Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Tuesday, October 9, 2012

Эмэгтэйчүүдийн хамгийн их ургуулан боддог 10 зүйл


1. Сугалаанд хожих

Мөнгөнд дургүй хэн байхав. Эмэгтэйчүүд ч мөн адил. Тэд ихэнхдээ сугалаанд хожиж байна гэж мөрөөддөг. Хожсон мөнгөөрөө хувцас, машин, байр сууц, хүссэн зүйлсээ авч байна гэж ургуулан бодох дуртай.

2. Ханхүү

Нэгэн судалгаагаар гэрлээгүй эмэгтэйчүүдийн 85 хувь нь байнга өөрийн ирээдүйн ханхүүн талаар мөрөөддөг болох нь тогтоогджээ. Царайлаг, сайхан биетэй эрийг төсөөлөх нь элбэг бөгөөд мөн өөрийн зан байдалдаа тохируулан тодорхой онцлогуудыг шингээсэн төгс эрийг ургуулан боддог байна.

3. Эрэгтэй байх
Дуучин Beyonce-ийн If I were boy хэмээх нэгэн дуу бий. Энэ дуутай адилхан ихэнх бүсгүйчүүд эрэгтэй хүний байранд өөрийгөө тавьж төсөөлөх дуртай байдаг. Ихэнхдэ эсрэг хүйстнээ ойлгох, таалагдах, нөхцөл байдалд зөв дүн шинжилгээ өгөх үүднээс ийнхүү ургуулан боддог байна.

4.  Ижил хүйстнээ сонирхох

Ихэнх эмэгтэйчүүд лесби болж ургуулан бодож үзсэн байдаг.  Эмэгтэй хүнтэй үнсэлцэх, тэврэх, илэх таалах мэдрэмжүүдийг тэд сонирхдог. Сайхан бүсгүйн зургийг эрчүүд бидний адилаар таашаан үздэг.

5. Юу ч бодохгүй байх

Эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд эмзэг хүмүүс. Үргэлж л ямар нэг юманд санаа зовж, ажил амьдралын асуудлуудад нухлагдаж суухаасаа тэд залхдаг. Ийм байдалд орохдоо тэд зүгээр л энэ бүхнийг хаяад юу ч бодохгүй амьдарч байгаагаар өөрсдийгөө төсөөлдөг. Бүх үүрэг хариуцлагаас зугтан эрх чөлөөг мэдрэхийг хүсдэг.

6. Ойлголцол

Тэд заримдаа өөрийг нь бүрэн ойлгодог хүн байгаасай гэж хүсдэг. Үүнийхээ талаар ургуулан бодож эхэлдэг. Ажил, амьдрал, хайр дурлал, гэр бүлийн харьцааны асуудлууд дээр ойлгож байна гэж мөрөөддөг.

7. Гоо сайхан

Гоо сайхандаа санаа зовдоггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Эмэгтэйчүүд өөрсдийнхөө нүүр царай, биеийг гоё сайхнаар төсөөлж бодох дуртай.  Заримдаа алдарай одуудынх шиг болгож, эсвэл тэдний зарим нэг хэсгийг өөртөө байна гэж төсөөлдөг.

8. Ирээдүйн байшин

Ихэнх эмэгтэйчүүд ирээдүйд амьдрах байшингийнхаа тухай бодсон байдаг. Хаана байх, дотоод засал нь ямар байх талаар ихэвчлэн төсөөлдөг. Энд тэнд таалагдсан тавилга, интериорыг гэртээ байгаа мэтээр ургуулан боддог. Зарим нь өөрсдөө загвар, зохион байгуулалт гаргаад ч амжсан байдаг юм байна.

9. Арал

Тэдний ихэнх нь ямар нэг арлын талаар мөрөөдсөн байдаг. Гэрлээгүй эмэгтэйчүүд бол бал сараа хийх арал, амралтын талаар төсөөлдөг байхад гэрлэсэн нь гэр бүлтэйгээ аз жаргалтай амрах, амьдрах байгалийн үзэсгэлэнтэй арлын талаар ургуулан боддог. Зарим нь зүгээр стресснээсээ болоод эзгүй арал дээр очоод хэвтээд өгөхийг илүүд үзэн мөрөөддөг.

10. Анхны үнсэлт, анхны шөнө

Хүнтэй үерхэж, унтаж үзээгүй эмэгтэйчүүд бүгд л энэ тухай ургуулан боддог. Тэдний анхны үнсэлт хэр байх бол? Ямар залуу байх бол? Анхны шөнө ямар байх бол? Зэрэг асуултуудад хариу эрэхдээ романтик байдлаар төсөөлж эхэлдэг.

Эх сурвалж: top-10-list.org

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~