Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Saturday, March 15, 2014


Цалингийнхаа яг талаар нь үнэртэй ус авчлаа хөөрхий Сурсан занг сураар боож болдоггүй гэгчээр үнэхээр энэ хоббиг болих хэрэгтэй гэж бодсон ч чадсангүй
Хүнтэй сууж хүүхэд гаргаагүй гэрийнхэнтэйгээ байгаа тулдаа л ингэж даварч байгаа байхдаа Би өмнө нь монголд хэсэг хугацаанд ажил хийхэд өөрийнхөө хувьд хангаллтай хүрэлцэхүйц цалин авдаг байсан Тэр үед ч бас л гэртээ нэг ч талх авдаггүй гэрийнхэнтэй байдаг болохоор өөртөө зарцуулдаг байсан . Тэр цалингаар юу хийсэн бэ би юунд зарцуулваа гэж эргээд бодоход БИНЗЕН ҮНЭРТЭЙ УС ХООЛ 3т зарцуулсан байсан.Дээрээс нь Цалин болгоноосоо үнэртэй ус авч Ээж эгч нар маань үнэртэй ус бэлэглээд л хэдэн ч устай болсон бээ сүүлдээ .Одоо машингүй болсон мөнгө сайхан хэмнэж байх шиг байнөө.
Уг нь бол баар сав хэсээд шоудаад зугаацаж яваад мөнгөө үрээгүй л юм. Тэгээд тухайн үедээ хүмүүс яаж энэнээс бага цалингаар бүхэл бүтэн амьдралаа болгодог юм бэ Дээрээс нь байнга шоуддаг хүмүүс ямар баян хүмүүс вэ гэж бодож гайхаж байсан шүү.
Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг гэр бүлтэй болоод цагаа тулахаар яаж ийж байгаад болгох л байхдаа...
Гэхдээ хааяа бас өөрийгөө өмөөрнөө Ямартай ч эцэг эхийнхээ мөнгөөр ингэж дураараа дургиагүй Дураараа дургихаа хүрвэл өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө өөрийгөө баярлуулж байна гээд л хэхэ
Бусад хүмүүсийг бодвол харьцангуй орой биеэ дааж байна л даа Солнгосд очсон эхний 2жил бол байнгын гэрээс мөнгө аваастай хувиараа сурдаг байлаа.Харин сүүлийн 1жил өөрөө бүх зүйлээ болгож ирсэн. Тэр үе маань их урамтай санагдаж байсан шүү БИ одоо том болсон биеэ даасан өөрөө өөрийгөө болгох ёстой гээд л гэрээсээ мөнгө авахгүйгээр шийдээд...Үүнээс ойлгож мэдэрсэн нэг зүйл бол Хүүхдийг хайрлах ч, их эрхлүүлэх дэмийн байналээ. Аль болох биеийг нь даалгаж сургах хэрэгтэйг ойлгосон.
Хэдий цагийн ажил хүнд хэцүү ч өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө байр хоол тог усаа зохицуулж дээрээс нь мөнгөө цуглуулж байгаад нэг зүйл заавал авдаг байсан.Цахилгаан оёдлын машин, овен, Миксэрийн ком гэх мэтчилэн өөрт хэрэгтэй гэж бодсон зүйлсээ авч чадсан... Их ч бага ч өөрийн олсон мөнгө гэдэг цаанаа л амттай. Солонгосд байж байгаад монголд ирэхэд ээж аав хөөрхий мөнгө хэд хэрэгтэй байна аваарай гээл өгдөг ч сэтгэлд нэг л тийм. Хүссэнэээрээ өөрийнхөөрөө байж чадахгүй байгаам шиг нэг л давчидсан мэдрэмж төрөөд байх юм билээ ккк
Би ер нь хэн нэгнээс хараа хамааралтай байх их дургүй л дээ Өөрөө хийж өөрөө болгож байвал санаа амардаг. Аль болох хүнээс гуйчихгүй санаатай. Одоо харин мөнгөө зөв зохистой зарцуулах буюу өөрийнхөө хэмжээнд хурааж сурах хэрэгтэй байна даа Хандаа минь...Мөн гэрийнхэндээ өгдөг болмоор байна шдээ Тэд маань миний мөнгөөр дутаагүй ч тэдэндээ өөрийн олсон мөнгөө өгөх нь надад сайхан санагдана Өчүүхэн төдий ч гэсэн охин нь том болсон шүү гэдгээ мэдрүүлж байгаам шиг Ийм зүйлээр ач мач хариулах гэж яримааргүй байна өө....Хүн шиг хүн болох яагаа ч гүй байна даа

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~