Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, January 21, 2013

Би үзэсгэлэнтэй биш...!

Би үзэсгэлэнтэй биш...! Надаас чи төгс төгөлдөр гоо сайхныг олж харахгүй. Гэхдээ яагаад ч юм, чи миний эгэл жирийн, онцгой юм, юу ч үгүй төрхөнд татагдсан....
Би гэхдээ яагаад гэдгийг мэдэхгүй. Магадгүй би ердөө л ЦОР ГАНЦ учраас тэр байх
Гаднах төрх минь үнэндээ минийх биш. Гагцхүү цаг хугацааны өмч. Одоо байгаа нүүр царай минь зөвхөн он цагийн боол юм. Хүрэн нүд, хамар, уруул, арьс, хар үс бүгдийг нь тэр өөрийн мэдлээр, миний зөвшөөрөлгүй өөрчилж чадна.
Минут секунд урагш мөлхөх тутам би ОДОО гоос холддог...Тэгэхээр яг одоо чиний дурласан энгийн төрх аугаа их хоосон юм... Жинхэнэ би гэгчийн ГАНЦХАН хувь нь энд амьдардаг.
Харин гагцхүү чамд би нэг л ҮНЭНИЙГ ШИВНЭЖ чадна. Чихээ ойртуул даа...
Зүрх минь, ямар ч он цагийн уртад бүдгэрэхгүй, хав халуун цуст...Тэр бол БОДИТ үнэн. Цаг хугацааны хүлээсэнд үл баглагдах цор ганц албат минь.
Тэр хэзээ ч хуучрашгүй, бас хэзээ ч өөрчлөгдөшгүй...
Төрхөнд минь биш харин зүрхэнд минь дурла... Тэр хэзээ ч хувирахгүй.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~