Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, October 22, 2012

100 өдрийн дотор тэс өөр хүн болох

Чамд өнөөдрөөс эхлээд тэс өөр хүн болоход 100 хоног байна...Би ч бас өөрчлөгднөө
Боломж хязгааргүй. Харин тэдгээр боломжуудаа үр дүнтэй зөв ашиглаж чадвал чи богино хугацаанд том биш юмаа гэхэд чухал өөрчлөлтийг хийж чадна.
 1. Ном Өмнө нь уншихыг хүсдэг байсан ч залхуу чинь хүрээд хойшлуулдаг байсан “хэцүү” гэж хэлж болох тэр номоо барьж аваад ямар нэг эргэлзээгүйгээр шууд уншиж эхэл. 100 хоног хангалттай.
 2. Өдөр бүр шинэ зүйл сурах гэж хичээ Жишээ нь ургамлын нэр, чиний мэдэхгүй бусад орны талаарх баримт, мэдээлэл гээд танин мэдэхүй, шинжлэх ухааны холбогдолтой жижигхэн мэдээллээр өөрийгөө цэнэглэ.
 3. Өөртөө зориулж самбар гарга Түүн дээрээ өдөр бүр өөрт чинь тохиолдсон сайхан үйл явдал, баярлаж талархмаар зүйлсээ жагсаан бичиж бай. Энэ нь чамайг эерэг хандлагатай болоход чинь маш их нөлөөлнө.
 4. Шалтаг Ирэх 3 сар буюу 100 хоногийн турш ямар нэгэн шалтаг тоочиж, гомдоллохоо болих хэрэгтэй. Сөрөг хандлага, муу бодлууд сөрөг зүйл рүү л хөтөлдөг. Хэрвээ шалтаг тоочоод, гомдоллох гээд байвал тэр доороо өөртөө “боль” гэж хэлж бай.
 5. Өглөөний бодол Өглөө шууд сэрээд толгойдоо байгаа шинэхэн бодлуудаа бас тэр өдөр юу хийхээр төлөвлөснөө цаасан дээр буулга. Эхлээд ядаргаатай мэт санагдах боловч 3 – 5 өдрийн турш тэмдэглэсэн зүйлсээ яс хэрэгжүүлээд эхлэхээр аяндаа чиний нэг “хэрэгтэй зуршил” болчихно.
 6. Давхар орлого Ирэх 100 хоногийн турш өдөр бүр ядаж 1 цагийг одоо олж байгаагаасаа илүү орлого олох тал дээр толгойгоо ажиллуулж, ямар нэгэн үйлдэл хий.
 7. Байнга дасгал сургуулилт хийж бай Заавал мөнгө үрж фитнесст явахаас илүү энгийн байдлаар эхлэл дээ. Өглөө, орой бүр цөөн тоогоор гар дээр суниаж, гэдэсний таталт хийхэд л тэр чинь “том эхлэл” болно шүү.
 8. Эцэст нь хэлэхэд бодлоо цэгцлэх тал дээр сайн ажилла Чи “хэн” болохыг хүсэж байна, ямар амжилтанд яаж хүрэхийг хүсэж байна гэдгээ сайтар бодоод тэр бодол, үйлдэл, биеэ авч явах байдал дээрээ анхаарч эхэл. Чамд өнөөдрөөс эхлээд тэс өөр хүн болоход 100 хоног байна...

Эх сурвалж http://www.alpha.mn/man/content?id=419006

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~