Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Sunday, April 20, 2014

Болдогсон бол биеэ хэд хэд хуваагаад бүх зүйлүүдээ амжуулах юмсан...Хүсэл байгаад тууштай хөдөлмөр тэвчээр хүнийг хүссэн зүйлд нь хүргэдэг гэдгийг ойлгож байгаа ч зарим зүйл дээр үнэндээ хуруугаа ч хөдөлгөмөөргүй санагдах юм..Тэр миний өөрийн хүссэн зүйл биш Гэхдээ зайлшгүй хийх шаардлагатай Олон хүний хүлээлт байгаа тэхээр хйихээс өөр аргагүй нэг тийм сонин......зугатаад л зугатаад л хэдий болтол ингэж зугатах гээд байгаа юм бүү мэд...
........Ер нь бол бүх зүйлээс сонирхол буурсан шд....Би дэндүү хурдан эргээд л бйасан эргэх нь мааш хэрэгтэй байна хүмүүсийг бас ингэж эргүүлэх хэрэгтэй гээд л эргээд л байсан тэгээд зогстол толгой минь эргээд өөрийн хөл дээрээ тогтохоо байсан...Ингэж эргэх нь өөрөө үнэндээ жүжиг юм билээ Би жүжигчин хүмүүстэй хамт байж , ажиллаж ч үзсэн тэнд үнэн байгаагүй зүгээр л жүжиг байсан Хүнд яаж үнэн юм шиг харагдах уу гэсэн бусдыг хууран мэхэлсэн жүжиг Үнэндээ бусдыг хууран мэхэлсэн үү өөрийгөө хууран мэхэлсэн үү гэдэг сонин ........Тэгээд би зугатахаар шийдсэн
Худал хуурмаг хэтэрхий эрээн бараан дунд бие минь сэтгэл минь тархи минь хөдлөх тэнхээ алга... Би эндээс тэс өөр баймаар байгаа боловч эрээн бараан худал хуурмагт өдрөөс өдөрт бага багаар уусаж өөрөөсөө холдож Үүндээ сэтгэл өвдөж дотроос болохгүй гэсэн тийм зүйл байнга хатгаж Байнгын зөрчил дунд...............Гэхдээ энэ байдалд удаан байхгүйгээ мэдэж байна Гал хэзээ ч мөнхийн дүрэлздэггүй шиг.....
Надад хэний ч тусламж зөвлөгөө хэрэггүй юу ч битгий зөвлөөрэй Мундагуудаа Намайг ойлгох гэж хичээх тусам би өөрөөс чинь зугатах болно.................

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~