Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Saturday, April 12, 2014

Өглөөгүүр тэр авгалдай байсанҮзэмгүй муухай өт байсанӨдрийн наранд өнгөө дэлгэжҮзэсгэлэн төгс эрвээхий болсонӨнгийн цэцэгс түүнд хөл алданӨөр хоорондоо магтан гайхацгаасанНамгийн хажуугийн намхан цэцэг хүртэлНад дээр буугаасай гэж мөрөөдсөнНэг өдрийн наст тэр эрвээхийНарны туяаг сулжин ниссэнНадаас өөр үзэсгэлэнт амьтан байна уу гэжНамгийн цэцэгнээс асууж тохуурхасанҮдээс хойх нь тэр эрвээхийӨөртэйгээ тавилан нэгт ижилээ олсонУлаан цэцэгийн дэлбээн дор нуугдажУчиралын мананд умбан цэнгэсэнҮдэшийн нар шаргалтан хажуулдахадӨнөөх хосийн амьдрал дуусах болжээӨнгийн цэцэгс тэднийг тоосонгүйӨдрийн гоо сайхныг нь бүгд мартажээНамгийн цэцэг тэр хоёрийг өрөвдөнНарийхан мөчир дээрээ суулганҮр удамаа үлдээгээд явдаа гэжӨөрийгөө умартан хэллээХүн бол адгийн амьтанХүсэл нь дийлдэхгүй шуналын амьтанНэг өдрийн наст шавьж шиг амьдрах юм болНэр зүүгээд хүн царайлаад амьдарч яах юм вэ?

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~