Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Friday, March 21, 2014

Тэр бүсгүйд би дурлаж байна!

***Тэр бүсгүйд би дурлаж байна!Тэнгэр хүртэл цэв цэлмэг гэгээн тунгалаг харагдаж байна.Тиймээ, замд тааралдсан улс бүхэн мишээж цаанаа л нэг эелдэгхэн,Хөлийн доорх цардмал зам зөөлөн бодогдожХүүхдүүдийн шуугианд тэр бүсгүйд би дурлаж байна.Нар урьд нь ийм тунгалаг, найртай сайхнаар ивээдэг байсан гэж үү?Надад энэ өглөө орчлон цоо шинэ харагдаж байна.Үг бүхэн аяндаа эвлэж шүлэг ундраад,Үнэндээ шар Лхагваа хүртэл хөөрхөн харагдаж,Өлмий дор эрхлэлдэх зуны шинэхэн ногооӨөрийн минь тухай шивнэлдэн найгах шиг...Салхи хүртэл торгон намираагаараа хацар илбэжСайхан Хандаадаа дурла гэх шиг...Нар надад удам ойртон хүүхдүүдийн тунгалаг инээмсэглэлээ хайрлаж байна.Уулс хүртэл улам тунгалаг цэнхэр, эгшиглэнтэй харагдаж байна.Шувуу бүхэн дуулалдан байна.Зам бүхэн шулуун, хүн бүхэн ах дүү шиг байна.Тур ууланд үгээ хэлмээр, энэ гол устай яримаар,Өлгийтэй хүүхдийг үнсмээр,Өвгөн настныг хөтөлмөөр,Өр зүрх, бие цогцос минь баясалд автажҮнэхээр жаргал гэдгийг мэдэрч байнаӨөрийн эрхгүй чамайг хайрласан хайраарааӨргөн орчлонг хайрлаж байна.
Баруун-Урт хот. 1980 он
О.Дашбалбар

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~