Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Saturday, September 7, 2013

Ууцаа биш урмаа хугалуулсан

Бүх хүмүүсд туслаад бүх болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг болгочмоор бүтээчмээр юм шиг санагддаг байсан үе саяхан мэт..
Хүмүүстэй нээлттэй чөлөөөтэй харьцаж үзэл бодлоо хуваалцаад гүйж явсан мөч саяхан мэт....
Олон нийтийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудад, хэн нэгэн нь нэг зүйл сэдээд хийх гээд зүтгэх гэж байхад нь сэтгэлээрээ ч болтугай дэмждэггүй оролцдоггүй хүмүүсийг их л сонин аминчхан үзэлтэй хүмүүс юмдаа гэж боддог байсан маань саяхан....
Гэтэл одоо өөрөө тэр сонин аминчхан  үзэлтэй хүн нь болчиж
Тэгээд өөрийгөө өмөөрч бодож байгаа нь БааБар гуайн хэлдгээр озоны цоорхой ярихаасаа өмнө оймснсны цоорхойгоо оёочих гэдэг санаанд ороод...Ёстой л олон нийтийн үйл ажиллагаа янз бүрийн зүйлсд оролцож зохион байгуулж хүмүүсд янз бүрээр хэлүүлж явахаар оймсны цоорхойгоо нөхөөд өөрийгөө л хөгжүүлье гэж боддог болсон байх юм.
 Үнэндээ хэд хэдэн юм зохион байгуулах гэж хүмүүсд чадах чинээгээрээ туслах гэж гүйгээд ууцаа биш урмаа хугалуулсан
Урьд нь юу ч бодолгүй бүх зүйлээ тоочдог байж  хүсэл мөрөөдөл зорилго зорилт гээд л...Ижил хүсэл мөрөөдөл зорилго зорилтууд байвал ярилцаад хамтдаа түүний төлөө явья гэж
Одоо энэ бүгдийг тоочих шаардлагагүй л гэж ойлгоод байна
Мэдэхгүй ээ Үнэндээ одоо төөрөгдөлд орчоод байна Гадагшаа байсан хүн их л дотогшоо болчих юм
Утгагүй
Уйтгартай....

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~