Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Saturday, September 14, 2013

В.А Моцартын 255 насны ой

“Моцарт бол хүн төрөлхтөнд тансаг сэтгэл, урин хаврын баясал бэлэглэгч мөнхийн рашаан, хөгжмийн залуу нас юм” хэмээн Д.Шостакович хэлсэн байдаг. Мөн түүний талаар Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский “Миний гүн итгэлээр бол Моцарт нь гоо сайхан хөгжмийн урлагт туйлын дээд оргилдоо хүрсэн цэг юм. Түүний хөгжмийг сонсоход бид бүхэн эрхэм тэмүүлэл гэдэг тэр биелшгүй мөрөөдөлдөө ойртож байгаадаа сэтгэл догдлон баяр хөөрт умбаж, сэтгэлийнхээ гүнд уйлж баясна. Бид хэн нэг хүнийг хайрлахаараа бүхнийг нь хайрладаг шиг би Моцартыг хайрлан хүндэтгэдэг. Түүний “Донжуан”-ыг сонсч, хөгжим гэж ямар гайхамшиг болохыг би мэдэрч, ойлгосон” хэмээн дэвтэртээ бичжээ. Харин А.Г.Рубештейн “Хөгжим, түүний шилдэг төлөөгчид” номондоо “Хөгжим дэх мөнхийн нарны туяаг Моцарт гэж биширтүгэй” хэмээн өгүүлсэн байдаг.  

Дэлхийн суутнууд В.А.Моцартын талаар ийнхүү тэмдэглэн үлдээжээ. В.А.Моцарт бол дэлхийн суут хөгжмийн зохиолчдын нэг. Түүний хөгжим яг л голын урсгал шиг намуухан, зөөлөн давалгаатай. Тэр бас гайхалтай хөгжимчин хүн байсан. Түүнийг дэлхийн ард түмэн хайрлаж, хүндэлж, биширдэг. Тиймээс ч түүний мэндэлсэн 255 жилийн ойн баярыг дэлхийн алдартай театрууд тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Монголчууд ч гэсэн түүний 255 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид суут хөгжмийн зохиолчийн төрсөн өдрийг хоёр ч удаа тэмдэглэсэн. В.А.Моцарт нь 1756 оны нэгдүгээр сарын 27-нд Австрийн үзэсгэлэнт Зальбург хотноо хөгжимчин Леополд Моцартын гэрт төрсөн юм. Вольганг Амадей Моцарт багын л хөгжмийн суу билэгтэй, авьяаслаг хүү байжээ. Тэрбээр гурван настайдаа хөгжим сурч, дөрвөн настайдаа анхны бүтээлээ бичиж, зургаан настайдаа гэр бүлийнхээ хамт дэлхийн байлдан дагуулан аялан тоглолтын замд гарч байв. Энэ цаг үеэс дэлхий дахинаа В.А.Моцартын нэр алдар цуурайтаж эхлэв. 12-хон настай хүүд дуурь бичих санал ирж, 14 нас хүрмэгц дуурийн орон Италид аялж, 22 настайдаа Моцарт хэдийнэ гурван зуу гаруй бүтээл туурвисан туршлагатай хөгжмийн зохиолч болсон байв. 1731 онд Моцарт Венад очиж, амьдарлынхаа эцэс хүртэл суусан бөгөөд сүүлийн арван жил түүний уран бүтээлийн цэцэглэл, мандал мөн хамгийн алдарт бүтээлүүд нь гарсан үе байсан гэдэг. Моцарт Вена дахь немцийн театрын захиалгаар “Хүүхэн хулгайлсан нь” хошин дууриа бичиж, 1788 оны зун өөрийн хамгийн алдартай, сүүлийн гурван симфонио бичжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Моцарт алдарт “Донжуан”, “Увидаст лимбэ” дууриа бичсэн гэдэг. 36-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзэж, өвчиндөө шаналан гэртээ насан эцэслэсэн Моцарт нийт 626 зохиол бичсэнээс 17 дуурь, нэг оратори, гурван магтуу, 18 месс, симфони дуулаачийн 70 орчим зохиол, 49 симфони, найрал чуулга хөгжмийн 40 орчим зохиол, зургаан тавал, 27 дөрвөл, 60 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, төгөлдөр хуур найрал хөгжмийн 21 концерт, хийлийн таван концерт, төгөлдөр хуурын 20 сонат хийлийн 35 сонат зэргийг туурвижээ. 


Хэдий уран бүтээлийн оргил насан дээрээ хорвоогийн мөнх бусыг үзсэн ч түүний нэр алдар, суут бүтээлүүд одоо ч дуурсагдсаар... Түүний 255 жилийн ойн баярыг УДБЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн нэгдүгээр сард түүний алдарт “Увидаст лимбэ” дууриар тэмдэглэж байсан. Гэхдээ симфони найрал хөгжмийг Германы нэрт удирдаач Феликс Райменн удирдаж, ХБГНУ-ын Дортмундын камерны оркестртой дөрвөн жилийн гэрээ байгуулснаар В.А.Моцартын шилдэг бүтээлүүдийг сонсох боломж бидэнд олдсон. В.А.Моцартын нэрэмжит Дортмундын камерны оркестрийг үндэслэсэн, удирдаач Феликс Райменныг урлагийнхан Моцартын хойд дүр хэмээн хочилдог. Тэрбээр насаараа В.А.Моцартын уран бүтээлийг судалж, шүтэн биширсэн Германы нэрт удирдаач, хөгжимчин. Тэрбээр энэ удаад Монголд Дортмундын камерны оркестрын дөрвөн хөгжимчны хамт ирсэн бөгөөд өнгөрсөн баасан гаригт УБДЭТ-т болсон В.А.Моцартын төрсөн өдрийн гала тоглолтод оролцсон. Энэ үдэш УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид, ХБНГУ-ын хөгжимчид хамтран суут хөгжмийн зохиолчын алдартай бүтээлүүдийг тайзнаа эгшиглүүлсэн. Үзэгчид түүний хөгжмийг сонсох бус бас амталж, өмсч, мэдэрсэн. В.А.Моцартын төрсөн өдрийн хүндэтгэлийн баярт зориулан “Кашмер хаус”-ынхан “Моцарт” нэртэй хөгжимчдөд зориулсан ноолууран хувцасны коллекцийг танилцуулж, мөн “Моцарт” нэртэй амтат шоколадаар үзэгчдийг дайлсан. УДБЭТ-ын захирал, хатагтай Б.Сэргэлэн энэ үдэш “Моцартина” хэмээх ноолууран даашинзаар гоёсон бол “Моцарт” коллекцийг Дортмундын камерны оркестрын хөгжимчдөд бэлэглэсэн юм. Энэ үеэр Германы удирдаач Феликс Райменн хэлэхдээ “Монголчууд Моцартад хайртайг мэдрэх сайхан байна. Монголд ийм сайхан театр байдагт баярлалаа” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байв. Тийм ээ, баярлалаа театрынхандаа. Үргэлж дэлхийн суутнуудтай танилцуулж, сэтгэлийн их баяр баясгаланг үзэгчдэд мэдрүүлж, бэлэглэж байдаг уран бүтээлчид та бүхэнд баярлалаа. 
http://art.news.mn/content/85021.shtml

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~