
Уйлдаа найз минь... уйл. Намуухан мэгшин сэтгэлээ онгойлго
Ухаарлын зөөлөн бороо шивэрч байгаа нь тэрээ...
Уяхан сэтгэл чинь сэмэрч шархалсандаа багтарч
Ухаалаг төрхөнд чинь гунигийн сүүдэр хүүшилсэн нь тэрээ
Бачуурсан сэтгэлээ тайтгартал уйл даа найз минь уйл.
Багтаж ядсан уур хилэн чинь багасна даа анд минь
Бараан сүүдэртэй өнгөрсөн амьдралын дурсамжыг
Багтарч урссан нулимсан үерээр цэвэрлэн ариусга даа
Чи минь итгэлээ эргэж олтолооо уйл даа найз минь...
Чимээгүйхэн мэгшин байж гомдол тунирхалаа л тайл даа
Чиний л гэсэн сайхан бүхэн чамд л үлдсэн гэдгийг мартахгүйгээр
Чин сэтгэлийн үзүүрт итгэлийн гэгээ асаан байж тайтгар даа ... анд минь..
No comments:
Post a Comment