Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, December 9, 2013

2013 оны хамгийн сүүлийн сарын зурхай минь

Сонин шүү Зурхайгаа харсан үед нээх таараад байдаггүйм шиг хирнээ тоохгүй байж байгаад хааяа хуучнаа эргээд уншихад яг таарсан зүйлүүд байгаад байдаг юм...

Гэхдээ оргүй хоосон зүйл ч бас юм шиг байгаан. Би 1билүү 2р анги ямартай ч уншаад сурчихсан байсан юм. Эгчийн 7 хоногын зжрхайг сонингоос уншиж өгтөл бэлэг сэлт хүлээж авна гэсэн байсан. Тэгсэн эгчид унгараас найз залуугаас нь баахан бэлэг сэлт чихэр жимс ирдэгийн...тэгээд л би гэдэг хүн зурхай үнэн юм байна гээл зурхай уншдаг болсондоо Саяхан сайд Оюунгэрэл тв-р гарж байсан. Зурхайнд бас нээх ач холбогдол өгдөггүй байсан  ч санаандгүй уншсан чинь амьдралын том чухал шийдвэр гаргах санал  ирнэ гэлүү дээ иймэрхүү л утгатай зүйл бичсэн байсан гэсэн. Тэгтэл тэр үед нөхөр нь гэрлэх санал тавьж Тэр үед зурхай нь санаанд ороод зөвшөөрсөн гэж байсан....
 Гоё гоё хэсгүүд нь бүтэх болтугай ....Ажиглаж л байя Бүтсэн зүйлс байвал бичнээ
Гэснээс монголд буцаж ирсний дараа маш өвөрмөц зүйл зүйдэлсэн хэзээ ч мартагдахааргүй .........тэр маань надад нэг зүйлийг зөгнөж байгаа юм шиг санагдсан
Зүүд их сонин бас их зүйл өгүүлдэг юм бил ээ....

Арслан

Хайр дурлалын тал дээр өмнөх саруудынхаас дээрдэнэ. Ахуйн шинжтэй үл ойлголцлууд цагийн аясаар шийдэгдэж, гэр дотор амар амгалан уур амьсгал ноёлоно. Одоог хүртэл шийдэх асуудал тоймгүй байгаа ч тайвшир! Учир нь тэд тун удахгүй өөрсдөө намжина. Зүрх сэтгэлийнхээ орон зайг нөхөх хэрэгцээ байгааг Санчир гариг чамд сануулсаар л байх нь. Санчир, Бархасбадийн гурвал чиний хайр, ажил, гэр бүлийн талбаруудад өөр өөрийнхөөрөө нөлөөлөх бөгөөд, юу нь болж юу нь болохгүй байгааг харуулах “индикатор” шиг л үйлчлэх болно. Энэ үед л амьдралдаа байгаа гацалт, саатлын учрыг олж, гэрлэлт болон олон жилийн хамтын ажиллагаагаа сайжруулаад авах хэрэгтэй. Хайрыг хайж яваа Арслангийн ордныхонд дуулгах сайхан мэдээ байна. “Соёолж буй хайр” чиний ойрхон байгааг тэд чамд дамжуулахыг хүсчээ. Танай ордонд орсон Буд болон Наран хоёр чиний эротик шинжийг нэмэгдүүлж, цусыг “буцалгаж”, сэтгэл зүрхээ нээх боломжийг олон тоогоор олгож, сээтэгнэлийн хэлбэртэй адал явдлууд явах булан бүрт чинь чамайг отох болно. Чи л энэ үеийг ашиглаж чадвал удаан хугацааны харилцаа хэзээ мөдгүй эхлэх нь. Чиний өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээлч сэтгэлгээ сайн байх тул энэ чанаруудаа ашиглан ажил дээрээ нөхцөл байдал бүрийг өөр лүүгээ эргүүлээрэй гэж зөвлөе. Ангараг гариг чиний оюун ухааны чадамжийг хурцалж бэлдэх учраас уран илтгэх, аялах, зохион байгуулах ажлуудыг өөртөө аваарай. Чиний анхаарал дээд түвшинд байх тул деталь ихтэй, санах тогтоох зүйл олонтой зүйлсийг маш сайн гүйцэтгэнэ. Хамтын болон багийн ажиллагаа сайжирна. Гэхдээ 12-р сарын дундаас эхлэн яг энэ тал дээр бага зэрэг асуудал үүсч магадгүй. Муу нөхцөл байдлыг нэг тийш нь болгохын тулд бүх зүйлд шударга хандаарай. 12-р сарын турш санхүүгийн байдал чамд сэтгэл ханамжийг өгөх болно. Эрүүл, тэнцвэртэй амьдралын хэв маягтай байвал бие тэнхээд ямар нэг асуудал үүсэхгүй. Шинэ хүнс идэж, давсны хэрэглээгээ багасгаж, шингэн унд сайн уухыг зөвлөж байна.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~