй ээ
Дуулим хорвоог уйтгартай харцаар шивэн
Дундуур сэтгэлээр санаа алдан суухгүй
Хайрыг чинь татсан тэр хүн
Халуухан халамжийг чинь гундаагаад байна уу
Хагацал салалтын салхи сэвэлзэж
Харууслын бороог чинь шиврүүлээд байна уу
Хатуу бай бүсгүй минь.. Харуусах шалтгаан энэ биш ээ...
No comments:
Post a Comment