Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, February 13, 2014

Гэгээн Валинтины баярын өдөр


Би түүх судар бичиж энэ баяр байх ёстой ёсгүй энээ тэрээ бичье гэж бодсонгүй ээ
Манайхан өөрсдийгөө 35гараад ирэхээр хөгширч эхэлж байна за тэгээд 40 гарвал бүүр хөгшрөөд 50гараад 60 хүрэхээрээ өвөө эмээ боллоо үхэх дөхлөө л хэмээн сэтгэлгээгээрээ хөгширөн, тэр дүрдээ итгэн нэг л хөгшин хүмүүс болчихдог.
Солонгосд арбайт хийхэд хамт ажиллаж байсан солонгос эгч нар 50 аль хэдийнээ гарсан хүмүүс. Тэгээд юу гэж ярьдаг гээч :
Би одоохондоо залуу байна Нас яваад хөгшрөхөөрөө ингэнэ тэгнэ, ийм юм хийнэ, тийм юм хийнэ гээд л ярьдаг сан. Магадгүй сэтгэлгээгээрээ залуу байх нь тэдний  урт наслалтад нөлөөлдөг ч юм бил үү Тухайн үед сонсоод их зүйл бодогдож байж билээ

Монгол залуучууд энэ баярыг угын өргөн дэлгэр тэмдэглэдэг юм билээ . Харин манай 30,40, 50,60,70 насныхан маань өөрсдийгөө хөгширсөн, үеэ өнгөрөөсөн, энэ муу Балинч ч гэнэ үү хэнч гэнэ үү өвгөний баяраар яадаг юм гэлгүйгээр ,
Ганц өдөр бие биенээ гоё сэтгэлээрээ ганц жижиг шоколад, зүрхэн бялуу юу байдаг юм түүгээрээ баярлуулаарай.
Залуу халуун насны дурлаж хайрлаж явсан үеээ дурсаарай.
Хүн сэтгэлийн амьтан болохоор
наанаа аан энүүгээр яах гэсэн юм бэ дээ гэсэн ч дотроо бол мааш ихээр баярлаж нүүр дүүрэн мишээж хүүхэд шиг баярласан сэтгэлээ хэн нэгэнд ярих гэж яардаг юм юм шүү.
За Валинтинаа сайхан өнгөрүүлээрэй.
 Монголын бүх сайхан хосуудаа
Хүндэтгэсэн Хандаа-с нь

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~