Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, April 7, 2014

Хайрыг хэлж мэдэхгүй байнаа


Хайр гэж нэг тийм үгээр хэлж боломгүй нэг тийм сонин зүйл байдаг юм шиг байгаа юм.... Хайртай дотын хүмүүсээ хайр хүргээд байдаг бяцхан жаалуудыг хэсэгчлэн харахаар хөөрхөн сайхан зүйл ер байхгүй ч юм шиг Нүд нь уруул нь хамар хацар үг яриа үйлдэл нь ч юм уу юу нь гоё юм сайхан юм гэхээр тийм гоё сайхан зүйл байхгүй юм шиг хирнээ би тэрэнд нь татагдаад байдаг.... Гэхдээ яагаад.....Юун дээр тэр зүйл тогтоод биднийг холбоод байна вэ Бидний нүдэнд харагдахгүй нэг тийм долгион байдаг юм болов уу Мэдрэмж юу ч гэмээрийн их сонин
Хүүхэд гэж бас их сонин амьтан шүү Яагаад тийм хөөрхөн өхөөрдөм байдаг юм болоо Хараад л тэврээд үнсээд л баймаар
Бяцхан дүүгээ хараад тэврээд байж байхад хайр гэж яг энэ одоо надад төрж байгаа мэдрэмжийг хэлдэг юм болов уу гэж бодож байж билээ
Хайрын илрэл нь тэврэлт үнсэлт юм болов уу хэхэх Жаахан дүү нараа харахаар бүүр тэврээд л үнссээд л үнэрлэээд л байгаад баймаар санагдаад байдын
Заримдаа хосуудыг ажиглахаар нялуун ч гэж жигтэйхэн хэхэх
энэ хүмүүс бие биенийхээ юунд нь татагдаж юу нь таалагдаж бие биедээ дурлаж хайрласан юм болоо гэж бодогдохын
Эсрэг хүйстний хувьд бас их сонион тэс өөр хүмүүжил орчинд өссөн нэг хүн амьдралд нь гарч ирсний төлөө юугаа ч золиослоход бэлэн болно гэдэг...Тэр хүний ямар хүн байх нь хамаагүй ирээдүй ч өнгөрсөн ч сонин биш болж тухайн үедээ цаг хугацааг зогсоогоод илүү дутуу юу ч бодолгүй зүгээр л хамтдаа тэнэгтмээр болдог юм болЯагаад дурласан хүнээ харахаар зүрх хүчтэй цохилдог юм бол Яагаад тэр хүнийг байхгүйд бодол оюун санаанд түүнээс өөр зүйл бодогдохоо байдаг юм бол.....
Бас яагаад олон жил үерхсэн хосууд гэр бүлүүд биенээсээ сэтгэл нь хөрдөг юм бол........ Зарим хүмүүс хамт байхгүй л бол амиа хорлоно нтр гэж ч байх шиг .........Хэт том дүрэлзэн ассан гал хурдан унтардаг юм уу Галыг асааж ноцоож дулааныг нь удаан барихын тулд хэн хэнээс нь тэвчээр шаарддаг байх зарим нь дундаас нь тэвчээр нь барагддаг юм болов уу
За ер нь л над шиг оюуны бяд муутай хүн ойлгохгүй юм байна Унтлаа сайхан амраарай
Эгэл-Оршихуй блогспот

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~