Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Wednesday, February 26, 2014

Өчигдөр

Өчигдөр анх удаа микроны жолоочид баярлалаа гэж хэлж үзлээ.
Гэрээсээ гараад микронд суусан юм Суух суухдаа урд нь . Жолооч нь жижигхээн нилээн амьдрал үзсэн болтой бор өвөө. Бүсээ зүүгээгүй явж байгаад цагдаагийн бараа харан бүсээ зүүхдээ кардандаа хавчуулснаа Ингээд хавчуулчихъя гээд надруу хараад инээхэд Өөрийн эрхгүй яагаад ч юм нэг тийм дотно мэдрэмж төрсөн хирнээ нүдэнд нулимс цийлэгнээд ирсэн. Би хар шилтэй байсан л даа . Яагаад ч юм өвөөгөө аймаар их санасан. Бас тэр өвөөгийн инээд үнэн байсан.  Яг хүүхэд шиг тэр инээд тэр өвөө одоо ч миний нүдэнд харагдаж байна. Тэгээд дотор минь хамгийн түрүүнд энэ өвөө яагаад ингэж яваа юм бол гэртээ ая гучаа тойруулан амьдралаа хамт элээсэн буурлаараа цайгаа чануулаад гаансаа уртаас урт сорсон шиг сууж баймаар....Эсвэл хүмүүсийн хэлдгээр гэртээ суухаар өдөр өнгөрч өгдөггүй байж болох юм гэж бодогдож байлаа бодит байдал дээрээ ямрыг нь мэдэхгүй л байна лдаа
Тэгээд яагаад ч юм тэр өвөөг баярлуулмаар санагдаад ахиж магадгүй таарахгүй байх Миний баярлуулж чадах зүйл Чин сэтгэлээсээ баярлалаа гэх байсан юм. Тэгээд микроноос буухдаа инээмсэглэн баярлалаа гэж хэлэхэд тэр өвөө ахиад л инээсэн. хэхэх Бодлоос гарахгүй юм. Энийг өөрөө ойлгох арга нь Буддын шашны үйлийн үрээр тайлбарлавал урьд насандаа тэр өвөөг таньдаг дотно хүн маань байсан байж таарах нь дээ хэхэ за ингээд элийрч эхлэж байгаам даа
Гэхдээ болоогүй микроноос буугаад явж байтал нэг цагдаа нэг хүнтэй хэрэлдээд л урд алхаад байх юм . Нөгөө хүн нь намайг зүгээр торгочих л доо. Гээд л нилээн ширүүн өнгө аястай хэрэлдээд л явж байснаа нэг машины хажууд очоод тонгойхоор нь хартал ширхэгийн тамхи, чихэр бохийг нь цагдаа хураан авч байлаа......Бас л цээжэнд нэг зүйл хоосон ориод ирсэн Хэдий юу болсныг нь мэдэхгүй ч архи тамхи ууж хүн амьтан зодож нүдэж дээрэм хийж байгаа нөхдүүдийг бодвол уг нь амьдрах гэж ядаж яваа өмьдрөлын төлөө зүтгэж яваа хүн... Их мөнгө идэж улсаа худалдаж байгаа хүмүүсдээ хууль нь үйлчилж тэд нарыг дээрэлхэж чадахгүй байж ядарсан муу ардыгаа л дээрэлхэх юм даа . Яамаар ч юм дээ Энэний төлөө миний хийж чадах зүйл юу бол.....

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~