Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Sunday, December 15, 2013

Хүмүүсийн хайрын түүх сонсох, унших их дуртай Их сайхан санагддаг

Хүмүүсийн хайрын түүх сонсох, унших их дуртай Их сайхан санагддаг 
О.Дашбалбар гуайн энэ түүх бас их таалагдсан
Түүний гэргий Анима Багад нь өвчин тусаад байхад нь Халтар гэж нэрийг нь өөрчилсөн гэсэн
1985.12.22 Оргил рашаан сувилалд бүжгэн дээр танилцаж байсан гэсэн

Их том гоё нүдтэй залуу бүжгэн дээр диагнальдаад хүрээд ирсэн гэсэн
Тэгсэн гэргий Анима нь гайхаад энэ ямар сонин залуу вэ Зоригтой гээд л гайхаж ичээд байж байтал бүжгэнд уриад
Чамайг МЯНГАН ЖИЛ ХАЙЛАА гэхээр нь эхнэр нь гайхаад ямар сонин юм ярьдаг залуу вэ гээд л гайхан Анима гэж нэрээ хэлээд танилцаж байсан гэсэн Хэрвээ би чамайг Халтар гэж хэлсэн бол Би чамайг тоохгүй байх байсан
ЧИ МИНИЙ ЯГ ХАЙЖ БАЙСАН ХҮН МӨН БАЙНА гэж байсан гэсэн


Яруу найрагч Ү.Хүрэлбаатарын Гэргий Л.Эрдэнэ гуайн энэ ярилцлага бас их таалагддаг.
Ү.Хүрэлбаатар гуайтай анх хэрхэн танилцав. Эр хүн л болсон хойно, тэгээд бас яруу найрагч болохоор таны "толгойг эргүүлэх гэж" уран цэцэн үг зөндөө хэлсэн байх, тийм үү?
-Бидний танилцсан түүх их энгийн. Зайсангийн амны эхэнд, ойн захад Сүрьеэгийн эмнэлэг гэж нэг жижигхэн шар байшин байв. Одоо ч бий. Дэргэдээ орон сууцтай. Тэнд яруу найрагч Дагвадоржийн Цогтынх гэж биднээс ганц нэгхэн жилийн өмнө дээд сургууль төгссөн шинэхэн хос байлаа. Тэднийд хэсэг яруу найрагчид үе үе цугларч, шүлгээ уншдаг байсан юм. Би УБДС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн оюутан. Багадаа уран уншигч, сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн дарга байж, юм юм сонирхож явсан болоод ч тэр үү, яруу найраг сонсох, бас цээжлэх дуртай байсан. Тэгээд л оюутны байрны завтай хүний хувьд нэг удаа тэр шүлгийн "нууц" дугуйланд очсон юм. Жижигхэн өрөөнд арваад хүн суучихсан ээлжилж шүлгээ уншаад, чанга чанга ярьж бие биеийнхээ шүлгийг шүүмжилж маргалдаад, бас магтаж хөөргөөд ер нь тэр гэхийн аргагүй халуун яриан дунд яваад орчихсон. Намайг шүлэг бичдэг үү гэж асууж байсан. Өрөө нь бүгчимхэн, бас тамхины утаа ихтэй. Гэвч тэр утааг битгий хэл, намайг тоож ч байгаа юм алга. Тэд шүлгэнд л хамаг ухаанаа тавьчихсан хүмүүс санагдсан. Бие биеэсээ өрсөж шүлгээ уншина. Гэтэл нэг бор залуу л ганцаараа дув дуугүй суугаад байх юм. Шүлэг уншихгүй, хааяа нэг мушийчихаад, заримдаа тэднийгээ шүүмжлэх аястай ганц нэг үг хэлэх нь даацтай гэж жигтэйхэн. Миний анзаарсан зүйл ердөө л энэ. Тэр бор залуу нь ирээдүйн миний хань Ү.Хүрэлбаатар байсан. Юун уран цэцэн үг хэлж толгойг минь эргүүлэх. Ер нь юм ярьдаг юм уу гэмээр гайхалтай дуугүй хүн санагдаж байж билээ. Ингэж насныхаа ханьтай Богд хан уулын Зайсангийн энгэрт яруу найрагчийн гэрт, шүлгийн далайн дунд анх учирсан даа.

Дуу цөөтэй хүний хайртай гэдгээ илэрхийлэх нь бас өвөрмөц байсан байх. Танд хайраа илчлэхдээ юу гэж хэлж байв?
-Хайртай энэ тэр гэж хэлээгүй ээ. Совингоороо бие биеэ мэдэрсэн гэж болох юм. Бидний үед ер нь зөн совингоор нэгнээ олдог байж үү дээ. Танилцсаны дараахан "Үер" туужаар хийсэн "Хүний сайхан сэтгэл" кино гараад, Хүрэлээ надад Чимэд-Осор гуайтай үеийн юм шиг байдаг, найз гээд хамтдаа киног нь үзье гэсэн санал тавьсан. Цуг сууж кино үзээд амьдралын сайн сайхан юм яриад. Ингэж явсаар цаагуураа бие биедээ татагдаад, сайн гэдгээ мэдсэн.

Тэр үед би Сергей Есенинг их уншдаг, шүтдэг байлаа. Гоё шүлэгтэй, сайхан залуу гээд шүтчихсэн, зургийг нь ханандаа наачихдаг байсан. Тэгээд Сергей Есенинг сонирхдог гээд номыг нь Хүрэлээгээс авч уншаад, буцааж өгч явсаар дотноссон доо.


Монгол Улсын ар­дын уран зохиолч, тө­рийн шагналт Ша­равын Сүрэнжав гуайн гэргийтэйгээ танилцсан түүх

-Та бол "Насны ном Цэнд, насны хань Цэнд" гэж хэлдэг хүн. Тантай уран бүтээлийн талаар зөндөө ярилцаж байлаа. Эл удаагийн яриагаа гэргийтэйгээ хэрхэн танилцсанаар эхэлбэл ямар вэ?

-Хүн амын техни­кумын оюутан Цэндтэй ойртож дотноссон минь 1959 он юм. Тэгэхэд би Монгол Улсын их сур­гуулийн оюутан байлаа. Эхний хагас жилийн шал­галтаа онц өгчихсөн додь­горхон нөхөр өөрөөсөө хэдэн насаар дүү охиныг болзоонд урьчихлаа. Цэнд ч татгалзсангүй. Тэгээд одоогийн Төрийн ордны өмнөх талбайн сааданд анх болзож билээ. Цэндээ шар торгон дээлтэй охин зогсож бай­сан сан.

Намайг харсан хэрнээ огт хараагүй юм шиг, таньсан хэрнээ таниагүй юм шиг хажуу­­гаар зөрж өнгөрөөд л. Одоо бодох нь ээ, сэтгэлтэй болсных нь шинж юм уу даа. Манай зохиолч найрагчид дурлалт бүсгүйчүүддээ зориулж нэрнийх нь үсгийн дарааллаар шүлэг бичдэг жишгийг би тогтоочихсон байх шүү.

-"Нэрээр бичсэн шүлэг" анхны номонд тань орсон байх шүү?

-Ханьдаа зориулж нэр­нийх нь үсгээр бичсэн шүлгээ жаран хоёр онд хэвлэгдсэн "Шөнө ургасан цэцэг" номон­доо оруулж байлаа.

"Цээлхэн дуугий чинь хөгжим гэвэл

Эгшгэнд нь уярсан нь би билээ

Найртай сэтгэлийг чинь нар гэвэл

Дулаацаж жаргасан нь би билээ

Эрэвгэр нүдийг чинь цэцэг гэвэл

Эргэлдэх эрвээхэй нь би билээ" гэсэн шүлэг л дээ. Тэртээ жараад онд бичсэн шүлгийг минь саяхан гавьяат тээвэрчин, инженер С.Иш­бал­­­жир орос руу хөр­вүүлс­нийг ханьдаа зориул­сан номын­хоо эхэнд оруул­сан. Жараад онд бичсэн шүлэг гэснээс жаран он миний хувь амьдралд өлзий билгээ өгсөн жил. Зун нь би Увс аймаг руу Намын төв хорооны үзэл суртлын брига­дад одоогийн ардын багш Бавуугийн Цэ­рэн­доржтой хамт явах бол­лоо. Хоёр сарын томилолтын зардал гэж 1600 төгрөг өгдөг юм. Тухайн үеийн 1600 төгрөг гэдэг их мөнгө л дөө. Түүнээс гэргийдээ цаг авч бэлэглээд, хоёул ижил өнгийн даалим­баар дээл хийлгэж байснаа мартдаггүй. Намар нь том охин Хишигсүрэн төрж Цэнд бид хоёр ижий аав болоод хөөр баярт умбасан. Яг тэр үед радиогийн уралдаанд шог өгүүллэг маань түрүүлж түүний шагнал болох цөөнгүй хэдэн төгрөгийг Доржийн Гом­­божав "МОНЦАМЭ"-гээс олж өгч түүгээр том охиныхоо угаалгыг хийж байсан түүхтэй.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~