Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, June 27, 2011

Тэгэхдээ охин минь чи эрх дураараа цэнгэ! Согт инээ уйл! Харин хувцсаа бүү тайл!

Өнөөдөр Тунжибд нэг монгол эмэгтэй орж ирсэн насаар бол надаас дүү оюутан Гэхдээ болдогсон бол цохиод авчихмаар л байлаа . Зүгээр нэг энгийн харилцаатай санагдсан бол би ингэж бичихгүй л дээ . хммм
2 солонгос ажошитой . Арга ядлаа гэхэд насаар залуу байсан бол яая гэхэв ээ бурхан минь даан ч тийм биш. Тэгээд л нэгэнд нь бараг тэврүүлэх шахам суучихсан тамхи татаад сөжү уугаад хэзээний нэг .... хүүхэн шиг...
Энэ хүний асуудал надад хамагүй л дээ гэхдээ үнэхээр дотор давчидсан. Хамгийн түрүүнд толгойд орж ирсэн бодол гэвэл Эцэг эх нь энэ хүүхдийг ингээд явж байгаа гэж мэдэхгүй Хөөрхий миний охин чинь жоохон юм байгаамшд Хүний газар эрдэм эрдэм сурж байгаа. Их л ядарж байгаа байхдаа гэсэн бодол тээн хүлээж суугаа байхдаа .
Гэтэл энэ хүн энд ингээд явж байдаг.....
Өөр хэдэн охид ингээд явж байгаа бол ? Ганц солонгосд ч биш хаа сайгүй л монгол охид ингэсэн тэгсэн гэж дуулдах юм. Ингэхээр л хэцүү. Өөрийгөө хайрлаж, Өөрийгөө үнэлж, Өөрийгөө эрхэмлэж, Өөрөөрөө бахархаж явах ёстой охид маань шинэ үе маань ийм байвал ирээдүй жаахан бүрхэг юм аа. Хамгийн гол нь ирээдүйн ээжүүд шүү дээ. Эх нь ийм бол хүүхэд нь ямраар хүмүүжиж яаж амьдрахын бол ?
Өнгөрснөө гар буугаар буудсан бол ирээдүй чинь чамайг их буугаар буудна. бас Чиний Одоогын амьдрал Чиний Өнгөрсний чинь үр дүн. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ. Дуудах нэрийг эцэг эх , Дуурсах алдрыг өөрөө гэх мэтчилэн ......
Учиргүй гавъяа байгуулаагүймаа гэхэд Гэр бүл Хань ижил үр хүүхэддээ сайхан ээж сайхан хань сайн үлгэр дуурайлал нь сайхан Бардамаар Би ийм л өөрийгөө хүндэтгэдэг хүн гээд л үнэ цэнээ мэдрүүлбэл сайхан юм даа
Наргиж цэнгэж идэж уулгүй яахав Залуу нас юм чинь Гэхдээ ухаантай......

Тэгэхдээ охин минь чи эрх дураараа цэнгэ!
Тэнгэрээр нисэж тэнгисээр хөвж зугаал!
Уран цагаан туфли дээр ээрүүл адил бүжиглэ
Усан болор жүнзэнд алтан сархад залгил! Согт инээ уйл!
Харин хувцсаа бүү тайл! Солиор алиар цуур! Харин улсаа бүү муул!
Амтлах сайхныг амтлаж, эдлэх сайныг эдэл!
Алдхан биеэ жаргааж хэрэгтэй бол бас зовоо! !

Р. Чойном Маргааш шүлэгнээс

2011-06-27    11:57  Хандаа

1 comment:

  1. Чиний харсан охин бол юу ч мэдэхгүй байгаа тийм л охин одоохондоо ингэж амьдарч үзье л гэж бодож байгаа байх өө зарим хүмүүс буруу зүйл хийж байгаагаа мэдсээр байж хийгээл байдаг тэгээд бүр тэрнийхээ туйлд нь хүрдэг тэрний дараа бүгдийг ойлгож төрөл арилждаг бүгдийг ойлгодог хүн угаасаа бүгд л алдаа хийдэг. Асар их алдаа асар их сургамж болдог гол нь хүн тэр бүхнийг эргэцүүлэн бодож алдаагаа ухамсарлах тийм болж хүмүүжүүлэх ёстой. за за мэдкү юм даа нээрээ чиний блог таалагдаж байна надад тэгээд надад энэ Аумын талаар илүү мэдээлэл олж өгөөч тэгээд би хэд хэдэн post бичсэн чамд очсон үгийг мэдэхгүй одооо бичиж байгаа ч гэсэн очихыг мэдэхгүй

    ReplyDelete

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~