Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Wednesday, September 11, 2013

Миний халуун ам бүл

Түүнийг авьяаслаг зураач гэдгийг бүгд зөвшөөрдөг боловч зураач би өөрийгөө хожим дурсуулах тийм хосгүй бүтээлээ туурвиагүй гэсэн бодол эргэлдсээр байдаг байжээ. Тэгээд хамгийн сайхан зүйлийг зурахаар шийдсэн боловч чухам юу хамгийн сайхан гоц болохыг мэдэж чадсангүй. Ингээд энэ тухай бодох болон алхаж яваад нэгэн настантай дайралдаад хорвоогийн хамгийн сайхан зүйл юу болохыг хэлж өгөөч гэж гуйв. Настан, чиний хайж байгаа тэр сайхан аль ч сүм хийдээс олдоно гэжээ. Зураач цаашаа явж байтал хуримын ордноос хос залуус гарч ирээд үзэсгэлэнт бүсгүй залуугийнхаа гараас хөтлөн гартаа барьсан сайхан цэцгийг байн байн үнэрлэж байхад нь: – Таны бодлоор хорвоогийн хамгийн сайхан зүйл юу вэ? гэж зураач асуухад бүсгүй: - Дурлал. Дурлал ядууг баян, өвчтэйг эрүүл, өчүүхнийг агуу болгодог гэж хариулав. Зураач дээрх 2 хариултыг эргэцүүлж цааш алхаж явтал нэг цэрэгтэй дайралдаж мөнөөх асуултаа асуужээ. Цэрэг эр бодож тулгамдалгүй: - Энх тайван, амар амгалан, хамгийн муухай нь дайн. Хаана энх тайван байна тэндээс хамгийн сайхныг харж болно гэжээ. Зураачийн олж авсан хариултууд бүр бодолд орууллаа. Итгэл үнэмшил, хайр сэтгэл, энх тайван. Энэ бүхнийг яаж зурж илэрхийлэх вэ? гэж бодсоор гэртээ ирлээ. Хаалга онгойн гэртээ орох тэр агшинд хорвоогийн хамгийн сайхныг мэдэрлээ. - Ааваа! гэсээр гүйж ирээд тэвэрсэн хүүгийнхээ харцнаас Итгэлийг, сайн явж ирэв үү? гэж угтах ханийхаа харцнаас Дурлалыг, гэртээ ороод цэргийн хэлсэн Амар амгаланг мэдрэв. Зураач шууд урландаа ороод түүний хамгийн алдартай бүтээл болох /Миний халуун ам бүл/ гэдэг бүтээлээ туурвижээ.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~