Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Sunday, March 16, 2014

Төгөлдөр хуурын намуухан аялгуунд цонх ширтээд л бодолд автаад л хммм
Яаж ийм гоё аялгуу эгшгийг зохиодог юм бэ Хэн анх төгөлдөр хуур гээч энэ сайхан зүйлийг бүтээж энэ сайхан аялгуунуудыг эгшиглүүлсэн юм болоо Төгөлдөр хуур ч гэлтгүй Хийл болон бусад хөгжмийн зэмсэг тэдгээрээс урсан гарч буй аялгуу эгшиг үгээр хэлж боломгүй нэг тийм гоё хэхэ Биширмээр Урлагын хүмүүсийг цаанаа нэг тийм гоё хүндэлмээр.  Бага байхдаа төгөлдөр хуур тоглож сурахыг маш их хүсдэг байж билээ Тэр мөрөөдлөө биелүүлэхээр одооноос хэдэн жилийн өмнө ч  юм бэ Аллегро.н төгөлдөр хуурын дугуйландявж байж билээ Даан ч ссар хүрэхгүй хугацааны дараа солонгос явахаар болж энэ мөрөөдөлдөө хүрэх алхам минь дуусгавар болсон юм. Гэхдээ орхино гэсэн бодол байхгүй байгаа Солонгосд байхдаа өөрөө мөнгөө цуглуулж байгаад төгөлдөр хуур авна гээд авахыг хүссэн хуураа зургыг нь аваад 3жил хадгалсан хэхэ Гэхдээ Саяхан солонгосоос ачуулах шаардлагагүй эндээсээ боломжийн үнээр авах боломжтой гэдгийг мэдсэн Сургууль соёлоо дуусаад хурдхан ажилд орох юмсааан Тогтсон ажилдаа орчихвол Төгөлдөр хуураа авнаа бас 10жилдээ  нэг хэсэг хугацаанд Хийлэнд дурлаад дүү маань хийлийн ангид аллегрод хамт явж байсан юм Одоо дүү маань монголдоо байхгүй байгаа болохоор хийлийг нь оролдож байгаад сурчмаар л байгаа Хааяа гаргаж харахаар нээх гоё санагддаг аа Энэ 2ыг сурчихвал за юу гэхвээ хүнтэй дуугарахгүй нтр ккк Над шиг мэдрэмжгүй хүнд хамгийн гол нь тууштай хөдөлмөр зүтгэл л хэрэгтэйн билээ.
Бас хүүхдүүдээ аль болох эртнээс урлаг спортоор боломжоороо хичүүллэх хэрэгтэйг ойлгосон

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~