Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, December 12, 2013

Яагаад ~~олон янзаар асуумаар байна

Би ерөөсөө ойлгохгүй юм
Хүмүүсийг
Хүн хорвоод яах гэж ирдэг вэ?
Яах гэж юуны төлөө амьдардаг вэ ? Нэгэнт төрчихсөн юм чинь амиа хорлолтой нь биш амьдарч л таараа гэж үү?
Таны амьдралын зорилго юу вэ?
Заяаны хань гэж байдаг уу
Тэгвэл Шашин гэж юу вэ
Бясалгал гэж юу вэ
Шашин бясалгалууд яагаад хоорондоо зөрчилдөөнтэй байдаг юм бэ
Дөнгөж төрсөн хүүхдэд үйлийн үр гэж байхгүй биздээ гэж нэг хүн надаас асууж байсан тэгвэл Үйлийн үр гэж юу вэ
Шунал, Хүсэл Тачаал шэж юу вэ
Уншиж ойлгосон зүйлсээ нэгтгэж чадахгүй байна............................

Үр хүүхэдтэй хүмүүс үр хүүхдийнхээ төлөө , Эцэг эхийнхээ төлөө үр хүүхэд нь амьдардаг бх
Эцэг эх нь үр хүүхдээ сайн сайхан явбал баярлаж , Үр хүүхэд нь сайн сайхан амьдарч эцэг эхээ баярлуулж амьдрах Амьдралын зорилго нь юм уу Эцэг эх хүний хүсэл зорилго нь үр хүүхдийн эрүүл саруул сайхан амьдрахыг л харах байдаг юм шиг байгаан
Одоогоор миний амьдралын утга учир эцэг эх дүү л бх шиг байна Тэднийхээ санааг зовоохгүй сэтгэлийг нь амар байлгахын тулд  эрүүл байж сайхан амьдралыг зорих хэрэгтэй байна....

Тэгвэл сайхан амьдрал гэж юу вэ?
Таны бодлоор яаж амьдарвал сайхан амьдарч байна гэх үү
Байр машин албан тушаал сайхан амьдрал уу

Би гайхдаг хирнээ өөрөө хэрэглэдэг энэ шунал уу Эсвэл хүмүүсд муу хэлэгдэхээс асйан уу
Жаахан хэлбэр дүрс оруулчихсан хэдэн металл хичнээн үнэтэй гээч Яс юман дээрээ уг нь тэрийг 500,000-1000,000₮ өөр авж зүүлээ ч би зүүгээгүй ч би хэвээрээ Үнэтэй брэнд барьсан ч би бариагүй ч би
Хамгийн гол нь хүмүүст л гоё мундаг чаддаг харагдах гэж Үнэндээ тэрнээсээ өөрөө кайф авдаг ч юм уу гүй ч юм уу
Хаа сайгүй л жүжиглэсэн хүмүүс энэ шүлэг шиг



Би худалч,
Худлаа хэлэх тусмаа
Би хүмүүсийн өгөөмөр хайрыг мэдэрдэг.
Би жүжигчин,
Дүрдээ итгэх тусмаа
Би хүмүүсийн өндөр зиндаанд дөхдөг. Толгой дохин инээмсэглэдэг
Хамгийн амархан дүрдээ
Тоглох бүрдээ би,
Алга ташилтаар шагнуулдаг.
Амьдрах амархан
Үхэх ч амархан
Алтан хүрээ жаазтай л бол
Адгийн зураг ч хамгийн үнэтэй.
Би худалч, та ч бас..
Өөд өөдөөсөө хараад
Өчүүхэн ч далдирахгүй үнэнээс урвал
Зориг зүрх... Зовохгүй байх л хэцүү -
Л.Өлзийтөгс


Өнөөдөр өдөржин мишээж баясаж явсан хүн одоо ингээд уйлж суугаад үүнийг бичих гэж...
Яагаад инээсэн гэж үү?
Мэдэхгүй өөрийн эрхгүй л инээд хүрээд бйасан дотроосоо л нэг л аз жаргалтай яваад байсан өөрөө ч учраа олоогүй гудамж энэ тэрд таарсан хүмүүс гайхсан байх даа За яахав ганц хүн ч гэсэн инээж байвал тийм ээ

Яагаад уйлсан гэж үү ?
Мэдэхгүй ойлгохгүй байгаа зүйлсийнхээ учрыг нь олох гэж шашны ном  хайсан юм . Тэндээс ядаж ганц нэг зүйлээ ч болтугай олох гэж найдаад Тэгсэн өвөөгийнхөө дэвтрүдийг оллоо Монгол бичгээр өөрийн гараар бичсэн маань мэгзэмүүд ................Үнэр нь хүртэл хэвээрээ.....
Дэндvv Мундаг даанч тэр vед ухаараагvй  9жил енгерсен бна Евее маань 1921 онд терсен одоо бсан бол 93 тай бх байжээ Би тэр vед 16настай бж юм ухаарвал ухаарахаар нас 
Маш их санаж байна Намай г хvн болгосон хvн Баярлалаа ч  гэж ганц ч хэлж чадаагvй........

Тэгэхэд би тэгж чадаагvй гэж амаа барихыг хvсэхгvй бна эцэг эх гэр бvл найз нехдее хайрлаж болдог бол бvх хvмvvсиц телее амьдралап зориулах юмсан...


Заза маргааш үргэжлүүлье Бодсон зүйл ч дэндvv их




No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~