Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Wednesday, October 24, 2012

Монгол хүний эрхэмлэх ёсон....



Хайж хайж оллоо бодоод л яваад байсан юм.
Буурлаас үг сонс, Болсноос ам хүр
Залуу хүнд сургамж хэрэгтэй Хөгшин хүнд өргөмж хэрэгтэй
Ах нь сургадаг дүү нь сонсдог 
Бэрхэд бүү цухалд Хялбарт бүү ханхалз
Барс цагт босохгүй бол Өдрийн явдал хоцорно 
Бяцхандаа сурахгүй бол Насны явдал хоцорно
Ухаан далай номоос эхтэй Усан далай булгаас эхтэй
Залхуугийн гадаа түлшгүй Залгидгийн гадаа хоолгүй гэх мэтчилэн Монгол ардын зүйр үг сургаалиуд үнэхээр мундаг гайхалтай..

Бага байхад бүгдийг нь цээжлүүлдэг байжээ 
Одоо бүүр мартаж. 
Одоо цагт бага ангийн хүүхдүүдэд уран зорхиол унших бичиг дээр нь цээжлүүлдэг болов уу..
Хэдий цаг үетэйгээ хөл зэрэгцүүлэн алхах хэрэгтэй ч үндэсний соёл уламжлалаа битгий орхигдуулаасай мартаасай гэж бодож явдаг хүн шүү би Уг нь хөгшин хүмүүс л ингэж бодож явдаг байхдаа бодвол.... Хүн хөгшрөхөөрөө нутгаа санаж сэтгэл нь үймэрдэг гэдэг бол минийх хар залуугаараа л ийм  шүү дээ .../Зарим нэг залуус энэ одоо хөгшин хүн шиг юу вэ гэнэ биз/ Яадаг юм би гадаадыг шүтэн биширч эх орноо муулдаг залуусд дургүй эх орондоо хайртай эх орон үр ачынхаа ирээдүй хойч үеийн төлөө санаа зовж явдаг олон хүний нэг
Бид түүх соёл уламжлалаа дагалгүй мартаж орхивол үр хойчдоо юу сургаж юу захих болж байна аа Тийм л учраас залуучууд бид хичээх ёстойм шүү дээ Монгол ухаан гэдэг үнэхээр агуу...
Би бага насаа бодохоор өвөө минь л бодогддог. Хичээл номыг минь хийлгэж сургуульд минь хүргэж авдаг байсан хүнь нь өвөө минь . Өвөөгийн дэргэд өссөнийх их зүйл сурсан даа МУНДАГ хүн шүү МИНИЙ ӨВӨӨ .
Монгол бөх, цагаан сар ,наадам ямар гоё гээч ....хммм
Монгол Үндэсний гэхээр өөрийн эрхгүй огшдог. Би монголд төрснөөрөө өвөг дээдсээрээ түүх соёлоороо бахархдаг .Үндэсний түүх соёл, урлаг соёл ,баяр наадам, дээл хувцас гээд  бүх зүйл нь сайхан сэтгэлд нэг л ойр ... Үндэсний бүхэндээ хайртай 
Хөдөө байгаль агаар тэнгэр ямар гоё гээч
ингээд бичсэн чинь Би монголоороо гоёдог шүлэг шууд санаанд орж байна шүү Үнэхээр сайхан шүлэг....Монголоо ч Санаж байна шүү Хурдхан төгсөөд монголруугаа явах минь.....
Нэг их хөгшин хүн шиг хэхэ нэг үеээ бодвол үеийн залуус үндэсний дээл хувцасаа их өмсөж урлаг соёлдоо их дурлаж байгаа нь сайхан санагдаж байгаа шүү Мундаг сургаалийг нь сонсож баймаар хүндэлмээр хүмүүс зөндөө байх юм Одоохондоо би эх орондоо ихийг хийж бүтээж чадахгүй ч Санаж явбал бүтнэ Сажилж явбал хүрнэ гэдэг дээ Хойч ирээдүйнхээ төлөө Өөрийн хувь нэмрээ чадах чинээгээрээ оруулах болноо
 Хэхэ за сэдвээсээ бүүр хазайх нь байна .... 


Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл:
1.Үнэн бат журмыг үргэлж хичээж байх  
2.Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах  
3.Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах  
4.Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах  
5.Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах  
6.Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах

Монгол айлын дөрвөн чухал ёс:
1.Эцэг эх асралтай
 2.Эх энэрэлтэй
3.Дүү бишрэлтэй  
4.Хүү тахимдуу



</

1 comment:

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~