Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Saturday, April 9, 2011

Xүчирхэг хүүхнүүдийн хүчтэй үг


Соронз сэтгүүлийн #22, 2010 – 12 сарын дугаар дээрх Xүчирхэг хүүхнүүдийн хүчтэй үг булан онцгой ихээр таалагдав.
* Гоолингоо клубын захирал, МУГЖ Д.Бэхбат

- Нөхрөөсөө нэлээн эрт салсан гэж сонссон….
- Гэхдээ одоо болтол би нөхрөө тэжээгээд явж байгаа. Бид хоёр тусдаа амьдралтай. Тэгсэн мөртлөө ядарсан цагт нь би тус болдог ….Учир нь сайн ч муу ч тэр хүн хүүхдүүдийн маань эцэг учраас. Гэхдээ би эргэж хамт амьдрахыг хэзээ ч хүсдэггүй. .. Нэгэнт жаргаагүй амьдралыг эргүүлээд авах бол тийм сайхан биш гэж боддог.
Үнэхээр тэвчээртэй байгаад үр хүүхдийнхээ төлөө явж байсан бол би тэр хүнийг орхихгүй байсан. Гэтэл хүүхдүүдээ өсгөхөөсөө илүү надад их ачаалал өгч намайг ядраагаад байсан учраас би хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө нөхрөө орхихоос өөр аргагүй байсан. Орхисондоо одоо хэр нь би харамсдаггүй…

* Их эмч, дуучин X.Оюун-Эрдэнэ
- Хэр эмзэг зөөлөн хүн бэ? Ер нь эмэгтэй хүн зөөлөн байх ёстой юу? хатуу байх ёстой юу? ..
- Эмэгтэй хүн хэтэрхий зөөлөн байх нь арчаагүй байдалд хүргэдэг. .. Би ер нь бууж өгөх дургүй. Яг өөрийнхөөрөө амьдрах дуртай, хэн нэгний хараат байдалд байхыг хүсдэггүй. Магадгүй миний хүчирхэг, омголон байдал үүнтэй л холбоотой байх.
- Эмэгтэй хүн ямар үед уучламтгай байх ёстой вэ?
- Заавал хэн нэгнийг уучилж өршөөх гээд өөрийгөө хүчлэх албагүй. Үнэхээр таарч тохирохгүй байгаа бол холдчихож яагаад болдоггүй юм бэ.. Эмэгтэй хүн уян зөөлөн байх ёстой гээд хүнд дээрэлхүүлэх ёсгүй. Нэгэнт хүн өөрийг чинь хүндлэхгүй байвал холдох л хэрэгтэй гэж боддог. Хатуу занг бас гаргаж сурах хэрэгтэй. Энэ маань л нөгөө амьдралын ноён нуруу…

* Бясалгалын багш Ц.Саранцэцэг
-Бурхан багшийн хэлдэгээр нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраа тавьж өг. Гэхдээ би зодуул гэж байгаам биш, угаасаа зөв явах юм бол зодуулах нөхцөл гарахгүй ш дээ. Эмэгтэй хүн дотор бурханы хүч байдаг, их зөөлөн зангийн эсрэг тал нь илрэхээр маш хатуу болдог, тэр хүчийг буруу залбал эрчүүдээс ч илүү дийлдэхээ байдаг. Эмэгтэй хүн их тэвчээртэй болохоор өөртөө л их хатуу ханддаг…

* Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Оюунгэрэл
- Гадаад хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэнэ гэдэг …
- Надаас 10 жилийн өмнө асуусан бол би хэзээ ч гадаад хүнтэй суухгүй гэх байсан. Хүн давахгүй гэсэн даваагаараа 3 давдаг гэж үнэн. Би зурхайд 20$ төлөөд 37 насандаа хүнтэй учрахгүй бол 40 жилдээ дахиж боломж байхгүй гэсэн хариу авсан. 77-тойдоо сууснаас гээд ….

хэхэхэ, за энэ ч арай л фантааз юмаа, хүн өөрийн хүчинд итгэх итгэл буурахаар ингэж зурхай мурхай ухахаас аргагүй болдог байх л гэж таалаа…

* Орифлеим-н Г.Оюунгэрэл
- 18-хан насандаа хүний эхнэр болж, 2 хүүхэд гаргаад, гэмтэж бэртсэнээс болж тахир дутуу болсон үе бий. Амьдрал надад адилхан л хатуу хандсан, хэн ч намайг нөхрөөсөө сал гээгүй би өөрөө салсан, хэн ч хүүхэд гарга гээгүй би өөрөө гаргасан, би хэний ч өмнө очиж уйлаагүй, би эцэг эх, ах дүү, амраг садандаа уйлж зовлонгоо тоочиж үзээгүй ээ. Уйлмаар байвал харанхуйд ганцаараа сууж байгаад уйлдаг байсан. Нөхрөөсөө салсан цагаасаа хойш хичнээн ядарсан ч 2 хүүхдээ өөрөө өсгөсөн, эцгээр нь нэг оймс ч авахуулж үзээгүй. Яагаад гэхээр энэ миний сонгосон амьдрал.

Үр хүүхдээ хүний доор оруулахгүйн тулд ёстой л улангассан барс мэт амьдралаар амьдарч байсан…

* СТА бүжигчин ч.Батгэрэл.
- Би өөрийгөө азтай эмэгтэй гэмээр байна, яагаад вэл 30 нас давчихаад 2-н хоёр дагавар хүүхдээ дагуулаад хүний нутагт очсон. Тэгэхэд 25-хан настай залуу намайг хайрлаж халамжлаад, миний 2 охинд туслаад л, төрсөн эцгийнх нь үүрэх үүргийг Жан үүрсэн. Эцэг нь монголд шинэ амьдралтай, шинэ хүүхдүүдтэй болчихсон биднийг гэх ямар ч боломжгүй байсан. Би ч тэгээд тэд нарт нэг их саад больё ч гэж боддоггүй байсан. Гэхдээ л хүүхдүүд маань аавыгаа санана, амьдралын проблемууд их гарна…
.. Би бардам хэлэхэд Монгол эмэгтэйчүүд гайхамшигтай, ухаантай, гоё хүүхнүүд, Америк эрчүүд бидэнд дурлахаас аргагүй л гэж би хэлнэ. Одоо ч энэ хүн надад хайртай хэвээрээ.
Би заримдаа тоглоод
- Ногоон картаа авчлаа, хүүхдүүд ч томорчлоо, салаад монгол руугаа явлаа гэхээр
- Манай гэр бүлийн түүхэнд салалт хэзээ ч байгаагүй, би ийм муухай түүхийн анхдагч болохгүй, тийм болохоор чамд ямар ч сонголт байхгүй гэдэг юм.

- Монгол Америк эрэгтэй хүн хоорондоо ялгаатай байх. Манай эрчүүд гэрийн хойморт суугаад хоол хийлгэж идээд л суудаг?
- Яг үнэн. Аав ээж америкт ирчээд чи яагаад нөхөртөө хоол хийж өгдөггүйм, чи ямар сонин юм бэ гэж зэмлэдэг байсан. Би эднүүс хар багаасаа өөрсдөө хоолоо хийж идээд сурчихсан, ингэлээ гээд би халамжгүй эхнэр шиг харагдахгүй. Нөхөр маань нэгэнт өөр заншлаар хүмүүжчихсэн хүнийг би та дээшээ суу, би таны хоолыг авчраад өгье гэхээр – тэгж өөртөө илүү ажил удах хэрэггүй гэдэг.
Хааяа халамжлах гэхээр манай нөхөр:
- Уучлаарай, чи миний ээж биш ш дээ. Би чинь том болсон эрэгтэй хүн. Өөрөө өөрийгөө аваад явах чадвартай. гэж хэлдэг. Тийм болохоор өөрийнх нь сурсанаар л байдаг.

гэх мэт олон л ярилцлагууд байна. Яахав тэгээд миний хувийн үзэл бодлоор бол заримтай нь санал нийлээд ч байгаам шиг, заримтай нь ч тэс эсрэг л байр суурьтай хандахаар байлаа. Би оронд нь байсан бол өөр сонголт хийж, өөрөөр замнах байсан нь мэдээж тодорхой л доо, гэхдээ авах ч юм байна, дүгнэх, шүүмжлэх ч юм байна, магтмаар ч юм зөндөө л харагдаж бн лээ.

Анх энэ Соронз сэтгүүлийг Америкийн Монголчууд авчруулж уншдагийг нь Лос-Анжелесаар аялахдаа мэдэж авсан юм. Мэдээж дотор нь таньдаг улсууд зөндөө л байна лээ. Барууны шар мэдээний хөгжлийг одоогоор гүйцэх болоогүй ч, алсдаа өрсөлдөгчид ихсэхээрээ сайжрах байх гэсэн дүгнэлтийг Америкийн монголчуудын төлөөлөл хийсэн байна лээ шүү. Америкаас ирэхээрээ жинхэнэ утгаар нь энэ сувгийн мэдээллүүдээр бөмбөгдөж, паппарацийн системийг хөгжүүлж алаад хаях улсууд байгаам шиг байлээ шүү хэхэхэ… Байр сууриа эртхэн бэхжүүлж авцгаагаарай даа л гэж ерөөе дөө.

Эмэгтэйчүүдийн сонирхолыг ихээр татсан сэтгүүл болж чадаж байгаад нь Соронзын хамт олонд баяр хүргэе.


http://gegeen.wordpress.com/2011/04/07/x%D2%AF%D1%87%D0%B8%D1%80%D1%85%D1%8D%D0%B3-%D1%85%D2%AF%D2%AF%D1%85%D0%BD%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D2%AF%D1%87%D1%82%D1%8D%D0%B9-%D2%AF%D0%B3-%D1%81%D0%BE%D1%80%D0%BE%D0%BD%D0%B7/

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~