Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, June 13, 2011

Өглөөний дасгал

1. Үсээ үргэлж илж бай
Өглөө сэрээд хурууныхаа өндгөөр үсээ самнах маягаар хойш урагш илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд цочирч, тархи оюун ухаан сэргэж, даралт буурах сайн талтай. Толгой эргэх, өвдөх, үс унах, зүрх дэлсэх, мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлнэ.

2. Нүдний дасгал
Тайван орчинд анхаарлаа төвлөрүүлээд нүдээ хагас анин нар зөв, нар буруу, баруун зүүн, дээш доош алгуур эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх үйлдлийг давтана. Дээрх дасгалыг хийснээр нүдний ядаргаа, чилээ гарч, хараа хурцлагдахын зэрэгцээ толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний бусад эмгэгүүдээс сэргийлнэ.

3. Хэлээ тагнайдаа хүргэ
Хэлнийхээ үзүүрийг тагнайн хонхорхойд хүргэж, дээш доош, хоёр тийш эргэлдүүлнэ. Ингэснээр шүлс элбэгшихийн дээр хоолны дуршлыг өдөөж, шингэцэд сайнаар нөлөөлнө. Түүнчлэн ам аргах, буйлны үрэвслээс сэргийлдэг.

4. Шүлсээ залги
Завьжаараа шүлсээ сорж дүүргээд 10 хувааж залгина. Дээрх дасгалыг хийснээр хоолны шингэц сайжирч, залгиурын ажиллагаа идэвхжин биеийн эсэргүүцэл сайжирна.

5. Шүдээ товшиж занш
Амаа жимийн анхаарлаа төвлөрүүлээд эхлээд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо зуугаад товшино. Энэ нь шүдний өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ шүдийг тань бэхжүүлэхэд тустай.

6. Дагзаа нясалж сур
Хоёр гарынхаа алгаар чихээ дарж, долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж, чихний ар дагзанд 36 удаа няслах үйлдэл хийгээд чихээ тагласан гараа огцом авч, буцаан дарах хөдөлгөөнийг 16 удаа хийнэ. Ингэснээр тархи толгой сэргэж, тогтоох, санах ой ухаан, сонсгол сайжирна. Мөн чихний элдэв эмгэгээс сэргийлэх сайн талтай ажээ.

7. Өглөө бүр эвшээ

Өглөө бүр хамраараа амьсгаа аван хэвлийгээ дүүргээд толгойгоо өргөн амаа ангайн эвшээж амьсгалаа гаргах уг дасгалыг 12 удаа хийж занших нь уушгины үйл ажиллагааг тань сайжруулахын хажуугаар зүрх уушгины цусан хангамжийг нэмэгдүүлж, цээж давчдах, багтрах, бөгшүүлж ханиалгахаас сэргийлэхэд тустай.

/Зууны мэдээ/

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~