Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Wednesday, December 4, 2013

Тагтаа

Ямар учиртай шувуу юм болоо Яагаад Ганданд үй олноороо байж байдаг юм болоо

 Манайх 2давхарт байдаг юм Эсрэг талын байрны дээр дандаа тагтаа нар сууж байдаг
 Тэгтэл өнөөх тагтаа нар маань манай цонхон дээр ирээд суудаг болчихсон. Аав ээж 2 маань хөөрхөн юм бэ шар будаа өгье гээд л цонхны гаднах тавцан дээрээ шар будаанууд тавихаар идэвхитэй нь аргагүй иднэ Хэхэ Тэдэн дунд нэг цагаан тагтаа ирдэг эмэгтэй юм болв уу л гэж бодсон гэхдээ миний л бодол. Эр эмийг нь яаж ялгадаг юм бол

 Сүүлдээ бүүр тогтмол ирдэг цагтай болсон төдийгүй ирэхээрээ шаагилдаад л бараг л хошуугаараа цонх тонших нь холгүй болдог болоод 2,3,4 хэдэн жил юм бэ ямартай нилээдгүй хугацаа өнгөрчихөж,

Би гэдэг хүн уртдаа гэвэл жил богино гэвэл 3-6 сар болоод гэртээ ирдэг юм Тэгтэл өнөөх тагтаанууд маань ирдэг хэвээрээ шүү

Аав ээж 2 хөөрхий сүрхий тагтаанууддаа будаагаа авна гээд л сүйд болохыг нь яана Анх ээжигээ их шоолдог байсан . Гэртээ ганцаараагын тагтаа тэжээдэг хүн шиг гээд л хэхэ

Би тагтаануудын талаар сайн мэдэхүй л дээ гэхдээ тэд их ухаантай юм шиг байна

Хүйтэрсэн болохоор тагтаануудынхаа ирдэг цонхоо нээхээ байсан будаагаа болконоороо өргөдөг болсон юм Өглөөд болконы хаалга онгойлгонгуут л бөөнөөрөө хүрээд ирэх юм Аан энэ нөгөө бид нарыг хооллодог айл ашгүй хоолоо өгөх нь гэж боддог юм байлгүй Өнөөдөр кофе ууж нет ухаж суугаад хариуцлага алдсан. Тагтаанууддаа будаагаа өгөхөө мартаж . Гэнэт санаад үдээс хойш 5цагын үед хартал тагтаанууд маань байдаггүй ээ Дотроо жаахан санаа зовж гэмшиж л байна Хөөрхий хаачсан юм болоо Арай өлсөөд ийш тийшээ явчихна гэж баймааргүй юм аа Хэхэ Үдээс хойш ийш тийш ээ явчихдаг байж таарлаа

Өнөөдрөөс эхэлж тагтаа судлахаар болсон Ер нь амьтад яаж хоорондоо ойлголцдог юм бол Энэ талаар мэддэг бол хэлж туслаарай

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~