Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, June 13, 2011

Өөрийнхөө “хүссэн хүн” болцгооё!

Та өөртөө нэг л сэтгэл дундуур байгаа юм биш биз? Болдог бол өөрийгөө толгойноосоо хөл хүртэл өөрчилмөөр санагдаад байна уу? Тэгвэл өөрийнхөө “хүссэн хүн” болох 5 алхмыг хүргэж байна.

Өөрийнхөө “хүссэн хүн” болцгооё!

Өөрчлөлтөнд сэтгэл зүйгээ бэлтгэ.
Эхлээд та өөрөөсөө “Би үнэхээр өөрчлөгдөх шаардлагатай юу?” хэмээн асуух хэрэгтэй. Таны шинэчлэгдэхийг хүсч байгаа нь өөртөө таалагдахын тулд байх ёстой. Түүнээс биш өөр хэн нэгний сонирхолд нийцүүлэхийн төлөөх, аль эсвэл зүгээр л хэтэрхий голонгуй сэтгэлээс үүдсэн байх юм бол энэ өөрчлөлтийн эцэст та өөртөө сэтгэл хангалуун бус нэгэн болж хувирна.

Өөртөө үлгэр жишээ болохуйц хүн, эсвэл дүрийг сонго.
“Яг энэ эмэгтэй шиг л болох юмсан” гэж бодогдож байсан үе бий л биз дээ? Тэгвэл тэр хүнийг өөрийнхөө үлгэр жишээгээр сонгоорой. Гэхдээ нэг бүрчлэн хуулбарлалгүйгээр, зөвхөн ерөнхий стереотипүүдийг нь өөртөө шингээж авахыг хичээгээрэй. Энэ бол хэн нэгнийг даган дуурайж байгаа явдал биш, харин өөрийнхөө “хүссэн хүн” болоход хэрэгтэй зүйлсийг өөр хэн нэгнээс дуурайл болгон авч байгаа явдал юм. Ингэхдээ тэр хүний биеэ авч явах байдал дээр анхаарлаа их хандуулах нь чухал. Учир нь биеэ авч явах байдал тухайн хүний имиджийг бий болгоход гол үүргийг гүйцэтгэдэг.
Тэр хүн таны хүсч байгаа амьдралаар амьдарч байгаа, бодох болгонд таньд урам зоригийг өгч, гайхан бишрүүлж чаддаг тийм хүн байвал сайн шүү. Тэгээд түүнд байгаа боловч таньд байхгүй, таны өөртөө бий болгохыг хүсч байгаа тэр чанаруудыг нэг нэгээр нь өөртөө бий болгохыг эрмэлзээрэй.

“Хүссэн хүн” болоход дутагдаад байгаа зүйлсээ жагсааж бич
Дараа нь нэг нэгээр нь хэрэгжүүлж эхлэ. Жижиг зүйлийг ч орхигдуулах хэрэггүй. Том амжилтанд хүрэхэд ялихгүй өөрчлөлт ч гэсэн нэмэр болдог.
Жишээ нь: Надад өөрийнхөө хүссэн хүн болоход
илүү эмэгтэйлэг хувцаслалт,
өөртөө итгэх итгэл,
англи хэлний дунджаас дээгүүрх мэдлэг,
цэх алхаа,
хүний өөдөөс эгцэлж хараад яриа өрнүүлэх чадвар хэрэгтэй байна.
Мөн тамхи татдаг, ганцаараа ярьдаг зуршлаа хаях ёстой гэх зэргээр бичээд хэрэгжүүлж чадсанынхаа урьд тэмдэглэгээ хийгээрэй. Жижиг зорилтуудыг өдөрт нэгээр нь биелүүлээд, харин том зорилтуудаа өдөр бүр санаж, түүнийхээ төлөө урагшилсаар байвал нэг мэдэхэд хүрчихсэн байх болно.

Өөрийгөө алдаж болохгүй.
Өөрчлөлт хийснээр та өөрийгөө одоо байгаагаас нь сайжруулахаас биш, тэр чигт нь алдаж болохгүй юм.

Өөрийн гэсэн дагаж мөрддөг зарчимтай бол.
Та алдартай хүмүүсийн ишлэл үгсийг мэднэ дээ. Яг түүн шиг өөрийн үзэл бодлыг шингээсэн үг зохиох гээд оролдоод үзээрэй. Ийм үгсийг зохиоход таны өөртөө хийхийг хүсч байгаа шинэчлэл бүхэн танд илүү тод мэдрэгдэх болно. Учир нь хүн үргэлж өөртөө бий болгохыг хүсч байгаа зүйлсийнхээ талаар бусдад сургамжилах дуртай байдаг.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~