Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Wednesday, April 9, 2014

Дуслыг хураавал далай

Аливаа зүйлийг хэт их хорих нь дэмий юм билээ.
Хорих тусам тэмүүлдэг .Улам ихээр хүсдэг....
Адгийн наад захын жишээ гэвэл Хоолны дэглэм хэхэх
Солонгосд очоод өөрөө ч мэдэлгүй нэг мэдсэн 10кг таргалсан байсан юм. Тэгээд турдаг баатар болоод Дэглэм бариад идэж уух юмаа хорих тусам улам идмээр уумаар санагдаад өлөн болчихдог юм билээ. Түүнээс хойш хоолны дэглэм бариагүй ээ
Одоо хүмүүс надаас яасан бага иддэг юм Худлаа маяглаад хоолны дэглэм барьж байгаа юм уу гэх мэтчилэн их асуудаг. Үнэндээ гүй л дээ миний ходоод өвддөг учраас би их идэж чаддаггүй юм. Бас орой юм идэж чаддаггүй Идлээ бол шөнө нь унтаж чаддаггүй л дээ
Гэхдээ одоо би хүний биед сөрөг нөлөөтэй гэсэн зүйлсийг идэхгүй байхыг хичээдэг. Кола бургер шарсан тахиа чихэрлэг зүйлсийг иддэггүй Идэх хүсэл ч төрөхөө больсон
Зүгээр л эдгээр зүйл биед минь эд эрхтэнд минь ингэж ингэж муугаар нөлөөлнө ингэснээр би ийм аюулд хүрнэ гэдгийг асар ихээр ухамсарласан юм.
Тэгээд би турах эм бэлдмэл элдэв сүлжээний төрлийн зүйлийг огт таашааадаггүй .Та эрүүл мэнд гоо сайхнаа бодон, илүүдэл жингээ хаямаар байгаа бол үнэн сэтгэлээсээ хүсч байвал зүгээр л хөдөлмөрлөх хэрэгтэй. 7хоногын 3өдрийг 3хан цагыг өөртөө зарцуулаарай Би их амархан таргалах гээд байдаг юм. Би фитнесс бэлхүүсний бүжиг иог гэх мэтээр хичээллэж үзсэн Гэхдээ би одоо балетыг сонгосон байгаа Та өөртөө аль тохирохыг нь сонгоод л хөдөлмөөрлөөрэй Шууд үр дүнд хүрдэг зүйл хэзээ ч байдаггүй.Зүгээр байхад ирдэг зүйл гэж баайдаггүй байсан ч тэр хэзээ ч үнэ цэнэгүй өөрт юм болж үлддэггүй. Дуслыг хураавал далай гэж миний хэлэх дуртай үг . Бага багаар хүссэн зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөж байгаад нэг өдөр эргээд харахад тэр нь асар их үр дүн өөрчлөлтийг авчирсан байдаг юм шүү Өнгөрсөн зунаас хойш би 6кг хассан Та нар чаднаа энэ зөвхөн турахад биш шүү хүссэн бүх зүйлийнхээ төлөө бага багаар алхаж хөдөлмөрлөж байхад эргээд таньд хариу нь ирдэг юм.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~