Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, January 31, 2013

ODNO'S TALK SHOW

Ахмадын сургаал алт, буурлын үг буян гэдэгчилэн Ахмад үеийнхэн маань амьдарлын туршлага, таньж мэдсэн зүйлээр биднээс илүү байдаг. Тэднээсээ суралцах зүйл ч их бий . ODNO'S TALK SHOW Бүх дугаарыг нь үзсэн. Сүүлийн үеийн хүсэн хүлээдэг нэвтрүүлэг маань болчихоод байгаа .Их гоё Гэгээлэг сургамжтай юм бодогдуулахаар сайхан нэвтрүүлэг.

Tuesday, January 29, 2013

Өдөр ирэх тусам нэгийг бодож 2ыг тунгаах минь ихсээд л

Өдөр ирэх тусам нэгийг бодож 2ыг тунгаах минь ихсээд л... 40 настай би 50 настай би...ямар байх бол сонирхолтой шүү хэхэ

Bi gj hun

BI her baragtaa hel am hiij hund hatuu ug helj setgeld n sev suulgii gj boddoggui shd ~ Minii buruu bish bhad naag buruutgahad hurtel zugeer l duugaa huraachihdag... tailbarlalaa geed tuhain uyedee oilgohgui bhoor l.. unuudur bish yumaa gehed hezee negen tsagt uuruu oilgoj dotroo gemshdiimo gomdson j dotroo buruug uuruusuu ehleed haidag~ teel martahiig husj martdag~ hunii amidral asar bogino margaash yu bolohiig hen j medehgui ~ungursunduu daraa n haramsahguin tuld ingedeg yum~

Wednesday, January 23, 2013

Би бас жаахан сониуч зантай байсан юм шигээ

Хvvхэд болгон багадаа сониуч байдаг юм шиг байгаанмaa Одооны  xvvxдvvд бvvр ч илvv санагдсан..Би бас жаахан сониуч зантай байсан юм шигээ Хэхэ юм юм оролдож vзмээр ч юм шиг санаанд багтаад хиймээр ч юм шиг санагдаад байдаг байж билээ.. багадаа елкоо засмаар санагдвал зун ч хамаагvй 1аараа засчихаад хураачихна. Шургуулга сав суулганы хаалга эвдрvvл засчина янз бvрийн даавуу нтр хайчлаад юи юм оеж vзмээр санагдаад л цаг хегжим залгуур утас нтр задлалж vзмээр санагдуул задлаад буцаагаад угсарчина эвдэрсэн бол засуул засчина хэд хэдэн ч удаа утас залгуур оролдож байгаад хөнгөхөн тогонд зохиулж билээ хихи . Нэг удаа динамит сонирхож vзэж байгаад нvдрvvгээ оруулчаaд хашрахгvй vлдсэнийг нь дуусгаж байж санаа амарж байсынма/ асааж/..Тээд боддын элдэв хими нтрийн янз янзын туршилт хийдэггvй ангид орсондоо баярлаад байдын хихи Орсон бол өөрийгөө гэмтээсээр байгаад таарна биз баларсын :P
Одоо ч гэcэн багын зан хааяа гарч ирээд байдаг Сониуч зандаа хөтлөгдөөд юмюм туршиж хийж үзмээр санагдахав дээ Сүүлийн хэдэн жил дээл өөртөө дээл оёжсурах гээд их зав болж өгөхгүй л байна Төгсчөөд дээл оёж сурнаа Санаанд багтаад байгаам хэхэ .Зарим  заримдаа  ямар учиртайг нь мэдсээр байж бvр албаар зерvvдэлмээр cанагдаад байдын..энэ бас юуных юм болдоо

Monday, January 21, 2013

Би үзэсгэлэнтэй биш...!

Би үзэсгэлэнтэй биш...! Надаас чи төгс төгөлдөр гоо сайхныг олж харахгүй. Гэхдээ яагаад ч юм, чи миний эгэл жирийн, онцгой юм, юу ч үгүй төрхөнд татагдсан....
Би гэхдээ яагаад гэдгийг мэдэхгүй. Магадгүй би ердөө л ЦОР ГАНЦ учраас тэр байх
Гаднах төрх минь үнэндээ минийх биш. Гагцхүү цаг хугацааны өмч. Одоо байгаа нүүр царай минь зөвхөн он цагийн боол юм. Хүрэн нүд, хамар, уруул, арьс, хар үс бүгдийг нь тэр өөрийн мэдлээр, миний зөвшөөрөлгүй өөрчилж чадна.
Минут секунд урагш мөлхөх тутам би ОДОО гоос холддог...Тэгэхээр яг одоо чиний дурласан энгийн төрх аугаа их хоосон юм... Жинхэнэ би гэгчийн ГАНЦХАН хувь нь энд амьдардаг.
Харин гагцхүү чамд би нэг л ҮНЭНИЙГ ШИВНЭЖ чадна. Чихээ ойртуул даа...
Зүрх минь, ямар ч он цагийн уртад бүдгэрэхгүй, хав халуун цуст...Тэр бол БОДИТ үнэн. Цаг хугацааны хүлээсэнд үл баглагдах цор ганц албат минь.
Тэр хэзээ ч хуучрашгүй, бас хэзээ ч өөрчлөгдөшгүй...
Төрхөнд минь биш харин зүрхэнд минь дурла... Тэр хэзээ ч хувирахгүй.

...Ер нь төгс төгөлдөр юм гэж байдаггүй шдээ өөрөө нээх төгс юм шиг бусдаас төгс байдал хүсдэг нь хүний зан юм шиг байна

....Дийлэнх монголчуудад нэг суусан зан нь Сайн яваа нэгнээ аль болох доош нь татах. Аягүй сонин. Нэг бүсгүй мисс болжээ гэнгүүт л аа наадах чинь тийм байсан тэгдэг байсан юм худлаа энээ тэрээ Нэг залуу ийм юм бүтээжээ гэнгүүт аа наадах чинь тэгээ л биз ингээл  биз наадахын чинь хийдэг юм гэж юу байдаг юм....Би хийсэн бүтээсэн зүйлтэй хүнийг мэргэжлийн нь дагуу биш бол , өөрөө хийж туршиж үзээгүй бол нээх шүүмжилье гэж боддоггүйшд Шүүмжилбэл тэр талаар өргөн мэдлэг чадвартай ч юм уу Мэргэжлийн хүмүүс нь шүүмжилбэл өөр шүү дээ Намайг бодвол юм оролдож хийж туршиж үзэж гэж боддог. Ер нь төгс төгөлдөр юм гэж байдаггүй шдээ өөрөө нээх төгс юм шиг бусдаас төгс байдал хүсдэг нь хүний зан юм шиг байна  хэрхэн тунгаан бодож дүгнэж байгаагаараа ялгаатайн болов уу...

Sunday, January 20, 2013

Монгoлчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг даанч үнэндээ эвтэй байж чаддагүйн байна.


Магадгүй хэдэн жилийн дараа ийм байхыг үгүйсгэхгүй....

Хүмүүс ч их аминчхан үзэлтэй байх юм даа Би ч ямар мундаг хүн биш Өөртөө хүссэн зүйлээ бусаддаа хүсдэг энгийн нэгэн.
 Гэхдээ бас л эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулъя нтр гэж бодож явдаг хүний хувьд заримдаа дэмий үр дүнгүй зүйлсүүдэд сэтгэлээ зориулдаг санагдах юм. Уг нь нээх илүүдээ гарсан цаг завтайдаа сургуулийнхаа групп блог нтрт юм хийгээд суугаад байдын биш ш д Төрийн төлөө оготно боож үхэв гэгчээрюунд нь санаа зовдог юм хийх хүмүүс нь л хийнэ биз
 чи юун нийгмийн идэвхитэй юм нтр гэх юм . Харь нутгийн нэгэн хотод амьдарч сурч байгаа бид бүхэн Ялгаагүй нэг улсаас ирсэн байж ядаж эвтэй найртай бие биесээ дэмжицгээж байя гэж бодсон юмсан
Би Чи ТА бид бүгд монголын ирээдүй биздээ Цаад 76 чинь дарга цэрэг нар цаад томчууд чинь л хийчинэ гэж хүн бүр бодоод юм юмнаас хойш суугаад байвал хэнээс ч юу ч гарахгүй бие биедээ найдсаар л таарах бус уу Яг л үнэг бухын доод талыг харан турж үхэхийн үлгэр шиг ...  Хэдхэн жилийн дараа сургууль соёлоо төгсцгөөгөөд бүгд л монголдоо оччихсон ажил төрлөө хийцгээгээд л Бидний хийж бүтээх цаг ирнэ.Бидний ямар байхаас улс орны ирээдүй хамаарна.
Бүгдээрээ эвтэй найртай бие бидээ чадах чинээгээрээ тус дэм болоод холбоо харилцаатай мэдсэн чадсанаа заагаад туршлагаасаа хуваалцаад монголдоо очихоороо салбар салбартаа цааш цаашдын үйл ажиллагаандаа хамтраад юм хийж бүтээвэл монголын хөгжилд жаахан ч гэсэн нэмэр болмоор юм гэж бодсымсан  Энэ байдлаар юун монгол хөгжих....Бид нар одоо нэгдэж бие биенээ сэтгэлээрээ дэмжиж чадахгүй байгаа бол ирээдүйд бүүр ч нэгдэнэ гэж байхгүй ...

Яагаад зөвхөн хувиа боддог юм бэ? Ганцаараа амжилтанд хүрэхгүй л болов уу. Хэрэв Амжилтанд хүрлээ гээд өөрийг тань хүрээлэн буй орчин нийгэм бүрсгэр харанхуй байвал чи тэр дунд сайхан тайван амьдарна гэж үү?

 За яахав Чи болоод байна гэвэл үр хүүхдүүд чинь яаж сайхан амьдрах вэ? Ганц өөрөө л болж байвал болоо бусад нь хамаагүй гэсэн сэтгэлгээгээ дийлэнх биш зарим нэг нөхдүүд жаахан тэлмээр санагдах юм

Энгийн жишээ гэвэл  Нэг хүн өрөө цэвэрлэх 2,3уулаа нийлээд цэвэрлэх, 1хүн хоолоо хийх 2,3 уулаа нийлээд хоолоо хийхэд цаг хугацаа ажлын бүтээмж дээр ямар их ялгаа гардагыг бид мэддэг хэрнээ яагаад хэрэгжүүлдэггүйм бэ...
 Алунгоо эхийн сургаалийг эргээд нэг санацгаая л даа : Нэг эхийн та тав таван сум шиг тус тус байвал хэн бүхэнд амархан дийлднэ. Харин багцалан боосон таван сум шиг эвтэй байваас хэнд ч үл дийлднэ хэмээдэг биздээ


Ирснийхээ дараа 200 300 уулаа юм чинь сард мянган төгрөг цуглуулаад асрамжын газрын хүүхэд хөгшчүүлд нэг өдөр ч гэсэн цадтал хооллочихье эсвэл хуримтлал бий болгоод тэр хүмүүсд ямар нэгэн байдлаар тус больё ч гэдийнмүү санаа гаргалаа дэмжиж байгаа хүн ердөө 10 бараг 20 хүрэхгүй Би 10 мянга 20 мянгар төгрөг цуглуулаад юу хийх вэ?
Хичээл Ном салбарын салбарынхаа мэргэжлийн дагуу сардаа нэг уулзалдаж мэдлэг мэдээллээ солилцож байя гэхэд дэмжсэн хүн бас л гарын хуруунд багтам цөөн....Шинэ жил хийе дэмжиж байна уу манайхан гэхэд 4, 5н л хүн дэмжиж байх жишээтэй... Би эсвэл боломжгүй зүйл уриалаад санаачлаад байдаг юм уу Мэдэх юм алга урам ч ихээр хугарч байна..... 

Өөрсдийгөө бодолгүй яахав хөгжүүлэлгүй яахав гэхдээ Улсын хөгжил ганц дан эдийн засаг улс төрөөс хамааралгүй иргэд хүмүүс бид бүгдээс бас хамаарна шүү дээ Хэзээ хүртэл хүний гар харж хойш суух юм бол Ядаж биесээ сэтгэлээрээ дэмжиж сурмаар санагдахын
Энэ бол өчүүхэн миний л бодолюм шүү өөрсдийнхөөрөө л ойлгоорой

Friday, January 18, 2013

Сүүлийн үед хийсэн зүйлсүүд маань


Orts: 2 ayaga guril, 1/3 suu, 1tsainii halbaga huulgugch, 2.5 tsainii halbaga huulgugj 2 chimh davs ayaganii tal maslo ~ sugee 2 huvaagad tal suund n huulgugchuu hiij uusgaad tal suund davs elsen chihree hiij uusgana~ ehleed elsen chiher davstai suugee gurilandaa hiin jaahan hutgaj bgad araas n huulgigchtei suugee hiin guriaa zuurna ~ zuuraad belen bolson gurilaa 2tsag hereetei amraana~



Сүүлийн үед хийсэн зүйлсүүд маань дараа тухтай завтай үедээ жорыг нь оруулнаа

Уучлаарай

Зарим хүмүүс хүнд баярласнаа биш хүнээс авснаа ярих биш Харин ч авах албатай байсан юм шиг хандлага гаргах юм....Тэр хүмүүсд зориулахад 

Чиний хэлснээр чиний хүссэнээр байвал чамд таалагдаад 
Чиний хүссэнээр байхгүй байгаад байвал муу хүн болчих уу
Тэгвэл ёстой л Уучлаарай Би муугын муугын муу хүн...
Би Өөртөө л таалагдаж байвал болоо ~ ок ;)

Uuchlaarai zaluu mine bi chinii araas guij chadahgui..

Uuchlaarai zaluu mine bi chinii araas guij chadahgui...Namaig geh humuus bsan j minii amidrald orj irsen n olon bgaguie bh j ugui biz ter tal deer neelttei hun bi bish~ Nadad too chuhal bish olon zaluustai uulzaj uchirj yanz bur bolood yavaad bh sonirhol j bdagguin iim zam miniih bish, Nza gj bodvol engiin siahan nz baij bolnoo terend harin yum boddogui~ Bi zarim busguichuul shig Er hunii araas uhen hatan guij enee teree bolj chadahgui ee. Uunii orond 1ara yavsan n deer gj boddog hun...hamaa alga ingj yavaad bi aldval aldag dee minii songoson zam uchir haramsahguie..Uulzii uchrii gsn bolgontoi uulzaj uchirj yavbal ene amidral bish bolno ~ 
Bi neg tiim zuruud uuriinhuuruu ...Uuriin barimtaldag zarchim huviin uzel bodol gej neg yum bii ~

Friday, January 11, 2013

Зөрүүд бүсгүй



Тийм би зөрүүд бүсгүй
Танхил аашинд минь автаж
Торомгор нүдэнд минь дурлаж
Тавьж яасан ч чадахгүй гэчихээд
Тэгээд намайг орхиод явбал
Эргэж би харахгүй
Эрхэлж чамд тунихгүй
Энэ хорвоод хөл алдахгүй
Эгэл биш зөрүүд бүсгүй
Тийм би зэрлэг цэцэг
Тэжээмэл бяцхан тоть шиг
Тасалж авчраад усалж ургуулдаг
Тасалгааны цэцэг би биш
Эгц өндөр хаданд ургаж
Эрх дураараа дэлбээлж байдаг
Элбэг биш зөрүүд цэцэг
Хэрвээ намайг хөтөлж чадвал
Хамтдаа бүхэнд урагшлах болбол
Хамгаас тод өнгө ялгарах
Хайрын бундан зүрх чинь
Хатан зоригийн ир чинь
Тийм би зөрүүд бүсгүй
Танхил хэдий ч хүчтэй бүсгүй
Тоолж баршгүй оддын дунд
Тод гэрэлтэх солирын од
Тийм би зөрүүд бүсгүй

Линзи

Thursday, January 10, 2013

Мөрөөдлийн нэгээхэн хэсэг

Зиа өөрөө өөртөө бэлэг авсаан Цаадах чинь. хэхэх Шарах шүүгээгүй болохоор хичнээн гоё гоё зүйлүүд хийе гэвч хийж чадахгйү байсан юм Хоол хийж зураг зурж юм нааж оёж хатгаж кайф авдаг нөхөр л дөө Тэгээд зориулж төлөвлөж зорин байж овен миксер 2 авсан Нэгэнт авж байгаам чинь дараа нь монголдооочсон ч хэрэглэхээр гээд гайгүйг нь авчих санаатай санаанд хүрч байгаа шүү Сонголт маань
Philips Hand Blender
Samsung Zipel 
Дан ганц Печь биш  олон үйлдэлтэйг нь сонгосон юм. Энгийн печьнд бол хоол халаах хөлдүүг гэсгээх үйлдэл бйадаг бол миний сонгосон нь талх нарийн боов , Бялуу , тахиа шарах Пицца хийнэ гээл хэхэ сайхан байна өө Ашиглаад л байна Хэрэгтэй гэвэл жорыг нь аваарай . 







Хамгийн сэтгэл хөдөлгөм өнгө бол ягаан




Би ер нь их тод тод өнгөнд дуртай. Миний дуртай өнгөнүүд дарааллаараа ягаан улаан зүлэгний ногоон , хар,нарны шар, гүн хөх, 
Заримдаа Өөрөө ч мэдэлгүй ягаан зүйлсийг сонгочихдог  Гал тогоондоо гэртээ юм авахдаа дандаа ягааныг авсан байгаам хэхэх Дэлгүүрт өөртөө юм авахдаа ягаан эсвэл ягаан өнгө орсон эсвэл улаан өнгийн зүйл их авдаг Өнгө сэтгэл зүйд нөлөөлдөг. Сэтгэл зүйг маань  дагаад л өнгөний сонголт өөрчлөгдөж байдаг юм шиг байгаан 6,7н жилийн өмнө болон улаан өнгөнд үнэн дургүй ногоон өнгө л гоё гэж боддог байж билээ Гэтэл дараа нь 4н жилийн өмнөөс Ягаан 3 жилийн өмнөөс нь улаан өнгөнд дурлаж эхэлсэн.Өөрийн эрхгүй гоё санагдаад. Бодоод байх нь тэр бүрт миний сэтгэл санаа бага багаар өөрчлөгдөж байсан юм шиг байгаамаа  Гэтэл ягаан өнгөнд дурлагсдын маань зан чанар ийм байдаг байх нь
.
Ягаан өнгөний 20 хувилбар бий. Эмэгтэй хүний намба төрх, энхрий ялдам, эелдэг зөөлөн, булбарай байдал, эв эе, янаглалын бэлгэ тэмдэг болно.
Ягаан өнгөнд дурлагчид сэтгэлийн хөдөлгөөнтэй мэдрэмтгий, халамжтай, сахйна сэтгэлтэй, бүх талын авъяастай хүмүүс байдаг гэнэ. Бас хөөрүү гомдомхой, гутруу, эмзэг, тэвчээр муутай, хүмүүс энэ өнгийг сонгодог байна 
Хамгийн сэтгэл хөдөлгөм болоод нинжин зөөлөн, гэнэн, хөнгөн, итгэмтгий байдлын илрэлээс гадна тайвшруулан нойрсуулдаг өнгө юм. Ягаан өнгө урам зоригтой, энхрий, итгэмтгий гэмгүй зан байдлын зэрэгцээ тэмцэл өрсөлдөөнд дуртай, найдвар мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй, бие даан шийдвэр гаргах дургүй, хөнгөмсөг зан байдлыг агуулдаг.

Улаан өнгө эрч хүчийг илэрхийлнэ
Халуун дулаан буцалсан эрч хүч хийгээд дарангуйлал, түрэмгийллийн өнгө юм. Ерөнхийдөө эрч хүчтэй өнгө тул цусан улаан, уур хилэнтэй гэх мэтээр харгислалыг ч бэлгэдэх нь бий. Хэрэв таны сонголтонд улаан өнгө зонхилдог бол та зоригтой, шийдэмгий, эрх мэдэл, нэр хүндтэй, бусдыг захирах дуртай, өөртөө итгэлтэй, идэвхтэй, эрч хүчтэй байж болох юм. Энэ өнгө нь зарим үед анхаарал татахаас гадна урам зориг өгөх, сөргөлдөөн, мөргөлдөөнийг үүсгэх талтай. Улаан өнгө нь ноёлогч өнгө тул онцгой чухалчлах зүйлд ихэвчлэн хэрэглэгддэг бөгөөд цагийн баримжааг алдуулж түгшүүртэй байдлыг бий болгон, дур хүслийн өдөөх талтай байдгаас зугаа цэнгээний газруудад ихэвчлэн зонхилдог.
Үхэшгүй мөнхийн бэлгэдэл ногоон өнгө
Хүчирхэг байдал болоод итгэл найдвар, хуучинсаг үзэл, энх амгалан, баян чинээлэг, үхэшгүй мөнхийн бэлгэдэл болдог ногоон өнгө хүн бүхэнд тайван байдлыг бэлэглэх увидастай. Энэ өнгөнд дуртай хүнийг хувийн зохион байгуулалт сайтай, сандарч тэвдэж байсан ч тайван харагдаж чаддаг гэж тодорхойлж болно. Тэд ямар ч тохиолдолд биеэ бариж чаддаг.
Оньсого мэт хар өнгө
Нэг талаас итгэлтэй үнэн бат бөх чанар, хашир хянамгай байдал, хүч чадал, эрх мэдэл нөгөө талаас уй гашуу, оньсого мэт байдлыг илтгэдэг өнгө юм. Хэрэв таны сонголтод энэ өнгө зонхилдог бол таныг гадаад ертөнцөөс тусгаарлагдмал байх хүсэлтэй, бардам, ухаалаг, хошигнох чадвартай, өвөрмөц бие хүн төдийгүй нөхөрсөг, хөгжилтэй сонирхолтой,нэгэн хэвийн байдалд дургүй хүн гэж сэтгэлзүйчид тодорхойлжээ.
Бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл шар өнгө юм
Шар өнгө амжилт, аз жаргалоюун ухаан, сэтгэн бодох чадвар, авъяасыг билэгддэг. Дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Сонин содон байдал, бүтээлч сэтгэлгээ, гэнэн, шийдэмгий, бардам байдлын илэрхийлэл нь шар өнгө юм. Нарны өнгө болоод ч тэр үү хөгжилтэй, томоогүй, хөдөлгөөнтэй зүйлсийг төлөөлөхөөс гадна шар өнгийг зонхилон сонгодог хүн бусдын анхаарлын төвд байхыг эрмэлздэг, уян хатан, хөгжилтэй нэгэн байх талтай.
Хөх өнгийг нээлттэй хүмүүс таашаадаг
Хөх өнгө ганцаардал, уйтгар гуниг, итгэлцэл, үнэнч байдлыг илтгэдэг. Мэдрэлийн системийг амраахаас гадна, оюун ухаанд сайнаар нөлөөлдөг. Энэ өнгөнд мөрөөдөмтгий, хүмүүстэй нээлттэй харилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, саад тотгороос айдаггүй ч сэтгэл хөдлөлөө нуун далдалдаг хүмүүс дуртай байдаг., 
http://mn.wikipedia.org/wiki/%D3%A8%D0%BD%D0%B3%D3%A9%D0%BD%D0%B8%D0%B9_%D0%B1%D1%8D%D0%BB%D0%B3%D1%8D%D0%B4%D1%8D%D0%BB







Гоё гэрлүүд байгааз ийм гэрэлтэй болох юмсан




Гоё гэрлүүд байгааз ийм гэрэлтэй болох юмсан. Мөрөөдөмтгий охин нь мөрөөдсөөр...
Бодсоор уйтгарласаар гунисаар инээсээр баярласаар л амьдралын утга учрыг олох гэж хичээж л явна.

Гэхдээ бодсон санасан зүйлээ яг тэр дор нь биш ч биеүүлж чаддаг минь сайхан юмдаа.Хэсэг хугацааны дараа мөрөөдсөн санасан хүссэн бодсон сайн сайхан зүйлс маань биелсэн байдаг. Тэр үед мөрөөдөл биелдэг юм байна гэж өөртөө хэлээд инээмсэглэдэг. Нээрэнгээсээ биелэдэг...
Тухайн үедээ өөртөө итгэдэггүй ч Нээрэн гэж үү Би тэгэхэд ингэж бодож мөрөөдөж байсан шүү дээ биелэчлээ гэж үү гээл... Тэгэхээр Би өөрөө хүсвэл юунд ч хүрч чадахын байна гэсэн урам төрж цааш цаашдын зүйл төлөвлөгөөгөө гаргаж эхэлдэг. Амьдрал ч сайхан юм даа.
Өшөө сайхан зүйл хүсч мөрөөд Хандаа минь биелэх болно Биелүүлэх болно Би нь чаднаа..Гэрэлт ирээдүй миний өмнө хүлээж байна Гэрэлтэж гялалзаж явах юм шүү :)

Tuesday, January 8, 2013

Би ер нь гэр амьтай хүн

Би ер нь гэр амьтай хүн л дээ. Одоо энэ гэртээ аягүй дасчиж. Нэг л гоё санагдаад...Би тав тухтай орчинд их дуртайм шиг байгаан Өөрөө өөрийнхөө хүссэн ертөнцийг бий болгосон болохоор сайхан л байна Солонгосоос явтлаа энэ гэрээсээ нүүхгүй ээ Гэм нь аягүй зожиг болжаах шиг байнөө :P






Saturday, January 5, 2013

Согтуу охид дэргэдүүр минь хараал урсгаад зөрлөө

Согтуу охид дэргэдүүр минь хараал урсгаад зөрлөө
Сортосхийн чагнахдаа чихэндээ итгэхгүйг хүслээ
Сэтгэлийн сүүтэй Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо
Саруул ухаан, дөлгөөн аалиас нь гэрэлтдэгийг санаасай
Халамцуу охид хажуугаар минь уураа цацаад өнгөрлөө
Халгасхийн сонсохдоо эмзэглэлийн салхинд өртлөө
Хатан заяатай удмын минь ерөөл ивээхийн эгнэгт
Хатмал цэцэг, сэтэрхий шаазан ширээндээ битгий өрөөсэй
Э.Үржинханд

Чи л битгий

Ц.Хулан: Чи л битгий 
Дон дон хийгээд хөг ордоггvй ятга шиг
Догдлохоо больсоон, энэ муу сэтгэл
Уянгатай сайхан vг, хайрын харц, халуун амьсгаанд
Уярахаа больсоон залуу минь, намайг бvv зовоо
Хийсээд л байсан, нисээд л байсан тэр намрын навч
Хийлийн эгшиг цурхирах шиг би уйлаад л байсан
Толгой өндийлгөж дараа нь уужранхан бодоод
Тоохоо больсоон, дурлал хайр гэдгийг чинь
Хөдлөхөө больсоон, энэ муу сэтгэл
Хөөрхий минь юугаар хуурдаг билээ
Хөндөлсөж зам дээр битгий хvлээ
Хөсөр хаясаан би залуу насаа, чи л битгий тэгээрэй

Friday, January 4, 2013

шийдвэрийг гаргадаггүй хэрнээ...

Манайхан ямар нэг шийдвэрийг гаргадаггүй хэрнээ зориглоод гаргасан нэгнээ шүүмжлээд байдаг Тэглээ гээд эцэст нь шийдвэр гаргаж чадсан нь хожих юм даа

Хошин шог

Заанаа намайг 1 үнсээч... Юунд хацар дээр минь озоод яваад өгөв өө Хажууд нь уруул гэж эрхтэн байдаг юм ш дээ....# Хошин шог

Thursday, January 3, 2013

Ger buliinhendee bayarlalaa :)

Ger buliin mine nadad ugsun humuujildee bayaradagaa Duu bid 2 aav eejteigee chuluutei nuuh zuilgui ilen dalangui haritsdag hirnee Tsaanaa l neg Hundeldeg Medeej Bagaas mine hool tsainii deejee aavdaa, burhandaa avj Aav eejiinhee Deel malgai busiig huvtsasiig gazar tavihgui bh gdg j yumuu TSagaan sar naadam undesnii bayar yosloloo hundeldeg ene humuujildee l asar ih hairtai Minii ger bul hamgiin siahan Bi j gsn saihan eej shigee ehner hani eej bolj aav shigee uvuu shigee huntei gerlehiig husdeg

Аймэр ээж болох гэж байгаа

Би ирээдүйд баяжихаараа хүүхдүүддээ эрдэм мэдлэг л өвлүүлнэ Хөрөнгө мөнгөө бол сайн сайхны буяны үйлсэд зориулна гэж боддышд Хэзээ үхнэ гэж бааахан өв хөрөнгө цуглуулах вэ дээ Хүүхдүүд мэдлэгтэй л бол өөрсдийгөө аваад явж чадна
Тийм хүмүүжлийг хүүхдүүддээ сэтгэхүйнд нь суулгаж өгнөө Аймэр ээж болох гэж байгааз хихи

Хүүхдийг хайр халамжаар дутаахгүй ч буруу эрхлүүлж болохгүй  ээ Бас хайр энэрэл байгальдэлхийтэй харьцах ухааныг бүүр багаас нь заана даа

Wednesday, January 2, 2013

Bi gedeg hun



Bi emegtei hun urgelj goy saihan bh heregtei gj boddog ~ Gadnaas mine haraad uneldeg humuusiig haraad gaihdag unendee dotood setgeliin mine talaar yu j medehgui shude ~ teglee geed bi hudlaa het mayaglaad bh durguiee Huduu gadaa yavj baigaliin saihniig bishren amarj yavah durtai huduu yavbal unee mal saaval saachina Tsagaa hurvel tulee nuurs hagalaad zuuvul zuuchinu hool und hiivel hiichine Ali boloh boloh erhemseg ihemseg hernee engiin bhiimsan l gj boddiishd~ Uuriiguu het neg zuild bariad bhiig husdegguie nz nuhud olon tumentei bhiig husdeg. ~ Ter ingene ene ingene gj humuustei yalgaj salgaj haritsiii gj boddoguishd Nzaa gj bodvol er emgui chuluutei neelttei bdag j nz zaluugiin huvid hungun handdaggui ~ Humuusd bolomjoo hurvel tus bolchii chadku bol tuvug udahgui baiya ~ gsn zarchimtai bagaasaa iim l zuiliig uuriin zarchim bolgoj irsen~ Undesnii gsn bolgondoo durtai hairtai Mgl undesnii buh mori duu hugjim uv soyol bugd l saihan dotno sanagddag. Zohioliin duu sonsvol sonschino teglee geed bi duuchin javhlan shig tuilshirdaggui Orchin uyeiin buhii l shine sodon buhniig turshij uzehiig husdeg Setgel hudluluu bayarlasan talarhsan bol teriigee ali boloh helj bdag ~ Nadad tus bolson humuusiig hezee j martdaggui Hezee negen tsagt zaaval tus bbolnoo gj bodoj yavdag...Setgel hudlul ihtei...iim l hun.~
Ger buliin mine nadad ugsun humuujildee bayaradagaa Duu bid 2 aav eejteigee chuluutei nuuh zuikgui ilen dalangui haritsdag hirnee TSaanaa l neg Hundeldeg Medeej Bagaas mine hool tsainii deejee aavdaa burhandaa avj Aav eejiinhee Deel malgai busiig huvtsasiig gazar tavihgui bh gdg j yumuu TSagaan sar naadam undesnii bayar yosloloo hundeldeg ene humuujildee l asar ih hairtai Minii ger bu hamgiin siahan Bi j gsn saihan eej shigee ehner hani eej  bolj aav shigee uvuu shigee huntei gerlehiig husdeg
~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~