Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, June 6, 2011

Би бүсгүй хүн


Чи минь Хэн ч харсан дурлахгүй байхын аргагүй идэр сайхан эр болжээ . Хэнзхэн бяцхан үрдээ хэнээр ч солихгүй сайхан аав болжээ. Эхнэрийн чинь гар дахь хуримын бөгж минийхэд байсан болоосой гэж мөрөөдөх үе байсаан надад Эргэх цаг хугацаа сэтгэлийг минь "эвлэрэх" гэдэг эмээр эдгээсэн .

Одоо

Хэн нэгэн эртэй болзохоо чамаас би асуумааргүй байна. Хэдийд хэнтэй гэрлэхээ ч чамаар би заалгамааргүй байна . Найзаа гэж бодоод зөвлөдөгт чинь би баярлах ёстой бол чадахгүй нь Надтай зөвлөж байж эхнэр авсан билүү чи Согтуу байхдаа надад хайртай гэж ам алдсан гэсэн Сэтгэлийн биш архины гашуун үг байсан гээд би бодчихьё

Сонс

Их амьдарлын багана түшилцсэн чамд би хайргүй Ижилхэн бүсгүй хүний нөхөрт би хайргүй . Цангинасан дуутай өхөөрдөм хүүгийн аавд би хайргүй Цаг хугацааны сорилтонд бүдэрсэн тэнэг найздаа би хайргүй .

Гэвч

Өөрт минь хайрыг мэдрүүлсэн тэр л хөвгүүнд хайртай . Өхөөрдөн намайг л ширтдэг байсан харцанд нь би хайртай Өврөөсөө гаргаж өгдөг байсан чихэрт нь би хайртай Өрж тоглодог байсан чулуунууддаа би хайртай Өнгөрсөн хорин жилийн үерхэлдээ би хайртай

Гэхдээ

Хээр орхигдсон дурлалын хойноос толгой гудайн суух араншингүй Хэн нэгний өмч биш би бүсгүй хүн . Эзгүй хоосон сэтгэлийн орон зайгаа дүүргэх хайраа эрж байгаа Эгэл нэгэн аавын хүүд дурлах эрхтэй би бүсгүй хүн

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~