Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Sunday, February 16, 2014

Муухай ааштай хөөөөн

Гэрлэлт тоглоом биш болохоор нэг их яарахыг боддоггүй
Манайхан хуримыг заавал намрын дунд сарын шинийн 17 хийдэг Билэгдлээ бодоод л тэгдэг байхдаа Тэр өдөр хийвэл сэтгэл нь амардаг биз Миний хувьд олон хүн бужигнасан тийм өдөр хийх  шаардлагагүй гэж боддогоо тэр өдөртөө багтчих гээд шөнө хуримын ордонд очерлоод л... За тэр яахав
 Хүмүүсээ найз нөхөд хамаатнуудаа нэгэндээ санаа тавьж байгаа нь тэр байх л даа гэхдээ хөгширлөө гэрлэх нас чинь оройтлоо эртэдлээ гээд л битгий тэгж бай лдаа
Шинэ үеийн жүжгэнд гардаг шиг тэр хань ижил чинь ямар дэлгүүрт зардаг талх уу Талх шиг зардаг бол авчмаар л байна шд
Уучлаараарай тэр халзан дэмий Тэр сахалтай хэрэггүй Тэр өндрийг нь авъя гээд л авчмаар л байна шд гэдэг шиг
Хүн өөрөө өөрийгөө мэдээд л явж байгаа ш дээ Алдахвий эндэхвий гэсэндээ л хэлж байгаа байх л даа. Гэхдээ огт алдаагүй амьдрал гэж юу байхавдээ. Хүн заримдаа өөрөө бүх зүйлийг бие сэтгэлээрээ мэдэрч байж аливаа зүйлийг ойлгодог0. Бусдын алдаан дээрээс суралцах зүйл байдаг байж болох ч зарим зүйлийг суралцана гэдэг........
Хүн ер нь нэгнээ байгаагаар нь хүлээж авч чаддаггүй юм шиг ээ...
Зарим хүмүүс өөрийгөө өөрчилж чадахгүй байж бусдыг өөрчлөх гээд үзэл бодлоо тулгаад байх юм. Тэр цагаа өөртөө зарцуулбал өөрт нь хэрэгтэй сэн Би өмнө нь ийм байсан байх л даа

Гадаад төрх , хувцаслалт, үзэл бодлыг минь хир барагтай хүн өөрчилж чадахгүй л болов уу даа. Би өөрөө өөртөө болоод л байдаг болохоор Хэрвээ өөрчлөгдөхийг хүсвэл би өөрөө амьдралаас ойлгож ухаарч өөрчлөгдмөөр байна. Түүнээс биш хэн нэгэн өөрийгөө өөрчилж, өөртөө тусалж чаддаггүй хүнээр өөрийгөө өөрчлүүлчмээргүй байна шүү

Ер нь би хэн нэгнээс хараат байхыг хүсдэггүй, зөрүүд ,муухай ааштай хөөөөөөн

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~