Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Friday, December 6, 2013

Мял богдын буман дууллын нэг.

Ганцаар ахуйд хүн өөрийгөө ажиглаж, судалж, танин мэдэх боломж чөлөө олддог. Үймцэн давалгаалсан амьдралын далайд хүн хэн болох, хаана байгаа, хаашаа явж байгаа, юу хий ёстой зэрэг амьдралын тулгуур асуултуудад хариулт олж чаддаггүй. Нисванис хүнд тийм боломж олгодоггүй. Тиймээс анд нөхөр гэх мэтийн амьдралын эгэл зүйлсийн мөн чанарыг таних билиггүй явдаг. нөхрийн дээд нь та өөрөө шүүдээ. Буддагийн сүүлчийн захиасын нэгд "та бүхэн өөрөө өөртөө итгэл түшиг нь болцгоо. өөрөө өөрсдийнхөө аврал болцгоо" гэж гардаг. хүн өөрт тохиолдсон бүх асуудал зовлон бэрхшээлээ өөрөө л шийдэх чадвартай. үзэгдэл бүхэн нисванисын жүжиг тул амьдрал бол сэтгэлийн тоглоом мөн. тиймээс гарцыг өөрөөсөө дотроосоо хай. таныг хамгийн ихээр хорлодог нь та л өөрөө, түүнээс гарч амгаланд хүргэх нь бас л та өөрөө мөн. тус хор хоёрыг дотроо тэгшил. нөхөр дайсны нүүрийг нэгтгэ. тэгж чадваас учрал бүхэн тус, үзэгдэл бүхэн ном, тохиол бүхэн жаргалан, амьтан бүхэн нөхөр мөн.эрдмийн далай омгийн ууланд тогтохгүй энэ үгийн утгыг сэтгэлдээ шингээвээс дээрх сургаалын шим болох байх, эрхэм дээд ном хамгийн гүнрүү урсдаг шүү. Суу билигт баатар цогт Миларайва

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~