Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Tuesday, October 23, 2012

Гоо Сайхны нууц....


Хөгшин хатагтайгаас нэгэн удаа нас дээр гарсан ч хэрхэн гоо сайхнаа алдалгүй үзэсгэлэнтэй сайхан хэвээрээ байж, үргэлж дотроосоо гэрэлтэж байдаг нууцыг асуужээ.
Тэрээр ийнхүү хариулав.
Би уруулаа худал хуурмаг хов живэнд бус, харин сайн сайхан үнэн ярианд зориулдаг.
Дуу хоолойгоо хэрүүл маргаан, хэрэггүй хэлцэлд бус харин бусдад урам зориг өгөх, ухаарал хайрлаж, тэдэнтэй ярилцахад зориулдаг.
Чихээ хэн нэгний худал үг, аймагтай хэрэг, үйл явдалд бус харин уйтгарласан нэгний үгийг сонсож, ухаантай нэгний үгэнд дурлахад зориулдаг.
Гараа зүгээр л зурагтын удирдлага солих эсвэл зугаа цэнгэлд бус хэн нэгэнд тусалж, буян үйлдэхэд зориулдаг.
Зүрх, сэтгэлээ үзэн ядалт, өшөө хорсол, эд баялагийн шуналд бус харин бусдыг хайрлах, энэрэх, тэдэнд туслахад зориулдаг.
Надад дургүй нэгнийг ч би хайрладаг учраас дотроосоо гэрэлтэж, хэдий хөгширсөн ч гоо сайхан төрхөө алдаагүй байгаа юм гэж хариулжээ.
Хүн бүхэн  дотроосоо гэрэлтэх болтугай!
Эх сурвалж: Info сэтгүүлээс

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~