Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, April 30, 2012

BI IIM NEGEN BUSGUI

Uneheer taalagdlaa ~ Nyamtsetseg egchee ahiad olon saihan shulguud bicheerei~ Tanid amjilt husii~

Bi j gsn iim negen busgui :D


Bi togs bish bolovch engiin negen busgui
Bi engiin baihiig yu yunaas iluu husdeg
Bi ihemseg negen busgui gehdee
Bi ih zangiin tuil bish
Bi iim negen busgui

Heniig ch ylgaj haritsahiig husdeggui
Harin naizuuddaa hairlagdaj bas hundlegddeg
Hen negen uhaalag zaluug zurhendee nuutsalchihsan yvaa
Hezee neg odor il gargana gej bodoj baigaa
Bi zorigtoi negen busgui

Zaluus erchuuded taalagdah gej
Zarim neg ohidiin adil
Huuramch ineemseglel bag zuuj
Hudlaa jujig toglohiig husdeggui
Bi shudarga negen busgui

Humuust taalagdah gej bi meriideggui
Hun burt taalagdah alba bish dee
Hol aldan busdiin araas ch guideggui
Huvi zohioltoi neg ni zoriod irne gej boddog
Bi bardam negen busgui

Orchlon deer hun neg l amidrah hoino
Ooroo ooriinhooroo baihiig bi husdeg
Oroold tovog saad bolohiig husdeggui
Ooriin gesen une tsenetei
Bi iim negen MONGOL BUSGUI.

(N.N) 2012.03. (m.e.sh.t.z) 
Nyamtsetseg Naidanjav

Saturday, April 28, 2012

boroo tiim goy bgan bhdaa

Hehe boroond setgel hudluhuu bolijee~urid n boroo orohiig tesen yadan huledeg baij bilee. Boroonii daraa chiig unerteeel nudee anijaad gunzgii amisgaa avah j yanziin shuu mgld bol saiihaaan.. Bodvol humuus j gsn tesen yadan huleesen bolohoor l bayarlaj bga bhdaa. Solongosoos l bolson bh. Setgel hudluhuu bolison maani zalhtal orno shude mmmm neg l uitgartai deerees n geree sanaad l kk saya 3 sard ochihod bas l boro orostoi bsan shanhai.s irehin umnuh udur bas l boroo orson magadgui terig harsan bolohor setgel hudluhgui bgan bolovu daa


Published with Blogger-droid v2.0.4

Tuesday, April 24, 2012

Өглөөний цайгаа заавал ууж байгаарай

Турах хүсэлтэй эмэгтэйчүүдийн гол алдаа бол өглөөний цайгаа уухгүй байх явдал юм. Ингэснээр турахад нөлөөлнө гэвэл эндүүрэл. Учир нь өглөө амандаа юу ч хүргээгүй хүн үдийн цайны үед заавал хэтрүүлж иддэг. Энэ нь жин хасах бус нэмэгдэхэд л нөлөөлнө. Мөн өглөөний цай уугаагүй үедээ хүн ууртай бухимдуу, толгой өвдөх зэрэг тааламжгүй шинж ажиглагддаг. Америкийн хоол судлаачдын хийсэн туршилтаар өглөөний цайгаа тогтмол уудаг хүн өглөөний цайнаас татгалздаг хүнтэй харьцуулахад өдрийн хоолондоо өөх тослог ихтэй хоол идэх дуршлыг бууруулдаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Ердийн хоолны дэглэмийн үед таны бие өдөрт 1600 калори хоолыг шингээж задалж чаддаг бол дэглэм алдагдсанаар 80 калори бага илчлэгийг шатаадаг аж. Харин өглөөний цайгаа бүтэн ууснаар та 80 калорийг бүрэн шатаах юм. Ингэснээр 15 сарын дараа нийтдээ 35 мянган калори буюу таван кг жин хасах болно. /Хань/

Тараг гоо сайханд тустай

Тараг нь уухад амттай, ашигтай төдийгүй гоо сайханд ч бас тустай. Гоо сайхан нь ямагт толигор, зөөлөн арьснаас эхэлдэг. Арьс бол гоо сайхны илрэл төдийгүй бидний эрүүл мэндийн толь болдог. Бие организмд ямар өөрчлөлт болж буйг илэрхийлэгч хэмжүүр л гэсэн үг. Ийм учраас үргэлж сайхан харагдахын тулд арьсаа бөөцийлж, арчилж байх хэрэгтэй. Нас ахих тусам арьсаа залуу сайхан байлгахыг хүсвэл системтэй арчлах шаардлагатай. Нүүрний арьсаа эрүүл сайхан байлгах олон арга бий. Үүний тулд гоо сайхны салонд үйлчлүүлэх эсвэл гэртээ өөрөө өөрийгөө арчлах хэрэгтэй болно. Арьсныхаа эд эсийг залуужуулахын тулд байнга чийгшүүлж, цэвэрлэж, тэжээл өгч байх хэрэгтэй. Арьс бол маш олон үүрэг гүйцэтгэдэг чухал эрхтэн. Гадаад орчноос хамгаалаад зогсохгүй хүчилтөрөгчөөр амьсгалж, хорт бодисыг бие организмаас гадагшлуулдаг байна. Арьсанд тархсан тосны булчирхай нь арьсыг тосолж, эрүүл сайхан байхад тусалдаг арьсны өөх тосыг бий болгодог. Зарим үед энэхүү тосны булчирхайн хэвийн үйл явц алдагддаг бөгөөд ямар хэмжээний тос ялгаруулж буйгаас хамааран арьсыг хэвийн, тослог, хуурай, холимог хэмээн ангилж үздэг. Хэвийн арьс нь толигор, зөөлөн, шар үсний нүх нь томроогүй, жигд өнгөтэй байдаг. Батга, судасны судал ч байдаггүй. Харин тослог арьс нь гялалзаж, болхи харагдана. Шар усны нүх нь томорч, зүйрлэвэл яг л жүржийн хальс шиг болдог. Тосны булчирхай хэт их тос ялгаруулснаас болж шар үсний нүх нь томорч бохирдон батга үүсдэг. Гэхдээ тослог арьсны нэг давуу чанар нь хөгшрөлт удаан явагддаг онцлогтой. Хуурай арьсны хувьд үрчлээс амархан үүснэ. Гадна орчинд эмзэг, амархан гэмтэж, суларна. Тослог, хуурай аль алиныг нь агуулсан холимог арьстай байх тохиолдол цөөнгүй бий. Хамар, дух, эрүү орчим тослог харин нүдний орчим, хүзүүний хэсгээр хуурай байх нь элбэг. Холимог арьсыг арчлах нь харьцангуй хэцүү бөгөөд арьсны хэсэг тус бүрт ялгаатай арчилгаа шаардагдана. Хамгийн гол нь бүх төрлийн арьс арчилгаанд байнгын цэвэр байдал бүхнээс илүү чухал. Нүүрний арьс байнга цэвэр байх шаардлагатай. Учир нь орчны бохирдол, гоёлын энгэсэг, тоос тоосонцор нь арьсан дээрх тостой холилдож, арьсыг чөлөөтэй амьсгалах боломжгүй болгон, батга гарах нөхцлийг бүрдүүлж өгдөг. Нүүрний арьсыг угааж цэвэрлэж болох ч гэрийн нөхцөлд бэлтгэсэн лосьоноор арчилж цэвэрлэх нь илүү тохиромжтой. Ямар ч төрлийн арьсыг тараг маш сайн цэвэрлэж, цайруулдаг. Ийм арчилгааг өдөр бүр хийсэн ч болно. Тослог арьсанд илүү исгэлэн бүтээгдэхүүн тохирдог тул дулаан газар 2-3 хоног байсан таргаар цэвэрлэхэд илүүтэй тохирдог. Нүүрний арьсыг цэвэрлэх нь тун хялбар. Хөвөн тампоноо тарганд дүрж, тойрог хөдөлгөөнөөр нүүрээ арчиж цэвэрлэнэ. Арчих бүрт хөвөн тампоны гадаргууд бохирдол наалдаж үлдэнэ. Хамгийн сүүлд нь тарагныхаа үлдэгдлээ арилгах хэрэгтэй. Тослог арьсыг сүүний шар усаар тогтмол угааж байх нь тустай. Шар усыг тарагнаас маш амархан гарган авч болно. Таргаа гал дээр халаахад аяндаа шар ус ээдэм болон ялгарна. Аарцаар нь нүүрэндээ бигнүүр тавьж, шар усаар нь нүүрээ угааж цэвэрлэх хэрэгтэй. Хуурай арьсыг таргаар цэвэрлэхэд хорсож, халуу оргиж болно. Тэр үед нь арьсаа бүлээн усаар угааж тарагнаас цэвэрлэ. Харин тослог арьстай бол нимгэн тарган бигнүүр тавьж өглөө болтол байлгаж болно. Тослог арьсанд олон тооны хар толбонууд үүссэн байдаг. Түүнийг овьёосны гурил, цагаан будаа, хүүхдийн будаа, тарагны тусламжтайгаар цэвэрлэж болно. Будаагаа махны машинаар машиндаж нунтагла. Нэг стаканд дээрх хольцоо хийж нэг халбага хүнсний сод нэмээд, бүгдийг сайтар хутгаж, битүү тагласан шилэн саванд хийж хадгална. Нүүрээ цэвэрлэхдээ нэг халбага холимгоо тарганд хутгаж, кашиц маягтай болгоно. Цэвэр хөвөн тампонд кашицаа түрхэж, дух, хүзүү, эрүүний хэсэгтээ түрхэнэ. Арьсандаа тойрог хөдөлгөөнөөр, чөлөөтэй гулгах боломжгүй болтол нь иллэг хийнэ. Дараа нь бүлээн усаар угаахад арьсны үхэжсэн хэсэг, бохирдол, тоосноос бүрэн цэвэрлэгдсэн байх болно. Арьсанд гүн цэвэрлэгээ хийх гуужуулах тосыг гоо сайхны салоноос өндөр үнэтэй худалдаж авахын шаардлагагүй. Гэртээ өөрөө бэлтгэж болно. Хуурай болон хэвийн арьсанд дараах бэлдмэлийг хэрэглэхэд илүү тохиромжтой. Үүнд: Өндөгний шарыг ялгаж аваад түүн дээрээ бага зэрэг тараг холино. Дараа нь тасралтгүй хутгаж дээр нь архи, хагас нимбэгний шүүс шахаж хийнэ. Ийм бэлдмэл нь нүүрийг маш сайн цэвэрлээд зогсохгүй, тэжээл өгч цайруулах үйлчлэл үзүүлдэг. Хэрвээ таны арьс холимог, дух, хамар, эрүүний доор хэсгээр тослог, харин хүзүүгээрээ хуурай бол өглөөдөө ургамлын хандаар, оройдоо цөцгийтэй таргаар нүүрээ цэвэрлэж байх хэрэгтэй. Одоо харин тарагны бигнүүр нүүрийг хэрхэн толигор, зөөлөн, сайхан болгодгийг мэдэж авъя. Маск янз бүрийн үйлчлэл үзүүлнэ. Нэг нь арьсыг зөөлрүүлэх бол нөгөө нь бэхжүүлж тэжээл өгөхөд харин гурав дахь нь үрэвслийг дарах үйлчлэл үзүүлдэг. Гэхдээ, тарагтай бүх л маск цусны эргэлтийг түргэсгэн, арьсанд тэжээл өгдөг онцлогтой. Тослог арьсанд зориулсан тарагтай бигнүүр Арьсыг чангаруулж, шар үсний нүхийг агшаах үйлчлэлтэй маскийг гэрийн нөхцөлд бэлтгэхдээ: Нэг ширхэг өндөгний цагааныг ялган авч, нэг цайны халбага зөгийн бал, гурван цайны халбага тараг хольж сайтар хутгаж өгнө. Хэрвээ хэт шингэн болвол овьёос, эсвэл миндальны гурил бага зэрэг нэмж өгөөрэй. Эхлээд нүүрээ таргаар цэвэрлээд, дараа нь маскаа нимгэн түрхэж өгнө. Нүдний орчим, уруул дэрээ түрхэж болохгүй. Ингээд 15 - 20 минут хэртэй байлгаад дараа нь бүлээн усаар угаана. Ийм маскийг нар жаргасан хойно орой тавибал илүү тохиромжтой байдаг. Нүүрний арьсаа цэвэрлэх, шар үсний нүхээ агшаах хүсэлтэй бол цардуул, цагаан будааны гурил, ургамлын ханд, тараг бүхий бигнүүр бэлтгэх хэрэгтэй. Ингэхдээ ургамлын хандад нэг цайны халбага шар дэр цэцэг, нэг халбага балжингарма цэцгийг хагас стакан буцалсан усанд хийж хорин минут хандална. Гурван халбага хандан дээрээ мөн гурван хоолны халбага тараг, цардуул, цагаан будааны гурилаа хольж сайтар зуурсны дараа нүүрэндээ тавина. Маскийг хорин минут хэртээ тавьж, эхлээд тарганд дүрсэн хөвөн тампоноор арчаад дараа нь бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Зуны улиралд энэ маскийг тараг болон шинэхэн өргөст хэмхээр бэлдэж болно. Үүний тулд хагас шинэхэн өргөст хэмхийг үрээд тарагтай хольж нимгэн түрхэнэ. Хорин минутын дараа шар сүүгээр угаавал сайн. Хуурай болон хэвийн арьсны тарагтай маск Хуурай арьсыг чийгшүүлээд зогсохгүй тосны тусламжтайгаар зөөлрүүлэх хэрэгтэй. Хуурай арьсанд зориулсан маск бэлтгэхдээ ургамлын тос нэмэхээ мартав. Хуурай, сул арьсанд дараах маскийг бэлтгэж хэрэглэвэл тохиромжтой. Үүнд: Хоёр хоолны халбага тарганд нэг хоолны халбага ургамлын тос нэмж сайтар хутга. Дараа нь өндөгний шарын талыг холь. Сайтар хутгасны дараа цэвэрлэсэн нүүрнийхээ арьсан дээр нимгэн түрхэж өг. Хүзүүндээ түрхэхээ мартав. Хүзүүний арьсанд ч бас тэжээл дутагдаж байгаа. Хорин минутын дараа бүлээн сүүгээр арчиж цэвэрлээрэй. Олон талын үйлчлэл үзүүлдэг маскийг бэлтгэе гэвэл аарц, тараг, оливын тос, луувангийн шүүс бэлдэх хэрэгтэй болно. Ийм маск нь арьсанд тэжээл өгөөд зогсохгүй, чангаруулж, өнгөлөг сайхан болгодог. Бүх орцыг ижил хэмжээтэй хольж сайтар хутгаад уруул, нүдний орчмоос бусад хэсэгт жигд нимгэн түрхэж өгөөрэй. Хорин минутын дараа сальфеткаар арчаад, бүлээн усаар угаах хэрэгтэй. Зуны улиралд таны арьсанд илүү аминдэм шаардлагатай болно. Иймд гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүд зэрэг жимсгэнийг тараг болон цөцгийтэй холино. Дараа нь нүүрэндээ түрхэж, 15 минут хэртэй байлгаад бүлээн усаар угаагаарай. Emch.mn

Улиралд 1-2 удаа гэдэс, цөсөө цэвэрлээрэй

Бидний бие махбодь өөрөө өөрийгөө цэвэрлэх олон шаттай сонгомол тогтолцоотой байдаг. Зохисгүй хоол хүнс хэрэглэж, буруу дэглэмтэй хооллох, ургамлын гаралтай хоол хүнс бага хэрэглэх, тунгааж шүүсэн тослог зүйлээр хооллох, хөдөлгөөний идэвх муу, сэтгэл мэдрэлийн хэт ачаалал, стрессээс бие махбодийн өөрөө өөрийгөө хордуулах явц үүсдэг байна. Энэ үйл явц хүн залуу сайхан төрхөө удаан хадгалах, урт наслахад саад болдог аж. Тиймээс та эрүүл байхыг хүсвэл гэрийн нөхцөлд гар доорх материалаар гэдэс, цөсөө хэрхэн угаах талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаахын тасгийн ахлах сувилагч Х.Болормаа зөвлөж байна. ГЭДЭС УГААХ АРГА Хүн 40 нас хүрэхэд бүдүүн гэдсэнд өтгөний чулуу маш ихээр хуримтлагддаг. Үүнээс болж янз бүрийн өвчин үүсдэг. Тиймээс та сард, улиралд 1-2 удаа ходоод гэдэс, цөсөө угааж байгаарай. Ингэснээр та зөвхөн хоол боловсруулах замаа цэвэрлээд зогсохгүй амьсгал цэвэр болох, нойр сайжрах, нүүр болон биеэр гарсан тууралт арилж таатай өөрчлөлтийг мэдэрнэ. Бүдүүн гэдэсний өдөөгч чанар хэвийн болсноор бидний амьдрах чадвар дээшилж биеийн дархлаа хэвийн болно. Гэдсээ цэвэрлэхийн өмнө орой 19:00 цагаас хойш хөнгөн хооллож, өглөө өлөн байна. Өглөө 06:00-08:00 цагийн хооронд угаахад зохимжтой. Гэдэс цэвэрлэхэд 4-5 литр буцалсан бүлээн ус, 150-250 грамм хоолны давс хэрэгтэй. Өөрийн уух хэмжээгээр саванд буцалсан бүлээн ус хийж усаа шорвогдуу болгож ууна. Ус ууж дөрвөн төрлийн дасгалыг дарааллаар нь хийж дахин ус ууж дасгалаа дөрвөн удаагийн давтамжтай хийснээр доошоо гүйлгэж гэдэс цэвэрлэгдэнэ. ДАСГАЛ 1 Нэг гараа хөхнийхөө орчим алгаараа доош харуулан тавьж газар хэвтэн духаа газар хүргэн гэдсээ түмбийлгэн амьсгалаа авч, тохойн үеэр өндийж толгойг дээш өргөн хөлийн өсгийг харан амьсгалаа гаргана. Энэ дасгалыг хөлийн өсгийг ээлжлэн харах маягаар дөрөв, дөрвөн удаа давтан хийнэ. ДАСГАЛ 2 Хөлдөө мөрний хэмжээтэй зогсч толгой дээрээ гараа салаавчлан амьсгал авч гараа дээш өргөн хажуу тийш хазайж амьсгалаа гаргана. Мөн дөрөв, дөрвөн удаа давтана. ДАСГАЛ 3 Хөлдөө мөрний хэмжээ авч хоёр гараа урагш болгож гэдсээ түмбийлгэн амьсгал авч гарыг хоёр тийш хүчтэй саван амьсгалаа гаргана. ДАСГАЛ 4 Хоёр гарыг өвдгөн дээрээ тавин хагас суугаад амьсгалаа авч толгойг хоёр тийш мушгин эргэж амьсгалаа гаргана. Мөн дөрөв, дөрвөн удаа өтгөн гартал хийнэ. Дасгал бүрийн хооронд усаа ууна. Гэдэс цэвэрлэгдэж дуусмагц давсгүй ус бага зэрэг ууна. ЦӨС УГААХ АРГА Өглөө өлөн дээрээ 06:00-07:00 цагийн хооронд угаана. Цөс угаах өдрийн өмнөх орой шилтэй рашааныхаа тагийг авч тавина. Маргааш өглөө нь аяганд рашаанаа дүүртэл хийгээд 25 граммын нунтаг Магнийн сульфатаа хийж уустал нь хутгаад ууна. Ууж дуусаад үлдсэн рашаанаа нэг цагийн дотор аажим ууж дуусгаад баруун хөхнийхөө дор бүлээн жин тавиад баруун хөлөө нугалан хэвлий рүүгээ шахан доошоо харж гүйлгэх хүртлээ хэвтэнэ. Энэ аргыг биеийн жин нэмэгдэх хандлагатай, таргалалт, өтгөн хаталт, цөсний хүүдийн агшилт муудсан үед, хоолны шингээлт муудах, харшлын өвчнүүд, ходоодны хүчил ихэссэн, хэт багадсан үед угаана. Харин өндөр даралттай, эсвэл хэт бага даралттай өвчтөнд, нүд болон тархины даралттай, ходоод гэдэсний шархлаатай, элэгний архаг үрэвсэл сэдэрсэн, хүндэрсэн үед, өндөр настанд хийхийг хориглоно. Хоёр аргыг хослуулан хэрэглэхдээ эхлээд гэдсээ угааснаас хойш 2-3 хоногийн дараа цөсөө угаагаарай. Энэ аргыг улиралд, жилд 1-2 удаа хэрэглэхэд бие цэвэрлэгдэнэ. Цэвэрлэгээг тогтмол хийж, эмчийн зөвлөсний дагуу зөв хооллож чадвал биеэс ялгарах эвгүй үнэр ч бас арилна. Хоол зөв шингэснээр туранхай хүн таргалах, тарган хүн жингээ хасах боломжтой. Ингэснээр та эрүүлжиж залуу сайхан төрхөө удаан хадгалж, урт насална. /Зууны мэдээ/

Wednesday, April 18, 2012

Бариста

Кофе гэх үгийг нь Этиопианыхны хэллэгээр бор эсвэл хүрэн гэсэн үгнээс гаралтай гэж үздэг байна.Анх манай эрины өмнөх 850 жилийн орчимд кофены жимсийг хүмүүс илрүүлжээ.Гэсэн Кофег ерөнхийдөө арван тавдугаар зуунаас л өргөнөөр хэрэглэж эхэлсэн гэж үздэг байна.
Тодруулбал Ethiopian үндэстний Oromo хүмүүс нь уг ургамалд хүний биед ямар нэгэн сэргээх байдлаар нөлөөлдөг чанар байгааг олж мэджээ.Яг арван долдугаар зуунд африкт кофены ургамалыг ургуулдаг тусгай газар байсан нь нотлогдсон.Гэсэн ч Kaldi -гийн түүхэнд 9-р зуунд тэд өөрсдөө кофены ургамлыг олсон гэж гардаг,гэсэн ч 1671 онд дуулдахаас өмнө бараг л цуу яриа мэт байсан аж.Гэсэн ч аль ч түүхээс харсан яг үндсэн гарал нь түүхээс биш баримтаар нотлогдоогүй байна.Етиопианчууд кофены үрийг грек болон иемэнээс авч ирсэн гэж үздэг.Харин аравд хэрхэн бэлтгэх тал дээр маш их дэвшилыг гаргаж ирсэн байна.Хамгийн эхэнд Sufi-гийн шидтэн Shaikh ash-Shadhili ууж хэрэглсэн байна.Кофе бол яахын аргагүй Арабын орнуудаас гаралтай билээ.

Кофены ургамал нь 70гаруй оронд модон дээр ургадаг нэг төрлийн жимсгэнэ ажээ.Үүгээрээ ч дэлхийн хөдөө аж ахуйн болон тариалан экспортын нилээд их хувийг кофе эзэлдэг байна.Кофенд кофайн буюу биеийн хүчийг хүчээр сэргээгч нэг төрлийн сэргээш бодис агуулагддаг учраас хүний биеийг хэсэг эрч хүчээр хангаж өгдөг.Кофены үр ургадаг хэдэн төрөл бут байдаг байна.Гэхдээ тэр дундаас одоогоор дэлхий даяар хоёр төрлийнхийг нь голчлон ургуулан ашигладаг гэнэ.Энэ нь дунджаар 5 метрийн өндөртэй мөнх ногоон байдаг бөгөөд навч нь 10 см орчим урттай ойролцоогоор 6 см орчим өргөнтэй байдаг ба ихэвчилэн 16 см-ын урттайг нь голчилон тарьдаг.Навч бүр нь цагаан өнгийн бутлаг цэцэгтэй байдаг байна.Үр нь гол хэсэгт байрлаж ногоон дээр нь авч хураадаг ба хүрэн буюу улаан өнгөтэй болох юм бол шууд өөрөө унадаг гэнэ.Нэг навчинаас ойролцоогоор хоёр үрээс бүрддэг бөгөөд 10 хүрэхгүй хувьд нь болсон жимс нь гарч ирдэг гэнэ.Кофены мод 7 оос 9 сард боловсорч дуусдаг гэнэ.Суулгахдаа борооны улирлыг заавал хүлээдэг бөгөөд 20 үрийг яг ижил зайтай суулгаж өгдөг байна.Ингээд 6 аас 12 сарын турш маш сайн арчилж тордон азнадаг байгаа.Бараг 1 ээс жил ч хүлээх тохиолдол гардаг ч нэг л хураагаад эхэлсэн бол тэгж удаан хүлээх шаардлага дахин гардаггүйгээс гадна байнгын хурааж болдог болохоор суулгаж арчилах эхний хэсэгтээ маш их анхаарал хандуулах ёстой байдаг гэнэ.Кофе тариаллаараа дэлхийд алдартай бразилчууд дэлхийд хар болон илүү зөөлөн амттай кофег боловсронгуй болгон танилцуулсан билээ.1750 онд Европод хамгийн анхны кофены газар нээгдэж байсан бөгөөд хүмүүст маш их таалагдаж олны хөлын газруудын нэг болжээ.Мөн 1892 онд италид анхны эспрэссо хийх машиныг санаачилснаас гадна,1908 онд анхны кофе чанагч машиныг санаачилан гаргаж анх 1895онд Barista Lavazza гэх хүн нью дэлигийн Basant Lok гэх газар зөвхөн өөрийн гараар чанасан кофегоо хүмүүст өгдөг цайны газар маягтай үйчилгээний газар байгуулсан байна.Үүнээс эхлэх Бариста гэх нэр гарч ирсэн гэдэг.Бариста гэдэг нь зөвхөн өөрийн гараар чанаж болгон өөрийн жороор кофег найруулан хийдэг хүмүүсийг хэлдэг.Бариста бүхэн өөрийн гэсэн цолтой байдаг бөгөөд уг ажил нь маш нэр хүндтэй байдаг ажээ.Лавазза нь яг 2000онд анхны зөвхөн кофегоор зөвхөн өөрийн жороор үйлчилэх үйлчилгээний төв байгуулсан нь одоо дэлхийн улс орнуудын соёл болтлоо хөгжсөн байна.
Одоо дэлхийн баристануудын дээд зэрэглэлийг шалгаруулах тэмцээн хүртэл зохиогдох болсон байна.Кофег зөвхөн уухын төлөө биш хүнийг 100% хувь сэтгэл ханамжтай байлгах бүхийл төрлийн амт,мөн гадаад үзэмжийг зөвхөн мэргэжилийн баристанууд өгч чаддаг ажээ.

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~