Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Wednesday, October 17, 2012

Чинийхээ дэргэдээс

Хайрлах сэтгэлээс минь ниссэн цагаан шувуу 
Хаа хүрэхээр дүүлэн дүүлэн ниснэ вэ
Хонгор зүрхний минь мөнгөн утсыг хөндөөд
Халуун харцаараа намайг юунд төөнөнө вэ

Чимээ чагнасан шөнүүдийг бодохлоор 
Чинийхээ дэргэдээс буцмааргүй байна
Чийгтэй сормуус хатаагүй болохоор 
Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна

Цэцэгт номин сэтгэлээс уйдан холдоод
Цэнхэрхэн бодлын дэргэдээс юунд холдоно вэ
Цээжний гүнд хөнгөн гуниг хураад
Золтой насандаа уйтгар юунд тээнэ вэ

Чимээ чагнасан шөнүүдийг бодохлоор
Чинийхээ дэргэдээс буцмааргүй байна
Чийгтэй сормуус хатаагүй болохоор
Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна

Үргэлж холдоогүй бодлоос минь холдоод
Үүрээ эвдээд хаа хүрэхийг хүсээд ниснэ вэ
Үйлээ дагаад ирдэг тавилан гээд 
Үнэндээ намайг мартаж яаж чадна вэ

Чимээ чагнасан шөнүүдийг бодохлоор
Чинийхээ дэргэдээс буцмааргүй байна 
Чийгтэй сормуус хатаагүй болохоор
Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~