Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Sunday, May 15, 2011

Энэ хорвоогын Хамгийн Сайхан ээж минь тандаа төрсөн өдрийн халуун мэнд хүргье

Энэ хорвоогын Хамгийн Сайхан ээж минь тандаа төрсөн өдрийн халуун мэнд хүргээд охин чинь өмнө тань мэхийн хүндэтгэе.

Хайртай гэж үргэлж хэлдэггүй ч таны намайг гэх хайрын хаана ч хүрэхгүйг мэдээд өөрөөсөө ичдэг, уучлаарай гэж ховорхон хэлдэг ч сэтгэлдээ аль хэдийнээ өмнө тань сөхөрч мөргөмөөр байдаг, баярлалаа гэж цөөхөн хэлдэг ч бодох тусам таньдаа ямар их өртэйгээ ухаардаг, авч, гуйж, эрхэлж ханадаггүй охин чинь ахиад л таниасаа ганц зүйлийг хүсэж байна. Үүрд хамт байгаарай ЭЭЖЭЭ!

Таны охин болж төрсөндөө 2охин нь үнэхээр их баярладаг шүү.

Таньдаа хязгааргүй их хайртай шүү. Бид 3ынхаа нар нь гэрэл гэгээ нь юм шүү .

Бас охиныгоо уучлаарай. Хайртай аав өөлхөн дүү таныгаа зөндөө их санаж байна. Амьдралын минь утга учир та3 таа зөндөө хайртай шүү

Ц. Хулан – Ганцхан ээждээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг

Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!


No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~