Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, April 7, 2011

Эрч хүчтэй бүсгүйн энэ хаврын төлөвлөгөө

Та энэ хавар юу хийх вэ? Амралтанд явах, өдөр уртассан болохоор хийх ажлаа ихэсгэх зэрэг олон л юмыг төлөвлөө байлгүй. Таны төлөвлөгөөн дээр Гоолингоо дараах хэдэн хөгжилтэй, тустай “ажил”-уудыг нэмэрлэж байна.

Эрч хүчтэй бүсгүйн энэ хаврын төлөвлөгөө

1. Их цэвэрлэгээ хий
Өвөлжин гар хүрээгүй тагтныхаа шороог буулгаж, хаврынцэвэрлэгээ хийгээрэй. Ханьтайгаа хамсаж хийвэл бүр сайн. Учир нь хосууд хамтгэрийн ажил хийж байхдаа бие биенээ хайрлах сэтгэл нь улам бадамлаж, сексийн харилцаанд урьдныхаасаа идэвхтэй ордог гэсэн судалгаа хүртэл байдаг аж. Биебиенийхээ анзаардаггүй байсан сайхан чанаруудыг нь олж харахад илүү дотносэтгэгдэл төрдөг юм байна. Гэрээ цэвэрлэх далимаараа харилцаагаа ч бас “цэвэрлээд” авахад юу нь болохгүй гэж?

2. Гадаа дасгал хийж эхэл
Үүрээр босоод хотын цэцэрлэгт хүрээлэнгээр гүйнгээ бургасны гөлөглөхийг харах хичнээн урамтай гээч. Ялангуяа хөгжилтэй дуусонсонгоо гүйвэл тэр өдөртөө та бөөн бөөн эрч хүчээр цэнэглэгдэх болно. Дулаараад эхэлчихсэн учраас өглөө бүр гэрийнхээ урдах талбайд дасгал хийдэг шинэ зуршилтай болоорой.

3. Шүүгээгээ шинэчил
Өвлийн хувцаснуудаа далд хийгээд, хавар зуны шинэзагваруудаар шүүгээгээ дүүргэ. Жич: Яг одоо дэлхийд баллетын өмсгөл шигдэрвэгэр торон бошинз, “maxi” буюу хөл шүргэсэн урт даашинз, урт юбка шиг харагддаг цайвар өнгийн сулөмд, цамцтайгаа залгаа өмднүүд моодонд ороод байгаа гэдгийг дуулгая.

4. Өнгөрсөн лүү аялаарай
Цаг хугацааг ухрааж болдоггүй гэж үү? Анх хайрттайгаа алхалдаг байсан тэр л гудмаараа, тэр л нандин өдрүүдэд өмсдөг байсан хувцсаа өмсөөд хамтдаа зугаал. Хуучных шигээ бие биедээ чихэр авч өгөөд, цэцэрлгийн модон сандал дээр суугаад ямархан нэгийг ярилцаарай. Та өнгөрсөн лүү аялсан юм шиг мэдрэмжийг авах болно.

5. Биеийнхээ арьсанд анхаарал тавьж эхэл
Өвөл, намарт өмдний цаана “нуугдаад” харагддаггүй байсан хөлөө ил гаргах цаг болжээ. Ингэхийн тулд нэг орой тусгайлан цаг гаргаж байгаад хөл гарынхаа үсийг wax-даж,хатсаных нь дараа зөөлрүүлэгч тос түрхээрэй. Мөн урдуураа онгорхой гутал өмсөхцаг айсуй тул хөлөндөө педикюр хий.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~